Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон Нар сүлдтэй Монгол түмэн минь Туулай жилээн үдэж Настан бууралаан цэнгүүлэн Луу жилээ угтаж байна Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинлээрэй. Бурхан Шашины Занабазар Төв Сакраменто хот
Эр. 1924,1932,1940,1948,1956,1964,1972,1980,1988,1996,2004,2012 онд төрөгсөд,
Эм. 1928,1936,1944,1952,1960,1968,1976,1984,1992,2000,2008 онд төрөгссөд галд суусан тул шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй.
Эр. 1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,2011 онд төрөгсөд
Эм. 1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993,2001,2009 онд төрөгсөд энэ жил шороонд суусан тул баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай.
Эр.1922,1930,1938,1946,1954,1962,1970,1978,1986,1994,2002,2010 онд төрсөн
Эм. 1922,1930,1938,1946,1954,1962,1970,1978,1986,1994,2002,2010 онд төрсөн төрөгсөд төмөрт суусан бөгөөд гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь.
1921,1929,1937,1945,1953,1961,1969,1977,1985,1993,2001,2009 онд төрсөн эрчүүд
1915, 1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,20011 онд төрсөн эмэгтэйчүүд огторгуйд суусан бөгөөд зүүн хойд зүгт мөрөө гаргаж “Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий.
1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онд төрсөн эрчүүд
1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 онд төрсөн эмэгтэйчүүд усанд суусан бол зүүн зүгт жилийн хар нохойн ам байрлах тул зүүн урд зүгт гэрээсээ гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга.
1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрсөн эрчүүд
1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эмэгтэйчүүд ууланд суусан бөгөөд “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ.
1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эрчүүд
1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эмэгтэйчүүд модонд суусан бөгөөд гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ.
1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эрчүүд
1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрсөн эмэгтэйчүүд хийд суусан тул гэрээсээ урд зүгт гарч “Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий. Бурхан Шашины Занабазар Төв Сакраменто хот
|