Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

100_0223

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 38 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Мэдээ, мэдээлэл Хэвлэ Имэйл
(16 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-09-02, Баасан
Image 
 
Цагаачлалын асуудлаар
 
Өнгөрсөн 4 дэх өдөр Обамагийн ЗГ-аас Америкийн аюулгүй байдал болон нийгэмд аюул заналхийлээгүй /гэмт хэрэг үйлдээгүй/ хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн албадан гаргах процессыг зогсооно гэж мэдэгдлээ. Энэхүү бодлого нь албадан гаргах жагсаалтанд орсон ч Америкт бага насандаа ирсэн, ахлах сургууль дүүрэгсэн, коллежэд сурах сонирхолтой эсвэл суралцаж байгаа, цэрэгт явах хүсэлтэй хүүхдүүдэд шууд нөлөө үзүүлэх болно. Үүний дүнд ЗГ-ын анхаарал, хөрөнгө мөнгийг гэмт хэрэг үйлдсэн болон цагаачлалын хуулийг санаатайгаар зөрчсөн хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг албадан гаргахад чиглүүлэх болно гэжээ. Улсын аюулгүйн байдлын нарийн бичгийн дарга Janet Napolitano-ын мэдэгдэж байгаагаар уг бодлогын дагуу дээр дурдсан залуу хүүхдүүдийн хэргийг "case by case base" буюу нэг бүрчлэн шалгаж шийдвэрлэж эхлэх ба ингэснээр Конгресоос ямар нэгэн хууль батлахыг хүлээлгүйгээр захиргааны шугамаар шийдэлд хүрч байгаа юм байна.
 
Энэхүү үйл ажиллагаа нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Обамагийн нэр хүндийг Латино санал өгөгчдийн дунд дээшлүүлэх болно гэж үзжээ. Учир нь яг 7 хоногийн өмнө Латино томоохон байгууллагын төлөөлөгчид Обама болон Конгресийг "overpromised and underdelivered" буюу хэт амаллаад, амалсныхаа хаана ч хүрээгүй гэж шүүмжилсэн. Нөгөө талаас цагаачлалын хатуу бодлого баримтлахын төлөө байдаг улс төрчид түүний дотор Rep. Lamar Smith, /Тexas-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч/ энэхүү бодлогыг эсэргүүцэж "Обамагийн ЗГ хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дахин баталлаа. Тэд цагаачлалын хуулийн биелэлтэнд хяналт тавих ёстойгоос биш харин уг хуулийг яавал биелүүлэхгүй байх талаар арга замыг хайх ёсгүй. Тэд хуулийг биелүүлэх эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстойгоо санах ёстой" гэжээ. Цагаан ордны албан төлөөлөгчийн өгүүлснээр тэд бүх хүмүүст шууд хөнгөлөлт үзүүлэх гээгүй бөгөөд зөвхөн цагаачлалын шүүхэд овоорсон хэргүүдийг шинэ стандартын дагуу нэг бүрчлэн үзэж шийдвэр гаргах болно гэв.

DREAM Act буюу дээр дурдагдсан нөхцөлийг хангасан хүүхэд, залуучуудад албан ёсоор амьдрах эрх олгох хуулийн төсөл батлагдаж чадаагүй боловч шинэ бодлогын хүрээнд хуулийн төслийн ангилалд орсон ихэнх хүүхдүүд үүнд багтах боломжтой болж байна. Үүгээр ойролцоогоор 100-200 мянга гаруй хүмүүст цаашдаа иргэн болох зам тавигдана гэж үзэж байна.

Мөн түүнчлэн уг бодлогын хүрээнд "low priority cases" буюу цагаачлалын гайгүй хэргүүд тухайлбал, цэргийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүлүүд мөн Америкийн иргэн гэр бүлийн гишүүнтэй, үүний дотор ижил хүйстэн нөхөр, эхнэртэй хүмүүсийн асуудал хөнгөлөлтөнд хамгийн түрүүнд орох бололтой. Энэ бодлого нь Америк дахь Монгол иргэдийн заримд нь сайнаар нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд гэхдээ миний ойлгож байгаагаар зөвхөн цагаачлалын асуудал нь эцсийн шатанд буюу албадан гаргах шийдвэр авсан хэргүүдэд хамааралтай болов уу. Энэ талаар өмгөөлөгчдөөсөө лавлахад илүүдэхгүй байх.

Үүнтэй зэрэгцээд Калифорний DREAM Act гэж нэрлэгдсэн бөгөөд нэлээд өөрчлөлт орсон Ассемблийн 2 хуулийн төслийн нэгд буюу Калифорний бичиг баримтгүй оюутнуудыг хувийн сангуудаас туслалцаа, тэтгэмж авахыг зөвшөөрсөн А130-д манай мужийн захирагч өнгөрсөн сард гарын үсэг зурж хууль болгосон ч А131 төсөл буюу эдгээр оюутнуудыг улс, мужийн сангуудаас санхүүгийн туслалцаа авахыг зөвшөөрсөн хуулийн төсөлд эдийн засгийн асуудлын улмаас зардлыг багасгах арга зам хайсны дараа зурах бодолтой байгаагаа тэрээр мэдэгдлээ. Уг хуулийг голлон боловсруулагчдын нэг Ассемблийн гишүүн Gil Cedillo-ийн тооцоогоор Cal Grant-аас жилд ойролцоогоор 13 сая доллар зарцуулагдахаар байгаа бөгөөд мужийн эдийн засгийн хүндрэлийг ойлгож байгаа тул зарим өөрчлөлтийг хийж зүтгэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

 
Эдийн засаг
 
Америкт төдийгүй дэлхий дахинаа эдийн засгийн хувьд хүндрэлтэй, санаа зовоосон сарууд үргэлжилж болж байна. Европийн холбооны улсуудын өрийн асуудал, Америкийн төсвийн хямрал зэргээс болж энэ сарын эхээр үнэт цаасны зах зээлийн

Dow Jones-ийн дундаж 512.76 буюу сүүлийн 2 жилийн хувьд хамгийн багад хүрч жилийн ашгийн 4.3 хувийг арчсанаар хөрөнгө оруулагчдын зүрхийг зогсоох шахлаа. Америкийн ЗГ-ийн өрийн хязгаар хэмжээ, Европийн орнуудын хямрал, 1-р улирлын Үндэсний Нийт бүтээгдэхүүний бууралт, ISM байгууллагын судалгаагаар гарсан үйлдвэрлэлийн томоохон хэмжээний бууралт зэргээс үүдэн эдийн засгийн хямрал давтагдах айдас үүсээд байгаа билээ. Dow үзүүлэлт дахин өссөн ч эдийн засгийн хямралын талаарх сүүлийн 2 сарын турш үргэлжиж байгаа хүмүүсийн санаа зоволтыг багасгаж чадахгүй байна. Оросын ерөнхий сайд Путин Америкийн өрийн хязгаарын хямралын үеэр хэлэхдээ “Тэд боломжоосоо давж амьдардаг. Тэгээд өөрсдийн асуудлаа дэлхий нийт үрүү түлхэж байна. Тэд цус сорогч шавьж шиг амьдарч дэлхий нийтийн эдийн засгаас сорж байна” гэж Америкыг шүүмжилжээ. Хятадын Dagong Global Credit Rating фирм Америкийн кредитийг А+-ээс А болгож доош нь буулгаад “Улс төрийн хүчнүүдийн хоорондох ЗГ-ийн өрийн хязгаарын талаарх маргаан нь Америкийн ЗГ-ийг өөрсдийн өрийн асуудлаа шийдвэрлэхдээ хүндрэлтэй байдгийг харууллаа” гэсэн байна.

Үүнтэй зэрэгцээд хөрөнгө оруулагчид хамгаалалтын байдалдаа шилжээд байгаа ба үүний дүнд хамгийн найдвартайд тооцогддог “алт” уруу хошуурч зах зээл дэх үнийг нь огцом өсгөлөө. 1 унц-ны үнэ 1800 доллараас даваад байна. Одоогоор эдийн засаг сайжрах болоогүй байгаа ч хэрэглэгчдийн хувьд хамгийн аятайхан мэдээ гэвэл 5-р сард баррел нь 120 долларт хүрээд байсан газрын тосны үнэ 82 доллар хүртэл буурснаар бидний өдөр тутам хэрэглэдэг бензиний үнэ доошилж байгаа явдал билээ. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.

Жич:  Миний бичсэн бичлэг, материалд санал хүсэлт, сэтгэгдлээ илэрхийлж урам зориг, ухаан өгч байдаг та бүхэнд их баярлаж явдаг шүү.  Хүмүүсийн хүсэлт, асуултанд хариулт өгөлгүй удааж байсанд уучлал хүсье. Өнөөдрөөс эхлэн хүмүүсийн сэтгэгдэл нэмэгдэх бүрд мэдэгдлийг имэйлээр давхар авч байх өөрчлөлтийг блогтоо хийлээ. Ингэснээр хуучин бичилтүүдэд бичсэн сэтгэгдлүүдэд бичсэн шинэ сэтгэгдлийг цаг алдалгүй хүлээж авч байх болно. Мөн Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй имэйл хаягаар захиа илгээх боломжтой юм.


Д.Баярсайхан
http://bayaraasacto.blogspot.com/




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн saraa-chicago-s - 2011-09-19 10:21 - Зочин
 
 
UG NI SAIHAN L MEDEE BAINAA. AMERIC IRGENTEI HUUHEDTEI GER BUL ENE HUULID HAMRAGDAH BOLOMJ BAIGAA BOLOV UU?
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-19, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ