Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultural_day_2008_205

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 44 зочид холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
АМЕРИКУУД БИДНЭЭС Ч ИЧИЖ МЭДНЭ ШҮҮ Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-10-04, Мягмар
Image 
 
Өмнө нь Чили, Перугийн Ерөнхийлөгчид олгож байсан “Эрх чөлөөний төлөө” тэргүүн шагналыг гардаж авсан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхийн өмнө “энэ зурган дээр миний нүүр гарна биз дээ” хэмээн зурагчид руу харж хошигнов. Ардчиллын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж зөвхөн төрийн тэргүүн болон тэргүүн асан хүмүүст олгодог энэхүү шагналыг гардуулах ёслол Обамагийн далласан гар Монголын Ерөнхийлөгчийн нүүрийг тагласан зураг хэвлэлүүдэд гарсан өдрийн орой болж таарсан юм.  Обамагийн алдаанаас үүдэлтэй уг зургийг нийтлэхгүй байхыг НҮБ-ын чуулганыг зохион байгуулагчид  хүссэн боловч  хэвлэлийн эрх чөлөөт Америкийн сэтгүүлзүйд албан бус энэ хориг үйлчлээгүй юм билээ.

АНУ, Монгол хоёр яг 12 цагийн зөрүүтэй учраас энэ зураг хэвлэгдсэн даруйдаа монголчуудад, Монголын Ерөнхийлөгчид эерэг тусч байлаа. Учир нь зургийг нийтэлсэн Америкийн сонинуудад “Ерөнхийлөгчийнхөө санамсаргүй алдааны өмнөөс монголчуудаас, Монголын Ерөнхийлөгчөөс уучлал  гуйцгаая” гэж америкуудад уриалаад  Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүний Хэвлэлийн албаны цахим хаягийг бичсэн байв.
 

Түүнчлэн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн шоуг НҮБ-д хийлээ, протокол зөрчлөө” гэх зэргээр Обамаг шүүмжилсэн байсныг  манай Байнгын төлөөлөгчийн газрынхан уншсанаа бидэнд тайлбарласан. Хэдэн жилийн өмнө Буш Ерөнхийлөгч мөн л НҮБ-ын чуулганы үеэр төрийн тэргүүн нарын нэрийг  андуурч, хооронд нь хольж хутгасныхаа төлөө ингэж хэвлэлүүдэд шүүмжлүүлж, уучлал гуйх хөдөлгөөн өрнөж байжээ.

Харин энэ өдрийн маргааш болоход Монголын хэвлэлүүд  Обамад нүүрээ таглуулсных нь төлөө Ерөнхийлөгчөө буруутгажээ. Энэ тухай мэдээллийг бид сайтуудаас уншив. Ирээд сониноос уншиж бүр баттай мэдэв. Намханаа мэдэхгүй Обамагийн хажууд очиж далдаганаж зогслоо л гэнэ, хүзүүгүй гэгддэг байснаа нүүргүй боллоо л гэнэ. Обаматай зургаа авахуулж хэт шоудах гэж байгаад нүүрээ таглууллаа л гэнэ. Обамагийн далласан гарын ард өөрөө очоод нуугдчихсан  байж ч болзошгүйг эрэн сурвалжилсан байх юм.

Тэнд болсон явдлыг нүдээр харж, ирээд Монголд бичсэнийг нь уншсан хүний хувьд энэ бүхнээс би юу ч ойлгосонгүй. Тэнд америкууд болохоор Ерөнхийлөгчөө буруутгаад байдаг. Энд ч бас Ерөнхийлөгчөө буруутгах юм. Тэгэхээр нүүрийг нь тагласан, нүүрээ таглуулсан хоёрын хэн нь буруутай болж байна аа. Энэ кадрыг дарж чадсан зурагчин ч буруутай юм болов уу.  Хүн хүн өөрийнхөөрөө тайлбарлах л байх. Харин айлчлалыг дагаж сурвалжилсан сэтгүүлчид НҮБ-ын чуулганыг зохион байгуулагчдын тайлбарт итгэж байгаа. Яагаад энэ зургийг хэвлэлд нийтлүүлэхгүй байхыг хүссэнийг асуухад “АНУ-ын Ерөнхийлөгч протокол зөрчсөн” гэж тайлбарласан юм билээ. Өөрөөр хэлбэл, улс орнуудын төрийн тэргүүн нар бол арван жилийн нэг ангийнхан шиг өөрийн дураар явах газраа явж, зогсох газраа зогсдог эрх чөлөөтэй хувь хүмүүс биш. Ялангуяа НҮБ-ын байранд, НҮБ-ын арга хэмжээнд шүү. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч намынхантайгаа юм уу, дэмжигчидтэйгээ зургаа авахуулж байгаа бол хаана зогсохоо өөрөө сонгож болох л байх. Харин дандаа төрийн тэргүүн нартай зургаа татуулж  байгаа түүний үйл хөдлөлийг бас л протоколоор л заана. НҮБ-д зөвхөн зураг ч биш, төрийн тэргүүн нарын хэзээ үг хэлэх, хаана суух гээд бүх үйл хөдлөлийг протоколоор заадаг ажээ. Энэ журмыг цөмийн зэвсэгтэй улсын Ерөнхийлөгч ч эсэргүүцэх, зөрчих эрхгүй. Тэр тусмаа “би намхан, Обама байнга гараа далладаг юм, миний нүүрийг таглачихаж магадгүй” гэж ураны нөөцөө дөнгөж илрүүлж байгаа Монголын Ерөнхийлөгч эсэргүүцэх боломжгүй. Тийм учраас л саяын “гай”-тай зургийг татуулахад хэн нь хаана зогсохыг протоколоор заагаад өгчихсөн хэрэг. Энэ нь Ц.Элбэгдорж өөрөө Обамагийн дэргэд гүйж очоод зогсчихоогүй гэсэн үг. Уг нь Монголын Ерөнхийлөгчийг АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд зогсооно гэдэг НҮБ-аас манай улсад үзүүлж байгаа хүндэтгэл, НҮБ  Монголыг тоож байгаа хүндлэл гэж санагдах юм. Нөгөө талаас энэ үйл явдлыг тойрч  хүмүүсийн улс төрийн ёс суртахуун, хэвлэлд хандах хандлага, хэвлэн нийтлэх соёлын ялгаа харагдлаа. Зарим сонинд бараг л “Обамад баяр хүргэе” гэх нь холгүй бичжээ. Бодвол улс төрийн өшөө авч байгаа юм байлгүй.

Манай сэтгүүлчид сүүлийн үед “олгой хагаравч дотроо” гэж сүрхий их ярьдаг болоод байгаа.  Бид тогоон дотроо Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд хэчнээн ч дургүй байж болно. Түүнийг юу ч гэж шүүмжлэх эрхтэй. Угаасаа л ингэж эрх чөлөөтэй бичүүлэх гэж, ингэж шүүмжлүүлэх гэж Ц.Элбэгдорж өөрөө ардчиллыг авчралцаж өдгөө хүртэл улстөрд яваа нэгэн. Харин энэ эрх чөлөө ядаж гадаад ертөнцөд хил хязгаартай байх ёстой. Яагаад гэвэл гадаад ертөнцөд энэ хүн улсаа төлөөлж яваа төрийн тэргүүн.  Түүнтэй хамт монголчуудын, Монгол Улсын нэр яваа. Түүний сайн муу бүх үйлдэлтэй нь хамт Монгол Улс гэдэг нэр бичигдэнэ.  Хэрвээ иргэн Ц.Элбэгдорж хувиараа явж байгаад нүүрээ таглуулсан бол өөр хэрэг.  Хүнийг гадаад төрх, эд эрхтэн, үзсэн харснаар нь  гоочилдгоо “сэтгүүлзүйн бүтээл, үзэл бодол, боловсрол” гэж эндүүрдэг, хүмүүс мэр сэр байдаг л юм. Харин олон улсын арга хэмжээний протокол зөрчсөн нэгний гарт нүүрээ таглуулсан Ерөнхийлөгчийнх нь зураг дэлхий даяар тарахад баярлан хүлээн авах монгол хүн бүр ч цөөхөн гэдэгт итгэлтэй байна.

Энэ зураг  Иракт Ж.Буш гутал шидүүлэхтэй адил сенсаацлаад байх чухал үйл явдал биш шүү дээ. Санаатай гутал шидэх, санаандгүй далласан гараараа хаах хоёрын цаад зорилго нь сэтгүүлзүйн мөлжүүртэй сэдэв бол бүр ч биш. Ердөө л протоколын алдаа. Америкууд Ерөнхийлөгчийнхөө санаандгүй хөдөлгөөнийг бүдүүлэг алдаанд тооцон ичиж байна. Хэрвээ тэд \ тэр ичиж америкууд шүү\ энд энэ сэдвийг хэтэрхий дэвэргэн хэт маазруулж нүүрээ таглуулсных нь төлөө Ерөнхийлөгчөө буруутгаж байгаа бидний үйлдлээс бас ичиж мэднэ шүү.

 

http://otgonbayar.niitlelch.mn/

 




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн mash zov - 2011-10-05 20:38 - Зочин
 
 
neeree tiim shuu, ene bol mash tom emgenel, bas doromjlol . Bid eronhiilogchoo byryytgah uym end uy ch baihgyi gej bodoj bnaa,,, harin USA,,,,
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-11, Мягмар )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ