Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_026

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 56 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Сайхан хот Сан Франциско баяртай, “Салхит хот” Чикагод уулзацгаая! Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-09-10, Баасан
Image 
 
Америкт аж төрөн суугаа монголчуудын дунд зохиогдож буй спортын арга хэмжээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр хамрах цар хүрээ нь өргөжин тэлж байгааг харуулсан нэгэн тэмцээн амралтын өдрүүдээр Бэй Аэриагийн Аламеда хотноо амжилттай явагдаж өнгөрлөө. Америкийн монголчуудын волейболын аварга шалгаруулах IV дэх удаагийн энэхүү тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаа, нийт 12 баг өрсөлдсөн нь рекорд болов. Энэ тэмцээний эхэлсэн бяцхан түүхийг сөхвөл 2007 онд Лос Анжелес хотноо манай волейболын спортын нэртэй дасгалужжлагчдын нэг, гавьяат багш А.Доржсүрэн агсаны нэрэмжит нэгэн тэмцээн зохиогдсоноор Америкт суугаа монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний анхны шав тавигдсан түүхтэй.
 

Доржсүрэн агсаны хүү Самбуу анхны тэмцээнийг гардан зохион явуулж байсан бол дараа жил нь Вашингтон Ди Си хотноо монголын волейболын нэртэй шүүгч Шагдар агсаны хүү Баасансүрэн аавынхаа нэрэмжит болгон амжилттай зохиож цаашид уламжлалт тэмцээн болон улам олон баг тамирчдыг хамрах болсон юм. Бэй Аэриачуудын хувьд Америкийн монголчуудын аварга шалгаруулах тэмцээнийг удаа дараа өлгийдөн авч үлгэр жишээ зохион явуулж ирсэн туршлагатай улс.

Энэ жил гэхэд л тавдугаар сард хөлбөмбөгийн монгол "дэлхийн аварга"-ыг амжилттай зохион байгуулсан эрчин дээрээ волейболын аваргын тэмцээнийг сайхан зохион байгууллаа. Бэй Аэриагийн монголчуудын волейболын зөвлөлөөс томилсон “Сан Франциско-2010” тэмцээнийг зохион байгуулах комисс тун сайн ажилласныг онцлон дурдмаар байна. Тоглолт явагдсан заал талбайн сонголт тамирчдын таалалд бүрэн нийцэж байсны дээр тэмцээний нээлт, хаалтын арга хэмжээ олон хүний сонирхлыг татахуйц бэлтгэдсэн байлаа. Нээлтэн дээр өмнөх тэмцээний уламжлал ёсоор баг тамирчдын жагсаал, урлаг соёлын тоглолтын зэрэгцээ бие хамгаалах урлагын "Дашаа доожо" дэвжээний бяцхан тамирчдын үзүүлэх тоглолт олны сонирхлыг ихэд татсан. Дуурийн дуучин Батхуяг ая дууныхаа дээжийг өргөж, бүжигчин охид ардын бүжгийн тоглолтоо сонирхуулан олон монголчуудын хувьд амралтын өдөр алжаал тайлсан спортын баяр наадам болж өнгөрлөө. Дөрөв дэх удаагаа зохиогдож буй Америкийн Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр тойргийн тоглолтууд хурц ширүүн өрсөлдөөн дунд боллоо.

Эрэгтэй багуудаас уг тэмцээний гурван удаагийн аварга Вашингтон Ди Си хотын “Монгол морьд” , Бэй Аэриагийн шигшээ буюу “Жигүүр” багууд хагас шигшээд шалгарах нь бараг тодорхой байсан бол үлдсэн хоёр “суудлын” төлөөх өрсөлдөөн Оакландын баг, мөн Лос Анжелес хотын хоёр баг, Чикаго хотын “Шонхор” багуудын дунд халуухан өрнөв. Гэвч тоглогчдын туршлага, багийн гар нийлсэн! байдлаар илүүрхсэн Оакландын баг, Чикагогийн “Шонхор” багууд хагас шигшээд шалгарч , цаашид медалийн төлөө өрсөлдөх эрх олж авав. Эмэгтэйчүүдээс уг тэмцээний хошой аварга Оакландын баг, мөн 2008 онд аваргалсан Чикаго хотын баг, анх удаагаа оролцож буй Денверийн баг, Бэй Аэриагийн Монгол Эмэгтэйчүүдийн Холбооны багууд тус тус хагас шигшээд шалгарлаа. Хоёр дахь өдөр болсон хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд ёстой үзэгч хөгжөөн дэмжигчдэд “алгадах бөмбөгийн” амтыг мэдрүүлсэн, өндөлзүүлж, хашгируулсан, тун тэнцүү өрсөлдөөнтэй тоглолтуудыг болсон. Эмэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө тоглолтод волейболын спортын мастер Сайнтуяа ахлагчтай Чикаго хотын баг Бэй Аэриагийн Монгол Эмэгтэйчүүдийн багийг хожив.

Цагтаа Монголын шилдэг багуудад тоглож явсан Сайнаа мастер баг хамт олноо үлгэрлэн удирдаж тоглосоор дээрх амжилтад хүрсэн. Бэй Аэриагийн Монгол Эмэгтэйчүүдийн холбооны баг ч энэхүү тэмцээнд тун зохион байгуулалт сайтай, сэтгэл зүтгэл гарган амжилттай оролцон цаашид медалийн төлөө ширүүн өрсөлдөгч гарч ирснээ зарлав. Байт харвааны ОУХМ, Сөүлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан Оюунцэцэг энэ багийн хамгийн идэвхтэй тоглогч байсан бол түүний хань , дугуйн Энхбаатар (одоо шагайн Энхээ гэх болсон) хамгийн идэвхтэй балиашиг нь байлаа. Хүрэл медал хүртсэн Чикаго хотын багийн ахлагч Сайнаа мастер ёстой гуйхыг нь гуйж, загнахыг нь загнаж, аргадахыг нь аргадаж байж, тэр холоос багаа бүрдүүлж ирсэн болохоор зорьсондоо хүрсэндээ сэтгэл хангалуун буцлаа. Аваргын цом, алтан медалийн төлөө уг тэмцээний хошой аварга Оакландын Түвшин ахлагчтай баг, анх удаагаа оролцож буй Денвер хотын багууд “гал манартал” үзлээ. Оакландын охидууд нуруу намхан, нас залуу ч өмнө нь хоёр удаа алтан медаль зүүж байснаара бол хал үзэж, хашир суусан баг. Багийн жигд тоглолт, бөмбөг бараг газар унагадаггүйгээрээ онцгойрдог Оакландын охидууд нутаг дээрээ аваргаа хамгаалах гэж дэндүү их хичээсэн нь “дарамт” болсон ч байж магадгүй ээ.

Харин Денверийн баг энэ жил бүрдсэн ч манай волейболын шилдэг багууд болох “Бодь”, “Ноён” багуудад бүрэлдэхүүнд тоглож, лигийн шилдэг довтлогчдын нэг байсан Одгэрэл мастераар ахлуулсан болохоор зөвхөн алтын төлөө үзэхээр ирсэн нь тодорхой. Үнэхээр Одко мастерын довтолгоог зогсоох баг гарсангүй ээ. Мөн холбон тоглогч Мандухай түүнд тун ухаалаг, оновчтой өргөж өгч байсан нь амжилтад хүрсэн. Ийнхүү Денвер хотоос ирсэн , дэгжин ягаан хувцастай эмэгтэйчүүдийн баг энэ жил анх удаагаа түрүүлж аваргын цом хүртлээ. Эрэгтэйчүүдээс энэ жил нутгийн "дошин" дээрээ аваргын цомыг авч үлдэхээр бэлтгэл сургуулалтаа эртнээс базаасан спортын мастер Одсайхан ахлагчтай Бэй Аэриагийн шигшээ “Жигүүр” багийн төлөвлөгөө талаар болсонгүй. Тэд шигшээ тоглолтод Вашингтон Ди Си-ийн спортын мастер Чулуундаваа ахлагчтай "Монгол морьд" багийг ширүүн өрсөлдөөний дунд хожиж энэ тэмцээнд 3 жил дараалан магнайлсан омголон "морьдын" түрүүг таслан зогсоосон юм.

“Жигүүр” багийн залуу тоглогчид болох спорт сонирхогчдод МУИС-ийн гэгддэг спортын мастер Баатарын хоёр хүү Алтан –Од, Энх-Од нар энэ багийн амжилтад үнэхээр их хувь нэмрээ оруулсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. Хүрэл медалийг волейболын спортын мастер Отгоо тэргүүтэй Оакландын монголчуудын шигшээг хожсон Чикаго хотын “Шонхор” багийнхан хүртэв. Чикаго хотын эрэгтэй болон эмэгтэй багууд ийнхүү хоюулаа хүрэл медаль зүүгээд буцсанд гэр бүлийн хоёр Сайнаагийн идэвх зүтгэл чамгүй орсон болов уу. Тэмцээний шилдэг довтлогчоор Денверийн багийн ахлагч спортын мастер Одгэрэл, шилдэг холбогчоор мөн Денверийн Мандухай, тэгш тоглогчоор Чикаго хотын спортын мастер Сайнтуяа, эрэгтэйчүүдээс шилдэг довтлогчоор Бэй Аэриагийн “Жигүүр” багийн Энх-Од, шилдэг холбогчоор Вашингтон Ди Си-гийн “Монгол морьд” багийн Энхбат, тэгш тоглогчоор мөн тус багийн ахлагч, спортын мастер Чулуундаваа нар шалгарлаа. Мөн “Замдаан” сэтгүүлийн редакцаас “Өсөх ирээдүйтэй залуу тамирчнаар” Денверийн багийн тоглогч 13 настай Сугар охиныг , “Таван цагариг” сониноос “Өсөх ирээдүйтэй залуу тамирчнаар” Лос Анжелес багийн тоглогч, 15 настай Түмэндэмбэрэл хүүг тус тус шалгаруулж, цом, дурсгалын медалиар шагнав. “Сан Франциско-2010” ийн түүх, дурдатгал болон үлдлээ, баяртай! Ирэх жил Чикагод уулзацгаая!

 

Д. Цэрэндорж (”Замдаан”), Ц. Энхтүвшин (“Таван цагариг” )

 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн MGL - 2010-09-13 01:01 - Зочин
 
 
IISH MGL MORID MINI DEE ! CHYY CHYY YAVAACH DEE !
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-20, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ