Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

LA_Naadam_2008_MonDuu_173

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 40 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
МОНГОЛЫГ ХОГИЙН ЦЭГ БОЛГОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ Хэвлэ Имэйл
(11 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-08-12, Баасан
Image 
 
Хогийн сав гэж хэнд ч хэрэггүй хаягдал агуулсан хайрцаг. Түүнийг нь тавиад өгвөл хүн болгон хогоо зориулалтын саванд хаяхыг л бодно. Хогоор дүүрсэн саванд муу муухай бүхэн үүрлэж, ялзарч өмхийрнө. Хажуу хавиар нь явахад тэсэхүйеэ бэрх үнэр ханхалж, эцэстээ тийм үнэрээс жийрхэж аль болох холуур тойрон гарна. Өмхийгөөс хүн ингэж зугтдаг.
 

Түүн лүгээ Монголоос бөмбөрцгийнхөн жийрхэж мэдэх хөгийн төлөвлөгөөг өндөр хөгжилтэй орнууд боловсруулж, эхнээсээ хүсэлтээ илэрхийлж байх шиг. Цөмийн хог хаях олон улсын оршуулгын газрыг Монголд барих Америк, Японы төлөвлөгөө нууцхан явагдаж байна. Хэдийгээр манай Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзсан гэх ч их гүрнүүд далд ажиллагаанаасаа шантраагүй.

 

Барьцаа улам лавшруулахын тулд бидэнд ашигтай мэт харагдах санал тавьж “арьсаа хамгаалах”-ыг үгүйсгэхгүй. Байгаль орчин, эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй болтлоо 100 мянган жил зарцуулдаг гэх цөмийн хог хаягдлыг булшлахдаа хөгжилтэй орнууд хөгжил буурай орнуудыг онилж, ашигладаг. Ядуу хүн юманд амархан хууртаж, хямд зууш болдог нь бичигдээгүй хууль. Монголчууд, Монголын газар нутаг ийм “хуулийн” золиос болоход ойрхон байна. Цөмийн оршуулгын газрыг уг нь Америкийн Невада мужид барихаар болсон ч нутгийн иргэд эсэргүүцсэнээр төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн тухай “Өнөөдөр” сонин мэдээлсэн.

Үр удмаа хордуулан байж бусдын ялгадсыг хадгалах хөнөөлт санаа монгол хүний толгойд орохгүй гэж найдах л үлдлээ. Саяхан Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч хэмээх сүрхий гуншинтай солонгос эр Монголд морилоод буцав. Тэр бас л Монголыг хогийн цэг болгох зорилгоор ирсэн бололтой.

Олон улсын эрүүгийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлж, тодорхой хугацаагаар хорих ялаар шийтг үүлсэн ялтныг Монголд байршуулахыг хүссэн бололтой. Олон улсын эрүүгийн шүүх нь дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, төрлөөр устгах хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдийг шүүн тасалдаг байгууллага аж. Үүнийг дагаад нийгмийн хог шаар, алан хядагч, гэмт хэрэгтнүүд манай улсад үүрлэж, аюул занал учруулахыг хэн үгүйсгэх вэ. Ийм “хүн хог”-ийг байршуулах орноор бас л ядуу буурай хөгжилтэй орнуудыг онилдог юм байна. Монголын тал энэ хүсэлтэд ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй. Гэсэн ч Монгол бусдын нүдэнд ийм л өрөвдмөөр харагдаж байгаа учир гаднынхан аль л болохгүй бүтэхгүйгээ Монголын газар нутагт шахах гэж оролдох боллоо. Төр засаг нь сул дорой, авлига хээл хахууль, албан тушаалын хэнээрхэлд идэгдсэн арчаагүй байдлыг нь ашиглаад юу ч хийж болно гэж гаднынхан биднийг овоо хараандаа онилжээ.

Цаашид улс орныг маань яаж доромжлох санаа хэний толгойд ороод байгааг тааж мэдэхгүй. Монгол эртнээс л өндөр хөгжилтэй орнуудын хогийн сав байсан. Гэхдээ буурай хөгжилтэй оронд тусламж нэрээр авчирсан хог хаягдалд хэн ч эгдүүцээгүй.

Гурван жилийн өмнө хүүхдийн байгууллагад хандивлах нэрээр Англиас 300 жижиг оврын автомашин оруулсан. Тухайн үед хямд машины дуудлага худалдаа болж, жирийн иргэд хөл залгах унаатай болсондоо баярлацгааж байв. Тэрхэн үед элдэв янзын бичигтэй эрээн мяраан машин Улаанбаатарын гудамжинд цөөнгүй таардаг байсан. Харин одоо өдрийн од шиг цөөрсөн бөгөөд дийлэнх нь айлын хашааны мухарт төмрийн хог болон хэвтсэн гэдэгт эргэлзэх юм алга. “Хөлөөр” нь оруулсан эдгээр машин үнэндээ өөрийн орондоо явах насаа гүйцээсэн төмрийн хог байсныг манайхан хожим ухаарсан. Гаднынхан хуучин машин оршуулах далд санаагаа хандив нэрээр халхалсныг анзаарах хүн байгаагүй. Европын орнуудад хуучин машин хаяхад өндөр төлбөртэй.

Татвараас зайлсхийсэн гаднынхны зальжин санааг манайхан талархан угтсан нь өрөвдөлтэй. Ийм маягаар нийлүүлсэн “хог” манай улсын том, жижиг эмнэлгүүдэд ч дүүрэн. Хуучин төхөөрөмжүүдээс нь арай илүү ажиллагаатай, барууны хог хаягдлыг хэрэглээгүй эмнэлэг Монголд байхгүй.

Хуу чин ч гэлээ өмнөхөөс нь дөнгүүр ажиллагаатай техник хэрэгслээр эмчилгээ, үйлчилгээгээ залгуулж байсныг буруутгах аргагүй. Хандив тусламжаар ирсэн дулимаг ажиллагаатай төхөөрөмжүүд нь шаардлага хангахаа больсон тухай Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч ярив. Монгол Улс мөнгөгүйн зовлон үзсэн нь үнэн.

Тэр үед хандивын барааны хэрэг гарсан л байх. Харин одоо байгалийн баялгийнхаа ачаар эдийн засаг сэргэж байна. Япон, Америкийн эмнэлэгт хэрэглэдэг хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ч аваад ирдэг болсон. Монгол Улс бусдын гологдлоос татгалзаж, имижээ өөрчлөх цаг ирсэн. Эс тэгвээс өндөр хөгжилтэй орнуудад хогийн цэг мэтээр харагдах болж. Бид хардах эрхтэй.

Эх орноо эд мөнгөөр худалдаж, Монгол Улсыг хогийн цэг болгох санаа энэ эрх мэдэлтнүүдэд байгаа юм биш биз. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэсэн ардын зүйр үг бий. Өргөн уудам газар нутгаа мөнгөөр арилжиж, хогийн цэг болгох даллуур хэний гарт байна вэ. Цөмийн хог хаягдал, гэмт хэрэгтнүүдийн уурхай болчихвол гадаадын хэн ч Монголыг сонирхохгүй. Хогийн цэгийг тойроод өнгөрдөг нь хүний зан биш үү.

 

Э.Энхмаа

mongolnews.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-17, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ