Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

LA_Naadam_Auyr_Boko_2008_288

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 46 зочид холбоотой байна
Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Солонгон Монголчуудаар дүүрэх вий дээ! Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-09, Баасан
Image 
 
Гэрлэлтийн гэрээ” нэртэй боолын гэрээний зүйл заалтыг биелүүлэх гэж нэгэн насны амьдралаа там болгон хувиргаж байгаа  монгол бүсгүйчүүд олон байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан.    “Олон улсын танилцуулах албаар зуучлуулан гэрлэж буй эмэгтэйтэй байгуулах гэрээ”, “Олон улсын хуримын гэрээ болон гэрлэлтийн гэрээ” гэхчлэн хуулийн дагуу мэт зөөлөн нэртэй гэрээнүүдийн цаана “Нөхрийн зөвшөөрөлгүйгээр жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хэрэглэхгүй байх болно /Эм уух, спираль тавиулах гэх зэрэг/ “Нөхрийн зөвшөөрөлгүйгээр гадуур хонохыг хориглоно”,  “Нөхрөөсөө 3 сарын дотор их хэмжээний мөнгө нэхэж дарамтлахгүй байна”, “Өөрийн нөхрийг ажилдаа явахад нь өглөөний хоол ундыг бэлдэж, сэтгэл санааны дэм үзүүлнэ”,  Нөхрөө орой ажлаас ирэхэд нь угтан, цэвэр цэмцгэр тохьтой орчинг бүрдүүлнэ” гэхчлэн эхнэр гэхээсээ илүүтэй хөлсний үйлчлэгчийн үүргийг тодотгосон заалтууд байдгийг илчилж байсан. Тэгвэл гадаадын иргэдтэй гэрлэгсэдтэй холбоотой нэг ч гэсэн эерэг мэдээ дуулгахад сүүлийн 2 жилийн статистикаас үзэхэд гадаад гэрлэлт ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурч байгаа юм байна. 2007 онд 972 монгол иргэн гадаадын иргэнтэй гэр бүл  болж байсан бол  2010 онд 469 болж  хоёр дахин буурчээ. Энэ нь өмнөх онтой харьцуулвал 13 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.
 

Гэхдээ буурлаа гээд харь эрсийн цайг чанахаар цөөнгүй эмэгтэйчүүд хүний нутаг руу явсан хэвээр л  байна. Даяаршсан дэлхийд хэн нь хэнтэйгээ нийлж, суухыг хавчиж боож болохгүй, тэгээд ч монгол эрчүүд гэж авах юмгүй нөхдүүд гэж зөвтгөх хандлага бий ч, туурга тусгаар Монгол үндэстний цус цэвэр байх учиртай болов уу. Илүүг нуршилгүй баримт хүргэе.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 6128 монгол иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсоны 80 орчим хувь нь  18-25 насны охид, эмэгтэйчүүд байна. Ерөөс гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд бөгөөд 70-аад хувь нь солонгос иргэнтэй гэрлээд байгааг албаны эх сурвалж хэллээ. Харин монгол бүсгүйчүүдтэй гэрлэж байгаа гадаадын иргэд  35-60 насныхан байдаг аж.  Хол нутгийн бэр болж байгаа бүсгүйчүүдийн  дийлэнх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил найз нөхдөөрөө зуучлуулан дээр өгүүлсэнчлэн Солонгос улсын иргэдтэй гэрлэсэн байдаг.

НХХЯ-аас өгч буй мэдээллээр  гадаадын иргэнтэй, ялангуяа Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болж байгаа иргэдийн асуудлаар “Хүйсийн тэгш эрхийн төв” зэрэг ТББ гэрлэхээс нь өмнөх сургалтад хамруулах ажлыг 2008 оноос зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Тухайлбал сургалтад хамрагдсан Солонгос иргэнтэй гэр бүл болох гэж байгаа зарим эмэгтэйчүүд тухайн улсын хууль, дүрэм, ёс заншил болон гадаад бэрийн амьдралын асуудлаар зохих мэдлэгтэй болмогцоо гэрлэхээсээ татгалзсан тохиолдол гарсан юм байна.

Тэгэхээр нэлээдгүй идэвхжсэн урсгал татарч байгаа бол сайн л мэдээ. Мэдээж гадаадын иргэдтэй гэрлэж болохгүй гэсэн хууль гаргалтай нь биш. Тиймээс манай иргэд хаанахын хэнтэй ч гэрлэсэн иргэний эрх, ашиг сонирхол хангагдаж байх ёстой. Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харъяалалгүй хүнтэй гэрлэхээр харилцан зөвшөөрөлцсөн тохиолдолд гэрлэхийг хүсэгчдийг хоёр орны соёл, ёс заншил, хууль эрх зүйн талаархи сургалтад хамруулах асуудлыг журамлах хэрэгтэй. Ялангуяа гэр бүл дэх хүүхдийн эрх, аюулгүй байдал, эцэг, эхийн үүрэг, хариуцлага, гэр бүлийн өмч хөрөнгийн харилцаа зэрэг олон асуудлыг эрх зүйн талаас нь нарийвчлан зохицуулж, амьдралд нийцтэй болгох шаардлагатай гэж чиглэлийн яамнаас үзэж байна. Угаас төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотгож байна.

Тэгэхээр  гэр бүл зуучлалын талаар хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай бий болгох, гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар тухайн улс орнуудтай Засгийн газрын түвшинд нь хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байх, гадаадын иргэн, харъяалалгүй хүнтэй гэрлэхээр харилцан зөвшөөрөлцсөн тохиолдолд гэрлэхийг хүсэгчдийг хоёр орны соёл, ёс заншил, хууль эрх зүйн талаархи сургалтад хамруулах зэрэг асуудлыг хуульчлах, журамлах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Тухайлбал Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай байх, гэр бүлийн маргааныг гэр бүлийн асуудлаар дагнасан шүүхээр шийдвэрлэдэг болох зэрэг тогтолцооны өөрчлөлтөөс гадна гэр бүл дэх хүүхдийн өмч хөрөнгийн эрх, хамгаалуулах эрх болон эцэг эхийн үүрэг хариуцлагын талаарх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор зарчмын  томоохон өөрчлөлтийг тусгав. Мөн гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцаанд Гэр бүлийн хууль тогтоомжийг хэрэглэх асуудлыг тусгаад байгаа гэсэн зүйлийг ярьж байна.

Нэг талаас төр нь  харийн иргэдийг ханиараа сонгож байгаа иргэдийнхээ төлөө үүнээс өөрөөр хийж дийлэх зүйл харагдахгүй байгаа юм. Эцсийн дүндээ иргэд өөрсдөө л сонголт хийж байгаа гэж харж болох ч, ийм сонголтыг хийхэд хүргэж байгаа бодит нөхцөл, шалтгаанууд юу байна вэ гэдэг талаасаа харвал илүү өргөн хүрээнд ярих шаардлага гарна. Биднийг ийн суух суур энэ дэлхийгээр дүүрэн Солонгон Монголчууд мэндлэх вий дээ!

Э.Богема

shuud.mn




Сэтгэгдэл (5)
1. Бичсэн Zochin - 2011-12-14 14:22 - Зочин
 
 
Herev Mongol ni ger buliin huchirkiileliin esreg bolood huuhdiin erkiig hamgaaldag huiliin nariin togtoltsootoi, ter ni heregjdeg niigem baisan bol mongol emegteichuudiin songolt uur baih bailgui dee. Mongoliin huili erk zuin system ni kunii erkiig hamgaaldag boloogui nuktsuld ken ni yamar ornii yamar hunteigee suuh ni ta bidnii sanaa zovoh asuudal bish! When things happen like this there are fundamental reasons. We would rather like to know these reasons why they choose what they choose, then try to educate people as much as you can for more positive changes to happen in the future.
 
2. Бичсэн Zochin - 2011-12-12 22:20 - Зочин
 
 
Solongoschyyd gej neg ertonshiin bugnuud tegeed bas mongoltoi neg garaltai gej yarixiig ni sonsoxoor yyr xyrmeer
 
3. Бичсэн ? - 2011-12-10 09:48 - Зочин
 
 
solongosuudtai suuj bool n bolj zovsonoos mongol hunteigee suuval hamaagui deeree. solongosuud aimaar buduuleg bas aimaar haramch oorsdoosoo busdiig ot horhoi shig uzdeg oodgui hun chanartai nuurendeeree ineesen tsaanaa dald sanaatai humuus. solongos huntei suugaad zovj bgaa huuhnuud zondoo bas aluulsan medrel ovchtei bolson ch huuhnuud baidag tuhai sonsson yum bna. Suuh hunee sain zov songoj chadahgui bol nasaaraa l zovoh boloh bhdaa. ingeed bodohoor arhi uudag archaagui amidralaa avch yavdaggui geed oochilj goojlood bgaa mongol erchuudee zasaj zoolruuleed demjeed amidarval deer bhaa.
 
4. Бичсэн saraa - 2011-12-09 19:13 - Зочин
 
 
harin tiim haramch,buduuleg,yarvaisan.
 
5. Бичсэн naraa - 2011-12-09 19:10 - Зочин
 
 
za za bolie songino shig godoison yamaan omogtoi jijighen yumtai solongos ereer yahav dee.mongol erchuudch nomortei shuu.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-18, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ