Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

LA_Naadam_2008_MonDuu_217

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 64 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
J-1 оюутнууддаа: Social Security дугаартай холбоотой сэрэмжлүүлэг Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-09-04, Бямба

 Image

Нэг л мэдэхэд намар болж энэ зуныг нэлээд дуулиантайхан өнгөрүүлсэн  J-1 визтэй оюутнууд буцаж эхэллээ. Гэсэн ч тэдэнтэй холбоотой асуудал нэг хэсэгтээ л тасрахгүй шинжтэй. Оюутнууд буцахтай зэрэгцээд олон янзын зүй бус үйлдэл газар авч байгаа тул дүү нартаа зарим зүйлийн талаар зөвлөхөөр шийдлээ.

Social Security дугаараа бусдад ашиглуулах талаар

Social Security дугаарын ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл тааруухны улмаас олон оюутан АНУ-д дахиж ирэх, энд сурч амьдрах боломжоо томоохон эрсдэлд оруулж байна. Тухайлбал, оюутнуудаас Social Security дугаарыг нь худалдаж авна гэсэн зар аль хавар гарч байсан ч сүүлийн үед оюутнууд өөрсдөө дугаараа наймаалж эхэллээ гэсэн сураг сонсогдож байна.
 
Ингэж наймаалах нь хууль бус ба худалдагч, худалдан авагч хоёрыг хоёуланг нь шийтгэдэг хуультай гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Угтаа бол хүн бүрт олдоод байдаггүй энэ дугаарыг нандигнан хадгалж явах естой. Ганцхан удаа олгодог Social Security дугаар нь тухайн хүний ажил алба, орон гэр, цалин мөнгө,  татвар татаас, эрүүл мэнд, ял шийтгэл гээд амин чухал бүх мэдээллийн түлхүүр нь билээ. Дугаараа зарж наймаалах нь бүү хэл бусдад үзүүлдэггүй журамтай.
 

Америкчууд Social Security дугаараа нууцлахдаа бүр банкны тусгай хайрцганд хадгалдаг байна. Дугаараа бусдад ашиглуулбал банкнаас зээл авах, машин, байшин худалдаж авах, даатгалд даатгуулах, эмнэлэгт үзүүлэх, тэр бүү хэл ажилд орох, тушаал дэвшихэд гай тарьдаг аюултай.

Харамсалтай нь Монгол оюутнууд энэ дугаарын ач холбогдлыг төдийлэн сайн ухаж ойлгоогүйгээсээ болж муу хүмүүст ашиглуулах болжээ. Оюутнууд Social Security дугаараа нууцлалгүй, хайхрамжгүй хандаж, түрийвчиндээ эсвэл паспортон дотроо хавчуулж хадгалдаг нь хялбар ашиг хайгчдад боломж олгож байна.Баттай эх сурвалжаас авсан зарим нэг жишээнээс дурдья.

Жишээ 1: Зарим нэг Social Security дугааргүй монголчууд таньж мэдэх эсвэл гэртээ байлгаж байсан оюутнуудаасаа “Машин авах гэсэн юм, чи бичиг баримттайгаараа очоод гарын үсэг зураад аваад өгөөч” гэх санал тавьжээ. Учрыг нь сайн ойлгоогүй оюутнууд энэхүү үйлдэл нь тэдний ирээдүйд ямар гай тарьж болзошгүйг бодолгүй асуудалд хөнгөн хандах явдал ч гарч. Уг нь бодоод үзвэл зээлийн гэрээн дээр гарын үсэг зурна гэдэг нь өөрийнхөө нэрээр банкнаас зээл авч байгаатай дүйцнэ.( АНУ-д зээлээр машин худалдаж авах явдал элбэг, ингэхдээ зээлийг шууд банкнаас бус харин машин зарж буй дилерээр дамжуулан авдаг). Social Security дугаараа өгч гарын үсэг зурсан нөхцөлд төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр зөвшөөрч банкнаас зээл авч байгаагаас ялгаагүй. Иймээс  машины төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хариуцлагыг Social Security дугаар эзэмшигч хүлээх нь тодорхой. Ер нь бусдын Social Security дугаар ашиглаж зээл авсан хүн зээлийг хугацаанд нь барагдуулна гэдэгт баттай итгэхэд хэцүү. Харин энэ бүх зүйлийн үр дагавар нь мэдсээр байж эсвэл  огт мэдэлгүйгээр Social Security дугаараа бусдад ашиглуулсан дугаар эзэмшигч л амсах болно.

Жишээ 2: Саяхан  нэг оюутныг гэртээ байлгаж байсан монгол эмэгтэй Social Security картыг паспорттой нь нууцаар авч банканд очоод оюутны нэр дээр кредит карт нээлгэж хувьдаа ашигласан тохиолдол ДС орчимд гарчээ. 21 нас хүрээгүй хүүхдэд кредит карт нээдэггүй  журамтай хэдий ч тус эмэгтэйн хамтран амьдрагч Америк залуу хуурамч баталгаа хийж гарын үсэг зурсан байжээ. Оюутан санамсаргүй байлдаар энэ талаар олж мэдсэн хэрнээ учраа сайн ойлгоогүй бас буцах хугацаа дөхсөн тул асуудлыг тэр чигт нь орхиод явсан гэнэ. Харин түүний нэрэн дээр олон мянган долларын өр бий болж, дахиж Америкт хэзээ нэг цагт ирвэл хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ бодоогүй бололтой.

Жишээ 3: Macy’s, Old Navy, Kohl’s, Gap  зэрэг дэлгүүрээс юм худалдаж авсан оюутнуудад тухайн дэлгүүрийн карт нээвэл тодорхой хэмжээний урамшуулал хямдрал өгнө гэсэн санал болгож байсан тул оюутнууд Social Security дугаараа хаягтайгаа өгөөд дэлгүүрийн зээлийн карт нэлээдгүйг авчээ. Харин ингэж авсан карт нь ямар ашигтай бас болгоомжгүй ашиглавал ямар уршигтай байж болохыг тэр бүр ойлгосонгүй. Яг л нэг Номин дэлгүүрийн урамшууллын карт шиг юм авах тоолондоо уншуулж ялимгүй хямдардаг карт гэж ойлгосон бололтой. Тиймээс ч оюутнууд нутаг буцахдаа дэлгүүрт нээлгэсэн кредит картаа АНУ-д амьдардаг айлындаа болон найздаа үлдээсэн тохиолдол гарчээ. Харин учир мэдэх хүмүүс байдлыг овжноор ашиглан картынх нь лимитийг нь тултал дэлгүүрээс юм авсан ч гэж бас сонсогдлоо.

Яагаад ингэж болохгүй вэ?

Social Security  дугаарын ач холбогдлын талаар дээр тайлбарласан. Нэмж хэлэхэд  энэ дугаар бол тухайн хүнийг бүртгэж олгосон өвөрмөц дугаар бөгөөд Америкт амьдрахад алхам тутамд шаардагддаг, туйлын ач тустай дугаар. Нөгөөтэйгүүр аливаа асуудал гарахад тус дугаараар эзнийг нь хөөж тогтоогоод зохих хариуцлагыг хүлээлгэдэг.

Кредит картны хувьд гэвэл дийлэнх оюутнууд маань дебит ба кредит картныхаа ялгааг сайн мэддэгүйгээс болж ашиг хонжоо хайсан хүмүүсийн хялбар олз болж байна. Энэ талаар тодорхой тайлбарлая. Дебит карт бол Монголд хүмүүсийн ашигладаг бэлэн мөнгөний данстай холбосон карт. Олон албан газрууд цалинг нь шууд дебит карт руу шилжүүлдэг болсон тул Монголчууд энэ картыг хэрхэн ашиглах тухай нэлээд сайн мэддэг болсон. Энэ нь байгаа мөнгөнийхөө хирээр юм худалдан авах боломжийг олгодог.

Кредит карт бол банкнаас олгодог зээлийн карт бөгөөд ихэвчлэн $500-$5000 хүртэлх лимиттэй байдаг. Ингэснээр заасан хэмжээнд бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг зээлээр худалдан авах эрх олгож байна гэсэн үг. Кредит карт нь бэлэн мөнгөгүйгээр эд зүйл худалдан авах боломж олгодог ч үлдэгдлийг нь сар тутам эргүүлж төлөөгүй тохиолдолд өндөр хүүтэй зээл болон хувирдаг.

Дэлгүүрийн кредит карт бол яг л банкны кредит карт шиг зээлээр худалдан авах эрхтэй карт юм. Банкны кредит картнаас ялгаатай нь гэвэл бэлэн мөнгө авах боломжгүй бөгөөд зөвхөн тухайн дэлгүүртээ л ашигладаг.  Тус картыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдаж авснаасаа хойш 30 орчим хоногт багтаагаад  бэлнээр төлбөрөө хийх боломжтой. АНУ-д түр амьдрах хүнд бол карт нээлгэсний ашиг гэж төдийлэн байхгүй, тухайн үедээ карт нээлгэсний хямдрал 10-25% өгдөгт оюутнууд татагдсан бололтой.

Монголд төдийлэн нэвтрээгүй учраас оюутнууд кредит картыг дебит картын ижлээр бодож алдаж байна.Аль ч кредит (зээлийн) карт нь тогтсон хугацаандаа төлөхгүй бол өндөр торгуультай байдаг. Төлбөрөө цаг тухайд нь хийгээгүй тохиолдолд картны эзнийг Social Security дугаараар нь хөөж олоод,  зээлийн маш өндөр хүү төлөх болдог. Цаашилбал, найдваргүй үйлчлүүлэгчийн тоонд орж credit history буюу зээл авсан түүх гэгчид нь сэв сууж бүх амьдралынх нь туршид сөргөөр нөлөөлдөг уршигтай бөгөөд шоронд суух хүртэл шийтгэл хүлээдэг байна. Хэрэв төлбөрөө төлөлгүйгээр Америкаас гарч одсон бол залилан хийж өр тавиад оргон зайлсанд тооцогдох ажээ.

Ийм байдалд орохгүйн тулд хэрхэн сэргийлэх вэ?

Хэрэв та дэлгүүрийн карт нээлгэсэн бол буцахаасаа өмнө дэлгүүр дээр биеэрээ очих буюу Customer Service руу нь утасдаж картаа хаах болсноо заавал мэдэгдээрэй. Мөн  бусад хүмүүс таны нэр дээр зээлийн карт нууцаар нээлгэхээс болгоомжлоорой. Аливаа зээлийн картыг олгохдоо уг нь бол Social Security дугаар болон бичиг баримт үздэг журамтай. Гэвч ихэнхдээ банкны кредит картыг нээхэд л бичиг баримтыг амьдаар нь үзэхээс дэлгүүрийн картыг бол дугаараа цээжээр мэдэж байвал биеийн байцаалт хараад олгодочихдог талтай.  Тиймээс Social Security дугаараа болон паспортоо хайхрамжгүй үлдээвэл таны эзгүйд  найдваргүй хүмүүс барьж очоод банкны болон дэлгүүрийн карт нээлгэчихэж болох тул бичиг баримтандаа туйлын хянуур хандаж, бусдаас хамгаалах үүрэгтэй. Ингэхдээ Social Security картыг бусад бичиг баримтнаасаа салангид тусад нь хадгалж байвал бусдад санамсаргүй байдлаар алдагдахаас сэргийлэх нэг үндэс болдог. Мөн тус  дугаарыг эзэмшигч нь бусад хүмүүс дугаарыг нь хууль бусаар ашиглаж байгаа эсэхийг тогтмол хянаж байх естой. Ингэхийн тулд annualcreditreport.com гэдэг вебсайт руу орж мэдээллээ үзэж болно. Тэндээс таны нэр дээр ямар ямар данс, кредит карт нээсэн тухай болон дансны үлдэгдэл хэд байгааг харж болно. Тус вебсайт руу ороод  жилдээ нэг удаа үнэгүйгээр credit report буюу өөрийн зээлийн тайланг шалгах эрхтэй байдаг. Бусад үед төлбөрөө төлөөд үзэх боломжтой. Мөн Equifax, Experian, ба TransUnion гэдэг зээлийн товчоо гэдэг 3 байгууллагын вебсайт руу орж үзэж болно. Гэхдээ Experian гэдэг байгууллага кредит картны мэдээлэл оруулахыг шаарддаг (ингээд эхний сар үнэгүй, дараа дараачийн саруудад төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг) тул бусад байгууллагын сайтыг ашиглах нь илүү тохиромжтой.

Tаны нэр дээр огт мэдэхгүй данс, зээлийн карт нээсэн тохиолдолд яaх вэ?

Хэрэв таны дугаарыг бусад хүмүүс ашиглаж байна гэсэн сэжиг мэдэгдвэл Equifax, Experian, TransUnion гэх байгууллагуудын аль нэгэнд мэдэгдэх хэрэгтэй юм байна.  Төлбөргүйгээр нь Equifax эсвэл TransUnion -ыг сонговол  илүү тохиромжтой  ба дараах хаягаар хандаж болно:

Equifax: P.O. Box 740250, Atlanta, GA 30374- 0241.
Утас: (888) 766-0008
Web: www.equifax.com

TransUnion: P.O. Box 6790, Fullerton, CA 92834-6790.
Утас: (800) 680-7289 E-mail : Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Web: www.transunion.com

Дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Ингэхдээ оршин суугаа газрынхаа буюу таны нэр дээр данс нээсэн газрын орон нутгийн цагдаагийн байгууллагад хандаарай. Нэгэнт та бусдын гэмт үйлдлийн золиос болж эрхээ хамгаалуулахаар хандаж байгаа тул айж зовох хэрэггүй.

Хэрэв таны Social Security дугаарыг бусад хүмүүс хууль бусаар ашиглаж байгаа гэж үзвэл та Social Security Administration байгууллагад хандах хэрэгтэй. Залилангийн талаар гомдол интернэтээр гаргахыг хүсвэл доорхи хаягаар орж үзээрэй:

www.socialsecurity.gov/oig

Холбогдох утас: (800) 269-0271, Захидал илгээх хаяг: SSA Fraud Hotline, P.O. Box 17768, Baltimore, MD 21235

Мөн дээрхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.privacyrights.org/fs/fs17a.htm хаягаар орж үзэж болох юм байна.

Ингээд эзэн хичээвэл заяа хичээнэ гэж оюутан дүү нартаа Америкт дахиад заавал ирээрэй, харин дараачийн удаа энд ирэхдээ сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшээд ирээдүйд ихийг хийж бүтээх болтугай болтугай гэж ерөөе!

 

Жирийн нэгэн монгол иргэн

orloo.com




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн talarhav - 2010-10-10 19:59 - Зочин
 
 
mash zuv heregtei medeelel bichsen bn bayarlalaa
 
2. Бичсэн bat - 2010-10-03 23:17 - Зочин
 
 
bayarlalaa yamar sain hun be ta ih buyan hij bn manai mongolchud bugd iim shan setgeltei bval yamar goe ve bid bugdig chadanaa. neg negende tusalj baiya mongolchuda manaihan uhaantai shuumongolchuda
 
3. Бичсэн zochin - 2010-09-15 18:18 - Зочин
 
 
Ter xyyxdyydiin zeeliin kart bolon SSN-iig ashiglasan mongolchuud yamar ariltsan dotortoi xymyys ve? Yagaad uuriix ni dyy, xyyxed shig bodoj boloogui yum be? Tiim ulsuudiin ajil ni yaj uudrug baix bilee dee.Tednii ajil uils ni dandaa buruugaar ergex boltugai. Uruvdmuur, archaagui xymyys yum daa.
 
4. Бичсэн muugii - 2010-09-05 22:38 - Зочин
 
 
mash ih bayrallaa....... 
8)
 
5. Бичсэн Anga - 2010-09-04 18:02 - Зочин
 
 
Ene mash zuv setgeltei saikhan khun bna. Bukh l MGL-chuud meddeg, meddeg zuilee ingeed busaddaa nii nuugui kheleed ugdeg bol bid khend diildekhgui khuchtei, ukhaalag saikhan am'drana shuu MGL-chuudaa. Bayarlalaa
 
6. Бичсэн sain bnaa - 2010-09-04 15:42 - Зочин
 
 
mgl-dad heregtei medeelel ogch baigaad bayrlalaa.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-10-15, Баасан )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 23 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

-Анастасия эмээ, та урьд нь цалингийн цэсэн дээр чагт зурдаг байсан, өнөөдөр яагаад дугуй зураад байгаа юм?
-Эмээ нь нөхөрт гарч овгоо сольсоон.

 

Ханшийн Мэдээ