Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

DSC_0025_1wtmk

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 25 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Бензинээ хэмнэлттэй зарцуулах зөвлөгөө Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-06-29, Мягмар
 Image
 
Брэт Жонсон гэдэг эдийн засагч доорх зөвлөгөөний дагуу машинаа жолоодсоноор сард 50-100 доллар хэмнэдэг гэнэ. Эдгээр зөвлөгөөг уншина уу.

Битгий их хурдал.
Вашингтоны Alliance to Save Energy гэдэг байгаль орчныг хамгаалах лобби группын судалгаагаар 60 майлаас дээш хурдтай явахад машины бензин хэрэглээ нэмэгддэг гэнэ. Үүнд үйлчлэх эрхий хурууны дүрэм бол 60-аас дээш хурдалсан 5 майл тутамд цагт ойролцоогоор 20 цент /бензиний үнийг 3 доллараар бодоход/ алдана гэж тооцоолжээ.
 

Эрчим хүчний хэлтсийн /Energy Department/ www.fueleconomy.gov сайтыг ажиллуулдаг Теннесэгийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар энэ хэмнэлт нь машины хэлбэр хийц, хэмжээнээс нь хамаарч янз бүр байна гэнэ. Учир нь өндөр хурдтай үед агаарын урсгалын саад улам нэмэгдэх ба энэ нь агаарын урсгалын зүсэх чадвар бүхий хэлбэртэй спорт загварын жижиг машинуудыг бодвол дөрвөлжин том жипүүдэд илүү их нөлөөлөх ажээ. Гэсэн ч хурдны замд бага хурдтай явбал спорт загварын жижиг машинууд хэдийгээр бага ч гэсэн бензин хэмнэх ба ерөнхийдөө бензиний хэрэглээ ямар машинтай байгаагаас хамаарч 7-23 хувь багасах ажээ.


Круз системийг ашигла.

Эрчим хүчний хэлтсийн инженерийн батлан өгүүлснээр яг хэдий хэмээний бензин хэмнэхийг тодорхойлох боломжгүй ч машиныг круз удирдлагаар нь явуулснаар машин тогтмол хурдтай явж тодорхой хэмжээний бензинийг хэмнэх юм байна.

 
Тайван жолоод.
Ямар үед хамгийн их бензин идэгддэг вэ? Бүрэн хэмжээний зогсолтын дараагаар эргэж хүчээ авах үед. Машины хурдыг эрчтэй нэмэх тутам бензин төдий чинээгээр зарцуулах болно. Тэгэхээр зогссоны аажмаар хөдлөх, аажмаар зогсох нь ширүүн жолоодсноос илүү 33 хүртэлх хувийн хэмнэлтийг хийж болно гэнэ.

 
Цаг хугацаагаа зохицуулах нь.
Маш их зогсолт хийхээс зайлсхийх нэг арга бол замын түгжрэлд орохгүй байх явдал билээ. Жонсоны зөвлөж байгаагаар хэдийгээр байнга хэрэглэх боломжгүй ч ид ачаалалтай үеэр замд гарахгүйг хичээх арга нь бензин хэмнэнэ гэж байна. Тэрээр арай эрт гарах юм уу, эсвэл арай оройтож гэр үрүүгээ гарснаар 15 хүртэлх минутыг хождог байна.

 
Машинаа арчилж байх.
Жонсон 3-4 сард нэг удаа 40 доллараар машинаа шалгуулж, тосыг солиулдаг ба энэ зардал нь бензиний хэмнэлт болон машины хэрэглээг уртасгаснаас гарах ашгаар нөхөгдөнө гэж үздэг. Тэрээр машины хэрэглээг нэг сараар уртасгаснаар тэр илүү сардаа би машины төлбөр 299 доллараа төлөхгүй хэмнэж байна гэж үздэг ажээ. Эрчим хүчний хэлтсийн үзэж байгаагаар энэ нь мөн машиныг бензинийг 4-14 хувиар илүү үр ашигтай зарцуулуулдаг байна.

 
Багаажаа сулла.
100 паунд илүү ачаа тутам бензиний хэрэглээ 1-2 хувиар нэмэгдэнэ.

 
Дугуйгаа шалга.
Хий багатай дугуй бензиний хэрэглээг ойролцоогоо 3 хувиар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна зохих хэмжээгээр хийлэгдсэн дугуй илүү аюулгүй байх ба илүү удаан эдлэгдэнэ.

 
Явах ажлуудаа нэгтэг.
Нэг удаадаа бүх зүйлээ амжуулснаар эргэж буцаж явах явдлаа багасгахаас гадна халсан машин бензинд илүү хэмнэлттэй байдаг.

Дээрх зөвлөгөөнөөс гадна хамгийн энгийн санамж буюу хүмүүс ихээр үйлчлүүлдэг түгээгүүрийн газраас бензинээ авахад зүгээр байдаг бол /ийм газруудын үнэ хямдтайгаас гадна бохирдол багатай шинэ бензинтэй байх нь дамжиггүй/ хурдны замын гарцтай ойр байрладаг бензин түгээгүүрийн газрынх үнэ өндөртэй байдгийг санаж явахад илүүдэхгүй билээ.


Үнэгүй бензин /2007 онд ДМ-д бичиж байсан мэдээлэл/

 
Та машиндаа реклам байрлуулснаар үнэгүй бензин авах боломж байна.
 
Рекламын онцлог үйлчилгээ үзүүлдэг нэгэн компани /www.freegashelp.com / зар сурталчиглаа хийлгэх сонирхолтой бизнесүүдийг машиндаа соронзон рекламыг байрлуулах хүсэлтэй жолооч нартай холбож өгдөг ажээ. Хэрэв та машиндаа реклам байрлуулвал солилцоонд нь сард ойролцоогоор 33 долларын үнэ бүхий бензиний картыг авах болно. Харин жолоочид дараахь нөхцлийг тавьдаг юм байна. Үүнд:

- Хэрэглэгч сард 1000 майлаас доошгүй зам явдаг байх.
- Машин тэрэгний гадаад үзэмж “сайн” нөхцөлд байх
- Жолооч хүчинтэй машины даатгал, цэвэр жолооны рекордтой байх
- Реклам машинаа угаахаас бусад тохиолдолд ямагт машиндаа байрлаж байх.

2005 онд байгуулагдсан уг компанид ихэвчлэн реклам байрлуулах сонирхолтой онлайн бизнесүүд хандаж байгаа ба 6 сард ойролцоогоор 1100 доллар төлөх гэрээ хийж байгаа нь тэдний сэтгэлд нийцэж байгаа ажээ. Нөгөө талаас Нэгдсэн улсаын хэмжээгээр 2000 гаруй жолооч гэрээ байгуулсан ба тэдний авах мөнгөний /бензиний карт/ хэмжээ ямар хэмжээтэй рекламыг хаана байрлуулснаас хамаарч янз бүр байх юм байна. Жишээ нь машины номерын хүрээнд байрлуулбал сард 5 доллар, 12х24 инчийн хэмжээтэй 2 рекламыг хаалгандаа байрлуулбал 30 доллар орчим, арын цонхондоо байрлуулбал 50 доллар, машиндаа битүү реклам хийлгэвэл 200 доллар сард гэх жишээтэй. Тракуудад зориулсан тусгай программ ч байна. Түүнчлэн пицца зөөдөг машинд 5%, 2000 оноос шинэ машинд 5%, картаа өөрөө ирж авбал 5% зэрэг нэмэлт бензин авах бололцоотой юм байна. Сардаа 1000 майлаас дээш явдаг жолоочийн хувьд энэ нь хэдийгээр бензиний зардлыг бүрэн хэмжээгээр хаахгүй ч тодорхой хэмжээгээр хөнгөлж өгөх нь ойлгомжтой. Энэ компани 10 мужид 17 газар, үүний дотор Калифорний Сакраменто, Сан Франциско зэрэг 5 хотод үйчилгээ үзүүлж байгаа бөгөөд өөрийн чинь хотод үйлчилгээ байгаа эсэхийг сайт уруу нь орж шалгаарай.

 

С.Баярсайхан

http://bayaraasacto.blogspot.com/

 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн msm - 2010-07-03 16:00 - Бүртгэлтэй
 
 
medmeer ym bna :roll
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-07-07, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ