Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_fasionparty_2008_050

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 54 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Аавтайгаа Авахуулсан Зураг Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-06-18, Баасан
 Image
 
Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ  зурагт үлдсэн  мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх  дурсамжийн  хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө зураг шиг тодорном.

Би аавынхаа хойно өмнө нь гарч гүйгээд, бид хоёр биенээ хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ. Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч аавынхаа хайр энэрлийг мэдэрч  эхэлсэн юм гэж боддог.
 

  
Тэртээх өвлийн үдэд аавтайгаа нилээн хол явсан санагдана. Аав “хүү нарлуу хардаа” гэнэ. Малгайныхаа үсэнд тогтсон цан, гялтагнах цагаан хүүрэгтэй өвлийн тэнгэрт ёлтойх нарыг харах гэж би нүдээ онийлгон байн байн зогсоно. Ааваа нарны гэрэлд юу гялтагнаад байгаа юм бэ? гэж шалгаана. Төдөлгүй жаварт даарсан гараа сарвайж, бээрсэн болжмор шиг амьтан аавдаа очиж, илч хайранд нь дулаацчихаад ааваасаа түрүүлж гүйгээд л. Аз жаргалаар сэтгэл бүлээцүүлсэн зураг мэт бас нэгэн дурсамж. Намайг үүрэглэж бүдрэх вий гэсэндээ тэгж зугаацуулж явсан биз. Харин нар хичнээн гэрэл гэгээ, илчтэй ч  таны  өмөг нөөлгийг  юу ч орлохгүй.
 
Сургуулийн босгоор алхаад удалгүй л үсэг нүдэлж, үг холбосны баяраа хийдэг дээ. Тэр баярын танхимд өрөөсөн гартаа малгайгаа атгаж сурагчийн цүнх сугандаа хавчуулчихсан ааваас өөр  бараа сүртэй  хүн байхгүй юм шиг харагдаж билээ. Аав нисэх гэж байгаа бүргэд шиг нүд нь гялалзаад тэртээ олны дундаас над руу өндөлзөөд байсан. Хүү нь үсэг болж бас унших бичиг номын дүрд тоглож тайзнаа гарч ирэн дуржигнуулаад байхаар  хайр эгдүү нь хүрч ойрхон бол толгойг илмээр санагдаад л тэгж өндөлзөө дөө.
 
Аав минь хэдэн хүүхдээ аминаасаа илүү хайрладаг байсан юм. Манайхан гэртээ цугларч дүү нар аавын өвөр, хормойд асчихсан, арай томхон нь тойрч налаад хаяа жаргадагсан. Ээж болохоор хүүхдээ эрхлүүллээ, хичээлийг нь хийлгэсэнгүй, ажил сургасангүй гэж үглэх  ч хэдэн банди, ганц охиноо тойруулчихаад тэгж ноолуулж суухдаа аавын нар нь гардаг байсан.
  
Бидний ганц эмэгтэй дүү аавын “бурхан”. Охин дүү минь  аавдаа үүрүүлж дүүрүүлж, хол явахад нь санаж, бүтэхгүй юм нэхэж элдэвлэдэгсэн. Ноосон малгай хэлтгийдүү дараад өмссөн, зузаан тэрлэгтэй аавыг сурагч хувцастай охин дүү минь налж, баруун энгэрт нь толгойгоо наагаад шигдчихсэн “баавгай, бамбарууш хоёр” гэж өхөөрдмөөр тэр хоёрын нэгэн зураг бий. Аавынхаа аз жаргал, эцэг хүний нөмөр дулаан хайрыг тэр л хар цагаан зургаас  дахин дахин мэдрэх шиг болдог.  
 
Тэр уйтай өдөр аав минь юу юугүй “явчих” гээд сандаргаад байснаа сургууль номноосоо ирж амжаагүй байсан охин дүүг ирсэн тухай шивнэж дуулгахад өвчинд шаналсан царайд нь туяа татах шиг болоод хэсэг тогтож билээ. Буцааж үл болох жамын хөтөл дээр муу охинтойгоо уулзчихаад мордох юмсан гэж хүлээж, бас бээлий шиг жаахан охиныхоо  сэтгэлийг үймүүлэхгүй гэсэндээ өвчнөө мартан охиноо хайрлаж байсан нь тэр байх даа хөөрхий.
   
Аав үсэг тоо, дөрвөлжин гурвалжин цаасан дээр зурчихаад өндөг шиг цагаахан, хаашаа ч өнхөрчихөөр эв дүйгүй, болж боловсроогүй бяцхан гарт минь харандаа бариулж, баравгар том гараараа бидний гарыг  түшиж зуруулдаг, мурийсан сарийсан дүрс зургийг маань орчлонд байхгүй сайхан болсон шиг урамшуулж магтдагсан. Биднийг гарын үзүүрт тус болоод ирмэгц  дэргэдээ байлгаж  ахуй амьдралын ажилдаа туслуулдаг, өөрөө үлгэрлэн дагуулдаг байсан. Алив ажил хийхдээ  шуурганд хөөгдсөн мэт яарахгүй, цуцахгүй  зугуухан хийсээр ард нь гарчихдаг байжээ.  Аав амьдралын эгэл тэр мөчүүдийг нүд, сэтгэлд шингээн өвлүүлэх хүмүүжлийн  аргатай, аливаад сэтгэлээсээ хандаж, нүд хуурч гурилдахгүй,  бөх бат хийх гэдэг зантай байсан юмсанж.
 
Аав аливаад агдаж сандрахгүй тайван,  буруу зөрүү юм хийлээ гэж биднийг үгэлж загнахгүй үг цөөтэй, тун ч муудлаа гэхдээ л удаан тогтож духаараа хардагсан.  Ээж бол эсрэгээрээ шударга хатуу үгтэй, хэрэг таривал “болгоод” өгөх нь ч бий.
  
Аав “манай хүүхэн”  гэж ээжийг гуайлдаг байв.  “Хайраа”, “ханиа”, “honey”, “baby”  гэж биенээ дуудаж буй одоогийн хосуудад  инээдтэй, бас хөндий хүйтэн мэт  сонсогдох байх л даа.   Харин аав ээжийг нялх биетэй, өвдсөн, тавгүйтсэн бүхий л үед дэргэд нь байж, халамжилж  асрахын дээр  гэр орны  ажлаа төвөггүй л амжуулчихдагсан. Ээж ч  бас эрхэлдэг  байсан даа. Аав, ээж туйлтай манайх хэмээх ертөнцөд сайны ерөөлөөр ирсэн бид  халуун хайрын далайд умбаж, уужим сэтгэлийн тэнгэрт   дэрвэн нисч, дэлгэр тал шиг орон гэрийнхээ хойморт уйлж, дуулж  хүн болжээ.
 
“Аавынхаа ачийг хариулахсан” гэж дуулдаггүй ч  бүтэн биеийг минь бүрэлдүүлж, өмөг түшгээрээ гараас татан өсгөсөн аавыгаа ер баярлуулсан уу гэж өөрөөсөө асуумаар болдог. Аав  завилж суугаад өвөр дээрээ миний хүүг авч, өрөвгөр даахийг нь  үнэрлэж, үл  мэдэг нүдээ анисхийн байсан нялхамсуу, бурханлаг, эсхүл ер бусын  ихэмсэг  харагдсан  тэр л төрх нүдэнд илхэн.  “Ачийг нь тэврүүлж” л аавыгаа баярлуулсан гэж өнөөдрийг хүртэл тайтгардаг юм.  
 
Тойрч гардаггүй хорвоогийн хатуу аавыг нэг хэсэг нураасан. Ах дүү нар, ээжийгээ жил дараалан алдсан хагацал, уйтай тэр өдрүүдэд аавын сэтгэл өвдчихсөн  дотогшоо нурж  явсан юм билээ. Бидний мэтийн жулдрай хүүхдүүд  аавынхаа гуниг зовлонг юугаа ч гадарлахав. Тэр хатуу өдрүүдэд ээж л аавын дэргэд байснаараа тэр бүхнийг нь мэдэрч “өдөр тутмын үг, халамжаас  найзынх нь зөвлөгөө хэрэгтэй  байна” гэж ЦэрэнБалжир ахтай аминчлан ярьж суусан.
 
Тийм ээ, Аав минь хэдэн найзтайгаа байхдаа  бүтэн болж,  сэтгэлээ сэлбэж, дутуугаа нөхөж явсан.  
  
Өөрсдөө бөхийн цол авсан мэт ташаа тулан ханхалзаж  багашаар наадамд түрүүлсэн аавын дэргэд хамгийн баяр хөөртэй   авахуулсан хэдэн найзынх нь  зураг байдаг.  Тэд алиа шооч, авхаалжтай сэргэлэн, олонтой нөхөрсөг, дуу цөөтэй даруухан гээд  бие биенээ нөхсөн мэт өөр өөр зан араншинтайсан.
 
Биенийхээ жаргалтай үед шуугилдан түрэх баяр хөөртэй, хазгай, дутуу явбал түшиж, тулах эрийн зангарагтай, “за гэвэл ёогүй  тангарагтай” юм шиг нэгэндээ үнэнч ах нар байсан.  Ерээд оны эхээр нэгэнтээ ярьж хөөрч суухдаа “За, цагийн эрхээр өтөл болох нээ бид, Нуруутайханшуу л  өтлөх юм шүү” гэж нэг нь хэлж “ёстой доо” хэмээн нөгөөдүүл  хөхүүлэн байсан тодхон.
   
Аавынхаа хэдэн найзуудыг нэг дор цуглах боломж гаргаад аавдаа энэ тухай дуулгахад хүүхэд шиг баярлаж билээ. Хоёр хоног ярьж хөөрч, тоглож наадаж удаа хамтдаа  байсан тэд минь нүүдлийн шувууд буцаж байгаа юм шиг цувран сүүлийн хэдхэн жилийн дотор тэнгэрийн орондоо явчихжээ.  Түрүүлж буцсан нэгнийхээ дэргэд  бөөвийн зогсохдоо элэгнээсээ татуусан мэт өр нь өмөрч  хичнээн харуусаа  бол өрөвддөг юм.
  
Тэд дэлхийн дайнтай жилүүдэд төрж, таван жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж   барилга барьж, худаг гаргаж, жолоо мушгиж, хонь маллаж, хил манаж “соц” нийгмийн  эрэг шураг болж явсан эгэл жирийн ардууд.  Манай аав Дунжаа заан гэж олондоо дуудагдсан гүдэсхэн эр, Жанжаа хэмээн нутгийн олон, ахан дүүстээ хүндлэгдсэн нуруутай түвшин, тусч, аав ээж, элгэн садан, ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайраа дэвссэн  нэгэн явлаа.   
   
Бүүвэйн аялгуу, болох болохгүйн хариу сонсгон,  энэ насны амьдралд үйл төгс дууриалыг харуулан, ээжийн сүү шиг тэжээн тэтгэх амт амтлуулан, тохойг нь өргөж  золгон тэврүүлэхэд өөр хэнээс үл ханхлах  үнэрээ мэдрүүлэн,  баярлаж, гунигласаар  очиход хацрыг минь илбэхийн төдийд  тайтгарлыг өгөн мэдэрхүйн таван  сувгаар  цутгах  аав, ээжийн  хайр энэрэл агуу. Харин таныгаа жаргаана даа хэмээн өдөр өдрийн жаргалдаа халуурч явтал  дурсамжийн хэлхээ үлдээгээд бидний хүрэх аргагүй тэнгэрийн алсад  явчих  юм аа.    
  
Нэгэнтээ  бид ахан дүүсээрээ цуглан ярьж хөөрч суухад  яагаад ч юм бүгд л аав намайг сургуульд ороход дагуулж явсан, аавтай цуг тийшээ ийшээ явсан,  аав ингэж тэгж хэлсэн гээд л  дурсан  байв.  Гэтэл ааваасаа хар нялхаараа өнчирсөн бага дүү минь  юу ч хэлж чадахгүй, ах эгч нарынхаа амнаас ямар сайхан дурсамж гарах бол гэсэн шиг ойртон чагнаж суусансан.  
  
Өнчрөлийн сүүдэр, таны хайрлаж амжаагүй аавын хайрыг бидний ярианаас эрэлхийн  бүлтэгнэж  суусан дүүгийнхээ нүднээс гал асаан энэ дурсамжийг хүүрнэж,  сэтгэлийн зул тандаа өргөе.
 
 
 
Д.Бишүүгарам                                                                                                                         
Лос Анжелес хот



Сэтгэгдэл (5)
1. Бичсэн VIrginia - 2010-07-09 12:18 - Зочин
 
 
Setgel ih hudulj baina, ajil deeree baigaa bolohoor uilj bolohgui yum, hooloi sharhiraad, tanii ene bichsen bol yah argagui haana ch davtahgui mongol ontslog yum shuu. Aavtaigaa hurdan uulzahsan.
 
2. Бичсэн iuna - 2010-07-01 00:34 - Зочин
 
 
setgel ih hodolloo, yg l minii amidral, jiriin mohgolchuudiin niitleg amdraliig mash tod gargaj saihan bichjee. chamd bayrlalaa aav tantaigaa ergej neg uulzahsan
 
3. Бичсэн zochin - 2010-06-27 02:29 - Зочин
 
 
Bishuu ahdaa bayarlalaa. Ta mash setgel hudulsun zuil bichjee. Ene dursamjiin unshij bui hun buhen negiig bodson bizee. Minii amidrald ch gesen baga zaluud mini aav mini bidniigee orhij hund berhiig tuulj bilee. Bi hamgiin anhniigaa avsan tsalingaar aavdaa ideh durtai usan uzemiig ni avch ugnu gej bainga bodoj yvdag bailaa. Gevch aav mini minii tsalin buuhaas hedhen honogiin umnu ene horvoog orhij bilee. Herev aavtaigaa dahin uulzah zavshaan oldvol tanidaa tor duuren usan uzemtei uulzah bolno hairt aav mini. Amiddaan bie bienee hairla gedeg shig tsoriin gants oldoh aav eej bolon and naiz, ahan duus, ard irgedee hairlaj bgaarai !
 
4. Бичсэн ddd - 2010-06-24 02:29 - Зочин
 
 
Bishuu ah saihan bichjee. Hediigeer mgl-doo ireed aavtaigaa bainga uulzaj baigaa ch gesen unuu oroi uulzaj bagahan ch boltugai zuileer aaviigaa bayarluulmaar sanagdchihlaa. Ta buhen aav eejiigee baigaa deer ni sain bayarluulaarai. Aav eej min urt naslah boltugai!
 
5. Бичсэн zorig - 2010-06-24 01:35 - Зочин
 
 
setgel maani hodolchloo...ta ih saihan dursamj bichjee ,,,aaviigaa hairlah,,,bi bayrluulj chadaagyil yavna,,,bi ih yum bodloo bayrlalaa,,,,
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-07-14, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Нэгэн согтуу эр автобусанд орж ирэн урдаа сууж байсан хүүхэдтэй эмэгтэй рүү хандан бувтнана:
-Энэ сармагчин уу? Эмэгтэй:
-Та юу ярина вэ, энэ чинь миний хүүхэд.
-Хүүхэд ч биш байна аа, харин ямар төрлийн сармагчин бэ гэдэг нь л сонин байна. Гомдож гоморхсон эмэгтэй уйлж, бусад зорчигч нар түүнийг тайвшруулж согтуу эрийг загнах гэж бөөн юм болов. Бүр сүүлдээ автобусны жолооч согтуу эр дээр хүрч ирэн автобуснаас чирч буулгаад буцаж автобусандаа орж ирэв. Тэрээр нөгөө эмэгтэй дээр очиж:
-Одоо санаа зоволтгүй ээ, би тэр муу согтуу толгойг буулгачихлаа.
-Танд маш их баярлалаа.
-Зүгээр зүгээр… Май, би энэ бананыг таны сармагчинд авсан юм!

 

Ханшийн Мэдээ