Фото Агшин


lamon_saraa_2012_169

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



ЧИНГИС ХААН БА БУРХАНЫ ЭРЭЛ номын зохиогч Жак Уэтерфордтой хийсэн яриа Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-20, Мягмар
Image 
 
Эрдэмтэн Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн Ертөнцийг Үндэслэгч ЭЗЭН ЧИНГИС ХААН" ном 2011 оны Амазан.ком-ын Дэлхийн шилдэг ном, 2004 оны Нью-Йорк Таймсийн шилдэг номоор шалгарч байсан.

"ЧИНГИС ХААН ба БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн хамгийн шилдэг Эзэн хаан хэрхэн Шашны эрх чөлөөг бидэнд өгсөн нь" номоо англи хэлээр хэвлүүлж 2016 оны 11-р сарын 25-нд Амазон.ком-оор дамжуулан олны хүртээл болгоод байна.

Шинэ номын тухай болоод түүний сэтгэлийн мухар дахь дурсамжийн талаар Nomadic Expeditions (Нүүдэлчин аялал компани) ярилцлага хийснийг та бүхэнд толилуулж байна.
 
Nomadic Expeditions: Та чухам ямар учрал тохиолоор Чингис хааны тухай судлах дуртай болсон бэ?

Жак Уэтерфорд: Би 12 настай байхдаа Харолд Ламб-ийн бичсэн (Harold Lamb) Даян дэлхийн Эзэн хаан (Emperor of All Men) номыг уншаад өөрийн эрхгүй сэтгэл зүрхээрээ Монголын түүхэнд татагдаж эхэлсэн дээ. Удалгүй таван хошуу малын зурагтай монгол шуудангийн таван марк олж авсан. Хоёр марк нь хоёр бөхтэй тэмээний зурагтай, гурвалжин тамгатай.
Бага насандаа Чингис хааны нутгаар говь талыг гатлан хоёр бөхтэй тэмээ унаад гурвалжин тамгатай захиагаа шууданд хийхээр явж байна гэж хэмээн төсөөлөн боддог байлаа.
Монголын тухай юм бүхэн нь нэг л ангид, дур булаам санагддаг.

Их сургуульд байхдаа Монгол Улсын Их сургуульд суралцах боломжийг асуун хоёр ч удаа захиа бичин илгээсэн. Гэвч тухайн үед Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байсан тэр он цаг. Мөрөөдсөн аялал маань ямар ч боломжгүй болж, гэнэн бага насны хүсэл мөрөөдлөө хойш тавин амьдралын зам мөрөө хөөх болсон.

Харин 1990 онд Монгол орон нээлттэй болж, гэнэт бүх зүйл боломжтой болж эхэлсэн. Анх гэргийн хамт Монгол явахдаа түр хугацааны жирийн аялал хийгээд буцна даа гэсэн бодолтой байв. Шинээр хэл сурч, шинэ амьдрал эхлүүлэхэд тавь гарсан бидний хувьд оройтсон мэт санагддаг байж билээ.

Гэвч Монгол орон миний оюун санааг эзэмдэж, хүссэн бүхнээ ямартай ч бол хийхээр сэтгэл шулуудан эрс шийдвэр гаргасан билээ. Монгол орон зарим хүмүүсийн хувьд огт боломжгүй зүйлийг ч боломжтой болгоход ихээхэн тус нөлөөтэй газар.
Nomadic Expeditions: Монголын тухай, Чингис хааны тухай судалгаандаа та яагаад эргэн болсон бэ? Танд юу нөлөөлсөн бэ?

Жак Уэтерфорд: Яг юу гэж хариулахаа үнэхээр мэддэг ч болоосой. Нэгэн утгаар зүйрлүүлэн хэлбэл, сүйт бүсгүйдээ хэрхэн анх хайрлан дурласан, тэр минь яаж инээмсэглэдэг байсан, түүний минь алиа хошин зан ааль, салхинд намирах торгон сэвлэг үс, түүний минь амьдралын хүсэл тэмүүлэл, дуу хөгжимд дурлан тэмүүлэх хүсэл нь ямар байсныг эргэн дурсахтай адилхан юм даа. Би хариултаа огт мэдэхгүй юм. Зарим нэг нь, магадгүй аль нь ч асуултын бүрэн төгс хариу болохгүй бол уу.
Үүнтэй нэгэн адилаар Монголын тухайд би мэдэрдэг. Яагаад хайртай байдаг тухайд би олон зүйлийг нэрлэж чадна. Тал хээр нутаг, хоол унд, аялгуу хөгжим, монгол хүний алиа хошин зан, уулс толгод, говь хангай гээд...

Тийм ээ. Яг энэ бүхэн. Гэвч бас л аль нь ч энэ асуултын бүрэн дүүрэн хариу болохгүй. Хайрын гайхамшигт хүчийг энгийн хэдхэн өгүүлбэрээр, энгийн хэдхэн үгээр илэрхийлэхэд үнэхээр бэрх. Энэ бүхэн зүгээр л мэдрэмж. Бид амьдралдаа зөв хүнтэй учирснаа, зөв газраа олсноо мэдэрдэг. Монгол бол миний оюун бодлын амар амгалангийн орон зай, миний зүрх сэтгэлийн орон гэр, миний оюун санаа амран тайвширах тэр сайхан орон.

Nomadic Expeditions: Та шинээр хэвлүүлсэн номондоо Чингис хааны шашны эрх чөлөөг хүндэтгэн хандахад оруулсан хувь нэмрийн тухайд голлон анхаарчээ. Та яагаад энэ өвөрмөц сэдвийг тусгайлан хөндөж сонгосон бэ?

Жак Уэтерфорд: Миний гэргий Волкер Пийрс энэ сэдвийг надад зориулж сонгосон юм. Тэр маань миний өмнөх ном болох Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан номонд худалдаа наймаа, аян дайн, зүг чиг заагч луужин, хэвлэлийн машин, бууны дарь зэрэг техник технологийн хөгжил тархалтыг тайлбарлахад гол анхаарлаа хандуулсан тухайд мэдэрч мэддэг байсан. Тус номонд Чингис хааны Эзэнт гүрэн, Монголчуудын оюун санааны ертөнцийн хөдөлгөгч хүчийг тусган харуулж чадаагүй. Чингис хааны үнэтэй хувь нэмэр бол материаллаг зүйлсийн арилжаа солилцооны төдий бус оюун санааны ертөнцөд дэх нөлөөлөл байсныг, энэ бүхнээрээ эх дэлхийн түүхэнд чухамхүү ямар том бэлэг өгснийг хэн ч танин мэдэж чадаагүй юм.
Хань минь надад энэ номыг бичихийг хүсээд, “Чингис хаан ба Бурханы эрэл” гэж нэрлээрэй гэж захиж билээ Түүний минь хувьд ч, миний хувьд ч, бид бүхний хувьд ч оюун санааны ертөнцийн ойлголтуудын тухайд бидний амьдрал гүн гүнзгий эрэл хайгуулаар дүүрэн юм. Тэрхүү оюун санааны ертөнц бүхий л зүйлсийг хэрхэн хамт багтаадаг, бидний орон зай ямархуу байх тухайд ч байнга эрэл хийдэг.
Магадгүй бид төгс төгөлдөр хариултыг хэзээ ч олохгүй хэдий ч эрэл хайгуул бол гарцаагүй бидний амьдралдаа хийх ёстой хамгийн чухал зүйл мөн.

 

Image

 

Nomadic Expeditions: Чингис хааны тухайд судлан шинжлэх танд өөр ямар санаа оноо байна бэ?


Жак Уэтерфорд: Чингис хаан болон Хатдын нууц товчоо хоёр номоо гаргасны дараа би чимээгүй байж, хэрэгтэй зарим хүмүүст дуу хоолойгоо хүргэх чухал гэж бодсон. Монголын шинэ үеийн залуу судлаач нарын санаа бодлыг сонсон хүлээн авахыг илүүтэй бодож байв. Тэдний зарим нь Перс, Армен, Гүрж хэлээр буй судалгааны бүтээлийг Монгол хэл рүү хөрвүүлэхийн тулд судлан суралцаж байгаа. Энэ хүмүүс миний хийж чадсанаас илүү ихийг бидэнд сургах байхаа гэж би боддог. Би ч тэднээс суралцана. Миний хувьд одоо сонсох цаг нь болсон.

Nomadic Expeditions: Чингис хааны тухайд бусдад залруулж хэлэхсэн гэж таны бодож явдаг, бусдын боддог хамгийн буруу ойлголт юу бэ?

Жак Уэтерфорд: Чингис хаан болон Монголын эзэнт гүрний тухай буруу үзэл бодлыг өөрчлөхсөн гэж хүсч мөрөөддөг. Байлдан дагуулалтанд төвлөрөн Александр, Цезарийн эзэнт гүрний нэгэн адилаар оршиж байсан нь үнэн. Монголын Эзэнт гүрэн бол тал хээр шөнийн тэнгэрт харван одох оддын адил дэлхийн түүхэнд тодоос тод гялалзах, гайхамшигт нэгэн домог түүх юм. Зарим тохиолд барууны ертөнцийн хувьд Ази бол хүн төрөлхтөний соёлын өндөрлөгт гялалзан харагдах гэрэл гялбаа байсныг хүлээн зөвшөөрөхөд бэрхтэй байдаг.
Зөв зорилготой аялал хийснээр бид цөмөөрөө нэгэн адил хүн төрөлтөн шүү дээ гэдгийг бидэнд зааж сургадаг. Хүн төрөлхтөн бидний түүх бол бидний амьдралын нэгэн адил сайн сайхан, эрээн бараанаар холилдон сүлэгдсэн байдаг. Заримдаа бид өөрийн түүхийн эрээн барааныг түүхийн хуудаснаас баллан арилгаж, бусад ард түмний сайн сайхан түүхийг анзааралгүй орхиж, муу муухайг нь онцгойлон тодруулдаг. Сайн сайхан зүйлс нь хорон муу зүйлээсээ илүү жин дардаг байх дэлхий ертөнцийг бүтээх утгаар сайн муу бүхнийг хамтаар нь ойлгохыг бид үргэлж хичээдэг буюу. Өнөөгийн энэ дэлхийд жил сар улирах тоолонд энэхүү зорилго улам бүдгэрч буйн тул илүү ихээр хичээх нь туйлын чухал болж байна.
Өнөөдөр бид дэлхий дахины ард түмэн хийгээд соёл ахуйтай технологиоор дамжуулан холбогдож байна. Интернет, зурагтаас сонирхолтой болоод ашиг тус болохуйц зүйлийг маш ихээр суралцаж байж болно, гэхдээ хүний оролцоо, хувь хүний туршлага мэдлэгийг хэзээ ч орлож чадахгүй хийсвэр зүйлээс суралцаж байна. Хүн нүд чихээрээ олж авч буй мэдээллийг гар хөлөө хөдөлгөн суралцаж болно шүү дээ. Аялан жуулчлал, хувь хүмүүсийн харилцаа бидэнд бүрэн дүүрэн туршлага мэдлэгийг өгч чадах юм. Үүнийг харж, үнэрлэж, амсаж, мэдэрч байж үнэнээр бид ойлгож эхлэнэ.

Nomadic Expeditions: Хэрвээ та хожмийн тийм нэгэн аялагчтай Монголын тухай ярилцаж байна гэж бодвол юуг чухалчилан хэлэхсэн бол?

Жак Уэтерфорд: Хүүхэд бага насандаа эргэн очиж, бид бүхний мэддэг бүх зүйлээс огт ялгаатай юмс зүйлд болоод хүмүүст хандахдаа нээлттэй байгаарай. Монголчууд болон Монгол орон бидний зааж сургадагаас хавьгүй илүү зүйлийг бидэнд заан сургаж чадахыг хараарай. Монголчуудын соёл иргэншил бидний амьдралын хэвшлээс илүүтэйгээр энэ дэлхийн зөв мөр замд ойрхон яваа шүү. Зуун жилийн өмнө бидний орхиод гээчихсэн байгаа тэр мөр замаар Монголчууд өөр хоорондоо болоод, мал ахуйтайгаа, оюун санааны ертөнцдөө зөв зохицон амьдарч байгаа. Сурч судлахаар очиж, цэвэр цэнгэг агаараар гүнзгий амьсгалахдаа бэлэн байгаарай, нүдний өмнүүр үзэгдэн өнгөрөх бүх зүйлийг тод тунгалагаар хараарай, эх дэлхийг амар амгалан байлгахын тулд тэднээс юуг бид суралцаж болохыг чөлөөтэй сэтгэн бодоорой.

Nomadic Expeditions: Монголд өнгөрүүлсэн он жилүүд, судалгааны аялалын сэтгэлд хамгийн тааламжтай дурсамжаасаа хуваалцана уу?

Жак Уэтерфорд:
Хээр талд очоод мал амьтныг ажиглан суух.
Хүйтэн зэврүүн өдөр монгол гэрт сүүтэй цай оочлон уух.
Халуун шатсан өдөр нүүдэлчний гэрт хүйтэн айраг залгилан уух.
Хуурай зуны өдөр хүйтэн булгийн цэнгэг ус уух.
Хөдөө нутагт дуу аялж яваа хүүхдийн дуу сонсох.
Хонин сүргээ хариулан исгэрэн дуулах малчны хоолой сонсох.
Эрдэнэ зуу хийдийн лам хуврагын уншлага маанийг сонсох.
Төр Хурхын аманд төгөлдөр хуур тоглох Н.Жанцанноровыг харах.
Монгол гэрт уртын дуу шуранхайлан дуулах Г.Хонгорзулыг сонсох.
Дуурын театрт Диваажин бүжгэн жүжгийг бүжих Д.Одсүрэнгийн тоглолтыг үзэх
Гурван тэмээ амралтын газарт Итали хоол идэн, Монгол концерт харан суух
Богд хаан уулын тунгалаг горхины ойролцоо зэрлэг гүзээлгэнэ түүн , ааруул хуруудтай холин идэх.
Ойн чөлөөнөөр мяраан гэтэх хөх чонын барааг харах.
Хавар цагт Орхон голын хөвөөнд биднийг тойрон бүжиглэх цэн тогоруун сүргийг харах.
Өвөл оройн цаснаар хавар хэнзрэн цухуйх өнгө төгс хөх цэнхэр яргуй хайх.
Өгийнуур мөсөн цөнгийн түрлэгээс үүссэн байгалын хөгжим дуу чимээг сонсох.
Зайсан толгойн Жоржтаун зоогийн газарт найз нөхдийн хамт оройн зоог барих.
Ёлын амны хадан хавцалын мөсөн агуйн цэнхэр туяаг бараадан зугаалах.
Алтан говийн заган ойнд шөнө дундийн үед гэнэтийн үерийг туулан гатлах.
Саргүй шөнийн тэнгэрт од мичдийн гялбаанд алхах.

Nomadic Expeditions: Та Гурван тэмээ амралтын газарт амардаг байсан. Өөрийн таниж мэдсэн зүйлээ болон санаанд буусан дурсамжаасаа хуваалцана уу?

Жак Уэтерфорд: Гэргий бид хоёр үр хүүхэд ач гучынхаа хамт, гадаад болон Монгол найз нөхдийн хамт Гурван тэмээ амралтын газар олонтаа амарч байсан. Бидний хувьд сайхан дурсамж гэвэл морь тэмээ унах, говиор зугаалах, нүүдэлчин ахуйгаас суралцах, хүүхэд багачуултай тоглоом тоглох гээд эхнэр бидэнд ихээхэн чухал ач холбогдолтой зүйлд залуу үеийнхэн дурлан сонирхож буйг ажиглан харах явдал байлаа. Ханийнхаа амьдралын сүүлийн он жилүүдэд энэ бүхнийг хамтдаа хийж чадахаа больж, гэрийн үүдэнд нарны ивээлд хамтдаан сууж, хүмүний амьдралыг ажиглан, бидэнтэй учрах зочин гийчэдтэй золгон танилцаж амьдралын өдөр хоногуудаа гэргийн хамт өнгөрүүлж байж билээ. Гурван тэмээ амралтын газрын ажилтан залуус бидний гэр бүлийн гишүүн мэт болж, гэр орон, дурсамж мөрөөдлөө хуваалцан ярилцдаг байв. Тэд цаг ямагт эхнэрийн минь тэргэнцэрийг буулган шатаар зөөхөд дуртайяа туслаж, хамтдаан хооллож, худгийн уснаас умдаалан зогсох мал сүргийг харуулахаар түүнийг минь зөөж өгдөгсөн. Үдэш оройн цагаар байнга шахуу биднийг тайвшируулахаар морин хуураа үүрэн морин хуурч ирж, өөр нэгэн хүн гэргийн минь гарыг атгаад, түүнд минь дуун бүүвэй аялаж өгдөгсөн.

Говийн оройн наран жаргах зугуухан агаад амар амгалан тэрхүү мөчид бидний нөхдийн эргэн тойронд амьдралын шинэ тойрог хөвөрдөгсөн.

2016 оны 11 сарын 16.
Яриа хийсэн Nomadic Expeditions (Нүүдэлчин аялал компани)

Ярилцлага өгсөн: Жак Уэтерфорд
Албан ёсны зөвшөөрөлтэй орчуулсан Ц.Батмөнх 

medeelel.com


Эх сурвалж:
http://www.nomadicexpeditions.com/20161116-qa-jack-weatherford/#



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-11, Бямба )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг