Онцгой Зарууд
Хэзээ, Хаана, Юу?
- “Лас Вегас-2012” Монголчуудын хөлбөмбөгийн тэмцээн' 2012-05-25 (08:00) - 2012-05-26 (23:59)
- Монголчуудын покерийн тэмцээн 05/25-нд Лас Вегаст 2012-05-25 (22:00 - 23:59)
- Бурхан багшийн Их Дүйчин өдөрт зориулсан үйл ажиллагаа 2012-05-27 (11:00 - 23:59)
- Монголын Динозавр Судлалын Хүрээлэнгээс сургалт, музейн аялал 2012-06-03 (09:00 - 23:59)
- Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн уламжлалт тэмцээн 2012-06-23 (09:00) - 2012-06-24 (23:59)
Инээхүү Дээр Шинээр
| Залуучуудын анхны олимпоос манайхан дахин нэг алт...!!! |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||
| 2010-08-25, Лхагва | ||||||||||||||||
![]() Даян дэлхийн залуучууд хуран чуулж спортын 26 төрлөөр өрсөлдөж байгаа өсвөр үеийнхний олимпийн анхны наадмаас Монголын баг дахин нэг алтан медал авч гимнастикийн төрлөөр олимпийн аваргатай боллоо. Энэ эрхэм цолыг хүртсэн алдартан бол харайлтын төрөлд түрүүлсэн 17 настай Ганбатын Эрдэнэболд хүү юм. Тэрээр харайлтын шигшээд шалгаран өрсөлдөж сүүлийн хоёр харайлтын нийлбэр дүн 15,662 оноогоор энэхүү бахдам амжилтыг үзүүлээд байна.
Гимнастикийн спортын маш нарийн төвөгтэй хурц мэдрэмж, тэнцвэр, хурд хүч авхаалж самбаа шандас шалгадаг энэхүү төрөлд Монгол хүү ийнхүү хазайлгүй түрүүлж Турк, Испанийн тамирчид мөнгө, хүрэл хүртэн, Тайланд, Бразил, Орос, Украйн (Олимпийн аварга), Мексикийн тамирчид удаах байруудыг эзэлжээ. Олимпийн мэдээлэлийн төвд монгол хүүгийн амжилтыг онцгойлон бичиж эхлэлээ. Гимнастикийн спортын энэ төрөлд дэлхийд тэргүүлдэг Орос, АНУ, Хятад, Герман, Япон, Солонгосын тамирчид хоосон хоцорсон нь аргагүй сенсаац болж байна. Манай тамирчид 1968 оноос гимнастикийн төрлөөр тив дэлхий олимпийн дэвжээнд хүчээ үзэж эхэлсэн түүхтэй бөгөөд Эрдэнэболдын өсвөрийн олимпд үзүүлсэн энэхүү амжилт одоогоор ийнхүү оргил нь боллоо. Монголын гимнастикчдын түүхийн алтан хуудсыг нээсэн энэ өдөр гимнастикийн спортод хөлс хүч, залуу нас амьдрал зүрх сэтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад тамирчид багш дасгалжуулагчид та бүхэнд халуун баяр хүргэе!
Цэрэндорж www.zamdaan.com
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-01, Лхагва ) | ||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|






.jpg)