|
МИАТ-д шинэ менежментийн баг ажиллаж байна. Нисгэгчдээ АНУ-д бэлтгэж эхэллээ. Америк руу шууд нисдэг болно. Ойрын хугацаанд будаг нь ханхалсан “Боинг” онгоцыг үйлдвэрээс нь худалдан авч хөлөглөнө гээд манай иргэний агаарын тээврийн үндэсний компанитай холбоотой чихэнд чимэгтэй мэдээ их байна. Энэ бүхэн МИАТ-ын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажил. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонтой ярилцлаа. -МИАТ компани дөрөв дэх “Боинг”-оо хүлээж аваад удаагүй байна. Жил гаруйн өмнө “явгарах” шахсан бол одоо айх юмгүй болсон уу? -Ойрын хоёр жилдээ онгоцонд санаа зоволтгүй болсон. Энэ бол МИАТ-ын парк шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажил. Бид парк шинэчлэлийг гурав хувааж үзэж байгаа. 2011-2013 он хүртэл эхний шат. Яагаад эхнийх гэхээр бид 2013 он гэхэд шинэ онгоцоо хүлээж авна.
Сая авсан хоёр “Боинг-767” онгоцыг эхний шат хэмээн түр хугацаагаар оруулж байгаа. Энэ хоёр онгоц 2011-2013 онд үүрэг гүйцэтгэх юм. 2013 оны зургадугаар сараас “Боинг”-ийн үйлдвэрээс гурван шинэ онгоц худалдаж авахаар гэрээ хийсэн. 2013-2016 он хүртэл жил бүр нэг шинэ онгоц авах юм. Өөрөөр хэлбэл, МИАТ-ын одоо ашиглаж байгаа онгоцуудыг 2013-2016 онд сольж дуусна гэсэн үг. Шинэ онгоцтой болсноор нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн найдвартай байдал, зах зээлийн эрэлт хэрэгцээ, өрсөлдөх чадвар эрс нэмэгдэх нь мэдээж. 2016 оноос цаашхийг гуравдугаар шат гэж тодорхойлж байгаа. Монгол Улс шинэ нисэх буудал барьж ашиглалтад оруулна. Тэр хэмжээгээр гадаадын компаниудын өрсөлдөөн нэмэгдэнэ. Эдийн засаг 2016 оноос хойш хүртэл хурдацтай хөгжих нь тодорхой. Нөгөөтэйгүүр агаарын тээ вэр, онгоцны техникийн хөг жил хурдацтай явагдаж байгаа. Япончууд саяхан эхний онгоцыг нь авсан “Dream liner” нэртэй “Боинг-787” онгоцыг тэр үед ашиглана. -Онгоц нэмэгдэж, шинэчлэгдэхийн хэрээр тэнд ажил лах нисгэгч, инженер тех никийн ажилтнуудыг сур гах хэрэг гарна биздээ? -Мэдээж. Инженер техникийн бүрэлдэхүүнээ сургах, сэлбэг үйлдвэрлэх, тэгээд даатгал, аюулгүй ажиллагаа, бичиг баримтнаас авахуулаад нэлээд ажил хийгддэг. Энэ мэт шинэ төрлийн ажилд зургаан сая орчим ам.долларын хө- рөнгө оруулалтыг өөрийнхөө санхүүжилтийн эх үүсвэрээс гаргаж шийдвэрлэсэн. МИАТ бол олон улсын чанартай бизнесийн байгууллага. Яагаад гэхээр “Боинг-767” онго цыг оруулснаар Америкаас Боингийн 2-3 багш нисгэгчийг дөрвөн сарын турш урьж ажиллууллаа. Тэд манай нисгэгчидтэй мөр зэрэгцэж, манай нисэх бүрэлдэхүүнийг “Боинг-767” онгоцонд шилжүүлэн сургаж дууслаа. Мөн Английн ком панитай гэрээ байгуулж, тэндхийн инженер техникийн ажилтнууд манайд ажил лаж байна. Бид өөрсдийн нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг Америк, Англи, Скан диновын орнуудад явуулж “Боинг-767” онгоцны чиглэлээр мэргэжлийг нь дээш лүүл сэн. Монгол, Англи, Амери кийн нисгэгчид өнгөрс өн зун ажиллалаа. -Боинг онгоцоор нисэх нь дэлхийн улс орнуудын авиа компаниудын хувьд нэр хүндийн хэрэг үү? -МИАТ өнөөдрийн байдлаар “Боинг-737”, “Боинг- 767” нийт дөрвөн онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Мэдээж эдгээр сүүлийн үеийн онгоцуудаар өөрсдөө нисэхийг хүсээд, хообийгоороо аваагүй. Монгол орны эдийн засгийн хөгжил, МИАТ-ын шинэчлэл ийм онгоц авах зайлшг үй шаардлагатай болс ныг харуулсан. Монголын өнөө- гийн нийгэм, эдийн засаг уул уурхайгаар амьсгалж байна. Гэхдээ нөөц нь шавхагддаг байгалийн баялгаас илүү оюуны хөдөлмөр, нэмүү өртгийг бий болгож эдийн засгаа хөг жүүлж байгаа улсууд чадалтай яваа нь харагддаг. Наад захын жи шээ Сингапур, Японыг хар л даа. Эдийн засгийн нэмүү өртөг бий болгосноороо эдгээр улс хөгжлийн өндөрлөгт хүрээд байна. Тэгэхээр Монголын эдийн засагт нэмүү өртөг шингээхийн тулд агаарын тээврийн салбарыг улс орны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, үүн рүү төр засаг анхаарлаа хандуулаасай гэж хэлмээр байна. Улс орны үндэсний аюулгүй байдал нисэх бүрэлдэхүүний бэлэн байдалтай шууд холбоотой. 2011 он гуравдугаар сард Японд газар хөдлөлт боллоо. Энэ үеэр Японоос 1000 гаруй монголчууд эх орондоо ирсэн. Тэднийг богино хугацаанд тээвэрлэж авчрах ажил нэлээд бэрхшээлтэй байсан. Яагаад гэхээр манай онгоцны хүрэлцээ маш бага. Тэгэхэл ямар нэг онцгой нөхцөл байдалд үндэсний агаарын тээвэрлэгч маань бэлэн биш болох нь харагдсан. Улс орны онцгой нөхцөл байдлын үед ард иргэдийг зөөвөрлөх хэрэгцээ шаардлага аль ч улс оронд гардаг. Өндөр хөгжилтэй орнуудад цэргийн нисэх хүчин нь мундаг хөгжсөн байдаг учир түүнээ ашигладаг. Монголын цэргийн нисэх хүчин том онгоцгүй. МИАТ дөрвөн том онгоцтой болсноор энэ чадавхийг эрс нэмэгдүүлсэн. Үүгээрээ Монголын үндэсний аюулгүй байдалд их ач холбогдолтой алхам болсон гэж үздэг. -МИАТ-д менежментийн шинэчлэлийн баг ажиллаж байгаа. Америкийн “Seabury” компанийнхан одоо ямар ажил хийж байна вэ? -Гадаадын менежментийг МИАТ-д хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу салбарын яамнаас зарласан тендерт шалгарч Америкт бүртгэлтэй “Seabury” компанийн Хонконг дахь салбарын төлөөлөгчид МИАТ-д ажиллаж байна. Энэ бол эдийн засаг бизнесийн зөвлөгөө өгдөг том компани. Тэд манайд хоёр үе шаттай үйл ажиллагаа явуулна гэж ойлгож байгаа. Эхнийх нь 11-12 дугаар сарын хугацаанд ойрын гурван жил ажиллах бизнес төлөвлөгөөг боловсруулна. Төлөвлөгөөг энэ оны сүүл чээр боловсруулж дуусаад МИАТ, ЗТБХБЯ, Төрийн өм чийн хороонд танилцуулах байх. Тэгээд дараагийн шийд вэр гарна. -Уул уурхайн салбарын хөгжлийг дагаад Монгол руу чиглэсэн урсгал эрс нэмэгдлээ. Энэ мэдээж шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулсан байх? -Бид 2015 он хүртэл МИАТ компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулж гаргасан. 2015 онд зах зээлд нэг сая суудал гаргана гэж төлөвлөсөн. Жилд 750.000 зорчигч тээвэрлэх зорилт тавьсан. Агаарын хөлгийн тухайд зах зээ лийн хөгжилтэй хөл нийл сэн үйлчилгээ чухал. Агаарын тээврийн компаниудын өнөөдрийн үнэлгээгээр таван одтой агаарын тээвэрлэгч компани хамгийн сайн үйлчилгээтэй, хүчин чадалтай нь гэж үнэлдэг. Бид таван одтой тээвэрлэгч болох зорилт дэвшүүлсэн. -Одоор тооцвол МИАТ хэдэн одтой дүйцэх үйлчилгээ үзүүлж байна вэ? -Олон улсын судалгаа гаргадаг агентлагийн үнэлгээгээр 2.5-3 одтой гэсэн ерөн хий үнэлгээ бий. Алъяанс тээврийн үйлчилгээ бол олон улс дамнасан бизнесийн үйл ажиллагаа байдаг. Дэлхий дээр авиакомпаниудын 4-5 нэгдэл байдаг. Тэр нэгдэлд манайх орох ёстой. Ингэснээр эдийн засгийн үр ашигтай олон улсын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэнэ. Тогтмол нислэгүүдийн тоог нэмэгдүүлнэ. 2011 оны зургадугаар сараас Хонкон гийн чиглэлд тогтмол аяллын нислэг нээсэн. Хонконг бол Зүүн өмнөд Азийн бизнес эдийн засгийн төв. Монголд уул уурхай хөгжиж байгаатай холбоотой бизнесмэнүүдэд тааламжтай үйлчилгээ болсон. Үүнээс гадна Хонконг Зүүн өмнөд Азийн чиглэлд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ нислэг чухал ач холбогдолтой. Энэ зун долоо хоногт гурван нислэг хийж байсан. Одоо бол хоёр удаа нисэж байна. Дулааны улиралд Хонконг руу өдөр болгон нисэх төлөвлөгөөтэй. -Монголын цаг агаарын байдалтай холбоотой зорчигчдын тоо одоо эрс багасаж байна уу? -Зуны улиралтай харьцуулахад зорчигчдын тоо ба гасна. Гэхдээ арваннэгээс гурав дугаар сар хүртэл Мон голд цаг агаар хүйтэн, Улаан баатар утаатай үед монголчуудын гадагшаа аялах урсгал эрс нэмэгдэж байгаа. Монгол орон зөвхөн гадаадын жуулчдыг хүлээж авах биш, өөрсдөө гадаадад, ялангуяа өвлийн утаатай үед аялдаг зах зээл нээгдэж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангахын тулд МИАТ компани Хон конг, Тайланд, Хятадын Хай нань, Дубай, Вьетнам, БНСУ-ын Чежү хот руу 14-15 захиал гат нислэг хийхээр төлөвлөсөн. -Монголчууд хэзээнээс АНУ-руу шууд нисдэг болох вэ? -2013 онд шинэ онгоц аваад, түүгээрээ АНУ руу тогтмол нислэг нээнэ. Америк бол агаарын тээвэр, аялал жуулчлал, бизнесийн аварга том зах зээл. Нөгөөтэйгүүр хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа хойд Америк, Канадаас уул уурхай чиглэсэн бизнесийн урсгал нэмэгдлээ. Монголчууд ч гэсэн АНУ руу маш их зорчиж байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах нислэг болох юм. Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр МИАТ “Боинг” компанитай нэг том, хоёр жижиг шинэ онгоц худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу олон улсын иргэний агаарын тээврийн том компаниудын ашигладаг стандарт шаардлага хангасан онгоцыг ашиглаж эхэлнэ. Тухайлбал, бизнес зэрэглэлд 180 градус налдаг сандалтай, холын болон шөнийн нислэгт ор болдог суудалтай онгоц юм. Монгол орон Ази, Европыг холбон оршдог учир Москва, Франкфурт, Лондоны нислэгийн сүлжээг өргөжүүлнэ. -Үйлчилгээнд нэлээд өөрчлөлт шинэчлэл гарсан байх аа? -Суудал захиалга, билет бичих танхимыг зорчигчдод ая тухай байдлаар засаж тохижуулсан. Энэ ажилд тэрбум гаруй төгрөг зарцууллаа. Аяга тавгийг Европын жишгээр иж бүрэн шинэчилж дууссан. Өөрөөр хэлбэл, онгоцонд өгдөг хоол дөрвөлжин савтай байхгүй. Ялангуяа бизнес ангилалд рестораны хэлбэрээр ажиллах юм. Гадаадын авиа компаниудын адилаар байнга үйлчлүүлдэг зорчигчдодоо урамшуулал олгодог болж байна. Энгийн билетээр нь бизнес ангилалд үнэгүй шилжүүлэх, илүү тээшийнх нь жинг хөнгөлж тарифаас чөлөөлөх зэргээр урамшуулал олгож эхэлсэн. Тодорхой болзол хангасан нөхцөлд эдгээр урамшуулалд хамруулах арга хэмжээ авч байна. Энэ онд 10 гаруй хүн урамшуулал авсан. Мөн хэрэглэгчдийн дуу хоолойг сонсох үйлчилгээ нэвтрүүлсэн. Утсаар, имэйлээр, онгоцоор зор чиж явахдаа шууд хэлж болно. Манайд санал хүсэлтээ ирүүлж болно. Нисэх бүрэлдэхүүн, онгоцны үйлчлэх газрын бие бүрэлдэхүүний дүрэмт хувцсыг бүрэн шинэчилсэн. Өнгөрсөн сарын дундаас шинэ хувцастай үйлчилгээнд явж байгаа. Зорчигчдодоо хүндэтгэлтэй хандах утга санааг илтгэсэн, өнгө дизайны шинэлэг сонголттой хувцас болсон. Энэ мэтээр Монгол Улсын агаарын тээврийн чадавх, үйлчилгээ сайжирч байгааг харуулж байгаа юм. -Үйлчилгээгээ сайжруулахын хэрээр чамгүй ашиг орлоготой ажиллаж байгаа биз дээ? -2011 онд үйл ажиллагааг эрчимтэй нэмэгдүүлсэн. Энэ хэрээр багагүй зардал гарсан. “Боинг-767” онгоцыг нэвтрүүлэх сургалт, сэлбэгэнд зургаан тэрбум төгрөг зарцуулсан. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотой шатахууны үнэ нэмэгдсэн. МИАТаас гадна “Эйр Чайна”, “Кореан эйр”, “Изинис эйрвэйз” компани агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээрээс нийт зорчигч тээврийн 60 орчим хувийг МИАТ тээвэрлэж байна. 2012 онд агаарын дөрвөн хөлгөөр 11500 цагийн нислэг хийхээр төлөвлөсөн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад үйл ажиллагаагаа 30-40 хувиар нэмэгдүүлж буй хэрэг. Ирэх онд гадаадаас ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр аялал жуулчлал сэргэнэ гэж тооцоолж байгаа. Онгоцны бололцоо нэмэгдсэн учир 2012 оноос зуны улиралд өдөр бүр Токио руу нислэг хийнэ. Долоо хоногт 8-10 тооны нислэг үйлдэнэ. Японоос ирэх жуулчдын тоо олон учраас. -Дөрвөн онгоцтой байх нь ойрын 2-3 жилдээ боломжтой гэсэн үг үү? -Дөрвөн “Боинг” ойрын хоёр жилдээ хангалттай гэж үзэж байгаа. Ялангуяа сүүлд авсан хоёр онгоц маань 260 хүний суудалтай. Манай орны цаг агаарын байдлаас шалтгаалаад өвөл, зуны улиралд зорчигчдын тоо эрс ялгаатай байдаг. Тэр утгаараа одоо нэг онгоцоо тавьчихсан байгаа. -Онгоц нэмэгдэхийн хэрээр түүнд ажиллах боловсон хүчин, тэр дундаа нисгэгчдийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Америкт төгссөн анхны нисгэгчид ажилдаа орсон байх аа? -АНУ-д төгссөн 5-6 залуу нисгэгчээр ажиллаж байна. Төгсөөд л шууд том онгоцоор нисдэггүй, жижиг онгоцоор дамждаг. “Изинис”, “Эйр Монголиа”-д нийт 20-иод залуу байна. Тэд жилийн дараа нислэгийн 1500 цагаа гүйцээгээд орж ирнэ. Тийрэлтэт онгоцоор нисэхэд илүү ур чадвар, дадлага туршлага шаарддаг юм. Өмнө нь агаарын тээврийн боловсон хүчнийг системтэйгээр, олон тоогоор ЗХУ-д бэлтгэдэг байсан. Харамсалтай нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш боловсон хүчин бэлтгэх ажил зогсонги байдалд орсон. Авиа компанид нисэх бүрэлдэхүүн, инженер техникийн ажилтан бэлтгэх систем алдагдсан. Бид хуучин нийгмийн үед бэлтгэгдсэн үндсэн боловсон хүчнээрээ 20-иод жил явлаа. Цаашид үйл ажиллагаа өргөжиж байна. Тэгэхээр өнөөгийн боловсон хүчний тоо хүрэлцэхгүй нь тодорхой болсон. Үүн дээр авиакомпаниуд өөрсдөө зардал гаргаад боловсон хүчин бэлтгэж байгаа. Иргэний нисэхийн ерөнхий газраас ч энэ чиглэлээр зөв зүйтэй бодлого барьж байна. Нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулж, олон тооны залуусыг Европын орнууд болон АНУ-д нарийн мэргэжлээр сургахаар сонгон шалгаруулж эхэлж байна. Энэ бол агаарын тээврийн хөгжлийг хурдасгахад сайнаар нөлөөлнө. -МИАТ хэчнээн нисгэгчтэй вэ? -32 нисгэгчтэй. Ирэх онд 11500 нислэг хийнэ. Тэгэхээр гадаадаас цөөн тооны нисгэгч авч ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. -Америк руу нисэхэд нэлээд өндөр шаардлага тавьдаг уу? -Бид Европ, Япон, Солонгос зэрэг орны аюулгүй ажиллагааны шаардлага хангаад нисэж байгаа. Гэхдээ Америк руу нисэхэд террорист халдлага болсонтой холбоотой аюулгүй ажиллагааны зарим нэмэлт шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг хангахын тулд нэлээд бэлтгэл хангах хэрэгтэй. Бэлтгэлээ хангаад 2013 оноос Америк руу нислэг нээнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. -МИАТ-ын онгоц Улаанбаатараас хэчнээн цаг нисэж, Америкийн аль хотод бууна гэсэн үг вэ? -15-16 цаг ниснэ. АНУ-ын Сиэтл, СанФранциско, Лос Анжелес руу явна. Америк руу өнөөдөр явна гээд маргааш шууд нисчихдэг юм биш. Хугацаа хэрэгтэй. Зохих шаардлага биелүүлнэ. Европын хоёр л стандарт байдаг. Манайх Европын талын стандартыг бүрэн хангасан. Америкийн стандартыг биелүүлэхэд шаардлагатай зүйл байгаа. Америк Монголын Иргэний нисэхийн газрын хамтарсан баг бидний үйл ажиллагааг шалгасан. Далай дээгүүр удаан нисэхэд онгоцонд тусгай багаж төхөөрөмж суулгадаг. Түүний дагуу маргааш “Боинг”-оос хүмүүс ирж, манайх болон ИНЕГ-тай хамтарсан анхан шатны хичээлүүд эхэлнэ. Энэ мэтээр ажлууд өрнөж байна. -Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барьж, Буянт-Ухааг орон нутгийн нисэх буудал болгох Засгийн газрын шийдвэр гараад 2-3 жил боллоо. Энэ ажил ямар шатандаа явна? -Шинэ нисэх буудалтай болох нь өнөөгийн эдийн засаг, агаарын тээврийн хувьд чухал. Гэхдээ асуудал одоогийн байдлаар ярвигтай байгаа бололтой. Эхний төлөвлөгөөгөөр нисэх буудлыг 2015 онд ашиглалтад өгнө гэж байсан. Японы хөнгөлөлттэй зээлээр зөвхөн нислэгийн зурвас, нисэх буудлыг барина. Хөшигийн хөндийд дэд бүтэц хэрэгтэй. Халуун, дулаан, цахилгаан, хурдны зам тавих асуудлыг манай улсын Засгийн газар хариуцах ёстой. Тэгэхээр энэ ажил 2015 онд иж бүрэн дуусах асуудал маргаантай байгаа юм уу гэж ойлгосон. Энэ талаар тодорхой мэдээлэл бидэнд алга. Ямар ч гэсэн 2016 онд шинэ нисэх буудалтай болно гэж ойлгож байгаа. -Таныг ажил авах 2010 оны тавдугаар сард МИАТ ямар байдалтай байв? -2010 оны тавдугаар сарын сүүлчээр ажил авахад нислэгийн үйл ажиллагаа уналтад орсон байсан. Би ажилд томилогдоод гурван зорилт тавьсан. Нэгдүгээрт, аялал жуулчлалын улирлын өмнө үйл ажиллагааг хэвийн болгох, хямралаас гаргах хэрэгтэй байлаа. Ажил хаялт ч байсан. Тэр үед ТӨХ, ЗТБХБЯ, ТУЗийнх өнтэй хамтарч ажилласан. Төслийн үйл ажиллагаа сэргэж хуучин байдалдаа орж байна. Зуны аялал жуулчлалын улирлыг амжилттай даваад гарсан. 2011 оны хоёр дахь төлөвлөлт бол компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх явдал байв. Эдийн засаг өсөж байгаа өнөө үед МИАТ-ын үйл ажиллагаа хумигдмал байж болохгүй. Тиймээс 2011 онд үйл ажиллагааг идэвхжүүлсэн. МИАТ нь улсын компани ч гэсэн бизнесийн байгууллага. Эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах ёстой. Бид үйл ажиллагаагаа тогтворжууллаа. 2012 онд эдийн засгийн хувьд илүү үр ашигтай бизнесийн бүтэц, хэлбэр рүү шилжих зорилтыг тавиад байна. Э.ЭНХМАА mongolnews.mn
|