Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

la_cultday_2011_shinee_161

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 45 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
`Нярайн Инкубатор` төсөлд хувь нэмрээ оруулна уу Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-12, Ням
Image 
 
АНУ-д оршин сууж буй элэг нэгт монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе,
 
Эх орноо гэсэн Монгол залуучуудын нэгдэн байгуулсан “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага нь Монгол хүүхдүүд маань эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготойгоор 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Бид өнгөрсөн онуудад ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цоо шинэ 3 хяналтын монитор бэлэглэх , Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулах зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна.
 
Гишүүдийн маань цөөнгүй хэсэг нь та бүгдтэй адил гадаадад сурч, ажиллаж буй  Монгол залуус  бөгөөд одоогийн байдлаар Монголд 13, АНУ-д 6, Японд 5, Бельгид 1, Туркэд 1 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид фэйсбүүк, имэйлээр харилцаж ажил хэргээ явуулдаг ба хэдийгээр бие биеэнтэйгээ уулзаж байгаагүй ч Монгол улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө гэсэн сэтгэл маань бид бүгдийг нэгтгэж байдаг юм. Түүнчлэн бид ямар нэгэн ашиг хонжоо хөөлгүй, тус тусын ажил хичээлийн хажуугаар сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаанд оролцдог учир цалин, урамшуулал авдаггүйгээс гадна үйл ажиллагааны зардлаа гишүүдийнхээ татвараар нөхдөг билээ.
 

Бидний одоогийн хэрэгжүүлж буй төсөл маань ЭХЭМҮТ-ийн Дутуу Нярайн Эрчимт Эмчилгээний тасагт нэн шаардлагатай нярайн инкубаторыг авч өгөх ажил юм. Тус тасгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл тун хангалтгүй байгаа ба ялангуяа  Нярайн амь насыг аврахад нэн шаардлагатай эхийн хэвлийг орлодог инкубаторын хүрэлцээгүй байдал нь нярайн эндэгдэлийн гол шалтгаануудын нэг болоод байна.  Тиймээс бид  тус тасагт  `Нярайн Инкубатор` авах төслийг 2011 оны 10 сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Инкубаторын хувьд тасгийн эмч сувилагчидтай зөвлөлдсөний үндсэн дээр 25,65 сая төгрөгийн үнэ бүхий Герман улсын Draeger фирмийн бүтээгдэхүүнийг худалдаж авахаар төлөвлөж байгаа ба  одоогын байдлаар шаардлагатай хөрөнгийн 59% нь цуглараад байна.  Инкубаторыг 6 сарын 1 буюу Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах өдөр гардуулж өгөхөөр төлөвлөж байгаа хэдий ч тээвэрлэлтийн хугацаанаас шалтгаалан хандивийн үйл ажиллагааг 4 сарын 1 хүртэл явуулах юм.  Энэ удаагийн төсөл маань өмнөх төслүүдтэй харьцуулахад шаардлагатай хөрөнгийн хэмжээ ихээс гадна хугацаа богино тул нярайн инкубатор авах санг бүрдүүлэхийн тулд та бүхний тус дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна.
 
Энэ удаагийн төсөл маань төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжсэнээр бид дараагийн шатанд тус тасагт шаардлагатай байгаа бусад тоног төхөөрөмжийг худалдан авч бяцхан үрсийнхээ эдгэрэх  боломжийг аль болох түргэн хугацаанд бүрдүүлж чадах билээ. Мөн энэхүү үйлст дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд та бүхнийг ч гэсэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт чин сэтгэлээсээ итгэлтэй байна.  Та бүхэн дараах байдлаар тусламж үзүүлнэ үү.

1. Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг тухайн орон (бүс)-д оршин сууж буй монголчууддаа  түгээх

2. Тухайн оронд оршин сууж буй монголчуудаас нэгдсэн байдлаар хандив цуглуулах ажлыг зохион байгуулах
 
Дамшрамд дурдахад манай ТББ Япон Улс дахь монголчуудын холбоо болон Японы Хитоцубаши Их сургуулийн Монгол оюутны холбоотой хамтран ажилладаг юм. Хитоцубаши их сургуулийн оюутнууд маань жил бүр сургуулийнхаа баяр дээрх  Монгол хоолны худалдаанаас олсон орлогоо хандивлаж бидний үйл ажиллагааг байнга дэмжиж байдаг билээ. Мөн Япон дахь Монголчуудын холбоо нь өөрсдийн зохион байгуулсан шинэ жилийн цэнгүүнээс олсон орлогоосоо `Нярайн Инкубатор` төслийн санд нэмэрлэж үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
 
Бид мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэн, бүх хандивлагчдынхаа нэр болон хандивын хэмжээг зарлаж, хамтран ажилласан албан байгууллагуудыг өөрсдийн цахим хуудсуудаар сурталчиладаг юм. Мөн нярайн инкубатор төслийн үр дүн болон санхүүгийн баримтуудыг өмнөх төслүүдийн адил тв, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрсдийн цахим хуудас бусад сувгаар нийт хандивлагчид  болон ард түмэндээ тайлагнах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудасуудаар орж авна уу. www.saveinfants.mn ; www.facebook.com/saveinfants ; www.youtube.com/saveinfants
 
Та бүхнийг амьд үлдэхээр тэмцэж буй бяцхан үрсийнхээ амь насыг аврах бидний төслийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна.
 

Хүндэтгэсэн,  “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллагын хамт олон

 

 




Сэтгэгдэл (2)
1. Бичсэн Ynshig ch - 2012-02-14 22:16 - Зочин
 
 
Ene zyrgan deerx emegtei bol mongol ylsiin abilgalchid bolon olgarxi-nyyd ni yum bna l daa ? tegeed bidnii ireedyi yr xyyxdyyd iim l baidaltai amidarch baina .
 
2. Бичсэн Zochin - 2012-02-12 23:12 - Зочин
 
 
Ylsiin ix xyrliin gishuudees bas ene jil songuuliin jil songuulid ner debshigchidees absan deer bxdaa gadaadad bgaa bid chin mongold ar ger , axan dyys geed tatlaa mon ch ixdee .
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-19, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
namaig bs tohirohgvi gsen bn tehdee bid 2 hanilaad 7 jil bolj bn odo harin ch, neg hvn shig barag ...
2012 05 22/ 20:08 цааш...

МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ - ӨНГӨРСӨН НЭГ ЖИЛД
All people deserve wealthy life time and mortgage loans or just bank loan can make it better. Just b...
2012 05 22/ 10:08 цааш...

Манай улсын иргэд Хонконгд хар тамхины хэргээр баригд...
uynslzbr [url=http://paydayloanslkc.co.uk/]Payday advance[/url] EYftj [url=http://paydayloanslkc.com...
2012 05 22/ 07:02 цааш...

Гадаад дахь Монгол судлалын хамгийн чухал үйл ажиллаг...
zwxmnt [url=http://paydayloanslkc.com/]personal loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.ca/]no fa...
2012 05 22/ 07:01 цааш...

АНУ дахь Монголчуудын тухай ийн өгүүлжээ
ceglvcrt [url=http://paydayloanslkc.co.uk/]online payday[/url] BzXKh [url=http://paydayloanslkc.com/...
2012 05 22/ 06:22 цааш...

Зурхай: Vхэр жилд биднийг юу хvлээж байна вэ?
pnaqow [url=http://paydayloanslkc.co.uk/]pounds till payday[/url] vazEG [url=http://paydayloanslkc.c...
2012 05 22/ 06:09 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
ladkroyd [url=http://paydayloanslkc.co.uk/]payday loans[/url] =-] [url=http://paydayloanslkc.com/]pa...
2012 05 22/ 06:06 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim ni dajgvi l yum gehde medremjgvi yum shigee goyo poz ch bhkv hench gertei iim zurag dariishde ...
2012 05 22/ 00:48 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Chono boroonoor gegcheer ene teneg xujaa xuuxen xyrlaa mash olon zyiltei sanaataigaar dabxstuulj xii...
2012 05 21/ 20:12 цааш...

ШИНЭ ҮЕИЙНХЭН - Баярсайханы Халиунаа
Юуны өмнө энэ сайхан ярилцлагыг хийж монголчууддаа Ба...
2012 05 21/ 14:24 цааш...

2012 оны 4 сарын 22-ны Лос Анжелес дахь Монголчуудын Холбо...
Ямарч нэр ус, хаяг алга. Хэдэн хүн ирж оролцсон бэ, хэн г...
2012 05 21/ 13:43 цааш...

Cолонгос оронд ирээд мэдэж авсан зүйлс
uavicji [url=http://paydayloanslks.ca/]payday loan Alberta[/url] PHCTxh [url=http://paydayloanslks.c...
2012 05 21/ 13:37 цааш...

Д. Чойжилжав: Эрүүл энхийн түмэн жаргалан, ажил хөдөлмө...
echgtb [url=http://paydayloanslks.co.uk/]short term loan[/url] pEYuRj [url=http://carinsurancequotes...
2012 05 21/ 13:35 цааш...

Б.Лхагвасүрэн: Хүүхдүүдээ том болтол хүнтэй суухгүй
qhixqelk [url=http://paydayloanslks.com/]payday loans[/url] IiMZfj [url=http://paydayloanslks.co.uk/...
2012 05 21/ 13:28 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ