| Дэлхийн мэдээлэл Zettabyte хүрлээ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-05-07, Баасан | ||||
![]() Хүн төрөлхтөн энэ жил нэг “sextillion” гаруй дижитал мэдээлэл үүсгэх болно, ингэснээр дэлхийн мэдээлэл “zettabyte”гэдэг хэмжээгээр хэмжигдэх болно гэж “EMC Corporation компанийн “Digital Universe” /Дижитал орчлон/ тайланд өгүүлсэн байна. 2010 онд дэлхий даяар 1.2 зеттабайт дижитал мэдээлэл бүтээх болно. Нэг зеттабайт гэдгийг тоогоор илэрхийлбэл нэгийн ард 21 тэг бичих хэрэгтэй бөгөөд бичвэл дараах байдалтай харагдах болно. 1,000,000,000,000,000,000,000. Нэг byte /байт/ нь найман орноос буюу найман битээс /bit/ бүрддэг. Бит нь 0 эсвэл 1 гэсэн тоог илэрхийлдэг бөгөөд дижитал мэдээллийн үндсэн бүрдүүлэгч нэгж нь болдог. Жишээ нь 5 мегабайт хэмжээтэй MP3 өргөтгөлтэй дуу таван сая байт агуулна. Өнөөдөр эрдэмтэд мэдээллийн багтаамжийг аравтын тоолол болон хоёртын тооллоор илэрхийлж байна. Аравтын тооллоор бодох нь хүмүүст амар байдаг бол машинууд болон компьютер хоёртын тооллоор л тооцоолж чаддаг. Зетта байт нь асар их хэмжээ хэдий ч хүний биед байгаа нэг грамм ДНХ 0.36 зеттабайт мэдээлэл багтаах чадалтай гэж эрдэмтэд тооцоолж байна. Т.Бадрах news.mn
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-05-09, Ням ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






