Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultural_day_2008_035

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 45 зочид холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
БИ ЧАМААС ХООЛ ГУЙГААГҮЙ Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-10-14, Баасан
Image 
 
Одоо л улс маань улс шиг улс болж хэнээс ч хоол гуйхааргүй болжээ.  Нуугаад яахав. Энэ жилийг хүртэл наашаа харсан улс орон болгоноос манай томчууд “хоол гуйгаад” гүйдэг байсан. Манай дарга нар одооноос л  энд тэнд очоод томчуудтай нь уулзахдаа жаахан толгой дээгүүр явдаг болсон байх даа. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгана гэдэг гайхамшиг гэдэг нь яах аргагүй үнэн үг.

Манайх танайхаас зээл тусламж авахдаа тулаагүй, “хоол гуйхдаа тулаагүй”, манай баялгаас / Манай баялаг чинь бидэндээ бол хүрэлцэнэ, дэлхийд гэвэл юу ч биш. Г.Д/ хуваалцвал хуваалц, байвал бай, авах улс орон цаана чинь цуваад л зогсож байна гээд л жаахан пээдгэр явахад яадаг юм.
 
Манай Ерөнхийлөгч НҮБ-д толгой дээгүүр явж харагдсан. Бусдаас хоол гуйхгүй явна гэдэг л тусгаар тогтнолын баталгаа.  Худлаа гэвэл манай статистик тийм гарчээ. Эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч дэлхийд тэргүүлэв. Төрийн сангийн авдрыг сөхөн үзвэл овоо юм байна аа. Гурван жилийн өмнө улсын валютын нөөц ердөө 400 сая ам.доллар байсан юм. Тэгвэл одоо 2.4 тэрбум ам доллар хэвтэж л байна. Бас дээр нь Тогтворжилтын санд ард иргэддээ 500.000,  нэг сая, 21 мянгаар нь тараах монгол мөнгө байж л байна. Тоог нь хэлэхгүй ээ. Монгол Улс гуйлгачин явах үедээ ганцхан Эрдэнэтийн зэсээр амь зогоодог байсан бол одоо нүүрс гэдэг хар шороо хаа сайгүй. Нүүрснээс орох орлого, зэсээс орох орлогоо даваад талийчихлаа. Нүүрсний нүгэлтэй баян орд Таван толгойгоор дуусахгүй. Таван толгой шиг “тавин толгой” байна. Оюу толгой шиг орд хоёр гурав байна. Гэхдээ идэх болоогүй ээ.
 
Улсын төсөв ердөө 300 гаруй сая ам.доллар,  цалин тэтгэврээ тавьж чадахгүй байсан цагийг бид үзсэн. Бүгд л гуйлгачин байсан. Тэгвэл 40 сая ам.доллараас нэг тэрбум 800 сая ам.долларын хөрөнгөтэй тэрбумтан 100 монгол баяны нэрийг “Hero” сэтгүүл хөрөнгийх нь  хэмжээгээр жагсаасан байна билээ. Баян Америкт энэ жил улсын төсөв, ажлын байрны хямрал болж байна. Америкчууд идэх нэг таваг хоолныхоо дөрөв хуваасны нэгийг хэмнэх шаардлагатай  гэж бичиж байна. Гэтэл монголчуудын идэх хоол маань гурван тавгаар нэмэгджээ.  200 мянган төгрөгийн цалинтай ажилд хүн орохоо больжээ гэж хөдөлмөрийн яамны түшмэл гомдоллов. Өдрийн арван мянган төгрөгийн цалингаар сумын төвийн хог цэвэрлэх хүн олдохгүй байна гэж манай сумын дарга үглэж явна. Хотын гудмаар явган явдаг хүн байхаа больжээ. Сайн ч, муу ч өөрийнхөө машинаар явна гэж түгжрүүлнэ. Хөдөөгийн малчны гадаа Хятад, Япон машин мотоциклийг хоёр, гурваар нь сойчихоод ядуугаа гайхаж, төр засгийг зүхэж сууна. Хотынхон мах үнэтэй байна гэж харааж загнана. Тэгсэн хэрнээ турж үхсэн хүн гарсангүй.
 
Энэ бүгдийг нь нийлүүлээд эдийн засгийн үсрэнгүй өсөлт гэдэгсэн. Улс орон ч айл гэр ч хоолтой болох сайхан, хүнээс хоол гуйхгүй болно гэдэг бүүр сайхан. Гэхдээ хоолгүй байгаад хоолтой болох, хөрөнгөгүй байгаад хөрөнгөтэй болоход хэцүү юм бий. Ардын  ийм нэг хэлц үг байдаг даа, “Гэнэт цадах гэдсэнд халтай. Гэнэт баяжих насанд цөвтэй” гэж. Монгол Улс баяжжээ. Сангийн сайд С.Баярцогт хөрөнгө оруулалтаар бялхсан бас, цалин тэтгэврийг 50 гаруй хувь нэмнэ гэж баярхсан, бас алдагдал буурсан шинэ төсөв болон тодотгол УИХ-д оруулж ирлээ. Буурлын буян газар нутагт минь үүнээс ч  их эрдэнэс баялаг бий. Хараалгаж зүхүүлсэн ч, харлуулж хагаруулсан ч МАН, АН хоёрын хамтарсан Засгийн газрын өнгөн дээр  улс орон маань анх удаа бусдын тогоо өнгийхөөргүй болов доо. Ерөнхий сайд С.Батболд их даруухан юм. Монгол хэнээс ч хоол гуйхааргүй боллоо гэж зад шоудсангүй. Уг нь их өр тэглэлээ гээд уйлж дуулж байснаас хүнээс хоол гуйхааргүй болсон нь шоуддаг цаг байхгүй юу. Ерөнхий сайд их л даруухнаар  “Манай эдийн засаг өсч байгаагийн баталгаа бол эдийн засгийн үнэлгээ юм” гэв.
 
Одоо дэлхий манайхныг хоолтойгоо учраас өл залгуулдаг буцалтгүй тусламж гэж өгөхгүй. Эргэж төлөх бэлтэй  учраас зээлийг бол аваад бай, аваад бай гээд гуйгаад гүйлдэнэ. “Эдийн засгийг маань үнэлэх” гэж үүнийг хэлдэг.   Туурга тусгаар улс бол тусын дайсан. Монголд ах дүү улс орон гэж байхгүй. Ер нь байгаа ч үгүй юм. Одоо том бага улс орон бүгдтэй нь тэгш эрхтэй харьцана. Харийнхан бол харийнхан. Муу ядуу Монгол баяжиж байна гэхдээ нааш харж инээж цааш харж уурлан манийгаа дөнгөх гэж уран мэхийг уралдуулна. Хооронд нь зодолдуулна, хэрэлдүүлнэ. Ямар нэгэн тэнэгдүү, хийтэй хуйтай, өстэй, хонзонтой гаруудыг хөөргөн, мөнгө амсуулж  буу зэвсэг ч хөдөлгүүлж мэднэ.

Энэ бол юу ч биш. Болж өгвөл дайтуулна. Харж байгаа биз дээ. Манай томчуудыг дэлхийн томчууд наанав цаанав гэж гүйлдэж байнаа. Төрийн томчууд гадаадад очоод зээл өгөөч, буцалтгүй тусламж хайрлаач гэж доогуур харж дорой дуугардаг уртын урт түүхэн үе төгсгөл болжээ. Ядуугийн эрхэнд Монгол Улс Манж, Хятадаас 200 жил, Оросоос 100 жил хоол гуйсан. Одоо л “Би чамаас хоол гуйхдаа тулаагүй” гэж  омогшин толгой дээгүүр шинэ баян цээж өвчтэй гэгчээр явагдаа.  Ардчиллын буян их юмаа. Баян хүн таван хаанд нүүртэй гэдэг. Үүн шиг. Баян улс орон тавин улс оронд нүүртэй. Зарим улс төрчид эдийн засагчид  идэх хоол нэмэгдэхэд дургүй юмуу даа. Эдийн засгийн халалт, хөөсөн эдийн засаг, баялгийн хараал гэж янз бүрээр муу амлаж байна. Монголын нэг онцлог байдаг. Бусад орнууд хоолоо хуваахдаа хорь гучин сая, хоёр гурван зуун саяулаа байдаг бол Монгол Улс иргэддээ хоолоо хуваахад хоёр гуравхан сая шүү дээ. Хүнээс хоол гуйхааргүй болно гэдэг үнэхээр сайхан. Харин олсон хоолоо яаж хуваах нь шал өөр асуудал. Асгаж цутгаж байгаад сурна биз дээ.
 
 
http://dashrentsen.niitlelch.mn/



Сэтгэгдэл (2)
1. Бичсэн ard mongol - 2011-10-15 07:59 - Зочин
 
 
Hoich ueiinhee hooliig hulgailj idej yr udmaa ovoolson shoroon dund yldeej baigaa uls baij .Hunii umaar bitgii bajrhaach. Naad bajlag chin bidniih bish hoich ye medeh um gedgiig uhaar!!!!!
 
2. Бичсэн tamir - 2011-10-14 23:39 - Зочин
 
 
odoo ch gesen gyigaad l gyilgachin tsarailaad baij baigaa sh dee. oorsdoo odoo xurtel tsaxilgaanaa xiij chadaxgyi urgelj orosoos, deerees ni neft . gyixgyi baij gebel bolno sh dee. oorsdoo l aij baina tegej uxeed yaxab ternii orond gyigaad yabj baitsgaae l gedeg uls, xaltaichixaad ugaaraa unerteed yyshigaa muutgaad nogoon tseree xayadl yabaxdaa taarsan uls. tolgoiu ni ajillagaagyi. oorsdoo xiie gebel bux l um baina sh dee.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-22, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ