| Hадад Хэлэх Үг Байна - 2 |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2012-02-08, Лхагва | ||||
|
Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага нь жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар болсон “Надад Хэлэх Үг Байна” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион явуулах гэж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй Америк дахь Монгол залуусын дунд Монгол эх оронд маань тулгамдаад байгаа, юуны түрүүнд яаралтай шийдвэрлэх зохих асуудлуудыг авч хэлэлцэхийн хажуугаар өөр хоорондоо танилцан нөхөрлөх боломжийг ч мөн олгож байгаад оршино. Илтгэлийн тэмцээнийг мэдлэгтэй, хүндтэй, туршлагатай хүмүүс шүүх бөгөөд залуус та бүхнийг идэвхи санаачлагатай оролцоорой хэмээн уриалж байна. Илтгэлийг бичихдээ дараах асуудлуудын хүрээнд бичих болно. Үүнд: • Эрүүл мэнд • Байгаль орчин • Санхүү эдийн засаг • Нийгэм улс төр • Соёл боловсрол • Техник технологи гэсэн үндсэн сэдвүүдийн дор оролцогч төслөө илтгэх ба оролцогч өөрийнхөө илтгэлдээ нэр өгсөн байх шаардлагатай. Уралдааны эхний шатны материалуудыг 2012.02.29-ны Лхагва гаригын 00 цаг гэхэд
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
хаягаар хүлээн авж дуусах ба оролцогч бүртгэлийн анкетыг мөн хамтад нь илгээсэн байх шаардлагатай. I шатны шалгаруулалт: 2012 оны 03-р сарын 01-нд болно. Илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдоос шилдэг 15 оролцогчийг шалгаруулан Сан-Франциско хотод болох 2-р шатны шалгаруулалтанд уригдан оролцох эрх олгоно. Бид энэхүү илтгэл тэмцээнийг доорх байгууллагуудтай хамтран ажиллан зохион байгуулж байгаа болно. • Mongolian Consulate in San Francisco Бүртгэлийн анкетийг та бүхэн ЭНД ДАРЖ татаж авна уу. Үйл ажиллагааны видеог ЭНДЭЭС үзэж болно.
Бидэнтэй холбоо барих: • О.Эрдэнэсүх 415-321-0580
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-19, Ням ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





