Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_03A

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 53 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
И.ЦЭРЭН-ОНОЛТ: ХҮНИЙГ МЭРГЭЖЛЭЭР НЬ БУС, ОЮУНЫ ЧАДАМЖААР НЬ ҮНЭЛДЭГ БОЛСОН Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-08-28, Бямба
Image 
 
Гаднын орнууд руу чиглэсэн их нүүдэл, түүнд хамрагдах гэсэн сонирхол эх орныхоо зүг эргэх нь гэсэн горьдлого төрүүлсэн ажил энэ зун ар араасаа өрнөж байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусын анхдугаар чуулгаар гараагаа эхэлсэн ажлын удаах нь энэ сарын 23-нд болох “Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн зуны лекц-2010”. Уг арга хэмжээнд “Компьютерийн шинжлэх ухаан”, “Сургалт, шинжлэх ухаан, технологи, инноваци, төрийн байгууллагын харилцаа, санхүүжилтийн механизм” гэсэн сэдвээр илтгэл тавих Финландын Аабо Академи их сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн судлаач эрдэмтэн, доктор И.ЦэрэнОнолттой уулзаж ярилцлаа.
 

-Таныг гадаадад ажиллаж, амьдарч байгаа залуусын анхдугаар чуулга уулзалтын үеэр шагнуулсан гэж сонслоо. Баяр хүргэе.

-“Эх орныхоо хөгжилд бидний оролцоо” нэртэй чуулганы үеэр гурван шагнал гардуулсан. “Олондоо ээлтэй хүн” гэсэн төрөлд Их Британи дахь монголчуудын холбоо, “Цахим өртөө холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цэрэнбатыг тодруулж, ш агнасан. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монгол туургатныг нэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн “Цахим өртөө” сүлжээг санаачлан байгуулж, түүнийгээ ТББ болтол нь өргөжүүлж, энэ чуулга уулзалтыг зохион байгуулсанд нь бид ч баяртай байна.

“Цахим өртөө” сүлжээг ажиллуулж байгаа залуусыг зөв чиглүүлж, дэмнэвэл их чадвартай, цаашид олон арван зүйл хийнэ гэсэн бодол надад төрдөг. Тэдний хийсэн анхны томоохон ажил бол энэ чуулга, уулзалт. “Шилдэг монголчуудын холбоо” гэ сэн шагналыг мөн л Их Британи дахь монголчуудын холбоонд олгосон. Тэгээд л бүгдийг нь яаж Их Британид байгаа монголчуудад өгөх вэ гээд “Гадаадад мэр гэжлээрээ амжилттай ажиллаж бай гаа хүн” гэсэн шагналыг надад өгсөн шиг байгаа юм.

-Та Финландад ямар чиглэлийн судалгаа хийж байгаа вэ?

-Аабо нэртэй эрдэм шинжилгээний институт, сургууль бүхий шинжлэх ухааны паркт компьютерийн шинжлэх ухааны онол болон компьютер ашиглан загварчлал хийх гэсэн хоёр чиглэлээр судалгаа хийж байна. Жишээлбэл биологийн эд эсийн дохиолол дамжуулах үйл ажиллагааг загварчилдаг.

-Тэгэхээр туршилтыг урьдчилан компьютерээр хийж байна гэсэн үг үү? -

-Тийм ээ.

-Хэрхэн Аабо академитэй холбогдсон юм бэ. Тэнд хэр удаж байгаа вэ?

-Би Испанид компьютерийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм. Тэндээсээ Аабо академитэй холбогдож, дадлагажигчаар очиж, үргэлжлүүлэн 2007 оноос хойш ажилласан.

-Финландад мэргэжлээрээ ажиллах боломж өргөн үү?

-Хүн ам цөөтэй болохоор тус улс гаднын боловсон хүчин, ялангуяа мэргэжилтн үүдийг авчирч ажиллуулах сонир хол ихтэй байдаг. Тиймээс тэр талаараа бол их нээлттэй, мэргэжлээрээ ажиллах боломж өндөртэй орон. Их ч олон гадаадын мэргэжилтнүүд ажилладаг юм билээ. Манай академид гэхэд л бараг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн судлаач, эрдэмтэд бий.

-Монголчуудын дунд хөгжингүй орнуудад мэргэжлээрээ ажиллах боломж хомс гэсэн ойлголт түгээмэл бай даг. Харин та хэрхэн дүгнэх вэ?

-Дэлхий даяар мэдлэгийн эдийн засаг гэгч зүйлд шилжчихээд байна. Өөрөөр хэлбэл оюун ухаанд тулгуурласан гэсэн үг. Иймээс хөг жингүй орнууд мэдлэгийг эрхэмлэж, боловсон хүчнээ иргэншлээр нь сонгох бус, зөвхөн мэдлэг, оюуны чадамжийг гол шалгуур болгох бол сон. Тиймээс хөгжингүй орнуудад мэр гэжлээрээ ажиллах боломж зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн ямар ч орны иргэдэд нээлттэй байдаг.

Манай орны хувьд ч бас яг л энэ зар чимд нэгдэж, оюун ухаанаараа өрсөл дөж, дэлхийн зах зээлд гарах нь хамгийн оновчтой шийдэл. Тиймээс гадаадад сурч, ажиллаж байгаа залуусыг дэмжих хэрэг тэй. Хөгжингүй орнуудад суралцаж, ажиллаж байхдаа олж авсан мэдлэг дээрээ тулгуурлан тэд эх орондоо өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ гадаад зах зээлд гаргах замаар Монголын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.

-Гадаадад суралцаж байгаа монгол оюутны тоо ихэссэн ч сургуулиа төгсөж чадахгүй буцаж байгаа тохиолдол цөөнгүй байдаг гэдэг. Энэ хэр үнэний хувьтай вэ?

-Миний хувьд энд ажиллаж байгаад Испани руу сурахаар явсан болохоор мэдлэг олж авах ёстой гэсэн үүргээ ухамсарлаж, илүү сурах эрмэлзэлтэй очсон. Харин дунд сургуулиа төгсөөд шууд гадаад руу суралцахаар явж байгаа залуусын хувьд нийгмийн огт өөр орчинд оччихсон болохоор сурахаас илүү түүнийг нь сонирхох, эсвэл сургалтын төлбөрөө олохоор ажил хийж, боловсрол эзэмших зорилгоо хоёрдугаарт тавьдаг зэргээс шалтгаалдаг байх. Гэхдээ хөгжингүй орнуудад суралцаж төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж байгаа олон залуус бий. Тэдний дунд сурах зорилгоо хойш тавьсан цөөн хэдэн залуус байдаг болов уу.

-Та Финландад хэр удах вэ?

-Аль болох хурдан эх орондоо ирэх бодолтой байна.

-Манай шилдэг мэргэжилтнүүд гаднын орнуудад ажиллаж, Монгол улсын боловсон хүчин гадагшаа чиглэлтэй болчихож. Үүнд төр засгийн бодлого хэрэгтэй мэт санагддаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Гаднын орнуудад судалгааны багт компаниуд захиалга өгч, түүнийг үйлд вэрлэгчид бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж, олсон ашгаараа судалгаагаа санхүүжүүлэх тойрог тогтолцоотой байдаг. Манайд эрдэм мэдлэгийг бүтээг дэхүүн болгох энэ тогтолцоо үгүйлэгдээд байна. Эрдэмтдийн судалгаа цаасан дээр бууж, ном товхимол болохоос цаашгүй, эрэлтэд тохирсон бүтээгдэхүүний талаарх судалгаа үгүйлэгддэг.

Үүнийг тойрог тогтолцоонд шилжүүлчихвэл ма най орон боловсон хүчнээ гадагш явуулах биш, харин ч Монголд гаднын мэргэжилтнүүдийг ажиллуулах боломж той болно гэсэн үг.

-Гадаадад ажиллаж байгаа монголчууд өмнө нь эх орон руугаа чиглэсэн дорвитой үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй. Энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй байсан бэ?

-Харьцангуй үр дүнтэй болсон гэж дүгнэмээр байна. Чуулганы дараа “Зөгийн үүр” хөтөлбөр батлагдлаа. Энэ нь гадаадад ажиллаж байгаа залуусынхаа “балыг” эх орон руу нь чиглүүлэх зорилготой хөтөлбөр байгаа юм. Ингэхдээ гаднын орнуудаас цэцгийн бал цуглуулж, түүнийг тэн дээсээ нааш нь илгээх, эсвэл “балаа” аваад эх орондоо эргэн ирэх гэсэн хоёр аргаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн “Майкрософт” компанид Тэстингийн тэргүүлэх ахлахаар ажиллаж байгаа Л.Бат-Өлзий чуулганы үеэр гадаад орнуудад захиалж хийлгэдэг компанийнхаа ажлыг Монголын IT ком паниудаар хийлгэх боломжтой гэсэн санал тавьсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа багагүй үр дүнтэй болсон байх. Мөн бид энэ сарын 23-нд болох лекцээ жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

 

О.УНДАРМАА

Өнөөдөр сонин




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-04, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ