Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

mongolgirls_3_55

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 51 зочид ба 2 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Иракийн дайн дууссаныг албан ёсоор зарлав Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-09-01, Лхагва
Image 
 
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама наймдугаар сарын 31-ний орон нутгийн цагаар АНУ-ын  орны Иракт явуулсан дайн төгссөнийг албан ёсоор телевизийн тусгай илгээлтээрээ зарлав. Уг мэдэгдлийн CNN зэрэг америк сувгуудаас дамжуулсан байна.

“Иракт эрх чөлөө” нэртэй ажиллагаа төгслөө. Одоо Иракийн ард түмэн өөрийн орны аюулгүй байдлын хариуцлагыг авч явна”. “Энэ бол АНУ болон Иракийн түүхэнд чухал үе байсан юм. Би өөрсдийн хүлээсэн үүргийг биелүүлж чадлаа, гэхдээ энэ хуудсыг эргүүлэх цаг болсон байна” гэж Барак Обама мэдэгдэв.
 

Ерөнхийлөгч өөрийн телевизийн илгээлтдээ Иракийн ард түмэнд хандан хүн амын бүхий л давхаргын дэмжлэгийг авсан тэдний ашиг сонирхлыг илэрхийлсэн Засгийн газраа хурдан байгуулахыг уриалсан байна. Тийм Засгийн газрын найдвартай түнш нь АНУ болж чадна хэмээн Обама онцолжээ. “Цэргийн ажиллагаа дууслаа гэхдээ Иракийн хувь заяанд бидний сонирхлыг дуусгаагүй” гэж тэр хэлэв.

Иракийн байдал ойрын хугацаанд тогтвортой биш байна гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрөөд “Хэт даврагчид бөмбөг дэлбэлж, энгийн хүн амд халдсаар байх ба дайсагналыг гаргахаар оролдоно” гэх тэр хэлэхдээ иракчууд өөрсдийн ирээдүйн аюулгүй байдлыг “террористуудад” даалгаж болохгүй хэмээн тэр нэмэн сануулав.

CNN сувгийн шинжээчид Обамагийн илгээлтийг тайлбарлахдаа АНУ-АНУ-ын ерөнхийлөгч дайнд ялсан гэж зарлаагүй мөн дайныг эхлүүлэхээр шийдвэр гаргасан өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй онцолж байна. 

“Хуудсыг эргүүлэн, Иракийн дайныг төгслөө гэж тэрээр зарлаад АНУ-д дотоод асуудлууд нэн ялангуяа эдийн засагтаа анхаарах хэрэгтэйг мэдэгдлээ. “Манай үндэстний гадаад дахь хүчин чадал, нөлөө, ардчиллын үнэт зүйлийг дэлхий даяар дэлгэрүүлэх Америкийн хүсэл нь үндэсний цэцэглэлт гэсэн бат бэх сууринд тулгуурлах ёстой” гэж Обама хэллээ. Үндэсний эдийн засгийн асуудлыг шийдэхдээ америкчууд цэргийнхэн шигээ эрч хүч, шургуу байдлыг харуулна гэдэгт Обама найдаж байна. 

Иракт цэргийн ажиллагааг төгсгөж буй нь түүний сонгуулийн амлалтын нэг байсан бөгөөд амлалтаа биелүүлсэн гэдгээ Обама сануулжээ. Тэрээр одоо ерөнхийлөгч байгаа зорилгоо эдийн засгийн байдлыг сайжруулах явдал гэж үзэв. Тэрээр, тус улсад дунд ангийг бэхжүүлж, боловсролын системыг төгсжүүлэх, ажилгүйдэлтэй тэмцэхийг, АНУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах болно гэв.

АНУ-ын ерөнхийлөгч илгээлтдээ АНУ бас нэг цэргийн ажиллагааг хилийн чанадад явуулж байгааг анхааруулав. “Дараагийн  наймдугаар сараас” эхлэн Афганистанд ээлж дараатайгаар улс орных нь аюулгүй байдлын хариуцлагыг орон нутгийн захиргаанд шилжүүлэх болно гэж Обама мэдэгдлээ. Үүнийг ярихдаа Афганистанаас Америкийн цэргийг гаргах тодорхой хугацааг хэлээгүй бөгөөд энэ бүгд нь тухайн үеийн байдлаас хамаарна гэсэн юм.

Хариуцлагыг Афганы эрх баригчдад 2011 оны долдугаар сараас эхлэн дамжуулна гэж байснаа Обама яагаад шинэ хугацаанд шилжүүлэн хэлснийг тоймчид тэмдэглэв. Обама яагаад хугацааг өөрчилсөн шалтгаан нь тодорхойгүй.

Ирак дахь Америкийн цэргийн ажиллагаа 2003 оны гуравдугаар сарын 20-нд эхэлсэн билээ. Энэ жилийн есдүгээр сарын 1-ний байдлаар Иракт АНУ-ын 4421 цэргийн албан хаагч ба мянга орчим энгийн мэргэжилтэн америкчууд амиа алджээ. Дайны үеэр Америкийн цэргийн тоо хамгийн их нь 170 мянган хүн байлаа.

Ирак дахь Америкийн цэргийн тоо  2010 оны наймдугаар сарын дунд үе гэхэд 50 мянган хүн болсон байв. Иракаас АНУ-ын армийн байлдааны сүүлчийн анги нэгтгэл 2010 оны наймдугаар сарын 19-нд гарлаа. Бүх цэргээ энэ улсаас 2011 онд бүрэн гаргахаар АНУ төлөвлөсөн байгаа.

 

news.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-09, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ