| Албан ярилцлагад орохдоо зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2010-09-13, Даваа | ||||
![]() Урьд өмнө ажилд ороход “Танилтай бол талын чинээ” гэдэг үг хэрэглэгдэж байлаа. Харин өнөөдөр “Чадвартай бол бүх юм ок” гэгдэх боллоо. Ажил олгогчид маань ч шалгуураа өндөрсгөлөө. Тэрхүү өндөр босгоор алхаж орно гэдэг тийм ч амархан ажил биш ээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн эхний алхам болох, ярилцлага авч буй хүндээ хэрхэн зөв сэтгэгдэл төрүүлж, хэл ярианы өндөр соёлтой болох аргаас толилуулъя. 1. Танай компанийн талаар би маш их сонсож байсан Ажил олгогчдоо тус компанийн талаар тодорхой мэдлэгтэй гэдгээ харуулах нь үр дүнтэй. Тэгэхээр ярилцлагад орохынхоо өмнө тухайн компанийхаа вэб сайт руу нь орж судлах хэрэгтэй. Мөн компанийн үйл ажиллагаа, шинэ гарсан бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдлэгтэй гэдгээ харуулах нь таниас ярилцлага авч буй хүнд цагаа дэмий үрээгүй гэдгийг харуулж байгаа хэрэг. 2. Ямар ч нөхцөлд ажиллах боломжтой Ажлын орчинд янз янзын өөрчлөлт гарах үед байдалтай дасан зохицож ажиллаж чадна гэдгээ ойлгуул. Цаг минутаар хэмжигдэх өнөөдрийн бизнесийн зах зээлд нэг биш нилээн хэдэн даалгаврыг зэрэг биелүүлэх чадвартай байх нь амжилтын түлхүүр юм. 3. Идэвх зүтгэл, эерэг үзэл бодол Ажил олгогчид ихэвчлэн өөртөө итгэлтэй, чадна, болно гэсэн гэгээлэг үзэл бодолтой, компанид дулаан уур амьсгал оруулж чадах тийм л хүнийг эрэлхийлдэг. Тэгэхээр өмнө нь ажиллаж байсан компаниа муулахгүй байх ёстой. Учир нь ярилцлага авч буй хүний толгойд “ энэ хүн дараа манай компанийг бас л иймэрхүү янзаар муулах нь” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. 4. Надад маш их туршлага бий Энэ бол таны гялалзах боломж юм. Тиймээс өмнөх компанидаа ажиллаж байхдаа хийж бүтээж байсан амжилтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өг. Өөрийн гэсэн техник, ажиллах арга барил, хэрхэн хүмүүсийг удирдаж, багаараа хэрхэн амжилт гаргаж байсан талаар сайн ярьж, ойлгуулах хэрэгтэй. 5. Би бол багийн тоглогч Одоо үед багаар ажиллах чадвар бол маш чухал. Ямар ч байгууллагын амжилтын үндэс нь хамтаар нэг зорилго, нэг тэмүүлэлд нэгж чадсанд байдаг. Тиймээс ярилцлага авч буй хүндээ хэрхэн багаар ажиллах чадвартай талаараа дэлгэрэнгүй ярьж, өөрийн салбар дээр жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэйгээ илэрхийл. Аж ахуй нэгжүүд ихэвчлэн сурч боловсрох хүсэл эрмэлзэл хэр байгааг харгалздан үзэж ажилд авах нь олонтой. Ингэж өөрийгөө таниулснаар таныг үнэ цэнэтэй ажилтан гэж үзэхээс гадна бусдадаа үлгэр жишээ үзүүлж, их зүйлийг сурах боломжтой, манайд удаан хугацаанд ажиллах чадвартай хүн гэж үзнэ. 6. Ажиллах сонирхол хүсэл эрмэлзэл их Өөртөө итгэлтэй, хүсэл эрмэлзэл ихтэй, шударга хүн бол сайн ажилтан. Тиймээс таны өөдрөг тэмүүлэл олон зүйлийн ард гарахад, хэрхэн тус нэмэр болдог талаар ярих хэрэгтэй. Байгууллагууд ихэвчлэн ийм хүнийг л хайдаг. Таньд л гэж зөвлөхөд Албан ярилцлага өгнө гэдэг нь өөрийгөө борлуулах, бусдад таниулах нэгэн арга зам юм. Тэгэхээр зөв ярьж, ямар үг ашиглах, ямархуу сэтгэгдэл төрүүлэх талаар сайн бодож очих нь чухал. Танд амжилт хүсье. Өнөөдөр Сонин
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2010-09-14, Мягмар ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|






.jpg)