| Төрийн золголт /Фото/ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2012-02-22, Лхагва | ||||
|
XVII жарны Баясгалан хэмээгч Усан Луу жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.Үүний дараа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, золгодог уламжлалтай. Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн Сийлбэрч Ц.Цагаан-Өвгөн, Төв аймгийн өндөр настан Х.Пагам, өдгөө 100 настай золгож байгаа Ч.Рэнцэндорж, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн Г.Очирбат,ахмад дипломатч Ч.Цэмбэлдорж, ахмад багш Б.Чулуун, ахмад дайчин С.Дагва, болон Булган аймгийн өндөр настан Ч.Долгор, Д.Дариймаа нартай төрийн 3 өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахууллаа.
Сэтгэгдэл Бичих |
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-01, Пүрэв ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|












