Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

mirai25

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 57 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Герман дахь консул монгол иргэнээ доромжилжээ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-06-19, Бямба
Image 
 
Манай улс дэлхийн 150-иад оронтой дипломат харил­цаа­тай байдаг. Ингэс­нээр га­даад харилцаа хөгжиж хи­лийн чанадад байгаа мон­гол ир­гэ­дэд тулгарч буй элдэв асуудлыг шуурхай шийд­­вэр­лэж  байгаа. Гэтэл сүү­­лийн үед гадаадад суугаа элчин сайд, консултай хол­боотой сөрөг яриа гарах болжээ. Тод­руулбал, Германд 18 дахь жилдээ амьдарч бай­гаа Д.Рэнцэнноров гэх иргэн Берлин хотын консулд нө­хөртөө виз гаргуулахаар Элчин сайдын яаманд ханд­жээ. Тэрбээр удаа дараа оч­сон боловч хүлээн авахгүй, утсаа ч авахгүй байжээ. Нэг өдөр аз нь таарч дипломат төлөөлөгчтэйгээ утсаар хол­богджээ.  Гэтэл хэлэхийн муу­­­­хайгаар хэлүүлж, до­ромж­­­луулсан байна.
 
Түүнийг элдвээр хэлсэн хүн нь III нарийн бичгийн дарга Мөнх­бат гэгч аж. Зөвхөн монгол­чууддаа төдийгүй ма­най оронд зорчих хүсэлтэй хоёр швейцарь  иргэний ви­зийг ч гар­гаж өгөлгүй гурван сар болж байгаа аж. Мөн тус кон­сулын монгол ажилчид га­даад хэл мэдэхгүй. Гадаад ир­гэдтэй ойлголцдоггүй та­лаар гомдол ирсэн юм.

Дээрх гомдлын дагуу ГХЯ-ны төрийн Захиргааны удирдлагын газрын захирал Б.Баярсайханаас тодруулж, цөөн асуултад хариулт авсан юм.

-Берлиний консулын III нарийн бичгийн дарга Мөнхбат монгол иргэдтэй зүй бус харьцсан гэсэн мэдээлэл байна. Тэрбээр уг албанд хэзээ томилогдсон бэ?
-Манай энгийн л нэгэн ажил­чин. Бид  тухайн  үеийнх нь дүр­мийн дагуу л томилсон. Хэр­вээ ийм асуудал байгаа бол манайд албан ёсоор бич­гээр хандах хэрэгтэй.

-Яагаад манай улсын гадаадад суугаа элчин сайд, кон­сулуудын талаар сөрөг мэ­дээлэл их гараад байна вэ?
-Ажлын хариуцлага алдаж байгаа нөхдүүд байхыг  үгүйс­­­гэхгүй. Гэхдээ манай иргэд бас асуудал бүрийг хүнд­­рүүлэх дуртай. Өөрөөр хэл­бэл, өөрийнх нь хүсэлд нийцэхгүй зүйл байвал гом­доллож эхэлдэг. Үнэн хэ­рэг­тээ дээрх хэргийн та­лаар бид мэдэхгүй учраас гомдол гаргагчийн буруу ч байж бо­лох талтай. Жишээлбэл, Чех улсад 10 гаруй мянган монгол хүн бий. Гэтэл зургаан дип­ломат  төлөөлөгчтэй. Ху­ваа­­гаад үз­вэл нэг хүнд 1700-гаад иргэн ногдож өдөрт 138 хүнд үйлчлэх хэрэгтэй болно. Тэгэ­хээр нэг хүний хүсэлд нийцүүлж ажиллах боломж байхгүй. Байлаа ч  нөгөөд нь таалагдахгүй байх жишээтэй. Төрийн ажлыг энгийн нэг байгууллагын ажил шиг явуулж болохгүй шүү дээ. Бид боломж бололцоогоороо л ажиллаж байна.

Манайханд нэгнийхээ хийж байгаа сайн үйлийг хэлэхгүй байж алдаа гаргавал өлгөж аваад асуудал бол­годог зан байдаг. Бүр наад захын нэг жишээ хэлье. Гадаадад гарахдаа манай иргэд жирэмсэн очоод хүүх­дээ хаяад зугтдаг.  Хайж, хайж эхийг нь олохоор хүүх­дээ авахгүй гэнэ. Хаана ямар оронд монгол иргэний эрх зөрчигдөж байна. Ямар асуудал байна. Яаж туслах боломжтой вэ гээд л бүх аж­лыг төлөөлөгчид хийж бай­на.

Монгол иргэний цогцос үмхийрч ялзарсан байдалтай олдсон ч ЭСЯ-ны байранд хад­галж, хэргийн шалтгааныг ол­­тол байлгаж байдаг. Арай гэж хэн болохыг нь тогтоож ар гэрийнхэнтэй холбогдоход гэр бүл нь авахгүй гээд сууж байх жишээтэй. Дипломатч консулууд бай­на гэдэг хэцүү алба. Ха­луун оронд ажиллаж байгаа дипломатууд маань мэр­гэж­лийн суурь өвчтэй, тахир дутуу болж эх орондоо ирэх тохиолдол бий. Үнэн хэрэгтээ  Монгол Улсын га­­­даад харил­цаа өргөжиж дэлхийд танигдахад гол нө­лөөлж буй хүмүүс нь дип­ломатууд л байна шүү дээ.

-Берлинд Мон­голыг зорих гэж байгаа хоёр швейцарь иргэнд виз гар­гаж өгөхгүй гурван сар болсон гэсэн. Жуулчдад иймэрхүү байдалтай ханд­вал манай орны аялал жуулчлалд сөргөөр нөлөө­лөх юм биш үү?

-Энэ  асуудлыг бидэнд ал­бан ёсоор мэдээлээгүй бо­лохоор мэдэхгүй. Тэр Мөнх­бат нь байна уу Мандах нь байна уу хариуцлага алдаж байж болзошгүй ч баримт­тай­гаар гомдол, хүсэл­тээ гар­гавал бид шалгана шүү дээ.

 

Ж.СОЛОНГО

Нийгмийн толь




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн jack - 2010-09-02 19:53 - Зочин
 
 
Gadaadad baigaa irgedee hudetgej uzehgui yum bol yah gej gadaadad bid nariin tatwariin mengiig ideed suuj baigaa yum be.Er ni mongol ulsiig teleelj baigaagiin gol utag uchir ni hun burt hurch ajillah estoi shuu Bayarsaihan dargaa herew ta ene ajiliig zohion baiguulj chadahgui bol eereech ajilaa egeh heregtei.Er ni hun burt hurch ajillah estoi,konsoloor uilchluulj baigaa Mongol ulsiin irgen bur haan baih estoi shuu,tegej ajilj chadahgui bol bugd ajilaa egcgee.....
 
2. Бичсэн a - 2010-08-31 01:45 - Зочин
 
 
Иргэдийн буруу байсан ч гэсэн заавал хэрэлдэж, доромжилж байх ёстой юм уу төрийн албан хаагч байж. Шууд буцаах хэрэгтэй шд. Сайхан харьцдаг хүнийг учиргүй худлаа гүжирдээд байхгүй нь лав. Тэр Баярсайхан ч гэсэн ийм ажилд тохирохгүй хүн байна.
 
3. Бичсэн Uuganaa - 2010-07-22 14:05 - Зочин
 
 
Энэ Мөнхбат гэдэг хүн нээрээ хүмүүстэй зүй бус харицдаг. Mongoliinhoo konsulaas bi mongol irgen hun uuruu medeelel abah geheer hund surtal gargadag. Naad Mundkbat gedeg huniig ajlaas n halah heregtei.
 
4. Бичсэн LA - 2010-06-23 02:59 - Зочин
 
 
Er ni tii shdee, aylal juulchnuudiin visa iig gargahgui bol manai uls orsnii aylal juulchlald surguur nuluulun shuu dee,.
 
5. Бичсэн SF - 2010-06-21 14:20 - Зочин
 
 
gadaad xariltsaanii diplomat gedeg tom alba xashdag xunii tolgoinoos iimerxuu munxag ug garaxad ix xaramlsaltai bn....
 
6. Бичсэн usa - 2010-06-20 20:29 - Зочин
 
 
tegeed chexed amdardag byx xymyyc bygd neg odor bygd ter zurgaan toloologch deer ochdog gesen ygyy.er ne igedees bush oorcdoocoo exelj byryyg xaij cyrmaar yum.xyn umxiirexed ard tumnii byryy gej yu baina tor zacag gadaad yabdaliin jam lbyryytai ene bygdiig ted l shiidex ychirtai chadaxgyi bol bolix xeregtei daraagiin xynd zaigaa tavij og.chadaxgyi bol chaddag xynd ni ajilaa og
 
Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-16, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ