Хэзээ, Хаана, Юу?
- Сар шинийн Баярын мишээл ТВ нэвтрүүлэг Оакландад 2012-02-19 (22:00 - 23:59)
- АНУ дахь МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "Эмэгтэй Таны Хөгжил" АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ 2012-03-10 (13:00) - 2012-03-11 (23:59)
- Оросын алдартай дуучин Валерий Леонтьев Лос Анжелест 2012-04-01 (19:00 - 23:59)
- Stars of the Russian Ballet in Northridge, CA 2012-05-04 (20:00 - 23:59)
- Оросын алдартай дуучин Валерий Меладзе Лос Анжелест 2012-05-06 (19:00 - 23:59)
Инээхүү Дээр Шинээр
| Исламын сүм барих асуудал америкчуудыг хоёр хуваалаа |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-08-31, Мягмар | ||||
![]() АНУ-ын Нью-Йорк хотноо Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг байсан газраас холгүй исламын шашны төв байгуулахаар төлөвлөсөн нь ихэээхэн маргаан тарьж байгаа юм. Бүгд найрамдах намынхан ирэх арваннэгдүгээр сарын 2-ны өдөр болох Конгресс болон муж улсууд дахь сонгуульд уг асуудлыг кампанит ажлынхаа цөм болгохыг зорьжээ. Энэ бүхэн нь тус улсын иргэд төдийгүй исламын шашинтай орнуудын хувьд сонирхолтой улс төрийн ший жүжиг болох нь. Одооогоор Цагаан ордон болон Конгрессийг хянаж байгаа төвч байр суурьтай Ардчилсан намынхан Сенат болон Төлөөлөгчдийн танхимийн аль алинд нь тодорхой тооны суудлаа алдана гэж таамаглаж байна. Бүгд найрамдах намынхан исламын шашинтай холбоотой иргэдийн дунд бий болсон айдсыг улам дэвэргэж, ялалт байгуулахыг зорьж байхад Ардчилсан намынхан Б.Обамад тун бага дэмжлэг үзүүлж байна. АНУ-ын Үндсэн хуулиар шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан боловч Бүгд найрамдах намынхан болон тус намын хэт барууны жигүүрийнхэн тус төлөвлөгөөг сонсоод нүд нь улаанаар эргэлдэх болсон гэж болно. Исламын шашны төв байгуулах төсөл нь АНУ дахь янз бүрийн шашны урсгалыг дагагчдын хооронд нэн ялангуяа исламын шашинтнууд болон бусад иргэдийн дунд итгэлцлийг бэхжүүлэх үүрэгтэй гэж төслийг дэмжигчид мэдэгддэг. Гэтэл тун энгийн мэт уг ажлыг америкчуудын олонхи буюу 60 хувь нь эсэргүүцэх болжээ. Сонгуулийн кампанит ажлын гол асуудалд эдийн засгийн хямрал түүнтэй холбоотойогоор ажилгүйдлийн түвшин их байгаа нь сонгуулийн гол асуудал болох нь тодорхой юм. Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намынхан хамгийн хурц эдгээр асуудлын хувьд иргэдэд санал болгох зүйл бага тул амь үрэгдсэн иргэдийн ариун дурсгалыг гутаах гэж байна хэмээн иргэдийн сэтгэлийн хөдлөл дээр дөрөөлөн саналынхаа тоог ахиулахаар зорьжээ. Тэднийг Ардчилсан намын хэсэг гишүүн тухайлбал, Сенат дахь ардчилсан намын олонхийн бүлгийн тэргүүн Х.Райд дэмжсэн байна. Тэд исламын шашны төвийг 2749 хүн амь үрэгдсэн ариун дагшин газраас хаа нэг тийш холдуулах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Гэтэл ихэр хоёр цамхагт амь үрэгдсэн хүмүүсийн дунд ажил үүргээ гүйцэтгэж байсан хэдэн зуун исламын шашинтан байжээ. Бүгд найрамдах намын баримталж буй байр суурь нь есдүгээр сарын 11-ны халдлагыг исламын шашны эрс үзэлтэй нэг жижиг урсгалынхан биш исламын шашин бүхэлдээ АНУ-ын эсрэг халдсан гэх гаргалгаа хийж болох юм. Нью-Йорк хотын захирагч, еврей гаралтай М.Блүмберг исламын шашны төвийг байгуулах төслийг идэвхтэй дэмжигчдийн нэг юм. Бүгд найрамдах намдаа төвч байр суурь баримтлагчдын нэг М.Блүмберг “Халдлага болсон газраас дөрвөн хорооллын зайд исламын хийд байгаа. Түүнийг ч гэсэн зөөх хэрэгтэй гэж үү. Энэ бол америкчуудын хувьд өөрсдийнхөө үнэт зүйлст хэр үнэнч болохыг шалгах сорил. Бид хялбар гэснийг нь биш зөв гэснийг нь хийх ёстой” гэжээ. Мөн тэрбээр “АНУ-д исламын шашинтнууд хуулийн өмнө эрх тэгш боловч эх орон нэгтнийхээ хувьд бол тийм биш гэсэн ойлголтыг бид дэлхий дахинд өгөх болно. Тэгвэл алан хядагчдыг элсүүлдэг этгээдүүдэд АНУ исламын шашинтай байлдаж байна гэх үзэл суртлын хүчтэй зэвсгийг гарт нь атгуулна” гэжээ. Ерөнхийлөгч Б.Обама энэ сарын 13-ны өдөр уг төслийг бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн боловч дараа өдөр нь өөрийгөө исламын шашинтнуудын шашин шүтэх түгээмэл эрхийн тухайд ярьсан болохоос яг тэнд байрлах нь зөв эсэх тухай яриагүй хэмээн өмнөх байр сууриасаа ухарсан мэдэгдэл хийжээ. Түүний энэ туйлбаргүй байдлыг олон хүн шүүмжилсэн байна. Кордобагийн байр хэмээх исламын шашны шинэ төвийг удаан хугацаанд ашиглаагүй хуучин 15 давхар байшинг засч өөрчилсний дараа байрлуулахаар төлөвлөжээ. Уг төвийн бүрэлдэхүүнд хурлын танхим, номын сан, исламын сүм, ресторан, тогооч нарын сургалтын төв, усан бассейн,сагсан бөмбөгийн талбай зэрэг олон байгууллага багтах юм. Төвийн тухай веб сайтынх нь танилцуулгад “Мянган жилийн өмнөөс ислам, иудей, Христийн шашинтнууд зэрэгцэн оршиж, оюун ухаан, соёл, арилжааны төвийг Испаний Кордобад байгуулж чадсан. Тийм учраас энэ төвдөө Кордоба гэх нэр өгсөн “гэжээ. Барууны байр суурь баримтлагчид исламын сүмийн асуудлыг аль болох хурцатгаж, сонгууль болтол иргэдийн толгойг энэ тухай мэдээллээр цэнэглэн Ардчилсан намынхны дэмжлэгийг сулруулахыг хичээж байна. Үүний улмаас зарим хотод исламын шашинтнуудын эсрэг халдлага нэмэгджээ. Бүгд найрамдах намынхны энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшиж байсан олны танил С.Палин, Сенат дахь тус намын олонхийн тэргүүн асан Н.Гингрич нар тэргүүлсэн аж. Ерөнхийлөгчийн сэнтийд санаархаж явдаг Н.Гингричийн хувьд энэ нь намаа сонгуульд ялуулж, эрх мэдэлд хүрэхэд нь том боломж аж. Исламын төвийг байгуулахыг эсэргүүцэгчдээс зарим нь өөрийнхөө байр суурийг тайлбарлахдаа исламын шашныг гүтгэн доромжлох аргыг өргөн хэрэглэх болжээ. Тухайлбал, “Цайны нам” хэмээх Бүгд найрамдахчуудыг дэмждэг барууны байр суурьтай хөдөлгөөний тэргүүн М.Уильямс “Исламын шашны бурхан нь сармагчин байдаг” гэх мэтчилэн ярьсан байна. “Пью” судалгааны төв болон “Тайм” сэтгүүлээс АНУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд иргэдийн 61 хувь нь Дэлхийн худалдааны төвийн нурангиас холгүй исламын шашны төв байгуулахыг эсэргүүцэж байгаа юм. Мөн “Тайм” сэтгүүлд “Иргэдийн 70 гаруй хувь нь уг төлөвлөгөөг Дэлхийн худалдааны төвд амь үрэгдсэн иргэдийг доромжилсон хэрэг хэмээн үзэж байна” гэжээ. Уг санал асуулгын дүнгээс үзэхэд америк иргэд нэлээд эртнээс исламын шашинтнуудын эсрэг дайсагнах болсныг сэтгүүлд өгүүлжээ. Мөн сонгогчдыг 28 хувь нь исламын шашинтнууд Дээд шүүхийн бүрэлдэхүүнд орох эрхгүй гэж үзсэн бол иргэдийн гуравны нэг нь исламын шашныг дэмжигчид Ерөнхийлөгчид нэр дэвших ёсгүй гэсэн байрь сууриа илэрхийлсэн байна. “Си-Эн-Эн”-ээс явуулсан санал асуулгаас үзэхэд иргэдийн 68 хувь нь Манхэттэнд хуучин Дэлхийн худалдааны төвөөс холгүй исламын шашны төв байгуулахыг эсэргүүцсэн бол дөнгөж 28 хувь нь дэмжсэн байр суурьтай байжээ. Гэтэл яг Манхэттэн дүүргийн 1.6 сая оршин суугчаас 69 хувь нь исламын шашны төв байгуулахыг дэмжсэн нь ерөнхий чиг хандлагаа тэс тэс ондоо байгаа юм. Уг дүүрэг нь ерөнхийдөө олон үндэстэн, ястны төлөөлөгчид нэг дор амьдардаг тул аливаад хүлээцтэй ханддагаараа онцлог аж. АНУ-д исламын шашинтнуудын нэр хүндийг унагах, Б.Обама бол исламын шашинтан гэж иргэдэд итгүүлэх гэсэн үйл ажиллагаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээд эрчимтэй хэрэгжсэн аж. Үүний улмаас одоо АНУ-ын иргэдийн 18 хувь нь Б.Обамаг исламын шашинтан гэдэгт итгэх болжээ. Харин өнгөрсөн онд энэ үзүүлэлт 12 хувьтай байжээ. Ингэснээр иргэдийг Б.Обама бол “дайсны” талыг дэмжигч, хоёр өндрийн суурин дээр исламын сүм барихын төлөө нэгэн гэсэн итгэл үнэмшлийг бий болгож чадсан нь АНУ шашны эрх чөлөөг дээдэлдэг хэвээр гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Д.МӨНХБОЛД "Улс төрийн тойм" сонин
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-04, Бямба ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






