Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

IMG_1115

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 48 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Цуврал № 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-10-27, Пүрэв
Image 
 
Өмнөх үг

Миний бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэсэн 1,2-p цувралыг уншин эргэцүүлж, сэтгэгдлээ хуваалцаж, урам хайрласан уншигчиддаа баярлалаа. Эдгээр болон бусад нийтлэлүүдийг www.golomt.org дээрээс уншиж, бас татаж авах боломжтой байгаа.

Бузар үйлдлийг нь баримтaaр илчилсэнд хорсогчид миний тухай элдэв цуу тарааж, Н. Энхбаярын  гар хөл хэмээн гүтгэж, олон нийтийн итгэл үнэмшлээр тоглохоор улайн цайм шамдаж байгаагаас  үзвэл миний тавьсан үгэн “сум” онилсон  байнууддаа  мэргэн тусчээ.

Ингээд цувралын сүүлчийн хэсгийг  толилуулья. Материалыг Япон хэлнээс орчуулахад гүн туслалцаа үзүүлсэн Санги Байгаль, Мээдээ нартаа, мөн цөмийн бизнесийн аалзны тор сүлжээг зурж тусалсан Л.Мөнхтөрдөө баярлалаа.

 

Өнгөрсөн 9 дүгээр сард Монгол улсын ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс гадны цөмийн хаягдал булшлахгүй гэж ёслол төгөлдөрөөр мэдэгдэж, энэ асуудлаар бүрхэгдүүхэн зарлиг гаргаснаар айдас түгшүүр бүрэн ариллаа гэж сэтгэл амран тайвширч боломгүй гэдгийг та бүхэнд сануулахыг хүссэн юм шүү.

 

Цуврал № 2-г бичиж байхад А. Ундрааг ажлаас нь чөлөөлсөн. Харин энэ нийтлэлийг дуусч байх үед Р. Бадамдамдинг албан үүргээс нь чөлөөлсөн тухай мэдээ гарлаа. “Унасан хүнийг өшиглөх муухай” ч учрыг та бүхэнд бүрэн тайлбарлах үүднээс цувралыг олны хүртээл болгохоор шийдэв.

Олон аалзыг нэг саванд хийвэл хүч багатайгааcaa эхлэн бие биеэ барьдaг гэнэ лээ…

Хүндэтгэсэн,

Амарлин ( Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй )

Нэг. МонАтом ХХК-ний түүхээс

“МонАтом” ХХК гэдэг төрийн өмчийн компанийн талаар хүмүүс төдийлэн сайн мэддэггүй.  Албан ёсны эх сурвалжаас үзвэл, 2009 оны 2 сарын 11-нд гарсан Ерөнхий сайд С. Баяр, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Б. Долгор нарын гарын үсэгтэй Заcгийн Газрын 45-p тогтоолоор байгуулагдсан юм байна (1). Захирлаар нь Р. Бадамдамдин, дэд захирлаар нь Г. Цогтсайхан  ажилладаг гэдгээс цааш мэдээлэл элбэг бус.

Бүр нарийн сурвалжилвал “МонАтом” ХХК-ийг байгуулахад Төрийн Өмчийн Хорооны (ТӨX) дарга Д. Сугар нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн  ТӨХ-ны 49-р тоот тогтоолоор “Мон-Атом” ХХК-ийн дүрмийг баталж (2), ТУЗ-ийн даргаар Цөмийн Энергийн Газрын (ЦЭГ) дарга С. Энхбат, гишүүдээр ЭБЭХ-ний  Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Сангийн Яамны ТБГ-ын дарга Б. Батжаргал, ЦЭГ-ын дэд дарга Ц. Дамдинсүрэн, ТӨХ-ны даргын зөвлөх Д. Байлыхүү  нарыг томилсон байна (3). Шинэхэн ТУЗ нь тэр өдөртөө шалавлан хуралдаж  02 тоот тогтоолоорoo “МонАтом” ХХК-ийнгүйцэтгэх захирлаар Р.  Бадамдамдинг сонгожээ (2,4).

Хоёр. Танилц—“МонАтом Жапан”

Ийнхүү байгуулагдаад 2 жил гаруй болсон ч “МонАтом”  ХХК-иac Монголдoo хийсэн бүтээсэн зүйл үзэгдэж мэдэгдэх нь бага ажээ. Харин гадаад орнуудад, тэр тусмаа  Японд бол нэлээдгүй идэвхтэй aж. Тухайлбал,  “МонАтом”  ХХК-ийн охин компани Японд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс “МонАтом Жапан” компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар япон хэл дээрх http://www.monatom-j.jp цахим сайттай нь танилцсан юм (5).

Hүүр хуудасны дараагаар Монгол улсын тухай товч танилцуулга, мөн Монгол улсын Засгийн газар, Цөмийн Энергийн Газрын өмнөөс мэндчилгээ дэвшүүлсэн С. Энхбатын мэндчилгээ байна.

С. Энхбат “ МонАтом Жапан” компанийг байгуулсанд баяр хүргээд “Монгол улс ураны асар их нөөцтэй боловч түүнийгээ олборлон ашиглаж эхлээгүй, өндөр төвшний техник технологи нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургах, хөрөнгө оруулалт хийх зэрэгт Япон улсын   дэмжлэг туслалцаа  шаардлагатай  байна. Бид уран олборлох, баяжуулах технологи, цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхдээ Япон улсад маш их найдлага тавьж байна. Хариуд нь  Монголчууд худалдааныxaa хуулийг засварлaж, гаалийн татварыг хөнгөлөх зэрэг эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

Гуравдахь  хуудсанд “МонАтом Жапан” компаний хаяг, захирал, харилцах утасны дугаар зэргийг өгчээ. Нэг сонирхолтой нь “Xариуцсан компани” гэдэг хэсэгт “МонАтом” ХХК -аас гадна  “МонТаскТекc” (“MonTaskTex”) гэдэг үл мэдэгдэх компани бичигдсэн байна.

Удаахь “Our Business Stage” хуудсанд төрийн өмчийн “МонАтом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Рагчаагийн Бадамдамдингийн Японы ард түмэнд хандсан мэндчилгээ байсныг сийрүүлвэл:  “Монгол улс, уул уурхайн нөөц баялгийн хэмжээгээр дэлхийн анхаарлын төвд орсон, нэн ялангуяа, байгальд ээлтэй, цэвэр эрчим хүчний эх үүсвэр болох ураны олборлолт ихээхэн итгэл төрүүлж байна. Монгол улс ураны нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. Албан ёсоор 63 мянган тонн ураны нөөцтэй, харин Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас 2008 онд явуулсан судалгаагаар 1,4 сая тонн нөөцтэй гэж тогтоогдсон. Монголын Засгийн газраас ураны олборлолтын талаар төрийн бодлого явуулж байна. Ураны  асуудлаар төсөл хэрэгжүүлэхийн тулд 2009 оны 3 сард төрийн өмчийн “МонАтом” ХХК-ийг байгуулсан. Бид Японы компанитай холбогдож, хамтран ажиллахаар тохиролцож, улмаар энэхүү  Япон компанийг үүсгэн байгуулсан явдалд туйлын их баяртай байна. Монголын бизнесийн орчин Японыхтой харьцуулахад харьцангуй жижиг ч ирээдүй нь гэрэлтэй байна. Монгол улс ашигт малтмалын арвин их нөөцтэй ба түүнийг олборлож, ашиглах нь та бидний хариуцлага” гэжээ.

Энэ хуудсанд өлзий дэмбэрэлтэй өдөр болох 2009 оны 09 сарын 09-нд  “МонАтом” ХХК-ийн компанийн Япон дахь салбарыг байгуулж, захирлаар нь Уемура Коичиро гэгчийг томилсон бичгийг Монгол, Япон хэл дээр үйлдсэнээ байрлуулжээ.

Дор нь Yемуро Коичиро мэндчилгээ дэвшүүлж, шинээр байгуулагдсан “МонАтом Жапан” компани нь хоёр орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахын тулд 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэжээ. Үүнд:

1. Монголын ашигт малтмалын, нэн ялангуяа ураны тухай судалгаа шинжилгээний мэдээллээр хангах ( хайгуул хийх, олборлох төлөвлөгөө, нөөцийн хэмжээ, чанар, хууль эрх зүйн асуудал, газар зүйн байршлын талаарх мэдээлэл)

2. Цөмийн эрчим хүчний салбарын технологийн дэмжлэг үзүүлэх (уран баяжуулах  технологи, цөмийн түлшний циклийн технологи, цөмийн реактор, АЦС барихад шаардагдах техник технологи)

3. Ашигт малтмалын орд газруудаар очиж танилцуулах, ордуудын тухай танилцуулах сургалт семинар зохион байгуулах

4. Японы компанитай хамтран ашигт малтмалын хайгуул хийх

5. Монголын ашигт малтмалын эрэл хайгуулын тухай мэдээллээр хангах

6. Японд буй харилцагч компаниудтай гэрээ хэлэлцээр байгуулах

7. Бусад гэрээ хэлэлцээр, тухайлбал, худалдааны  хэлэлцээр хийх орсон байна.

Дарааx хуудсанд “МонАтом Жапан” компаний хэтийн зорилго нь Монголын “МонАтом” компанитай хамтран уран болон бусад ашигт малтмалыг олборлоход Японы хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, бизнесийн таатай орчныг бий болгож, хамтын ажиллагааг дэмжих гээд компаний үйл ажиллагааны чиглэлүүд нь:

1. Уран ба цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх

2.  Газрын ховор металл болон бусад ашигт малтмалыг олборлохыг дэмжих

3.  Зам тээвэр дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд дотoодын зам тээврийн дэд бүтцийг сайжруулах, Монгол улсаас гадагш Японы тэнгис хүртэл тээвэрлэх дэд бүтцийг бий болгох ажээ.

Доор нь Монголын ашигт малтмалын газрын зургийг тавьсан бөгөөд улаанаар ураны ордуудын байршлыг үзүүлжээ.

Хажууханд нь “МонАтом Жапан” компаний бизнесийн ерөнхий тойм гэж бичээд АЦС байгуулахтай холбоотой үйл ажиллагаа, үүнд , машин техник нийлүүлэх, агуулах байгууламж барих, цөмийн ашигласан түлшийг дахин боловсруулах гэж заажээ.

Дараагийн хуудсанд Монгол улсын ураны opд газрууд, тэдгээрийн тогтоогдсон бa бэлтгэл нөөцийн хэмжээг хүснэгтээр өгөхдөө нэг чухал схем үзүүлжээ. Та бүхэнд ойлгомжтой болгох үүднээс түүнийг Монголоор толилуулья. Цөмийн түлшний циклийн үе шат бүрт ялгардаг хорт хаягдлын хор хөнөөлийг тодорхой болгох үүднээс тусгай тэмдэглэл нэмснийг анзаарна уу.

Ямар ч байсан энэ хүснэгтэнд Монголын ураныг Японы технологиор олборлож, боловсруулж, ашиглаад, баяжуулах явцад гарсан ядуурсан ураны хаягдалыг нь Монголд буцааж өгөөд харин өндөр төвшний цацраг идэвхт хаягдал буюу цөмийн ашигласан түлшний хаягдлыг нь түр болон бүр хадгалах (булшлах) тухай тодорхой үзүүлжээ. Мэдээж, Монголын нутаг дээр булшлах болж таарна.

Дараачийн хэсэгт Монголын дэд бүтцийг хөгжүүлэх тухай бичихдээ Монголын Дорнод хавиас Японы тэнгис хүртэл төмөр зам тавих төлөвлөгөөг бүдүүвчлэн үзүүлсэн байна.

Энд нэг сонирхолтой баримт хавсаргасан нь нэгэн Монгол хүн  өөр нэг Монголдоо хандаж  англиар бичсэн албан бичиг юм. Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс  орчуулгыг дор тавив.  ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг болох Төмөр Замын хэрэг эрхлэх газрын дарга Д. Ганболдоос УИХ-ын эрхэм гишүүн, Зүүн бүсийг хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч М. Зоригт гэгчид хандсан хамтран ажиллах тухай захидал ингэж бичжээ.

2008 оны 3 сарын 20Эрхэмсэг ноён  М. Зоригт танаа,Дорнод аймгийн Чойбалсан хотоос Монгол, Хятадын хил хүртэл 473 км үргэлжлэх “Зүүн бүсийн төв зам” гэдэг нэртэй төслийг баримтыг ирүүлсэнд гүнээ талархая. Энэ төслийг хэрэгжүүлэх нь Монголын зүүн бүсийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх төдийгүй гурван орны хөгжил дэвшилд чухал хувь нэмэртэй нь тодорхой юм.Чойбалсан-Тамсагбулаг-Халхын Гол-Аршаантыг холбосон төмөр зам тавих нь Монголын төмөр замын сүлжээний цаашдын хөгжлийн зорилготой нийцэж байгаа тул бид таны саналыг баяртайгаар
хүлээн авч, дээрх төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна.Хүндэтгэсэн,

Д. Ганболд

 

Гурав. Энэ бүхэн юу өгүүлнэ вэ?

“МонАтом Жапан” компаний цахим хуудсанд өгөгдсөн мэдээллийг эргэцүүлж үзвэл  хэд хэдэн зүйл тодорхой болж байна:

1)  Монгол улсын стратегийн чухал ач холбогдолтой ашигт малтмал болох уран болон газрын үнэт металлыг гадныханд найр тавин өгч,  яаралтай үрэн таран хийхээр асар ихээр шамдаж,  ил болон далдyyp тохиролцож буй дүр зураг ажиглагдаж байна.

Монголчууд уран олборлох, баяжуулах технологи, цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхдээ Япончуудад асар их найдлага тавьж байгаа нь анзаарагдав. Монгол улс судалгаа, эрэл хайгуул хийх, олборлох, боловсруулах, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтцээ байгуулах  зэрэг ерөнхийдөө БҮХ АСУУДЛААР гадны хөрөнгө оруулалт, техникийн зөвлөгөө, машин техник, технологиийн  туслалцаа хүсч байна. Хариуд нь Монгол улс хамгийн таатай хууль эрх зүйн, татварын,  гаалийн орчныг бүрдүүлнэ гэж амлажээ.

Ийм нөхцөлд хийгдэх хамтын ажиллагаа нь тэнцвэртэй, худалдаа наймаа нь харилцан ашигтай байж чадна гэдэгт гүнээ эргэлзэж байна. Зүйрлэвэл, амтaт чихэр, хүзүүний зүүлт, эрээн даавуу зэрэг аахар шаахар зүйлээр газар нутгаа наймаалцсан Америкийн уугуул иргэд болох Индианчуудын хувь заяа санаанд орж байх юм.

2)  Монголын уран, газрын ховор металл, бусад баялгийг өөрсдийн зорилгод овжноор ашиглах улс төрчдийн бүлэглэл, сүлжээнүүд хамтран ажиллах болжээ.

Тухайлбал, дээрx захидлаас үзэхэд гадагш чиглэсэн  Дорнодын төмөр замын санаачлагыг анх 2008 онд УИХ-ын гишүүн байсан, одоо ИЗ-НН-д бүртгэлтэй М. Зоригт гэгч  Д. Ганболдод тавьж байсан ажээ. Харин судлаач Д. Ганхуяг гуайн бичсэнээс үзвэл “aрав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ” хэмээн бичсэн байна (6). Газрын ховор металл гэдэг зүйл нь та бидний өдөр тутмын хэрэглээ болж буй зөөврийн компьютер, гар утаснаас авахуулаад орчин үеийн шинэ технологи болох iPod,  iPhone, iPad зэргийг үйлдвэрлэхэд онц шаардлагатай эд аж.

Манай гаригийн xовор металлын томоохон экспортлогч нь Хятад улс юм байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Японы харилцаанд улам хүйтрэх хандлага нэмэгдэж буйн улмаас Хятадуудаас дэндүү их хараат байдалд орсон Япончууд газрын ховор металлыг олж авах бусад гарцыг улам идэвхтэй эрэлхийлэх болжээ.  Ингэхээр Дорнодыг Хятадтай, цаашилбал, Японы Тэнгис руу хүрэх гаpцыг бий болгох М Зоригтын санаачлага  гадныхантай нийлээд Монголын газрын ховор металлыг эрж явсан Д. Ганболдын сонирхолд ч бас гүнээ нийцэж байсан нь ойлгомжтой .

Энэ дашрамд дурьдахад Мардайгаас Чингисийн далан хүртэлх 131 км урттай Оросуудын ашиглаж байсан төмөр замыг үрэн таран хийж,  мөнгийг нь хармаалсан гол эзэн нь ТӨХ-ны Д. Сугар гэж хэвлэлээр бичдэг (7,8,9).Одоо тэгвэл  Д.Сугарын томилсон Р. Бадамдамдиндотоодын  дэд бүтцийг дахин байгуулж, гадагш чиглэсэн төмөр зам тавихаар Япончуудтай тохиролцож байгаа болж таарч байна. Tөмөр зам барьсан нөхцөлд уранaa зөөж гаргаад буцаагаад хаягдлыг нь тээвэрлэх боломж нээгдэнэ.Мөн газрын үнэт металл гаргах, Д. Ганболд, М. Зоригт нартай хамтрах боломжууд ч өргөн аж.

3. Японы талаас цөмийн эрчим хүчний салбарын технологийн дэмжлэг буюу уран баяжуулах  технологи, цөмийн түлшний циклийн технологи зэргийг нэвтрүүлж,  агуулах байр барьж, цөмийн түлшний хаягдлыг дахин боловсруулахад тусална гэжээ.

Үүнд, нэгдүгээрт, уран олборлох, боловсруулах үе шат бүрт хорт хаягдал гарна, хоёрдугаарт, цөмийн түлшийг дахин боловсруулах аюулгүй, баталгаатай технологи одоо хүртэл байхгүй гэдгийг санах хэрэгтэй юм. Энэ тухай баримтад түшиглэн тайлбарлая:

Япон улсад дахин боловсруулах ганц үйлдвэр нь Ибараки мужийн Токайд байдаг хүчин чадал багатай Токаймура үйлдвэр. Тус үйлдэр дээр 1999 онд осол гарсны улмаас  2 хүн амь насаа алдаж, дор хаяж 667 хүн цацраг идэвхтэй туяанд өртжээ (10). Харин цөмийн салбарыг дэмжигч байгууллага болох Дэлхийн Цөмийн Энергийн Ассоциацийн цахим сайтад 2 хүн амь алдаж, 167 хүн цацраг идэвхид хордсон гэж бичсэн байна (11).

1993 оноос хойш Аомори мужийн Рокашод шинэ үйлдвэр барьж буй ч тус үйлдвэрийн туршилтууд амжилтгүй байгаа тул ашиглалтанд орох хугацаа нь анх төлөвлөснөөсөө даруй 15 жилээр хоцорч байгаа ажээ (12, 13). Тус байгууламжийг байгуулахад  өнөөг хүртэл 20 тэрбум долларын хөрөнгө зарцуулсан нь анхны тооцооноос  даруй  3 дахин өндөр байна (14).

Нарийн нямбай, хөдөлмөрийн аюулгүй байдал, цагийг яг таг баримталдаг Япончууд алдаж эндэж явна. Монголчууд тэндээс дээр байж чадах уу?Дахин боловсруулах үйлдвэр барих хөрөнгө бидэнд байгаа бил үү?

Дөрөв. Цөмийн аюул бүрэн сарнисан уу?

Эрх мэдэлтнүүд мэдэн будилж, гадны цөмийн хаягдал Монголд булшлахгүй гэж зарлаж байвч цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ гэгчийг үзүүлэх аргаар Монгол улсад гадаад орнуудын ашигласан цөмийн түлшний хаягдлыг булшлах төлөвлөгөө үргэлжлэн хэрэгжсээр  байна.

Үүний нэг баталгаа нь НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч О. Энхцэцэгийн 2011 оны 10 сaрын 7-нд НҮБ-ын хурал дээрх илтгэлюм. Тэрбээр:  “Зарим хэвлэлд Монгол улс өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын цөмийн түлшний хаягдлыг хадгалах байгууламж байгуулж, бусад орнуудын цөмийн хаягдлыг импортлон оруулнa гэсэн мэдээ гарч байсан. Энэ бол үндэслэлгүй зүйл. Гадны цөмийн хаягдлыг импортлон оруулж ирэх нь Монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэг болно.  Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулинд “Монгол улсын газар нутаг дээр … цөмийн хаягдал хаяхыг” хориглосон байдаг.  Тэгээд ч Монгол улс гадны гаралтай цөмийн хаягдлыг нутагтаа оруулж ирэхээр хуулиа өөрчлөх бодолгүй байгаа” гэжээ (15).

О. Энхцэцэгийн илтгэлд бяцхан тайлбар нэмэрлэе. Учир нь илтгэлд ашиглаж буй гадаад үг хэллэгийн торгон ялгааг ойлгож мэдрэх нь чухал юм. О. Энхцэцэг гадны цөмийн хаягдал гэдгийг тодруулж “гадны гаралтай цөмийн хаягдлыг” нутагтаа оруулахгүй гэж ярьсан байна. Үнэндээ гарал үүсэл ярьвал  Монголоос гаралтай буюу Монголд олборлосон уранаар үйлдвэрлэж, бусад оронд нийлүүлсэн, гадны АЦС-д шатаж ашиглагдсан цөмийн түлшний хаягдалд түүний үг хамаарахгүй аж. Ураныг нь Монголд олборлож, Монголоос нийлүүлсэн түлш нөхцөлд Монгол гаралтай түлш гэж нэрлэгддэг байна.

Чухамдаа, өнгөрсөн 6 сард Ц. Элбэгдоржтой уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн сайшаасан Mongolian Nuclear Initiative (Монголын  Цөмийн Санаачлага) төслийн (16) хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Comprehensive Fuel Services ( Цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ) гэдэг цөмийн түлш зээлдүүлэх үйлчилгээг Монголчууд хэрэгжүүлэхээс бүрмөсөн татгалзсан нь бодитоор харагдахгүй байна. Монгол улс уран олборлох, АЦС барих хэвээр цагт энэ төлөвлөгөө хэрэгжих нь бас үнэн байх болно.

Цөмийн хаягдлын асуудлыг Yндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗ)-ийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэхийг хориглосон Ерөнхийлөгчийн зарлиг ч (17) саад болох биш харин тус асуудлыг хэлэлцэх цөөн хэдэн хүний монополь эрхийг баталгаажуулсан алхам бололтой. Учир нь цөмийн түлшний банк  байгуулах хөтөлбөрийн гол дэмжигчид нь ҮАБЗ-ийн нэр бүхий гишүүд өөрсдөө билээ.

Ямартаа ч дэлхийн зах зээл дээр ураны үнэ сүүлийн жилүүдэд унасаар байхад уранаа яаравчлан олборлож, экспортлохooр зүтгэх, бусад орнууд цөмийн эрчим хүчнээс ээлж дараалан татгалзаж байхад  АЦС барихаар шавдуулах, Чернобыль, Фукушимагийн ослын гашуун туршлага байсаар атал цөмийн энергийг хутга, онгоцтой зүйрлэн байж аюулгүй хэмээн “тархи угаах”, цөмийн хаягдлын талаар нууцаар гэрээ хэлэлцээр хийсэн паян нь дэлхийгээр нэг тарчихаад байхад “шар сонингууд бичиж байгаа юм” хэмээн хээв нэг худал ярьж, бүхэл бүтэн таван сар гаруйн туршид ард түмнээсээ ноцтой мэдээллийг нуун дарагдуулахыг санаархаж байсан зэргээс үзэхэд улс төрчдөд итгэж огт боломгүй байна.

Давтан хэлэхэд, уран олборлох, хөрвүүлэх, түлш үйлдвэрлэх, АЦС ажиллуулах цөмийн циклийн алхам бүрт хорт хаягдал ялгардаг. Тэр хорыг ашиглах, хадгалах аргагүй, зөвхөн булшлах болно. Харин гадна, дотны алин ч бай цөмийн хаягдал булшлавал Монголын 2.7 сая хүн ам дор хаяж 240 мянган жилийн туршид цацраг идэвхийн өндөр эрсдэлтэй орчинд амьдрахаас өөр аргагүй. Бидний үйл лайг бид өөрсдөө үүрээд зогсохгүй, гэм буруугүй ирээдүй үеийнхэн маань эдлэх болно.

Монгол улс уран олборлож, АЦС барьж, цөмийн түлш боловсруулах төлөвлөгөөгөө бүрэн орхиогүй цагт, Монгол улс цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ үзүүлэх (цөмийн түлш зээлдүүлэх) төлөвлөгөө хэвээр байгаа цагт, Монгол улсын хуулинд “дотоодын” ба “гадны цөмийн хаягдал” гэдэг тодорхой заагласан тайлбар үгүй цагт, бусад улс орнууд цөмийн хорт хаягдлын асуудлаа шийдээгүй цагт, Монгол төрийн тэргүүнд эх орноо наймаалахаас ч буцахгүй увайгүй улс төрчид байгаа цагт, сонгуулийн өмнө “хошгируулан” мэхлэх тактик ашигладаг нь хэвээр цагт та бид сонор сэрэмжээ алдаж хэрхэвч болохгүй.

Монгол улсад уран олборлох, АЦС байгуулах, цөмийн хорт хаягдал булшлахын эсрэг тууштай зогсоё!

Амарлин ( Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй )

http://golomt.org

…..

Ашигласан эх сурвалж:

(1)     Tөрийн өмчит компани байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 45. 2009 оны  сарын 11. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=44115

(2)     MонАтом XXК. Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн Энергийн газрын цахим хуудас. http://nea.gov.mn/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=3&Itemid=44&limitstart=9&el_mcal_month=3&el_mcal_year=2062

(3)     Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай Засгийн газрын тогтоол. Дугаар 64. 2008 оны 12 сарын 24. http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=41695

(4)     MонАтом компаний тухай. “МонAтом” XXK цахим хуудас. Шинэчилсэн 2008 оны 8 сарын 9.  http://monatom.mn/index.php?option=com_content&view=article&id=70&Itemid=27&lang=mn

(5)     МонАтом Жапан компаний цахим хуудас.Япон хэл дээр.  http://monatom-j.jp.

(6)     Судлаач Д. Ганхуяг. Алтнаас үнэтэй шороо. 2011 оны 3 сарын 9. Зохиогчийн хувийн блог. http://gankhuyag.wordpress.com/2011/03/09/hkldwyg/

(7)     Г. Отгонжаргал. Нэг км замын үнээр 93 км төмөр зам заржээ. 2010 оны 6 сарын 15. http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=8182

(8)     Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар 93 км замыг 440 сая төгрөгөөр зарсан нь үнэн үү. 2009 оны 7 сарын 10. http://news.gogo.mn/r/56406

(9)     Мардайн төмөр замыг УИХ-ын зөвшөөрөлгүй худалджээ . 2009 оны 7 сарын 9. http://www.vip76.mn/altangerelpg/xevleliin-toim/7256-mardain-tomor-zamyg-uix-yn-zovshoorolgui-xudaldjee.html?tmpl=component

(10) Tokaimura nuclear accident /Токаймура үйлдвэр дээрх цөмийн осол. Википедия, интернэтийн үнэгүй лавлаx. http://en.wikipedia.org/wiki/Tokaimura_nuclear_accident

(11) Tokaimura Criticality Accident / Токаймура дахь цөмийн урвалаас үүдсэн осол. 2007 оны 7 сар. World Nuclear Association. http://www.world-nuclear.org/info/inf37.html

(12) Nuclear News: Japanese nuclear waste reprocessing plant 15 years late after 18th postponement/ Цөмийн энергийн тухай шинэ мэдээ: Японы цөмийн хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийг 19 дахь удаагаа хойшлуулсны улмаас 15 жилээр хоцорчээ. 2010 оны 10 сарын 12. Greenpeace international. Asahi сониноос  авав. http://www.greenpeace.org/international/en/news/Blogs/nuclear-reaction/nuclear-news-japanese-nuclear-waste-reprocess/blog/26627/

(13) Rokkasho Reprocessing Plant Update. Роккашогийн дахин боловсруулах үйлдвэрийн тухай шинэ мэдээ. Citizens’ Nuclear Information center. http://cnic.jp/english/newsletter/nit140/nit140articles/rokkasho.html

(14) Rokkasho Reprocessing Plant / Роккашо дахь цөмийн түлш дахин боловсруулах үйлдвэр. Википедия, интернэтийн үнэгүй лавлаx.  http://en.wikipedia.org/wiki/Rokkasho_Reprocessing_Plant

(15) НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 66-р хуралдаан дээр Монгол улсын суурин төлөөлөгч элчин сайд О. Энхцэцэгийн хэлсэн үгнээс.  2011 оны 10 сaрын 7. Нью Йорк. http://www.reachingcriticalwill.org/political/1com/1com11/statements/7Oct_Mongolia.pdf

(16) Монгол Улс, Амеркийн Нэгдсэн Улсын хамтарсан мэдэгдэл. Ерөнхийлөгч Ц. Элбэгдoржийн цахим сайт. 2011 оны 6 сарын 20. http://www.president.mn/mongolian/node/1891

(17) Ерөнхийлөгчийн цөмийн хаягдлын эсрэг зарлиг (эх хувь). 2011 оны 9 сарын 14. Масс.мн мэдээллийн портал.  http://mass.mn/d/8903




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-05, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ