| ОХУ-ын ерөнхийлөгч АНУ-аас хүнээ нэхжээ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2011-08-12, Баасан | ||||
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев АНУ-ын шоронд байгаа өөрийн улсын иргэдээ өөрийн талд шилжүүлэн өгөх буюу солилцоо хийх санал тавьжээ. Түүний хэвлэлийн албанаас Цагаан ордон руу иймэрхүү утга бүхий мэдэгдэл илгээсэн байна. Тэдний дунд дэлхийн зэвсгийн наймааны хаан гэгддэг Виктор Бут болон хар тамхины оросын томоохон мафийн толгойлогч Константин Ярошенко нар багтжээ. Бусад нэрс нь төдийлөн тус хоёр улсын хооронд харилцаанд ач холбогдолгүй хүмүүсийн нэрс байсан бөгөөд олон улсын шинжээчид дээрх хоёр эрхмийг онцолсон байна. Виктор Бутыг Тайландад амьдарч байхад нь тус улсын цагдаа нар баривчилсан бөгөөд оросын талын эсэргүүцлийг үл тоон тайландчууд АНУ-ын талд шилжүүлэн өгсөн юм. Америкчууд Виктор Бутыг дэлхий даяар ихээхэн хэмжээний хууль бус зэвсгийн наймаа хийсэн, үүний дотор террорист бүлэглэлүүдтэй холбоотой байж зэвсэг нийлүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж хорьж байгаа билээ. Түүнийг Колумбид америкийн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд пуужинт зэвсэг нийлүүлэх хуурамч наймаа хийх гэж урхидан баривчлах гэж оролдож байсан юм. Түүнийг ОХУ-ын засгийн газартай хамтран ажилладаг, улстөрийн зорилгоор оросын зэвсгийг дэлхий дахинаа тараадаг элч төлөөлөгч хэмээн хэвлэлүүд бичдэг юм. Харин Константин Ярошенко нь мөн өнгөрсөн жил Либерид байхад нь америкийн тэнгисийн цэргийн тусгай хүчний цэргүүд баривчилсан юм.
О.Нар shuud.mn
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-16, Мягмар ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





