Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

DSC_0301wtmk

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 46 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Насны хязгааргүй нандин хайрын эзэд Монголын одууд... Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-07-10, Ням
Image 
 
Сүүлийн үед залуу гэр бүлийн салалт нэлээд асуудал болоод байгаа. Энэ нь ажилгүйдэл ядууралтай холбоотой. Үүний улмаас ид хийж бүтээх насан дээрээ яваа сайхан залуучууд ажлын байр, өндөр цалин амласан гадаадын орнууд руу нисэх болсон нь гэр бүл салалтын нэг шалтаг, шалтгаан болж байгаа юм. Гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучууд эхэн үедээ хамтран амьдрагч болж сүүлдээ гэр бүл болцгоодог. Харин тэдний дийлэнх нь Монголд гэр бүлтэй залуус байдаг бөгөөд өмнөх гэрлэлтээ цуцлуулдаг аж.

Тэгвэл үлгэр жишээ сайхан гэр бүл Монгол улсад олон бий. Ялангуяа урлагийн салбарт. Хэдийгээр урлаг дагасан хүмүүсийг “Уяхан сэтгэлтэй, сулхан энгэртэй” гэдэг ч угтаа тийм биш гэдэг нь цаг хугацааны шалгуурт батлагджээ. Түүгээр ч зогсохгүй нандин хайранд насны зөрөө байхгүй гэсэн үгийг ч баталсан байдаг.
 
С.Сүхбаатар, Г.Оюунжаргал

Бүжиг дэглээч, Төрийн соёрхолт Сэвжидийн Сүхбаатар эхнэр Оюунжаргалаасаа 18 ах. УАДБЭЧ-ын дуучин Г.Оюунжаргал хэмээх дөлгөөн гэхэд дэнүү дөлгөөн сайхан бүсгүй бий. Ээжээсээ өвлөсөн тайван дөлгөөн зан, хийж чадахгүй юмгүй, аливаа асуудлыг ухаанаар шийдэх гэсэн амьдралын хат эрт суусан 20-хон настай охинд татагдаж гэргийгээ болгосон гэдэг. С.Сүхбаатар гуай үүнийгээ хаана ч хэлдэг юм билээ. Тэрээр угийн ухаалаг хүн учраас нөхрийнхөө өмнөх гэргий Цэрэннадмидтэй эгч дүүс шиг сайхан харилцааг тогтоож чадсан гэдэг. Мөн “Хар сарнай”-н Амраа “Two mom” хэмээн дуудаж хөөрхөн дүүтэй болгосонд дахин дахин талархдаг гэсэн. Сүүлийн үед хамтран уран бүтээлээ туурвих болсон тэдний харилцааг Г.Оюунжаргал гэх ухаалаг бүсгүй бат гагнаж чадсан байдаг. Хар нялхаасаа цэцэрлэгт байхын л дуулдаг байсан Г.Оюунжаргал бүсгүй хожим нь Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Норовбанзад агсны шавь болж уртын дуучин болсон түүхтэй.


Н.Жанцанноров, Отгонтуяа

Ардын жүжигчин,  Төрийн шагналт Н.Жанцанноров гэргий Отгонтуяагаасаа 18 ах. Алдарт хөгжмийн зохиолч залуухан гэргийдээ зориулан олон хөгжим, дууны аялгуу зохиосон байдаг. Нийтийн дууны жагсаалтыг байнга тэргүүлдэг “Хайрлан дуулмаар байна” дууг Н.Жанцанноров гуай гэргийдээ зориулж бичсэн гэдэг. Уран бүтээлч хүний сэтгэлийг хөглөж, үеийн үед хит болох дууг төрүүлж чадаж байгаа тэр гэргий заяаг үнэхээр өндөр заяа, гэгээн хайр гэхээс өөр аргагүй. Н.Жанцанноров гуай энэ дууныхаа үгийг ч өөрөө бичсэн байдаг.


З.Түмэнжаргал, Б.Мягмарсүрэн

Мөн энэ цаг үеийг эзэгнэсэн билигт яруу найрагч З.Түмэнжаргал гэргий Б.Мягмарсүрэнгээсээ 14 ах. Тэрээр дуучин бүсгүйг гэргийгээ болгон авсныхаа дараахан хөгшин Европын “хаан” Франц улсад багагүй хугацаанд амьдарч байв. Тэрээр гэргийдээ зориулж цөөнгүй шүлэг тэрлэжээ.
Тэрээр “...Хэрвээ зүрхэнд чинь хайр дүүрэн байвал 
Хилэн хар шөнө ч чамд нартай санагдана 
Хилэнц нүглийн хорвоо ч чамд ариухан бодогдоно 
Яруу тунгалаг хөгжмийн эгшиг сонсогдоно 
Ямар сайхан гэж сананаа, амьдралыг 
Хүн бүхэн, хүн бүхэн, хүн бүхэн  
Хайраар амьдарнаа...” хэмээн бичсэн байдаг. Ану нэрээр бүтээлээ туурвидаг дуучин Б.Мягмарсүрэн ч ханийхаа туурвисан уран бүтээлийг амьлуулж олны сонорт хүргэдэг. Ижил хоёр цэцэг шиг бие биедээ дэм болж уран бүтээлээрээ ч уусан нэгдэж чаддаг тэд бас л нандин хайр насны хязгааргүй гэдгийг баталсан.


О.Бат-Өлзий, С.Сарантуяа

Хошин урлагийн жүжигчин, СТА О.Бат-Өлзий гэргий МУГЖ, жүжигчин С.Сарантуяагаас 7 дүү. Монголын тайз дэлгэцийн урлагт амьдралаа зориулж олны хүндлэлийг хүлээж ирсэн урлагийн гэр бүлүүдийн нэг нь СТА жүжигчин О.Бат-Өлзий, МУГЖ, жүжигчин С.Сарантуяа нарын гэр бүл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэдний хүү Б.Тамир ч урлагийн хүн болсон. Бидний сайн мэдэх "Boom town" хамтлагийн гишүүн. Драмын театрын сонсогч жүжигчин, "Фантастик" продакшны жүжигчин юм.

СТА О.Бат-Өлзий, МУГЖ, жүжигчин С.Сарантуяа нар хамтран олон кино, жүжгийн дүрийг амьлуулсан. Тэд гэртээ байхаасаа илүү ажлынхаа өрөөнд бэлтгэл сургууль хийж цагийг өнгөрөөдөг ч бие биендээ халамж анхаарал тавьж чаддаг. Тийм ч учраас тэдний гэр бүл бат байж ирсэн гэдэг.


Т.Бархүү, И.Одончимэг

"X түц" продакшны жүжигчин Т.Бархүү насныхаа ханиар жүжигчин И.Одончимэгийг сонгосон. Дөнгөж 30 насны босго алхаж байгаа тэрээр үе мултарсан эгчмэд бүсгүйг гэргийгээ болгосон нь олны чихийг дэлдийлгэсэн ч урлагийн гэр бүлүүдийн жаягийг дагасан гэж болно. Тэд удахгүй үрийн зулай үнэрлэж ээж, аав болцгооно.
Жүжигчин Т.Бархүүг "Миний хөрш чөтгөр" киноны гол дүрийг бүтээж олны танил болсон төдийгү сүүлийн үед тоглогдож байгаа  жүжгүүддэд дүр бүтээх болсон залуу үеийн сайн жүжигчин юм. Түүнийг жүжигчин И.Одончимэгтэй хамт амьдрах тухайгаа цухалзуулж байх үед ээж нь аль хэдий мэдэж хүлээн зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ И.Одончимэг гэдэг утгаар нь бус хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж, цаашдын амьдрал нь сайн сайхан явбал эх хүний жаргал тэр хэмээн уужуу тайван хандсан нь хосуудад урам хайрласан гэдэг.


АЖ Л.Жамсранжав, Б.Нармандах

Ардын жүжигчин Л.Жамсранжав өөрөөсөө 30 шахам дүү жүжигчин бүсгүй Б.Нармандахтай гэрлэсэн нь тухайн үедээ Драмын театрыг тэр чигээр нь босгож тэнцвэргүй хосыг ажилтай байлгах үгүй дээ тулж байсан гэдэг. Гэвч өөрсдийг нь шүүн хэлэлцэх олны нүднээс дальдралгүй амьдралаа босгож хоёр сайхан хүүхдийн эцэг, эх болсон хосуудыг үхлээс өөр зүйл салгаж чадаагүй юм.
АЖ Л.Жамсранжав агсан жүжигчин Ж.Оюундарийн аав. Харин түүний гэргий жүжигчин Б.Нармандах Ж.Оюундарьтай үе тэнгийнх. Гэсэн ч тэд өөрсдийг нь чичилсэн олны нүд, хэл амнаас айлгүй сөрж, амьдралаа босгож байсан түүхтэй.
АЖ Л.Жамсранжав агсан таалал болохоосоо өмнө хүүхдүүддээ үлдээсэн гэрээслэлдээ "Ээжид чинь нэг л том дутагдал байдаг. Тэр нь, ээж чинь аавд нь ухаангүй хайртай" гэсэн байсан гэдэг.


Г.Буяндорж, Т.Ариунаа

Поп дива, МУГЖ Т.Ариунаа нөхөр Г.Буяндоржоос зургаа эгч. Цогтой, галтай дуучин бүсгүй нөхрийнхөө тухай элдэв яриаг дарж чаддаг. Тиймдээ ч рок попын ертөнцөд хамгийн бат суурьтай гэр бүлийн тоонд орж чадсан юм. “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж өмнөх эхнэрийнхээ хүүг өөр дээрээ авч өсгөсөн нь дуучин бүсгүйн оролцоо байсан гэдэг. Тэд хоёр хүүгийнхээ хамт аз жаргалтай амьдарч буй.

Мөн Ардын жүжигчин Д.Мэндбаяр, нөхөр Ардын жүжигчин П.Цэрэндагваас олон ах, Ц.Төмөрбаатар өөрийнхөө шавийг гэргийгээ болгосон гэдэг. Түүнчлэн дуучин Э.Бүрнээбаяр нөхрөөсөө 21 эгч, Мисс Ч.Мичидмаа Д.Сумъяабазараас хоёр эгч, “On & Off”-ийн Нансалмаа нөхөр Ононбатаас тав эгч гээд насны зөрүүтэй урлагийн гэр бүл олон байдаг ч тэдний насны зааг зөрүүгээр амьдралаа үрээгүй юм.

 

shuud.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-07-18, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ