Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

sumo_2008_152trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 45 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлэх нь төрөхийн хүндрэл дагуулдаг Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-11, Бямба
Image 
 
Монгол Улсын хүн ам өсч байгаагийн хэрээр  төрөх эмнэлгүүд ачаалалтай ажиллах болсон. Мөн хүндрэлтэй төрөх эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа юм. Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн эрхлэгч, их эмч Ж.Энхтуяатай ярилцлаа.
 

-Танай эмнэлэгт хүндрэлтэй төрөх магадлалтай эхчүүд ирж амарждаг гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Манайд харьяаллын дагуу Баянгол дүүргээс гадна орон нутгийн харьяалалтай болон улсын хэмжээний зүрх судасны эмгэгтэй эхчүүд ирж төрдөг. Үүнээс гадна дутуу төрөх магадлалтай болон хүндрэлтэй төрөх эхчүүдийг хүлээн авдаг юм.

 

-Дутуу төрөлт гэхээр яг хэдэн долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг хэлдэг юм бэ. Тодруулахгүй юу?
-Жирэмсний 23-36 долоо хоногтой эхчүүд ирдэг. Үүнийг дутуу төрөлт гэж байгаа юм. Үүнээс өмнөх долоо хоногтойг нь зулбалт гэж үздэг.

-Сүүлийн зургаан жилд улсын хэмжээнд төрөлт 40 гаруй хувиар, нийслэлд хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Төрөлт нэмэгдэж байгаа энэ үед төрөх газрууд ачааллаа дийлэхээ больсон талаар ярьж байна. Танай эмнэлгийн хувьд ачаалал ямар байна. Өдөрт дунджаар хэдэн хүүхэд мэндэлж байна вэ?
-Аль ч төрөх эмнэлэг ачаалалтай байгаа. Манай эмнэлгийн хувьд мөн адил. Өдөрт төрөх эхчүүдийн тоо янз бүр байдаг. Дунджаар 30-34 эх амаржиж байна.

-Сүүлийн үед төрсөн эх, хүүхдийг нэг хонуулаад гаргаж байгаа. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
-Өдөрт 30 орчим эх амаржиж байгаа ч тэд бүгдээрээ эмнэлгээс гарахгүй. 50 хувь нь гарлаа гэхэд дараагийн өдөр нь дахиад л 30 эх төрнө. Ингээд ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа. Гэхдээ эх хүүхдийн биеийн байдал хэвийн байвал заавал эмнэлэгт олон хонуулах шаардлагагүй. Ер нь дэлхийн жишигт эмнэлэгт төрөөд л шууд гэртээ гардаг. Манайх ч гэсэн ингэхэд буруудахгүй. Сүүлийн хэдэн жил орон нутгаас шилжиж ирэгсдийн тоо өссөн. Энэ хэрээр төрөхийн ачаалал нэмэгдэж байна.

-Сүүлийн үед хүндрэлтэй төрөх эхчүүд олон болсон. Энэ юунаас болж байна вэ?
-Хүндрэлтэй төрөхөд олон шалтгаан байна. Жирэмсэн эхчүүдийн хяналт хангалтгүй байна. Хяналтад орсон ч төрөлт гэж юу вэ, яаж төрөх вэ гэдэг талаар ойлголтгүй хүн их ирдэг. Тиймээс хяналтын арга барилыг өөрчлөх хэрэгтэй. Мөн жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр их байна, Манай хяналтын эмч нар эхчүүдэд жирэмсний витамин уу гэдэг. Гэтэл тэр витаминыг тасралтгүй ууснаас болж ураг байх ёстой хэмжээнээсээ томорч, эсвэл яагаа ч үгүй ясждаг. Үүнээс болж төрөлтийн хүндрэл гарч байна.

Нөгөө талаар эхчүүд хөдөлгөөний хомсдолтой, суугаа байдалд олон цаг байснаас ураг хэт томорч байна. Энэ нь төрөлтийн хүндрэлийг нэмдэг. Хөгжилтэй зарим орнуудад жирэмсэн эхчүүдийг биеийн жинд нь харьцуулаад “Та төдөн кг хүүхэд төрүүлэх юм байна” гээд cap бүрд нь хүүхдийнх нь байх ёстой хэмжээг нь тооцож програмчилж гаргаж өгдөг. Хэрэв байх ёстой жингээсээ хэтэрсэн байвал хоол хүнсээр нь зохицуулдаг юм билээ. Гэтэл манайд хоол хүнсний эохицуулалтын талаар мэдээлэл хангалтгүй байдаг.

-Эх, хүүхдийн биед тустай гээд янз бүрийн витамин өгдөг. Энэ нь муу гэсэн үг үү?
-Жирэмсний витаминыг бүх эхчүүдэд биш, хоол тэжээлийн дутагдалтай эсвэл хэвлий дэх ураг нь тураалтай, өсөлтийн хоцрогдолтой эхчүүд уух нь илүү ач холбогдолтой. Гэтэл ямар ч хяналтгүй витамин өгөөд байхаар хүүхэд том жинтэй төрж байна. Мөн сахарын өвчтэй эхчүүд олширсноос төрөлтийн хүндрэл нэмэгдэж байна.

-Жирэмсний витамин гэж яг ямар витаминуудыг хэлж байна?
-Жирэмсэн эхчүүд янз бүрийн витамин уудаг. Ихэнхдээ пренатал, прегнавит гэдэг витаминийг төрөн төртлөө ууж байна. Харин төмрийн бэлдмэлийг төрөхөөс өмнө болон төрсний дараа үргэлжлүүлэн уух нь эхэд илүү ач холбогдолтой.

-Жирэмснээс хамгаалах эмийг бүсгүйчүүд их хэрэглэх болсон. Энэ эмийг олон жил уусан эмэгтэй хүүхэд олохгүй байна гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Манайхан жирэмснээс хамгаалах эмийг дураараа уудаг. Заавал эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад уух ёстой. Нэг эмийг хэдий хугацаанд уух вэ, үргэлжлүүлээд уугаад байх уу, жирэмснээс хамгаалах өөр аргыг сонгох вэ гэдэг талаар мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Тэгэхгүй нэг эмийг олон жил уухаар тэр хүний биед заавал өөрчлөлт гардаг. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд өндгөвчийг ажиллуулахгүй эмээр орлуулаад байхаар эргээд өндгөвч хэвийн ажиллаж чадахгүй ч юм уу, умайн салст бүрхэвч хатингаршиж, үйл ажиллагааны дутмагшилд ордог. Бодисын солилцоонд өөрчлөлт орж, эргэж сэргэхгүй хэмжээнд орсон тохиолдол ч бий. Эмийн сангаас дур мэдэн эм авч уухаар таарах ч хүн байна, таарахгүй ч хүн байна. Нэг хэсэг таарч байснаа таарахгүй болчихдог тохиолдол бий. Нөгөө талаасаа эмийн сангууд бизнесээ бодоод эмийг дур мэдэн худалдаж байна.

-Үргүйдэлд хүргэх шалтгаан ч болж болох нь ээ. Өөр ямар шалтгаанаас болж үргүйдэл бий болж байна вэ?
-Үргүйдэлд хүргэдэг шалтгаан олон. Жишээ нь, ойр ойрхон үр хөндүүлэх эсвэл умайд мэс ажилбар олон хийлгэснээс үргүйдэл болдог. Мөн бэлгийн замын үрэвсэл, халдварын улмаас үрийн хоолой, умайн хөндий, умайн хүзүү битүүрээд наалдчихсан байдаг. Энэ бүхэн үргүйдэлд нөлөөлж байна.

-Төрөхөөр төлөвлөж байгаа эхчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ. Хүндрэлгүй, эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Эмэгтэйчүүд эрүүл байх хэрэгтэй. Түүнээс гадна эх эрүүл байх ёстой гээд эхэд хариуцлага үүрүүлээд байдаг. Аавууд ч гэсэн эрүүл байх ёстой. Тухайлбал, элэгний В, С вирүстэй нөхөртэй бол тэр нь бэлгийн замаар халдана. Тэгээд жирэмсэн болж шинжилгээ хийлгэхэд В, С вирүс илэрдэг. Манайд эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэг их байна. Жишээ нь элэгний эмгэгтэй эхчүүд жирэмсэн болоход зарим тохиолдолд хүндэрч жирэмснээ таслуулж байна. Элэгний церрозтой, зүрх судасны хавсарсан гажигтай, уушигны хүнд эмгэгтэй эхчүүд жирэмслэхийг хориглодог ч хүүхэд хүсээд, жирэмсэн болчихдог. Заавал тээнэ, үхсэн ч гомдолгүй гээд гарын үсгээ зураад тээчихдэг нэг нь байхад, жирэмсэн болчихоод эмч нараас нуугаад, хүндэрч ирдэг эхчүүд ч бий. Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшлээд, эрүүл мэнддээ анхаарал хандуулах болжээ.

Д.Туяа

shuud.mn




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн Jargal - 2012-02-14 17:17 - Зочин
 
 
Bi ene uguullegiig unshaad uuriin sanlaa bichiheer shiidlee. ANU-d huuhed garahaar shiidsen ekh jiremsen bolohoos umnu prenatal vitaminaa uuj ekheldeg. Urgeljluulenn jiremsen ued bolon khukheer khuukhdee tejeej baikh ued ch uudag. Emch nar ch tegej zuvludug. Prenatal vitamin ni folic acid ikheer aguulsan tul jiremsleletinn ekhnii 8 doloo khonogt tun ikh ach kholbogdoltoi buguud turultiin yanz buriin defecttei khuukhed turukhees uridchilan sergiildeg. 8 doloo khonogoos khoish ikhes uusdeg tul busad kheregtseet vitamin bolon kheregtseet zuilsiig ekhees ni avch khangakh bololtsootoi boldog. Khervee prenatal vitamin dotor muukhairuulakh, buuljuulgui bol uuj l baikh yostoi. Kharin gedsen dotorkh urag tomordog ni ekhchuudiin khudulguun baga baikh, emchiin khanaltand yavj jingee barikh, oir oirkon baga bagaar khool idekh, bas udurtuu dor khayaj 1.5 l us uukh kheregtei. Ternees bish prenatal vitaminaas bolj jin nemegdded gej ereeesee sonsoogui.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-17, Баасан )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ