Гах
21
2014

Фото Агшин


IMG_1065

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



САЙХАН ХҮҮХЭН БА СААР ХЭЛ АМ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-03-06, Лхагва
Image 
 
2006 онд Ш.Алтантуяа гэгч монгол эмэгтэй Малайзад хэрцгийгээр алагдсан. Хоёр балчир хүүхэдтэй энэ эмэгтэйг Малайзын тусгай албаны хоёр ажилтан хутгалж, буудаж, дараа нь дэлбэлсэн байдаг. Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал, улсдаа нэр нөлөөтэй нэгэн болох Абдул Разак Багинда гэх этгээд энэхүү аллагыг захиалсан, цаашлаад ерөнхий сайд нь хүртэл холбоотой байж болзошгүй талаар мөн ч олон хэвлэлүүд шуугисан даа. Олон удаа шүүх хурал болсон хэдий ч одоог хүртэл Малайзын тал энэ хэргийн үнэн мөнийг олоогүй нь манай улсыг доромжилсон явдал болсон юм. Хохирогчийн эцэг С.Шаарийбуугаас өөр хэргийн талаар тууштай хөөцөлдсөн хүн байхгүй.

Ш.Алтантуяа Багиндатай амрагийн харилцаатай байсан гэсэн мэдээлэл тарснаас хойш хохирогчийг баалсан, бахаа нь ханагасан сэтгэгдлүүдийг монголчууд л бичиж байв. Хөх толбо, цэвэр ариун цусаа хамгаалах тухай ам уралдан ярьцгаасан. Сайхан хүүхнийг саар хов жив сүүдэр мэт дагадаг ч дэндүү хэтэрсэн. Салсан нөхөр нь болох олонд танигдсан дуучин залуу хоёр хүүхдийнхээ эхийг өмөөрсөн, өмгөөлсөн ганц ч үг унагаагүй юм даа.
 
Т.Аятунгаа хэмээх 21 настай эмэгтэй өнөөдөр Ш.Алтантуяагийн гэр бүлийн адил хараал зүхэл, доромжлолыг хангалттай амсаж явна. Нийгэм тэр чигээрээ, сонин хэвлэл, сайт, телевизүүд бараг 100 хувь түүний эсрэг хов жив тарааж, буруутгасан мэдээллийг нийтэлж байна. “Өдрийн сонин”-ыг эс тооцвол шүү дээ. Мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүдийг уншвал тэр чигтээ “янхан”, “гичий” гэсэн үгс. Монголчууд цөөхүүлээ. Тийм ч болохоор охидоо харийн эрээс харамлах гэж жигтэйхэн.

 
ЭРГЭЛЗЭЭ

Уншигчид  сайн мэдэх учраас үүссэн шуугианыг дахин дурдах нь илүүц биз. Т.Аятунгаа болон түүний ээж 47 настай Б.Солонго нарыг Филиппин улсын хууль сахиулах албаны хүсэлтээр Интерпол хайж байгааг, бүсгүйг ээжийн хамт хар тамхи, нутаг нэгтнээ залилсан хэрэгт буруутгасныг, өөрөө хэвлэлийн бага хурал хийлгэж, хүүхдээ алдсан гэдгээ зарласан тухай, түүний хүүхдийн нөхөр Чарльз Эргэн гэгч Т.Аятунгааг хүүхдээ зоддог тул эмнэлэгт хэвтүүлсэн, асран хамгаалагч нь болсон гэх мэдээллийг хэвлэлүүд хангалттай дамжуулжээ. Т.Аятунгаатай ярилцлаа.

Т.Аятунгааг хүүхдээ төрүүлсний дараахан Чарльз Эргэн хүүхдийг нь асрах газарт өгөх санал тавьж байсан удаатай гэнэ. Бүр асрах газрын хаяг, холбогдох утсыг нь мэйлээр явуулж байжээ. 2011 оны есдүгээр сард Эргэн уучлалт гуйж “Хүүхдэдтэйгээ хамт амьдаръя, Тайланд, Филиппин хоёрын нэгийг сонго” гэхээр нь Филиппинийг сонгосон байна. Өмнө жирэмсэн байхад нь “Эмнэлэгт үзүүлье” гэж Хонкогт дуудаж авчраад орхиод алга болж байсан тул энэ удаад ээжтэйгээ хамт явжээ. Филиппинд Эргэн, Т.Аятунгаа хоёр хуримын ёслол үйлдсэн ч гэрлэсэн гэх ямар нэгэн баримтад  огт гарын үсэг зураагүй байна. Виз сунгуулах, Т.Аятунгааг сургуульд суралцуулах нэрийдлээр тэдний паспорт, охины төрсний гэрчилгээ гээд бүх бичиг баримтыг нь Эргэн авчээ. Охиноо алдсаны дараа Чарльзийн туслах Эрик гэгчид ирсэн шууданг нээж үзвэл охиных нь төрсний гэрчилгээг англи хэлээр орчуулж, нотариатаар баталгаажуулсан арваад хувь гарч ирсэн гэнэ.

Охиныг алга болсны дараа Т.Аятунгаа ээжтэйгээ прокурорын газарт хандаж, охиноо Филиппинээс гаргахгүй байх хүсэлт тавьсны дараа Эрикээс мөнгө хулгайлсан гэх хэргээр цаадуул нь буцаагаад цагдаад өгч байсан явдал бий. Т.Аятунгаа Филиппинд байгаа Монголын Өргөмжит консул, Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандаж, хүүхдээ хайсан юм байна. Хайгуул нь бүтэлгүйтсэн тэдэнд Өргөмжит консул “Удахгүй визний чинь хугацаа дуусах тул тэр хүмүүс цагаачлалын алба, цагдаагийн байгууллагад хандчихвал та хоёр баривчлагдана. Эндээ хүүхдээ хайвал мөнгө төгрөг, цаг зав их шаардагдана. Монголд очоод Засгийн газраараа дамжуулан хайвал дээр байх” гэсэн зөвлөгөө өгсний дагуу түр үнэмлэх гаргуулан буцаж иржээ. Товчхондоо бол ийм л явдал болж. 

Анхаарал татахаар зарим эргэлзээтэй зүйл бий. 2011 оны 11 дүгээр сарын таванд алдагдсан хүүхдийн асран хүмүүжүүлэх эрхийг 11 дүгээр сарын 10-нд буюу тавхан хоногийн дотор олоод авчихдаг Чарльз Эргэн гайхалтай “шидтэй” нөхөр. Манайд Гэр бүлийн тухай хууль гэж бий. Хуулийн 67 дугаар зүйлийн 3-т “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө” гэж байдаг. Мөн 67 дугаар зүйлийн 4-т “Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно” гэжээ. Энэ хуулиар Тэргэлсар охины эцэг Чарльз Эргэн нь Филиппин улсын хуулиар асран хамгаалагч болох боломжтой аж. Гэхдээ уг хуулийн 67-гийн 1-ийн 1-т “Эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох” гэж заажээ. Чарльз Эргэн энэ хуулийн дагуу сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрвээ тэр зөвшөөрөл авсан бол эртнээс хүүхдийг нь булаах гэсэн санаатай байсан нь шууд харагдана. Аваагүй бол энэ хуулийн заалтыг зөрчсөн хэрэг. Ч.Тэргэлсар хэмээх охин Монголд төрсөн, Монголын төрсний гэрчилгээтэй, Монголын иргэн билээ.

Чарльз Эргэний дээрх үйлдлүүд нь эхнээсээ санаатайгаар хүүхдийг булааж авах зорилготой байсан гэж ойлгогдохоор байгаа юм. Тухайн үед АНУ-д амьдарч байсан Чарльз яагаад Филиппинд амьдрах санаачилга гаргасан байж болох вэ?

Авлигын индекс гаргадаг Transparency international байгууллага 2012 онд 170 орноос Филлиппин 105-д жагсаажээ. Хууль хяналт чангатай Америкт бус авлига газар авсан Филиппиныг сонгосонд учир байгаа бус уу. Эцэг эх нь Америкт амьдардаг ч олон оронд хөрөнгө оруулж, иргэншлийг нь авсан түүнд Филиппинд хэргээ гүйцэлдүүлэх таатай байсан биз. Т.Аятунгааг Өргөмжит консулын газарт байхад нь “Чарльз, охин хоёр чинь хил давсан бололтой. Охин чинь Saint Kitts and Nevis улсын иргэншилтэй болчихсон байна. Манайх хууль сул, хахуульд автахдаа амархан орон” гэж консулын ажилтан ярьсан удаа бас бий.
 
 
ШИНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ


Ази тив хүүхдийн хулгайгаараа зартай. Ялангуяа Хятад. 2011 онд хүүхдийн наймаа эрхэлсэн хэргээр 608 хүнийг баривчлах үед 178 насанд хүрээгүй болон нярай хүүхэд олдож байсан удаа бий. Хүүхэд хулгайлах арга улам нарийсч байгаа аж. 2011 онд америк эмэгтэйчүүдийг тээгч эх болгон ашиглаж, хүүхэд бүрийг дээд тал нь 150 мянган ам.доллараар зарах гэсэн оролдлого гарч байлаа. Харин Филиппиний хувьд арилжааны журмаар хүүхэд тээлгэх үйлчилгээг хуулиар зөвшөөрдөг юм байна. Сингапурт төвтэй “Asian Surrogates” гэдэг компани филиппин эмэгтэйчүүдэд үр суулгаж, хүүхэд тээлгэх үйлчилгээг ийм бизнесийг зөвшөөрдөггүй Канад, АНУ, Франць Бельги, Герман зэрэг 15 орны хүмүүст үзүүлсэн тухай мэдээлэл олдлоо. Зуучлалын компани 45 000 сингапур долларыг үйлчлүүлэгчээс авдаг бол 22 мянга буюу 25 орчим сая төгрөгийг тээгч эхэд нь очдог. 

Сүүлийн жилүүдэд монгол эмэгтэйчүүдийг тээгч эх болгон ашиглаад хүүхдийг нь булаадаг шинэ төрлийн гэмт хэрэг гарах болжээ. “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-д гурван жилийн өмнө Хятадад байгаа эмэгтэйгээс захидал ирсэн гэнэ.  Хүүхдээ төрүүлээд гуравхан хонож байхад найз залуу нь аваад явчихсан тухай захидалд дурджээ. Өөрийн улсын бус гадаад эмэгтэйтэй найзалж, нөхөрлөөд хүүхдийг нь төрүүлээд худалдаалдаг, хохирогч өөр улсын иргэн тул хэл ус мэдэхгүй, нэхэл зарга болох нь бага байдаг учраас энэ арга тун үр дүнтэй байдаг бололтой. Албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй, тухайн улсын иргэншил аваагүй учир хөөж туух, визны зөрчлөөр далайлгах, хэрэгт гүтгэх, амь насанд нь халдахаар заналхийлэх зэргээр хохирогчийг дарамтлах нь энүүхэнд.

Манай улс гадаад иргэдтэй гэрлэхээр явж байгаа дагавар хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг анхаарч, хүүхэдтэйгээ буцаж ирж чадаж байна үгүй юу гэдгийг судлах, иргэнээ хамгаалах, авч үлдэх талаар ярих цаг болжээ. Т.Аятунгаа ч энэ төрлийн хохирогч болсон байх магадлалтай юм. Т.Аятунгаагийн хэрэг бол мэдэгдэж байгаа зөвхөн ганц тохиолдол. Нэр төрөө, аюулгүй байдлаа бодоод ил гаргаж чаддаггүй олон хохирогч байхыг үгүйсгэх аргагүй. Зориглоод гарч ирснийг нь доромжлон гутааж, хувийн амьдрал руу шунган дайрах бус асуудлыг илүү томоор харах нь зүйтэй мэт.

Хүний наймаачдад хохирогчийг амархан унагадаг арга бий. Биеэ үнэлэгч, мөнгөнд дуртай, гэмт этгээд мэтээр сурталчлан нэр хүндийг нь унагах сонирхолтой байдаг. Үүний дараа хохирогчийг үл хүндлэх, ярианд нь үл итгэх хандлага нийгэм даяар босч ирнэ. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг “Хохирогч эмэгтэйчүүд хамгаалалт байхгүй учраас айдаг, нийгмийн хүлээж авах сэтгэл зүй бэлэн биш, ихэвчлэн хохирогчийг л буруутгадаг учраас ил гарч ирэхийг хүсдэггүй” хэмээн ярилцлага өгсөн нь үүний нотолгоо.

Т.Аятунгаа зоримог үйлдэл хийлээ. Тэр 21 настай залуухан бүсгүй. Ирээдүйн нөхөр, карьер, нэр хүндээ унаган байж ил гарч, мэдэгдэл хийсэн. Энэ төрлийн хохирогчид ийм зоригтой алхам хийдэггүй. Хүний хүнд итгэх үү, өөрийн иргэнд туслах уу, энэ таны л хэрэг.

С.Содбаатар

http://sodo.niitlelch.mn

 




Сэтгэгдэл (4)
1. Бичсэн Enkee - 2013-03-06 19:34 - Зочин
 
 
Estoi neg uxaantai bogood medlegtei xun bichsen bna. Ene bol yax argagui niitiin sonsort xurgex oxid emegteichuudddee oilguulax uxuulax, tedniigee xamgaalax erxiig n ondort orgox xubi xunii asuudal uym shigeer xandax yaduu setgelgee, dulimag oilglot sergee bodoxod nuluulx baix gej naidaj bna. Ene xun xoxoirogch n bolsonoos bish yamar ch zaluu xuniig ingej tolgoig n erguulj bolox tiim tom bisiness yabagdaad baigaag l anxaarax xeregtei bna. Ene chin zoxion baiguulattai buxel buten delxiig suljsen aimshigiin naimaa shuudee. tur l uuniig zoruydaar anxaaruulj oilguulj sermejilj oxidoo xamgaalax irgnee umuurx estoi shuu.
 
2. Бичсэн mgl - 2013-03-07 09:48 - Зочин
 
 
Sodbaataraa, medeelelee sain sudalj bicheerei. Chinii zarim bichsend zuild dutuu sudalsan zuil baina shuu. Hun gutgeh, hudal medeelel taraah bas ayultai shuu.
 
3. Бичсэн zochin - 2013-03-08 11:43 - Зочин
 
 
Har Sarnai hamtlagiin Duuchin Maadaigiin salsan ehner blaa SH.Altantuya gedeg huuhen ni.Um maani badmi hum.Ene Aytungaa huurhii duu hohi chini shunaltai bolood ter,teneg genen yo yo yanz bureer l bichigdej bna.Huniig tiim um hiine gej yaj sanaand ni oroh ve dee. Hun chini umiig uuriinhuuruu l boddog um.Tiim muu sanaa bodol tand bii u?zovj bhad deerees ni bitgii edgeshgui ugiin sharh nemerle.Humuusee hun hundee hairtai baiyaaaaa!!!!!!!!
 
4. Бичсэн Chigago - 2013-03-10 07:37 - Зочин
 
 
Iim zuilees hol baie gevel yahkhan baie gesen bodloo haya. Tegeed l ok shuu dee.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2013-03-15, Баасан )
 
< өмнөх   дараах >

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 21 цаг - ийн өмнө
  • choijoo_ts : texas city-д хль хэр олон монголчууд байдаг вэ?
  • Natasha : surah vizeer garaad soliulahad her bdg bol
  • Natasha : ard tumeen
  • Natasha : tuslah hun bn uu
  • Natasha : yum asuuh gsn yum
  • Natasha : hun bn uuu
  • Haani : hi
  • Natasha : hun bn uu
  • Natasha : hi
  • khulan89 : mungu ugnu
_PLEASE_LOGIN

Онигоо

Хэвлэл мэдээллийнхэн, ялангуяа зурагтынханд;
-Ирсэн реклам болсоныг нь явуулаад өг, төлбөрт нэвтрүүлгийг нь цацаад бай. Дараа нь иргэд эрүүл мэндээрээ хохироно уу, эд хөрөнгөө алдана уу, мөнгө төгрөгөө хульхидуулна уу хамаагүй ш дээ. Харин өөрсдөө мартаад итгэчихэв дээ!
Төрийн түшмэдэд:
Хусагдчихаагүй дээрээ, хахуулыг нь аваад (өгөөд):
-Өөрийнхөө бизнест таатай хууль батлуулж ав. Боломжтой бол эзэмших орд газар, атгаад авмаар үйлдвэрийн салбараа өөрийнхөө нэрээр нэрлүүлээд, хуулинд дээр нь цагаан дээр хараар бичүүлээд ав.
-Төсөл байвал бариад ав. Чанга атга, ар нь түүз! (Энэ заалт жижиг түшмэдэд хамаарахгүй, та нарт олдох ч үгүй.)
-Тэр газрын зөвшөөрлийг нь өг. Цаад газар нь Хүүхдийн тоглоомын талбай байна уу, Сүхбаатарын талбай байна уу хамаагүй шүү!
-Барааг нь татваргүйгээр хилээр гаргаад, оруулаад өг. Цөмийн зэвсэг, хүн ч байсан хамаагүй.
-Ардын багш Та, хүүхдийг нь сургуульд нь оруулаад өг. Дараа нь хөөгдөх нь өөрт чинь падгүй.
-Миний цагдаа нар аа, цаад хэдэн халамцуу юмнууд чинь, аягүй бол салгалж яваад мөнгөө хаячихна, түүнээс нь өмнө хураагаад халаасалчих. Хөдөлмөрөөрөө олсон юм хор болохгүй ээ.
-Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч та, хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өг. Эс тэгвэл Прокурор, Шүүгч нар өрсчихнө шүү.
-Байцаагч бүхэн татвараа өөрөө л ав. Үнэнч хүн болж улсад бүү оруул. Тэртэй тэргүй улс гэдэг чинь хэдхэн хүн л болсон цаг.
-Тусгай зөвшөөрлийг нь өг. Алтыг нь авна уу, авдрыг нь хаянауу, чиний санаа зовох асуудал биш.
-Богд уулыг ч зарчих. Үүрээд явчихгүй байлгүй.
-Туул голыг ч зарчих. . Савлаад явчихгүй байлгүй.
-Ер нь Монгол улсаа ч гэсэн … Газрын зураг дээр үлдэх байлгүй!

 

Ханшийн Мэдээ