Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultural_day_2008_022

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 41 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Консулын газарт болсон уулзалт ярилцлага Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-15, Ням
Image 
 
Монгол Улсаас Сан-Франциско хотноо суух консулын газарын ажилтнууд шинэ он гараад бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж байнгын үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлууд явагдаж байгаа билээ. Өчигдөр орой консулын газараар ороод гарлаа. Мягмар гарагт Ерөнхий консул Н.Анхбаяр, консул П.Баасанхүү, дэд консул Б.Болд нар байрандаа Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ) болон монголчуудын олон нийтийн байгууллага, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодолоо солилцов. Ингээд Бэй Аэриагийн монголчуудын дунд нэн түрүүнд шаардлагатай байгаа консулын бүх төрлийн үйлчилгээ авах болон холбогдох бусад асуудлаар ерөнхий консул Н.Анхбаярын өгсөн зарим тайлбарыг товчлон уншигч та бүхэнд хүргэж байна.
 
Видеог ЭНДЭЭС үзнэ үү
 
(Видео бичлэг зайнаас хийгдсэн тул дуу нь тод биш гарсанд хүлцэл эрье!)
 
 
Ерөнхий консул Н.Анхбаяр:  - Консулын газрын тогтмол хуваарьтай үйлчилгээг тун удахгүй эхлүүлнэ. Яг одоогоор тодорхой өдөр зарлах боломжгүй байна учир нь дотоод болон нэгдсэн сүлжээнд орох, шаардлагатай бичиг баримт маягтууд, техник хэрэгсэл захиалан авчирч бэлэн болгох, холбогдох тусгай зөвшөөрөл авах зэрэг бусад бэлтгэл ажлууд дуусаагүй тул ирэх долоо хоногтоо багтаахаар манай бие бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. Цаашдаа консулын газарын цахим веб хуудсаар ажлын цаг хуваарь болон бусад мэдээлэл тавигдаж байх болно. Нэн түрүүнд иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг эхлэн шат дараатай хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой Монгол Улс "Хүний хөгжил" сангаас нийт иргэддээ түгээж байгаа "Эх орны хишиг"-ийн мөнгийг энэ оны 6 сар хүртэл нөхөн олгох засгийн газарын шийдвэр гарсан бөгөөд энэ хугацаанд багтан гадаадад суугаа монголчууд маань иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай, энэ бүхний суурь мэдээлэл нь иргэний шинэчилсэн бүртгэл юм.

- Сан-Франциско хот дахь Монгол Улсын Консулын газар харъяалан ажиллах тойргийн хувьд АНУ-ын баруун эргээс эхлээд цаад тал нь Колорадо, Техсас, Хойд Өмнөд Дакота зэрэг 17 муж улсыг хамаарч ажиллах юм. Консулын газар маань Монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашигийг хамгаалах, тэднийг төлөөлөх, хоёр орны хамтын ажиллагааг бүх шатанд хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт ахиц гаргах үндсэн чиглэл үүрэгтэй байгуулагдсан байгаа, бид үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явуулах болно. Монголчуудынхаа дунд явуулах үйл ажиллагааг цаашид хэрхэн оновчтой үр ашигтай зохион байгуулах талаар та бүхний саналыг сонсож байгаа бөгөөд цаашдаа Бэй Аэриагийн нийт монголчуудтайгаа нэгдсэн уулзалт хийж санал бодлыг нь сонсохоор төлөвлөж байна... хэмээн ярьлаа.
 
 
 Монгол Улсаас Сан-Франциско хотноо суугаа ерөнхий консулын газрын ерөнхий консул
Н. Анхбаярын өгсөн мэдээлэлийг ЭНДЭЭС үзнэ үү.
 
 
Нэмэлт тайлбар мэдээлэл: Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх зорилтыг биелүүлэх зорилгоор Хүний хөгжил сангаас энэ оны тавдугаар сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, зургаадугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгоно гээд энэ оны төсөвт заачихсан байгаа ажээ. Тиймээс иргэд эх орны хишгээ энэ ондоо үргэлжлүүлэн авах бөгөөд хүний хөгжил сангийн мөнгө өмнөх оных шиг тогтсон журмаараа олгогдох аж. Өөрөөр хэлбэл нэгдүгээр сарын 15-наас хойш иргэд 21 мянган төгрөгөө ирэх тавдугаар сар хүртэл авч болно гэсэн үг юм.

Ерөнхий консулын хэлсэн тайлбар: 2011 ондоо багтаан эх орны хишиг мөнгөө авч чадаагүй, амжаагүй иргэдэд төр мөнгийг нь нөхөн олгоно, гэхдээ үүнтэй холбоотой хийгдсэн хуулийн зохицуулалтаар бол энэ хугацааны алданги ямар нэгэн хүү тооцохгүй гэж гарсан байгаа.

Мөн энэхүү уулзалтын үеэр АНУ-д албан томилолтоор яваа Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газарын дэд дарга Ч.Сайнбилэг, эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Отгочулуу нар яриа танилцуулга хийж зарим хүмүүст шагнал гардууллаа. БАМХ-ны тодорхойлсноор Монгол орноо сурталчлах, монголчуудынхаа дунд идэвхи санаачлагатай, хэрэгтэй тустай үйл ажиллагаа явуулж ирсэнийг нь үнэлэн Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалаар Оакланд хот дахь "Азийн Эрүүл Мэндийн төв"-ийн төслийн зохицуулагч Б.Гэрэлмаа, Сакраменто хот дахь Бурхны шашины "Занабазар" төвийн ламтан Г.Дамчаабазар, Сан-Франциско хот дахь Христийн "Эммануел" төвийн пастор О.Отгонбаатар, "Калифорнийн Монголчууд" видео студийн редактор Н.Шинэ-Од, дуурийн дуучин Ц.Батхуяг, "МонАме" төрийн бус байгууллагын тодорхойлсноор "Аппле" компанийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан нарт шагналыг гардуулав. 

Шагнал хүртсэн монголчууддаа дахин баяр хүргэе!

Уулзалт ярилцлаганд БАМХ-ны тэргүүн Ц,Хишигбаяр, тэргүүлэгч Ш.Баатар, С.Болдбаатар, С.Төмөрбаатар, Б.Түмээ, "Азийн эрүүл мэнд" төвийн Гэрэлмаа, Америк дахь Монгол оюутан залуусын MSNOA (Mongolian Students Non-profit Organization in America) байгууллагын Г.Жанцанхорлоо, Г.Жанцан, Сакраменто хот дахь "Занабазар" төвийн ламтан Г.Дамчаабазар, Батхуяг, ламтан Гомбодорж, Христийн "Эммануэл" төвийн пастор Отгонбаатар, HP компанийн мэргэжилтэн Мөнхцэцэг (Сакраменто), Бөрклийн их сургуулийн оюутан Индра, Колумбийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Д.Хулан, Төгөдөр Мягмарсүрэн нарын (хүрэлцэн ирсэн зарим хүмүүсийн нэрийг бүрэн тэмдэглэж авч чадаагүй) олон хүмүүс оролцож санал бодлоо дэлгэрэнгүй ярив. 
 
За ингээд мөдхөн удаан хүлээсэн консулын газар маань бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж эхлэх юм байна.
 
 
Consulate General of Mongolia in San Francisco
465 California St, Suite 200, San Francisco, CA 94104
Tel: 415 622 4000
Fax: 415 622 3000
 
 
Мэдээлэл бэлтгэсэн Д.Цэрэндорж
zamdaan.com
2012.01.10



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-06, Даваа )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 2 өдөр - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

Мөрөөдөл биелсэн нь

 

Ханшийн Мэдээ