Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

IMG_1433

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 54 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Жүжигчин Г.Отгонцэцэг:Би Урнаа эгчийг доош нь хийх ямар ч бодолгүй, харин зүгээр л үнэнийг хэлсэн Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-08-28, Бямба
Image 
 
“Хувьсал” продакшнаас гараагаа эхэлж, “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр анх үзэгчдэд танил болсон УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэгтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Харцаараа дүрээ чадамгай илэрхийлдэг тэрбээр богино хугацаанд хэд хэдэн тайз, дэлгэцийн бүтээлд тоглож, чадварлаг жүжигчин болохоо харуулж буй уран бүтээлийн олз омогтой яваа нэгэн. 
 
-Улсдаа ганц Драмын театрт ороход босго өндөртэй гэж дуулсан. Ороод удаагүй атлаа “Парисын Дарь эхийн сүм” жүжгийн гол дүрд тоглолоо. Энэ нь таныг чадварлаг жүжигчин гэдгийг харуулж байна уу?

-Жүжигчид өөр өөрийн онцлогтой  учраас тухайн дүрийнхээ мөн чанарыг хэрхэн илэрхийлсэн нь үзэгчдэд сонирхолтой байсан. “Хувьсал” продакшнд байхдаа арваад жүжигт тоглосон. Гэхдээ шууд драмын театрт ороогүй. Энэ театрт орохын тулд давах ёстой шалгуурыг нь давж орсон.

-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн. Дэлгэцийн болон тайзны уран бүтээлийн ялгаа юу вэ?

-Тайзны бүтээл дэлгэцийн уран бүтээлээс амьд гэдэг утгаараа илүү хэцүү. Дэлгэцийн бүтээл хүний нүүр царайны хувирал, дуу хоолой зэргийг тодруулж, камераар хэсэгчилж харуулдаг. Тиймээс хэтрүүлэггүй, харин ч  үнэн тоглох хэрэгтэй. Кинонд жүжигчин биш ч жүжиглэх авьяастай хүн тоглочихдог бол тайзны уран бүтээлд мэргэжлийн хүн ч тоглоход  хэцүү. Тайзан дээр дүрээ илэрхийлэхийн тулд үйл хөдлөл, үг хэлний хэтрүүлэгтэй тоглож байж, үзэгчдийн сэтгэлд хүрдэг. Дэлгэцийн тоглолтыг тайзан дээр үзүүлбэл хэн ч хүлээж авахгүй. Тайзан дээр ярианы, хөдөлгөөний техник гээд бүх зүйл амьд байх хэрэгтэй.

-Анх тайзан дээр ямар дүр бүтээж байсан бэ?

-II курст байхдаа Хүүхдийн ордонд тоглож байсан “Дэнсэлж ухаарсан хайр” жүжигт асрамжийн газарт өссөн Номин гэдэг гол дүрийн охинд тоглож байсан.

Энэ дүрд тоглосноороо  өөрийгөө задалж өгсөн гэж боддог. Харин “Хувьсал”-д байхдаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн эсрэг дүр Сэцэнгээр олонд танигдсан.

-Кинонд тоглох санал дахин ирсэн үү?  
 

-Кинонд тоглох санал ирдэг. Гэхдээ одоохондоо кинонд тоглох зав гарахгүй л байна. Манай драмын театр их ачаалалтай ажиллаж байгаа.

УГЗ Б.Мөнхдорж найруулагчийн найруулсан “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг үзэгчдэдээ толилуулж байна. Энэ жүжгээрээ амьдрах газар нутаг, уух усгүй бол бид алт, мөнгөөр яах вэ. Эх орон, газар шороо, байгаль дэлхийгээ хайрлацгаая гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

Сүүлийн үед уул уурхайг хөгжүүлж байгаа нэрээр газар шороогоо ухаж, бүр өөр оронд ч зарж байна. Ингэх л юм бол улс орон хөгжиж, баяжих юм шиг санаж байгаа асуудлыг хөндсөн.

-Эротик кинонд тоглох санал ирж байсан уу?


-Тийм санал ирдэг. Зохиол нь таалагдвал тоглоно. Үнэхээр сайн зохиолтой нэг кинонд тоглож, залуу насаа үлдээнэ гэж боддог.

-Таныг зарим хүн “Хувьсал” продакшныг голсон гэж ярьдаг. Яагаад гарсан юм бэ?

-Би цаашдаа мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргахыг хүсдэг. Тиймээс нэгдүгээрт, “Хувьсал” продакшн хувийн байгууллага, бас жижигхэн нь үнэн. Хоёрдугаарт, дандаа залуус болохоор надад суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж бага байсан.

“Хувьсал”-д байхдаа бизнесийн зорилгоор ихэвчлэн залуусын сэдэвтэй, хөнгөн чанарын жүжигт тоглосон. Харин драмын театрт үе үеийн сайн жүжигчдээс суралцах боломжтой. Их ч зүйлийг сурч чаддаг. Дөнгөж ороод дэлхийн сонгодог бүтээл “Парисын дарь эхийн сүм”-ийн Эсмеральдагийн дүрд тоглосондоо их баяртай байгаа.

-Таныг Пүүжээтэй таарамж муутай гэж ярьдаг юм билээ?


-Худлаа хов жив. “Хувьсал”-д байхад Пүүжээ эерэг, би эсрэг дүрд тоглодог байсан болохоор биднийг хэвлэлээр харьцуулж бичдэг, ярьдаг. Бид зүгээр л нэг ангийн найз.

-“Амьдралын амт” уран сайхны кино удахгүй кино театруудаар гарч эхлэх гэж байна. Энэ кинонд “Хувьсал” продакшны  жүжигчидтэй  тоглосон байсан?

-“Хувьсал”-д байсан манай ангийн найзууд сэтгэл зүрх нэгдэн “Найзууд” театрыг байгуулсан юм. Анхны уран бүтээл нь “Амьдралын амт” нэртэй уран сайхны кино болж байна. Энэ кинонд залуус юуны төлөө амьдарч, юун дээр алдаж байна, бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг өгүүлсэн.   

-”Парисын дарь эхийн сүм” жүжигт тоглох бэлтгэлийнхээ үеэр “Би туршлагагүй гэж айж байгаа шиг Урнаа эгч харагдах байдлаасаа айж байгаа болов уу” гэж хэлснийг хүмүүс янз бүрээр л ойлгосон. Мэдээж ямар нэгэн бодолгүй л хэлсэн байх?


-Бид нэг дүр дээр тоглосон болохоор хүмүүс өөрийнхөөрөө ойлгосон байх л даа. Би Урнаа эгчийг доош нь хийх ямар ч бодолгүй, харин зүгээр л үнэнийг  хэлсэн. Хэн ч харсан бид насны зөрүүтэй харагдана. Нэг нь туршлагатай, нөгөө нь туршлагагүй. Би үүнийг л шударгаар хэлсэн юм. Хүмүүс зөвөөр ойлгоосой.

 -Та аливаа дүрийг харцаараа сайн илэрхийлж чаддаг юм шиг санагддаг...


-Жүжигчин хүнд харц чухал. Бүтээж буй дүрийнхээ дотоод мөн чанарыг харцаараа илэрхийлж болно. Ер нь хүний дотоод сэтгэлийг харцнаас нь тольдон хардаг.

-Жүжигчин хүнд мөрөөдлийн дүр гэж байдаг. Та ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ?


-Холливудын мюзиклд тоглохыг мөрөөддөг.

-Холливудын эмэгтэй одод дуулах, бүжиглэх, загвар өмсөх гээд аливаа ажлыг нэгэн зэрэг хийж чадаж байна. Тэдэн шиг гарч ирж чадах уу?


-Яагаад болохгүй гэж. Гэхдээ манай Монголын зах зээл жижигхэн болохоор арай өөр л дөө. Холливуд бол том зах зээлтэй, томоор хөдөлдөг газар шүү дээ.

-Таны бодлоор од гэж хэнийг хэлэх вэ. Монголд од байгаа юу?


-Монголд од байхгүй ээ. Харин одын дүрд тоглогчид байгаа. Од гэж Майкл Жексоныг л хэлнэ. Энэ бол үнэхээр агуу хүн.

-Та жүжиглэхээс гадна дуулах авьяастай гэдгээ ардын дуу дуулж, клип хийлгэж баталсан. Яагаад заавал ардын дуу дуулсан юм бэ?


-Ардын дуу хүнээс ур чадвар шаарддаг. Анх манай СТА Н.Мөнхзаяа багш “Үзэсгэлэн гоо”-г дуулаач гэсэн юм. Дараахан нь “Гэгээн Муза”-д орохдоо жүжигчин Б.Эрдэнэцэцэг эгчтэй “Цэнхэрлэн харагдах уулс” дууг хамтран дуулсан.

Хүмүүс намайг поп ч юм уу, арай өөр урсгалын дуу дуулбал зохино гэж боддог байх. Өөр урсгалын дуу дуулахад цаг нь арай болоогүй. Суралцаж л явна даа. “Парисын дарь эхийн сүм” жүжигт таван поп дуу дуулсан. Ер нь ямар ч дуу дуулсан гагцхүү тэр дууг амьдруулах л ёстой гэж боддог.

-Таныг поп дуунаас бүрдсэн цомог гаргах гэж байгаа гэж сонссон?


-Яг төлөвлөөд, цомгийн ажил эхэлсэн юм алга. Гэхдээ дууны чиглэлээр уран бүтээл хийх бодол байдаг. Жүжигчин хүн дуулж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ.

-Та хувцасны дэлгүүр нээх гэж байгаа гэл үү?


-Амны бэлгээр болог. Удахгүй дэлгүүртэй болох юм байна (Инээв). Би  хүнд хэлж байгаагүй. Гэхдээ   эмэгтэй хувцасны дэлгүүртэй болно гэж боддог юм. Хэн нэгэн миний бодлыг уншчихсан юм болов уу.

Image-Сонин хэвлэлээр таныг янз бүрээр л бичдэг. Энэ бүхнийг яаж хүлээж авдаг вэ?

-Хүндээр хүлээж аваад, шаналдаг үе байсан. Гэхдээ тийм зүйлээр хөөцөлдөж, хайран цагаа үрж байхаар хэрэгтэй зүйлээ бүтээгээд явж байсан нь дээр гэж бодох болсон.

Одоо дасчихжээ, тоодог ч үгүй. Бичвэл бичнэ л биз. Намайг хэн ч мэдэхгүй, тоохгүй бол яах вэ. Би амьд л байгаа юм байна (Инээв). Намайг аав ээж, найз нөхөд, хамт олон минь мэдэх учраас эмзэглэдэггүй.

-Хүмүүс таныг жүжигчин бүсгүй гэдгээр л мэднэ. Та амьдрал дээрээ хэн бэ?


-Би шударга, илэн далангүй, хүнийг ялгаж харьцах дургүй. Хүнийг хүний ёсоор хүндэлж харилцах хэрэгтэй. “Хаантай ярихдаа энгүүн бай, харцтай ярихдаа элбэрэлтэй бай” гэсэн үг байдаг. Тиймээс хүн, хүнээрээ л байх ёстой. Сэтгэл зүрхгүй робот шиг байх ёсгүй.

Бид адгуусан амьтнаас сэтгэл зүрхээрээ л ялгардаг. Тиймээс хүнийг хайрлаж, хүндэлж чадвал жинхэнэ хүн болж чадна гэж боддог.

-Арван жилдээ ямар охин байсан бэ?


-Олон эгчтэй болохоор эмэгтэйлэг чанар давамгайлсан охин байлаа. Бараг л пүүз өмсдөггүй. Биеийн тамирын хичээл дээр бэлтгэлийн хувцсаа өмсөж, багшийн нүдэнд харагдаж, ирцээ бүртгүүлчихээд, өсгийтэй гутлаа өмсчихдөг. Сагсны тэмцээнд ороход, бусад хүүхэд спортлог хувцас өмссөн байхад, би ганцаараа бие барьсан эмэгтэйлэг хувцастай.

Арван жилдээ урлаг, спортын бүхий л арга хэмжээнд оролцдог багаасаа л урлагт элэгтэй охин байлаа. Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, зураач болно гэж боддог байсан. Сургуулиа төгсөөд, ганцхан Соёл урлагийн их сургуульд л бүртгүүлсэн.

-Хэн хэнтэйгээ амьдардаг вэ?


-Аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Би айлын одонгийн охин. Ах, эгч нар тусдаа гарсан.

-Хайрыг юутай зүйрлэх вэ?

-Хүн болгон хайрыг янз бүрээр ойлгож, тодорхойлдог. Харин хайранд тогтсон томъёо байдаггүй. Миний бодлоор хайр гэдэг оюун ухаан, романтикаар төсөөлбөл  улаан сарнай.

-Та нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Сексийг хаана ч, хэний ч өмнө хийж чадвал илүү таашаал авна” гэж хэлсэн байсан...

-Биднийг бие биедээ хайртай, гэр бүл гэдгийг мэддэг бол сексийг хайртай хүнтэйгээ, хаана ч хийж чадна гэж хэлсэн юм. Яагаад болохгүй гэж. Гэхдээ хаана ч хамаагүй гэхээр олон хүний нүдэн дээр гэж ойлгож болохгүй. Яаж ч бодсон тийм зүйл байхгүй шүү дээ. Би амьдралыг хайр, секс дээр тогтдог гэж боддог.  

-Найз залуутай юу?


-Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулаад, хувийн амьдралд цаг зав гарахгүй байна. Заяаны хань зам дээр гэгчээр болох байлгүй.

-Тэгвэл танд ямар эр хүн таалагдах вэ?


-Эр хүн хамгийн гол нь амьдралын ухаантай байх хэрэгтэй. Царайлаг, сайхан залуу, мөнгөтэй, хийсвэр сэтгэлгээтэй, хэтэрхий боловсролтой хүн хань болж чадахгүй гэж боддог. Амьдралын ухаантай, хүнийг хайрладаг нэгэн л хүнд хань болно.

-Орчин үеийн залуус эд хөрөнгө харж, гэрлэж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?


-Ийм сонголт хийснээсээ болж залуус алддаг. Орчин үеийн залуус амьдралыг хялбараар төсөөлдөг болчихсон. Хүнийг хайрлахгүй атлаа хүнээр хайрлуулж, анхаарал тавиулах гэдэг.

Гэхдээ ухамсартай залуус байгаа л даа. Амьдрал бол хязгааргүй баялаг ертөнц. Тиймээс ганцхан олдох амьдралдаа сайхан амьдрах хэрэгтэй. Ер нь гэр бүлтэй болж, амьдрал зохионо гэдэг тоглоом биш.

-Ирээдүйд хэр сайн хань, ээж болох бол?

-Манай аав, ээж сайхан хоол хийдэг. Энэ талыг нь би дуурайсан. Ээж минь уян зөөлөн, сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай хүн. Ээж шигээ сайхан хань, сайн ээж болно.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?

-Доод тал нь дөрвөн хүүхэдтэй болно. Хүнд, хүн хэзээ ч илүүддэггүй. Манайх ам бүл олуулаа. Бие биедээ тус дэм болоод, өнөр гэр бүлтэй байх сайхан шүү дээ.

 

Ярилцсан: Г.Болороо

Ням гариг сэтгүүл

 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн BAAGII - 2010-11-03 07:06 - Зочин
 
 
NAAD OTGONTSETSEG CHINI BUH YUM NI HIIMEL GARNIIHAA HURUUNUUDIIG NARIISGAJ SHULUULSAN GEED BUH ERHTENENE HIIMEL SINGAPORT HIILGESEN GESEN SHUU
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-02, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ