Хон
30
2014

Фото Агшин


LA_Naadam_2008_MonDuu_226

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 13 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Туулай жилтнүүдэд хамгийн одтой жил байна Хэвлэ Имэйл
(50 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-02-05, Бямба
Image 
 
Хулгана жилтэн олдож байгаа  боломжийг сайн ашигла: Цагаан туулай жил таны хувьд ихээхэн хүчин чармайлт шаардах бөгөөд үүнээс үүдэж их ч ядарна. Ялангуяа гэр бүлийн амьдралд тань нэг хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй. Бэрхшээлийг хэрхэн давж гарах эсэх нь зөвхөн таньтай холбоотой. Асуудлыг шууд барьж аван өөртөө зөв эргүүлэх нь таны ухаалаг байдлаас их шалтгаална. Олдож байгаа боломжуудыг ашиглаж чадвал ерөнхийдөө ээлтэй, амжилттай байна. Хувийн амьдрал тань таныг олон шинэ өөрчлөлт, аз сорьсон явдлууд, шинэ өөрчлөлт, учралууд хүлээж байна. Бусдыг аялдан дагалдах хийгээд хэн нэгний зааснаар явах юм бол ямар ч амжилт танд ирэхгүй. Харин өөрийн санаа өөртөө зөв гэдэг байдлаар асуудалд хандаж, тодорхой зорилго тавих юм бол азын тэнгэр таныг тун сайн ивээнэ. Тулгамдсан асуудлыг зөвхөн өөрийн дотоод итгэл үнэмшилдээ даатган асуудалд ханд. Энэ нь танд санаанд оромгүй амжилт, асар их нэр хүндийг дагуулах болно гэж зурхайд өгүүлжээ. Өөдрөг бай.
 

Үхэр жилтнүүдийг аз хийморь ивээнэ: Төмөр туулай жил  бүх талаараа гайхалтай үр өгөөжийг танд бэлэглэнэ. Энэ жил үхэр жилтнүүдийн бүхий  л төлөвлөгөө бүрэн биелэх бололцоотой. Тиймээс жилийн эхнээс эрч хүчээр дүүрэн сэтгэл өөрдрөг байх хэрэгтэй. Оюуны салбарт анхаарч, мэдлэгээ дээшлүүлэх тал дээр ахиц дэвшил гаргахыг  ирж буй жил танаас хүсч байна.  Аз хийморийг дагаж хар бараан сүүдэр ард нь нуугддаг гэдгийг та мартаж болохгүй. Ялангуяа нийгэм, урлагийн салбарт ажиллагсад амжилт бүтээл дүүрэн байхын хэрээр хар хэл аманд өртөх магадлалтай. Энэ бүхнийг хаах зорилгоор Цагаан шүхэрт тарнийг  үе үе уншуулах нь ажил үйлсэд тань  өлзийтэй. Дуугүй тэвчээртэй зангаа хааяа, гээ. Залхуу, хойрго, өөрчлөлтөд дургүй зан тань багагүй хөлс хүчийг танаас нэхнэ. Хөлс дуссан ажил амжилтад хүрдэг гэдгийг та сайн мэднэ. Төлөвлөсөн ажилд тань таниас шалтгаалахгүйгээр өөрчлөлт гарвал зорилгоосоо ухрахгүй байх нь чухал.Үхэр жилтнүүд эрүүл мэнддээ санаа зовохгүй байж болно. Гэр бүлийн амьдрал хэвийн тогтуун байна.

 

Бар жилтнүүд амьдралдаа өөрчлөлт гарга: Энэ жил бар  жилтнүүдийн хувьд бусдад хууртагдаж мэднэ.Тиймээс онцын шаардлагагүй аз сорьсон, эрсдэл ихтэй ажилд татагдан орохоос зайлсхий. Иймэрхүү хууран мэхлэлт нь өөрсөө тань ихээхэн хамааралтай байна. Мэдээж гол нь элдэв төөрөгдөлд автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ялангуяа хавар төрсөн хүмүүс. Тэгэхээр итгэл үнэмшилдээ хөтлөгдөн сонголт хийхээс зайлсхий. Аливаа асуудлыг шийдэхээс өмнө эерэг, сөрөг талыг сайтар тунгаа. Хайр дурлалд ч мөн ялгаагүй. Ойр дотны хүнтэйгээ харьцахдаа таарамжгүй болж, сэтгэл хөрнө. Үүнийгээ өөрөөсөө эрж хай. Гэхдээ хэтэрхий их бодох нь асуудлыг буруугаар эргүүлж болзошгүй. Гарах үр дүн нь тийм ч сайнгүй байна.  Уран сэтгэмжээ дайчилж хувийн амьдралдаа өөрчлөлт гарга. Хайртай хүмүүстээ дотно сайхан үг хэл. Маш олон хүний анхаарлыг татаж, цөөнгүй романтик харьцаа тогтооно. Гэхдээ хамгийн гол нь ажил, амралтаа хооронд нь холихгүй байхыг хичээгээрэй.

 

Туулай жилтнүүдийн орлого сайжирч, бизнес нь цэцэглэнэ: Илжиг хэмээх туулай жил хамгийн одтой жил байна. Ялангуяа азийн тэнгэр ивээж байгаа гэдгийг мартах учиргүй. Учир нь таны жил орж байна шүү дээ. Тиймээс жилийн эхнээс хийхээр төлөвлөсөн ажлуудаа эмхэлж, дэс дараатай хийж хэрэгжүүлэх талаас нь хөдлөх ёстой жил. Ажил амьдралын маш олон салбарт хамтрагчдаас тань ихээхэн үр дүнтэй туслалцаа дэмжлэг ирнэ.Гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой  маш олон үйл явдал болно. Хайр дурлалын асуудалд ч хамааралтай зүйлүүд ээлж дараагаараа таныг ороож эхэлнэ. Өөртөө сэтгэл хангалуун бус зангаасаа болоод зарим хэмжээгээр томхон боломжуудыг алдаж болзошгүй.Боломжийг бүү алдаарай. Түр зуурын янаг амрагийн явдал хайр дурлалтайгаар холбоотой гарч болзошгүй. Харин удаан хугацааны харьцаа тогтоохыг хүсвэл зургадугаар сарыг хүлээ.

 

Луу жилтнүүд эрч хүчээ сайтар дайчил: 2011 оны цагаан туулай жил тийм ч таатай бус байна. Эрч хүчтэй хийгээд залуу луунуудад таатай бус. Уг чанартаа нэлээд хэцүү ааштайгаасаа болж өөрөө буруутан мэт санадагтай нь холбоотой. Ер нь анхнаасаа тэднийг хүмүүс ойлгодоггүй. Тийм ч  учраас хүрээлэн байгаа хүмүүст хэрэгтэй чухал зүйл нь харьцаа, бас ойр дотны хүмүүсийн тусламж юм. Яагаад гэвэл та зөвхөн хэн нэгэнтэй хамтдаа ажиллаж байж л өөрийг тань зайлшгүй юм рүү аваачдаг тэр чанаруудаа даван туулна. Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд, мөн  үйл явдал яаж ч эргэсэн та эрч хүчээ хэрэгтэй гольдрилд чиглүүлж чадна. Харин та ямарваа алхам хийх, хөдлөх гэж яаран, түүхий шийдвэр гаргах хэрэггүй. Бусадтай ярилцаж зөвшилцөн, өөрийн амьдралаа ойр дотнын хүмүүстээ илэн далангүй дэлгэж ярилцаарай. Тийм эрч хүч танд бий. Ингэсний хүчинд та эрч хүчтэй, хана хэрэм мэт хатуу байр сууриа хадгалж чадна. Аялал жуулчлалд яв. Энэ нь таны сэтгэлийг сэргээж шинэ эрч хүчийг бэлэглэнэ. Муу үйлд татагдахыг тэвч.

 

Могой жилтэн аз хийморьтой байх боломж нь бүгд бүрджээ: 2011 оны цагаан туулай жилд могойнууд  олон үйл явдалтай учрах ба маьдралын өөрчлөлт эргэлтийг мэдрэмжтэйгээр хүлээж аваарай. Болж буй үйл явдалд чин сэтгэлээсээ ханд. Ар араасаа давхцсан үйл явдалд ядарч, урам хугарах, сэтгэл гутралд орохгүйн тулд бясалгал хийж болно. Ингэвэл учирч болзошгүй хүндрэл, саад бэрхшээл тийм ч төвөгтэй санагдахгүй. Нөгөө талаар хүн бүр алдаа эндэгдэл гаргадаг болохоор ирэх жил могой жилтэй танд ч ийм явдал тохиолдох магадлалтай. Гэхдээ энэ үед хэм хэмжээг мэдрэх нь их чухал. 2011 оныг азтай, хийморьтой өнгөрөөх бүх боломж танд бүрэн бүрджээ. Ойр дотныхоо хүмүүсийг гомдоож болзошгүй  тул үг   яриандаа хянуур хандаарай. Ажил мэргэжлийн салбарт тойрон хүрээлэгчдийн зүгээс ирсэн тусламж, дэм таны амжилтад нөлөөлнө. Зуны сард ажилтай холбоотой томоохон амжилт таныг хүлээж байна. Санхүүгийн хувьд элдэв аз сорьсон сугалаа гэх мэт зүйлээс ашиг олно гэж найдах хэрэггүй. Тэгээд ч ажил, санхүү хоёр салшгүй холбоотой. Боломж бүрийг болохоос болохгүй нь хүртэл яваарай.

 

Морь жилтэн хариуцлаггүй алхам хийхээс зайлсхий : Ирж  буй цагаан туулай жил таны хувьд хайр дурлал, хүсэл тачаалын жил байх болно. Морь жилтнүүд 2011 онд сайхан амлалт, дур тачаалын халуун мэдрэмжийн гүн эргүүлэгт толгойгоо гээтлээ шумбах хүслээ эсэргүүцэхэд их хэцүү байх вий. Бүр хамгийн ойр дотны хүмүүс тань хүртэл таныг сэхээрүүлж, зөв замд буцаан авч ирэх гэж оролдоод барахгүй бололтой. Харин ч эсрэгээр тэд энэ үйлдлээрээ таныг өөрсдөөсөө улам холдуулж магадгүй юм. Ер нь хүмүүс хайр дурлалтайгаа учрахаар яадаг билээ? Бүгд л ухаанаа гээдэг. 2011 онд энэ сэдэв морь жилтнүүдийн хувьд маш чухал ач хогдогдолтой байх төлөвтэй. Туулай жил бүхэлдээ таны хувьд нилээд амаргүй байх магадлалтай. Амьдралын янз бүрийн салбарт таны хүрэх амжилт нь чухамдаа хайр дурлал, ойр дотнын харилцаанаас л шалтгаалах нь тодорхой. Энэ нөхцөлд өгөх ганц зөвлөгөө бол ямар нэг хариуцлагатай алхам хийх шийдвэр гаргахаас өмнө бүхнийг эргэцүүлэн тунгааж, эерэг сөрөг талыг нь харьцуул. 2011 оны турш янаг амрагийн олон адал явдалтай учрах ч бараг ихэнх нь түр зуур бадраад ч сэтгэлд үлдэхгүй төгсөх бололтой. Та л сонголтоо хийнэ шүү дээ.

 

Ганц бие хонинуудыг хайр дурлал  ивээнэ: 2011 оны төмөр туулай жил нь хонинуудын хувьд онц гойд үйл явдалгүй, дундаж жил болох төлөвтэй. Хэдий тийм ч та бусдад ашиг тустай байх, ойр дотны хүмүүстээ гэр бүлийн аз жаргалыг байгуулахад нь туслан, тэдний амьдралд оролцох зэргээс баяр баяслыг мэдэрч, цэнгэл таашаалыг амсах болно. Мөн олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд тун идэвхтэй оролцох төлөвтэй. Ирж буй цагаан туулай жилд та ажил мэргэжлийн салбарт дундаж амжилт үзүүлэх бол харин хувийн амьдрал, хайр дурлалын хувьд эсрэгээр нэн таатай нөхцөл байдал бүрдэх юм. Залуу, ганц бие хонь жилтний байр суурь бусдаас илүү дээр байна. Яагаад гэвэл 2011 оны туулай жил та агуу хайртай учирч, энэ талаарх дурсамж таны сэтгэл зүрхэнд мөнх орших бололтой.  Санхүүгийн хувьд 2011 он жигдхэн байна. Хавар намар санхүүгээ сайжруулж гуравдугаарт сард анхаарах нь зүйтэй юм байна.

 

Мич жилтэн ухаангүй алхам хийхээс сэрэмжил

2011 оны цагаан туулай жилийн турш та бие махбод, сэтгэл санааны хувьд маш таатай, хангалуун мэдрэмжийг амсах нь. Ирэх жилийн цорын ганц таагүй мөч бол гэнэт ойр дотны хүмүүсийн заримтай та харилцаа муудаж болзошгүй. Иймээс та ухаалаг байж, ялаа шиг явдлыг заан болтол хөөрөгдөх хэрэггүй. Харин зүгээр л эргэн тойронд байгаа дотны хүмүүсийнхээ ялихгүй жижиг алдааг нүдээ аниад өнгөрөөж сур. Ингэснээр та дотоод тэнцвэрт байдлаа хадгалах болно. Гэвч хэрэв та үе үе авирладаг шигээ түр зуурын сэтгэл хөөрөлд автан, ухаангүй алхам хийж, зохих хил хязгаарыг давчихвал буцаад эргэж ирэхэд маш хэцүү гэдгийг анхаар. Таны амьдралд юу ч тохиолдсон төмөр туулай жил танд өөрийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, үнэнийг мэдэх, зүгээр л ямар нэг шинэ юманд суралцах зэргээр онцгой боломжийг олгоно. Оддын байрлалын ачаар та 2011 онд өөрийгөө боловсруулах, аливаа үзэгдлийн цаад, гүн утгыг тайлах, мэдлэгийн эрэлд гарах байх. Ийм байдлаар мичнүүд туулай жилд мэргэн ухааныг эзэмшиж чадна. Эсвэл “Бүх сайн номыг унших нь өнгөрсөн зуунуудын шилдэг ухаантнуудтай ярилцахтай адил мэт” гэдгийг ухаарна.

 

Тахиа жилтэн гэр бүлийнхээ харьцаанд анхаар: Тахиа жилтнүүд уламжлалт гэр бүлийн давуу талд бат итгэлтэй явдаг. Харин таны тогтоосон харилцаа 2011 оны цагаан туулай жилийн турш хөнгөн, хийсвэр шинжтэй байх тул их таагүй, эвгүй мэдрэмж төрүүлэх бололтой. Тахиа жил төрсөн хүмүүс өөрсдийг нь ер бусын нөхцөл байдалд оруулсан янаг амрагийн явдалд тун ширүүн хариу барьж мэднэ. Гэтэл ийм түргэн зан үргэлж таагүй үр дагавар авч ирэх хандлагатай байдгийг бүү март. Иймээс таны хийсэн алхам болгон, үйл хөдлөл бүр нөхцөл байдалд, ялангуяа гэр бүл болон хань ижлийн харилцаанд нөлөөлж болзошгүй.

2011 онд болох үйл явдал, үзэгдэлд хандах таны хандлага тун өвөрмөц байна. Та өөрийн эргэн тойронд бүх юм өөрчлөгдөж байгааг мэдрэх төдийгүй энэ бүхнийг хянаж чадахгүй байгааг ухаарах байх. Гэхдээ үүнд урам хугарах хэрэггүй. Тэгээд ч болж өнгөрөх үйл явдлууд гэхээсээ эдгээрт хандах таны үзэл бодол л өөрийн чинь сэтгэлийг догдуулах бололтой. Хэрэв 2011 онд та илүү уян хатан байдал гаргаж, тэвчлийг эрхэмлэн аливаад хүлээцтэй байж суран, алиа хошин зангаа алдахгүй байсан цагт дотоод, тэнцвэртэй байдлаа олж, улмаар айсуй өөрчлөлтийн нөлөөнд автах эрсдэлгүй.

 

Нохой жилтэн эрүүл мэндээ муутгахгүйг хичээгээрэй: 2011 оны төмөр туулай жил нийгмийн идэвх өндөр жил болно.  Танил талын  холбоогоо зөв ашиглаж  чадвал ажил мэргэжлээрээ багагүй амжилтад хүрнэ. Санхүүгийн хувьд зарим нэг хүндрэл тулгарч, бизнесээ улам хөгжүүлэн цэцэглүүлэхэд тань саад болж болзошгүй. Хэдий тийм ч аливаа шийдвэр гаргах гэж бүү яар. Тэгээд ч цагаан туулай жил та хэт их ажиллаж байж эрүүл мэндээ байдлаа муудуулахгүй байхыг хичээгээрэй. Харин эсрэгээр та идэвхтэй үйлдэл хийхийг хичнээн их хүсч байсан ч түр завсарлан, амарч тайвшир. Тунгааж бодсоны эцэст шийдвэр гаргахгүй бол хэт яарах юм бол ямар ч ноцтой юм хийх магадлалтай, тэгээд хийсэн хэргийнхээ төлөө нилээд удаан харамсах нь бололтой. Сайтар амарч, цагийг зугаатай өнгөрүүлэхэд  багагүй мөнгө зарцуулна.  Цагаан туулай жил тахиа жилтнүүдийн хувьд нууц мэдлэг эзэмших, сургалтанд суух, шинэ ур чадвартай болох зэрэгт таатай. Мөн ном унших зэргээр өөрийгөө боловсруулж, төгөлдөржүүлэх нь ирээдүйд, ялангуяа 2011 онд ашиг тусаа өгөх болно. Дасгал, бэлтгэл хэрхэн бие махбодод эерэг нөлөөлдөг шиг ном унших нь оюун ухаанд яг тэгж нөлөөлдөг.   Хайр дурлалтай холбоотой асуудлууд ч чамгүй гарах төлөвтэй. Аль нэг талын мэхлэлтээс болж хайр дурлалын харьцаа төгсгөл болно.

 

Гахай жилтэнүүд нэр хүндээ сэргээж чадна : 2011 оны таны хувьд  ерөнхийдөө хэвийн тогтуун өнгөрнө.  Уужуу тайван сэтгэл, мэргэн ухааныхаа ачаар бусдын бишрэл гайхлыг төрүүлж, нэр хүндээ өсгөж чадна. Ажил мэргэжлийн салбарт өндөр амжилтад гаргана. Хамгийн гол нь төмөр туулай жил зөвхөн Азын тэнгэрт найдаж болохгүй. Хүнд, хэцүү нөхцөл байдалд орох эрсдэлтэй. Дотоод сэтгэлээ сонсоод амар амгалан байдлаа алдаж болзошгүй. Энэ нь эрүүл мэндийн хувьд танийг доройтуулаад зогсохгүй илүү ноцтой уршиг дагавар авч ирнэ. Ялихгүй, санамсар болгоомжгүй  мэт үйлдлүүдэд анхааралтай ханд. Анхаарал болгоомжлол хаана ч илүүдэхгүй. Ирээдүйн таны амьдралыг үндсээр нь өөрчлөх шалтгаан байж ч мэднэ.

Хайр дурлалын хувьд маш таатай байна. Эсрэг хүйсний олон  хүнтэй танилцаж, шохоорхоно. Янаг амрагийн олон ч адал явдал тохиох бололтой. Гэхдээ ирэх жил таны хувьд хайр дурлалын хувьд удаан хугацаанд тогтвортой харилцаа тогтооход хүндрэлтэй. Гэр бүлийн дунд урвалтаас болгоомжил. Гэр бүлтэй гайхайнууд сонирхолтой аялалд явна. Гариг эрхэс гайхамшигтай боломж, ганцхан агшинг л танд зориулна гэдгийг санаарай.

 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн delger - 2011-09-28 04:40 - Зочин
 
 
shan medeelel bn bayarlalaa
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-14, Даваа )
 
< өмнөх   дараах >