| Хүүхэд хүмүүжүүлэхэд ашиглах зарим зөвөлгөөнөөс |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-05-07, Баасан | ||||
|
-Хүүхдээ ном уншдаг болгох аргууд -Хүүхдээ багаас нь санхүүгийн мэдлэгтэй болго -Хүүхдээ өвдсөн үед хэрэгжүүлэх зарчим -Хүүхэд ба компьютер
Хүүхдээ ном уншдаг болгох аргууд
Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ ном уншихгүй байгаад санаа зовдог. Гэвч тэд мэдээлэл авах, оюунаа хөгжүүлэх өөр өөр эх сурвалжийг ашиглах болсон. Тухайлбал тэд Льюс Кэролын “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг уншихаас киног нь үзэхийг илүүд үзэж байгааг буруутгах аргагүй юм. Нэг талаар энэ нь техник технологийн дэвшилтэй холбоотой. Гэвч хүүхэд ном унших дуртай болоход та нөлөөлж чадна. Доорхи зөвлөгөө нь ном таны хүүхдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоход туслах болно. - Хүүхэддээ хэлд ороогүй байх үеэс нь үлгэр уншиж өгч бай. Өсч том болох үед нь өөрөөр нь үлгэрийг нь яриулж сурга. - Орой бүр ном уншиж өгч хамгийн сонирхолтой хэсэг дээр зогсох маягаар үргэлжлүүл. Маргааш нь түүнээс цааш уншсан эсэхийг нь асуу. Тэр гарцаагүй сонирхолтой хэсгийг уншсан байж таараа. - Түүнээс цааш юу өрнөснийг нь яриул. - Эхлээд хүүхэддээ уншиж өгч байгаад яваандаа түүнээс уншиж өгөхийг гуй. - Зохиолын тухай хоорондоо ярилцаж бодлоо хуваалц. - Хүүхдийнхээ хажууд ном уншиж бай. Гэр бүлээрээ ном унших заншилтай бол. - Хүүхдийнхээ дуртай ном сэтгүүлийг нь захиалж өгч бай. - Хүүхэддээ зориулж гэрийн номын сан бий болго. - Түүний найз нөхөд ямар номонд сонирхолтойг асуу. - Түүнд уншсан ном нь таалагдсан үгүйг асууж бай. Залхуутай зузаан номыг дуустал нь уншихийг ятгах хэрэггүй.
Хүүхдээ багаас нь санхүүгийн мэдлэгтэй болго Хүүхдэд бэлэг өгөх явдал нь түүний хүмүүжилд хүчтэй нөлөөлдөг хэрэгсэл юм. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ аль болох ойр бэлэг барьж, ер нь хүссэн нэхсэн бүхнийг нь гүйцэлдүүлж байдаг. Гэтэл ийм байдал ирээдүйн хүүхдийн хүмүүжилд ямар нэг сайн нөлөө огт үзүүлдэггүй ажээ. Хүүхдийг ойр ойр бэлэг юмуу зугаа цэнгэлээр дарах тутам түүний баяр баясал үгүй болж байдаг. Хэрэв хүүхдийг сард нэг удаа тоглоомын газарт аваачвал энэ нь түүний хувьд үлгэр амилах мэт баяр хөөр төрүүлдэг байна. Гэтэл яг ажилд явж байгаа юм шиг ойр ойрхон явах юм бол сэтгэлийн ямар нэг таашаал огт авдаггүй. Ер нь хүүхдийн хүссэн бүрийг тэр дор нь авч өгөх нь ямар ч баяр хөөр төрүүлдэггүй ажээ. Хүүхдийн хүслийг биелүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэлсэн дор нь биш. Ер нь хүүхдийн нас хичнээн бага байсан ч аливаа бүхний төлөө төлбөр хийдэг бөгөөд ямар ч хүн хязгааргүй төлбөрийн чадвартай биш гэдгийг энгийн үгээр ойлгуулж байвал сайн. Зарим эцэг эхчүүүд хүүхдэд онц сайн сурсаны төлөө мөнгө шагнадаг нь бүдүүлэг алдаа юм. Хүүхдэд гэр бүлийн санхүү эрүүл саруул авч явахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй хэмээн ойлгуул. Гэхдээ ингэлээ гээд хүүхэд ажил хийх ёсгүй гэдгийг бас тайлбарлана. Зүгээр л хүүхэд хямгатай байх тусам гэр бүлийн санхүү сайжирна гэдгийг ойлгуулаарай. Мөнгө хураадаг гахай зэрэг нь хүүхдийн санхүүгийн төлөвшил, амьдралын ухаан суух зэрэгт сайн нөлөөтэй байдаг. Хэрэв хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явах юм бол цөөн ч гэсэн хамаагүй төгрөгийг түүнд тусад нь өгч хүссэн зүйлээ авахыг зөвшөөр. Хэрэв хүүхэд чамд ямар нэг юм авч өгөх юм бол татгалзаж огт болохгүй бөгөөд талархаад авах хэрэгтэй. Хүүхдээ өвдсөн үед хэрэгжүүлэх зарчим Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн. Тийм боловч эмний үйлчилгээг бүрэн ашиглахын тулд хэрхэн зөв хэрэглэхээ мартаж болохгүй. Бидний анхааралгүй гаргасан өчүүхэн алдаанаас болоод эмчилгээ оройтож эсвэл үр дүнгүй болно. Иймд эмийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхад илүүдэхгүй. 1. Эмчид хандалгүйгээр эм өгөх Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан, ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактераас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Та халуурах, ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3 өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхэддээ эм уулгах хэрэггүй. 2. Аминдэмүүд ч бас эм Зарим эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэггүйгээс өвчлөх явдал гардаг. Тиймээс та эмчид хандалгүйгээр аминдэмийг ч хэрэглэх ёсгүй. 3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав Эмч жор бичиж, та эмийн санчаас эм авлаа. Эмийн санчид эмчийн бичсэн эмийг өлсгөлөн эсвэл хэт цатгалан байгаа үедээ уухгүй байхыг зөвлөдөг. Харин заримдаа эмийн саван дээр тэмдэглээгүй өөр нөхцөл байдал үүсэх нь бий. Тиймээс та болгоомжтой байж сав, боодлын дээр хэрэгтэй зүйлсийг нь бичүүлж ав. Мөн та олон дахин хэрэглэдэг эмнийхээ хэрэглэх зааврыг санахгүй үе гарч магадгүй. 4. Хүчинтэй хугацааг нь хар Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Ихэнхдээ саван дээр, хааяа шошго дээр нь бичээтэй байдаг. Та эм худалдаж авахдаа хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай. Ээж нар дутуу үлдсэн эмийг хадгалдаг нь зарим үед хэрэг болох нь бий. Гэхдээ та гэртээ байгаа дутуу үлдсэн эмийг хэрэглэх гэж байгаа бол хугацааг нь дахин нэг хараарай. Учир нь хугацаа нь дууссан эм тус болохоосоо ус болно. Тиймээс та 3 сар тутам эмийн савандаа байгаа эмнүүдээ шалган, хугацаа нь дууссаныг хаяж байгаарай. 5. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр тунасан бодисыг шингэнд уусган, эмний нөлөөг сайжруулдаг. Тиймээс хэрэв сайтар сэгсэр гэсэн заавар байгаа бол холилдтол нь сэгсэрвэл хүүхдэд тань илүү сайн нөлөөлнө. 6. Шошгыг нь унш Эм болгоны дээр эмний тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг бүгдийг нь ойлгохгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. Зарим эмийг өдрөөр, заримыг нь долоо хоногоор хэрэглэдэг. Тагийг нь нээсний дараа хэдэн өдөр хэрэглэх шаардлагатайг бичсэн заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин, нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй. 7. Эмээ өөр саванд битгий хий Зарим ээж нар хайрцгийг нь хаясан эмээ өөр эмний хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюултай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдсэн эмний хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглах болоход хэрэгтэй. Үүнээс гадна өөр хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол их байдаг. 8. Дутуу үлдсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй Зарим эхчүүд өөр өөр үед онгойлсон эмийг, ялангуяа усан эмнүүдийг нэг нэгтэй хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай. Жишээ нь хэрэглэх хугацаа нь өөр байж болно. Тиймээс эм бүрийг дундуур ч гэсэн холилгүй өөр өөрийн саванд нь хадгал. 9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэЭхчүүдийн хийдэг нэг алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Энэ халбагыг нь хэрэглэвэл эмийнхээ хэмжээг тохируулна. Ихэнхдээ нэг хэмжүүр 5 мл шингэн багтаамжтай байдаг. Харин хоолны эсвэл цайны халбагад 4-9 мл шингэн ордог. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжих боломжгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг нь хэрэглэж “Эм, хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг санаарай. 10. Албан хүчээр эм бүү өг Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно. Хүүхэд ба компьютер Хүүхдүүд компьютер хэрэглэх шаардлага-тай бол мауз нь жижиг байх буюу том хүний сандал дээр хөл нь унжиж хөшихгүй байхын тулд хөл тавих гишгүүр гэх мэт зүйлүүд зайлшгүй хэрэгтэй болдог. Иймээс тэднийг компьютер дээр ажиллах буюу тоглох үеийн эрүүл орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Үүнд зөв бүтээгдэхүүн, суух орчин ба хэрэглээ нь бүгд бүрдсэн байх шаардлагатай тул энэ талаарх хэдэн богино зөвлөгөөтэй танилцана уу. Хэрэв сандал нь тохиргоотой бол гарын түшлэгийг дээшлүүлэн, суудлыг нь өндөрсгөж, сандлын налдаг хэсгийг ойртуулж өгөх хэрэгтэй. Хэрэв сандал нь ийм тохиргоо байхгүй бол суултуур болон налдаг хэсэг дээр нь дэр тавин өндөрсгөж болно. Хэрэв хүүхдийн хөл газар хүрэхгүй байвал түүний хөл доор жижиг сандал мэт зүйл тавьж өг. Заавал нуруугаа эгц шулуун байрлуулах шаардлагагүй ба бие сул тавин сандлын суурь болон нурууны түшлэг нь өөрт нь тохирч буй эсэхийг шалга. Хэрэв таны хүүхэд ном буюу өөр бичиг баримт хэрэглэж байгаа бол тусгай зориулалтын тавиур хэрэглэх шаардлагатай. Энэ нь ном буюу бичгийг мониторт илүү ойрхон байрлуулах боломжийг олгодог ба байн байн толгойгоо том өнцгөөр эргэлдүүлэх буюу тонгойлгох шаардлагагүй болгож ажиллах орчинг илүү тухтай болгоно. Бага насанд хүүхдийн нүдний үйл ажиллагаа бүрэн бүрэлддэг тул хэрэв хүүхэд чинь дэлгэц рүүгээ налан харж байвал түүний харааг шалгуулаарай, ойрын хараа муу байж болзошгүй. Эцэст нь сайн чанарын гялбаагүй дэлгэц хэрэглээрэй энэ нь нүд хялар болон ядрахаас урьдчилан сэргийлдэг. Хүүхдүүд жижиг гартай боловч ихэнх нь эцэг эхийн адил том кейбоард хэрэглэдэг. Энэ нь эвгүй байхаас гадна эрүүл мэндэд аюултай байж болно. Зарим цөөн компаниуд хүүхдүүдэд зориулсан кейбоард болон жижиг мауз хийдэг ба тэдний товчлуур нь жижиг ба товчлуур хоорондын зай нь бага байдаг.
Ардын Эрх сонин
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-05-15, Бямба ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






.jpg)
9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ