Фото Агшин


lamongols_2012_mart_029

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 1 зочин холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



“ӨНӨӨДӨР” СОНИН ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-12-30, Даваа

Image 

Тухайн жилд улс оронд ямар ямар онцлог үйл явдал болсон, монголчууд дэлхийн тавцанд ямар амжилт гаргаснаа улиран одож буй ондоо дүгнэдэг уламжлалтай. Монголын урлаг, соёл, шинжлэх ухааны салбарынхан 2013 оныг онцлох сайхан амжилт арвинтай үдэж байна. Монголд шинжлэх ухааны салбар үүсэж, хөгжсөн 92 жилийн түүхэнд улирч буй энэ он тодоор бичигдэх нь дамжиггүй.

Тодруулбал, Монгол Улсын эрчим хүчний хангамж өдгөөг хүртэл хойд хөршөөс хамааралтай байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Монголын залуу эрдэмтэн Н.Нацагнямын боловсруулсан технологийн ачаар бид ойрын ирээдүйд хараат байдлаас гарах боломж бүрдэх нь. Түүний “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртуал лаборатори” бүтээлд Монголын төр дээд шагналаа хүртээсэн билээ.

 

Шинжлэх ухааны салбарын 2013 оны технологийн дэвшлийн шагналд зүй ёсоор нэрлэгдсэн энэхүү технологийг дотоодын бүх станц, дэд станцад суурилуулж, реактив чадлын асуудлаа шийдэн, эрчим хүчний систем бие дааж найдвартай, тогтвортой ажилласнаар эх орны эдийн засагт асар их хэмнэлт авчрах юм. Энэ онд шинжлэх ухааны салбарт болсон өөр нэгэн онцлох үйл явдал бол Т-батаар буюу 70 сая жилийн настай тиранозаврын ясыг эх оронд нь эргүүлэн авчирсан явдал байлаа. Монголоос хулгайлагдан, хил давж, олон улсын дуудлага худалдаагаар зарагдахын даваан дээр палеонтологич М.Болорцэцэгийн ачаар тэрхүү олдвор монголчуудад эргэн ирсэн билээ. Дэлхийд нэн хосгүйд тооцогдох эл олдворыг буцааж авчрахын тулд Монголын төр, Ерөнхийлөгч маань ухаалаг ажиллаж, олон байгууллага чин сэтгэл гаргасныг дурдах ёстой. Тбатаарыг олон нийтэд танилцуулсан түр музей хоёрхон сарын хугацаанд 120 сая төгрөгийн орлого олсон, зөвхөн эл олдворыг үзэхээр Монголыг зорих жуулчдын тоо өснө гэсэн судалгаа бий.

Монгол Улс соёлын гурван өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэн баталгаажуулсан амжилтаар 2013 оныг үдэж байна. ЮНЕСКО монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгэсэн бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг багтаасан. Мөн олон улсын баримтат өвөөр есөн эрдэнийн “Ганжуур” судрыг бүртгэсэн билээ. Ингэснээр Монгол Улс ЮНЕСКО-д соёлын 23 өвөө бүртгүүлээд байна. Соёл, урлагийн салбарынхны энэ оны богцыг задалъя. Хагас зууны дотор 400 гаруй жилийн хөгжилтэй дэлхийн сонгодог урлагийг Монголд нутагшуулан, хөгж үүлснээрээ бид бахархдаг. Монголын сонгодог урлагийг дэлхийд таньдаг болсныг илтгэх жишээ олон. Тэр бүхнийг нуршилгүй зөвхөн энэ онд ямар үйл явдал болсныг эргэн санацгаая. Сонгодог урлагаараа дэлхийд тэргүүлэгч Оросын шилдэг 20 балетчин манай ДБЭТ-ын тайзнаа бүжсэн нь биднийг үнэлсэн нэгэн том баталгаа биз ээ. Мөн Нью-Йоркийн “Сити балет” компанийн тэргүүлэгч гоцлооч, олон улсад цагаан хунгийн дүр болон хамгийн өндөр эмэгтэй балетчин гэдгээрээ танигдсан Тересса Рэйклен монголчуудад ур чадвараа толилуулсан. Энэ бол “Америкийн бүжгийн одод” тоглолт байсныг сонгодог урлагт элэгтэй үзэгчид санаж буй за.

Манай ХБК-ийн сургалтын дэг, чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тод жишээ бол энэ сургуулийг зорин ирэх гадаадын суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал. Энэ онд тус сургуулийн виолончелийн долдугаар ангийн сурагч Г.Чингүүн Америк, Франц, Чехэд болсон олон улсын өсв өрийн челистүүдийн А зэрэглэлийн уралдааны тэргүүн байрын эзэн болсон бөг өөд 2013 оны шилдэг 20 хүүхдийн нэгээр тодорсон билээ. Мөн тус сургуулийн цохивор хөгжмийн ангийн сурагч Н.Бямбадорж АНУын Жулиардын их сургуульд уригдсанаас гадна Олон улсын залуучуудын симфони найрал хөгжимчидтэй хамтран тоглосон юм. 76 жилийн түүхтэй ХБК-ийг онцлох өөр нэгэн үйл явдал болсон нь энэ онд тус сургуулийнхан багш, сурагчдынхаа хүчээр “Дидона ба Эней” дуурь, “Шопениана” балет тавьж, консерватори болох бэлтгэлээ бүрэн хангаснаа илтгэсэн.

Монголын драмын урлагийн сүүлийн 60 жилийн түүхэнд тасраад байсан Төрийн шагналыг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар алтан тайзандаа авчирсан нь 2013 оны онцлох үйл явдлын нэг гарцаагүй мөн байлаа. Драмын урлагийн түүхэнд Төрийн шагнал хүртсэн 10 дахь уран бүтээлч Н.Наранбаатарын найруулсан Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс”, В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, У.Шекспирийн “Гамлет” жүжгийг төр, түмэн үнэлсэн билээ. Өнгөрсөн наймдугаар сард Болгар улсад болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд “Домог” хамтлагийнхан монголчуудыг ямар агуу түүх, соёлтой ард түмний үр удам болохыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн. Уртын дуу, уран нугаралт, хуурын татлага, хөөмийн эгшгээрээ тэд дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга болсон билээ.

Монголын кино урлагийнхан энэ онд мөн л ганзага хоосонгүй байсны жишээ нь найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино Пусаны наадамд 70 гаруй орны 300 бүтээлтэй өрсөлдөн, “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн байр эзэлсэн, “Doz” энтертайнментийн “Хөх толбот хүмүүс” Францын “Вал де Парис” олон улсын наадмаас тусгай шагнал хүртсэн үйл явдлаар баталгаажна. Моод Монголоор эхлэх цаг болсныг илтгэх үйл явдлууд 2013 онд хэд хэд болж, манай загвар зохион бүтээгчид эх орноо дэлхийд амжилттай таниулан, сурталчиллаа. Г.Золцэцэг Нью-Йорк хотноо болсон “International сouture fashion week” загварын долоо хоногт Монголын нэрийн өмнөөс загвараа танилцуулав. Дизайнер М.Цолмандах Парисын загварын долоо хоногт оролцож, Кристиан Диор, Валентино зэрэг алдартай брэндүүдтэй мөр зэрэгцлээ. “Mercedes benz fashion week Tokyo” загварын долоо хоногт дизайнер Ариунаа Сүри эх орныхоо нэрийг гаргалаа. Монгол гэдэг улсыг таниулсан урлагийн нэг бол яах аргагүй цирк.

2013 онд манай улсад 13 орны 60 гаруй циркчин “Дэлхийн цирк Монголд” тоглолт толилуулсан билээ. 30 гаруй жил завсарласны эцэст болсон тус тоглолтыг Монголын циркийн хөгжлийн төв зохион байгуулсан юм. Кабаре цирк гэж чухам юу байдгийг орос бүжигчид, африк нугараач, америк акробатчид монголчуудад мэдрүүлсэн. Энэ оныг үдэх хамгийн гайхалтай тоглолтын нэг нь яах аргагүй Ю.Никулиний нэрэмжит мөсөн цирк байсныг дурдах хэрэгтэй. Ирэх 2014 он илүү өгөөжтэй, илүү амжилттай жил болох нь гарцаагүй. Баяртай 2013 он.

 

Э.ХАНА

Өнөөдөр сонин




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2014-01-23, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Та америкт тэтгэлгээр суралцах боломжийг бvv алд
ene tegeed nasnii angilal ni 16-26 gsn bgaa ym chine surguulia zaaval togsson baih shaardlagatai ges...
2018 02 25/ 03:52 цааш...

“Яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй...
Tegej uzsen uneheer sain nuluutei ymiig eyregeer harah tusam uriin erhgui l goy bolood ywchdag ym
2018 01 21/ 08:13 цааш...

Зурхай: Хэтэвч
Kk unen bolowuudaa
2018 01 21/ 08:11 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Yostoi mundag baina shuu. Uneheer hund hureelj bui orchin nuhurluj bui naiz nuhud mash ih nuluutei b...
2018 01 21/ 08:10 цааш...

ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
лаг харагдаж байна. 8) 8) 8) 8) 8) 8) 8) :zzz :roll :eek
2018 01 15/ 20:14 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:29 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:26 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Jinxene durdee itgesen avgai baina lee .
2017 12 11/ 14:26 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
сайн байна уу монголоос америк руу ачаа явуулах гэсэн ...
2017 12 05/ 22:43 цааш...

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг