Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultural_day_2008_065

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 58 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ ТӨРХӨМД НЬ БУЦААЖ БАЙНА Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-08-14, Бямба

Image 

Холбооны засгийн газраас урьд хожид байгаагүй олон тооны хууль бус цагаачдыг албадан нутаг буцаагаад байгаа тухай АНУ-ын Цагаачлал, Хил Хамгаалах Албаны дарга  Мягмар гарагт мэдэгдсэн нь Вашингтон энэ талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэх шүүмжлэлд няцаалт өгсөн “хариу цохилт” байлаа.

“Холбооны засгийн газар цагаачлалын хуулийг бодитоор хэрэгжүүлж байгаад эргэлзэж буй хүмүүст хандаж би үүнийг зориуд хэлмээр байна. Бид цагаачлалын хуулийг хэлбэрэлтгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө бат тууштай зогсдог, үүнийг ч бодит баримт нотолгооноос та бүхэн илхнээ харж байгаа” хэмээн Цагаачлал, Хил Хамгаалах Албаны дарга Жон Мортон (John Morton) мэдэгдсэн юм.

 


Түүний мэдэгдсэнээр тус байгууллагаас өнгөрсөн (санхүүгийн) жилд 380,000 хууль бус цагаачийг “төрхөмд” нь буцаасан бөгөөд тэдний дийлэнх  нь гэмт хэрэгт холбогдогсод ажээ. Энэ жил гарсаар гэмт хэрэгт холбогдсон 136,000 хууль бус цагаачыг албадан гаргаад буй нь мөн урьд хожид байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ.

“Мэдээж хэрэг цаашид энэ талаар хийж сайжруулах зүйл бидэнд их байна, энэ сэдэв нь манай улсын өмнө тулгамдаад байгаа эмзэг асуудалд зүй ёсоор багтах нь гарцаагүй. Тиймээс ч бид өөрчлөлт шинэчлэлтийн амаргүй замын эхэнд зогсч байна. Бид үүнийг зөв гольдрол нь оруулах болно” гэж тэрээр мэдэгдэв.

Хил хамгаалах хүчний харьцаа ч чамлахааргүй түвшинд байгаа бөгөөд улмаар Ерөнхийлөгч Обамагийн гарын үсэг зураад буй 600 сая долларын санхүүжилтийн хүрээнд АНУ-Мексикийн хил дээрх харуул хамгаалалтын тоо эрс өсөх юм.

Баасан гарагт Обамагийн гарын үсэг зурсан хууль хэрэгжсэнээр хил дагуух халуун цэгүүдээд 1,000 орчим эргүүлийн цагдааг нэмж байрлуулах ба 250 цагаачлалын албаны ажилтан мөн төдий тооны хил гаалийн ажилтан нэмж ажиллуулах аж.

Одоогийн засгийн газраас энэ талаар багаггүй хүчин чармайлт тавьж, албадан гаргасан иргэдийн тоо өссөн хэдий ч Вашингтон энэ талаар ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг ниймийн бүх давхаргын зүгээс тавьж байгаа ба Аризона мужийн захирагч Жан Бревер (Jan Brewer) цагаачлалын томоохон маргаан дэгдээгээд буй хуулинд гарын үсэг зурахад хүргэсэн гол хүчин зүйлсд засгийн газрын идэвхгүй, үлбэгэр байдлыг иш татсан бий.

Мортон улмаар өөрийн байгууллагын зүгээс Аризона мужид явуулж буй үйл ажиллагааны талаар түлхүү яриа өрнүүлсэн ба үүнд тус мужаас 1,500 хууль бус иргэдийг албадан гаргаж, иргэдийг хууль бусаар хил дамнуулан зуучлагч 5 хүн, хууль бус цагаачдыг нуун далдалж хил гаргах зориулалттай 3 байршлыг илрүүлж, улсын байгууллагад ажилладаг 526 иргэдийн ажил эрхлэлтийн байдалд шалгалт хийсэн ба 1 тонн орчим мансууруулах бодис хураасан зэргийг дурьдаж байв.

Аризонагийн шинэ хуулийн тухайд, Мортоны хэлснээр тус байгууллага энэ хуулийн хүрээнд холбооны болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа илэрхийлж, “хүний олон, хүчний сайнаар” энэ асуудалд цэг тавихгүй, Холбооноос нэг мөр цагаачлалын эрх зүйн шинэчлэл хийж байж сая энэ бүхний учиг тайлагдана гэдгийг ч тэр сануулж байв.

“Хилийн хатуу чанга хамгаалалт, хуулийг дотооддоо нарийн чанд сахиулах хэрэгцээ шаардлагыг хангасан, нөгөө талаар хууль ёсоор манай улсад ирж буй иргэд, ажилчид... энд удаан хугацаагаар амьдарч, хуулийн дагуу торгууль шийтгэлээ төлсөн, татвараа шударгаар төлж буй иргэдийн ч эрх ашгийг бодолцсон олон талтай, иж бүрэн, дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй байна” хэмээн Мортон өгүүлж байлаа.
 
Мөн уулзалтын үеэр тэрбээр муж улсын хэмжээнд авч хэрэгжүүлсэн 3 өдрийн арга хэмжээний үр дүнг танилцуулсан ба Аризона мужийн хувьд ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохиогдож байгаагүй ажээ. Лхагва гарагт өндөрлөсөн тус арга хэмжээний явцад гэмт хэрэгт холбогдсон 63 хууль бус цагаач, мөн тус улсаас албадан гаргах шүүхийн шийдвэр гарсан ч биелүүлээгүй байсан цагаачдыг баривчилсан гэнэ. Урьд нь нутагт нь албадан буцаасан ч “андуураад дахиад ороод ирсэн” наад зах нь 25 хүн баригдсан ба ийм төрлийн гэмт хэрэгт 20 хүртэл жилээр хорих ял оногдуулдаг ажээ.  

 

 

Орчуулсан Б.Төгөлдөр
08-13-2010
Мэдээллийн эх сурвалж: http://news.yahoo.com/s/ap/20100812/ap_on_re_us/us_arizona_immigration

orloo.com




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-01, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Хагалгаанд орох гэж буй өвчтөн сандарна. Эмч:
-Та сандрах хэрэггүй ээ. Би энэ хагалгааг урьд нь 25 удаа хийсэн юм.
-Ашгүй дээ.
-Харин тийм. Ядаж ганц нь амьд гарна байгаа даа…

 

Ханшийн Мэдээ