Фото Агшин


LA_Naadam_Auyr_Boko_2008_143

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Д.Сэрдарам: Залуус гадагшаа гарах нь нэмэгдсэнээр маш олон үүрэг хариуцлагын систем эзэнгүйдэж байна Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-11, Бямба
Image 
 
Монголчууд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд хөдөлмөрийн цагаачлалаар Солонгос улс руу хамгийн олон тоогоор хөвөрч байна. Иргэний эрх нь баталгаажаагүй нөхцөлд арга буюу гадагшаа цагаачилдаг. Тиймээс энэ үзэгдэл бол хямралтай төрд итгэх итгэл алдарч, гэр бүл үр хүүхдээ тэжээхийн тулд өндөр эрсдэл үүрч хилийн дээс алхаж буй залуусын тэмцэл юм. Энэ үзэгдлийг дэлхий нийтэд миграци хэмээн нэрлэдэг. Энэ талаар ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш, дэд профессор, судлаач Д.Сэрдарамтай ярилцлаа.   

 

-Манайд гадагшаа явах сонирхолтой залуус олон болсон байна. Ялангуяа, Солонгост ажиллах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэх боллоо. Энэ мэт гадаад, дотоод шилжилт хөдөлгөөнийг олон улсад меграц хэмээн нэрлэж, өргөн далайцтай судалгаа явуулдаг. Манай улсад энэ чиглэлийн судалгаа ямар түвшинд байна вэ?

- Миграц бол хүний эрхийн баталгаажилтын асуудал юм. Манайд энэ үгийг хэрхэн орчуулж нутагшуулах, хаанаас нь эхлэж ямар зорилготой судлах, тэр судалгаанд үндэслэн төрийн ямар бодлого хэрэгжүүлэх үү гээд маш олон тулгамдсан асуудал байна. Цагаачлал, дүрвэлт, шилжилт хөдөлгөөн гэх зэргээр хольж ярьдаг, ойлголтын зөрүү байна. Одоо хийгдэж байгаа судалгааны түвшинд миграц гэсэн нэр томъёогоор явж байгаа. Гэтэл энэ миграц дотроо олон янз, нийгмийн хөгжил, байгаль цаг агаарын өөрчлөлт зэрэг олон зүйлээс шалтгаалж цаг агаарын, цөлжилт, хотжилт, эрүүл мэндийн, боловсролын зэрэг олон төрөл зүйл болж байна. Харамсалтай нь энэ талаар манайд ямар нэг судалгаа алга.

 

Монгол угсаатан шинэ үеийн түүхэндээ нийт дөрвөн том миграц хийжээ. Хамгийн сүүлийнх нь 1990-ээд оноос хойш хийгдсэн миграц болсон. Үүнээс хойш 25 жилийн хугацаанд хүний амьдралын хоёр үеийг дамжсан монголчуудын диаспора буюу давхраажилт Солонгос, Япон, Европын Швед, Британи, Герман, АНУ-д бий болж тэдний шинэ үе болсон дараа үе тэндээ өсөж торниж байна. Гэтэл энэ тал дээр ямар ч судалгаа хийгдээгүй. Судалгаа байхгүй гэдэг нь энэ талаар урт хугацаанд баримтлах төрийн бодлого байхгүй гэсэн үг. Бодлого байхгүй байна гэдэг улс төрийн ашиг хонжоо олох, бие биенийгээ гүтгэж эсвэл таалагдах гэсэн жижиг акшион явагдаж байна гэсэн үг. Тиймээс цаашид судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл монгол иргэншилтэй, бидний үсэрсэн цус, тасарсан мах болсон монгол элэгтэн гадаадад байна. Тэдний эрх ашиг, хувь заяа Монголын төрийн бодлогод хамаатай байх ёстой. Дөрвөн монгол хүн тутмын нэг нь гадаадад ажиллаж амьдарч байна шүү дээ.

 

-Гадагшаа гарах энэ их нүүдлийн цаана улс орны ирээдүйн хөгжил, аюулгүй байдалд бодит бэрхшээл учруулах нь ойлгомжтой. Энэ бүхнийг тооцож, төрийн бодлогоор засч залруулах, зөв хандлага руу чиглүүлэхэд судалгаа зайлшгүй хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ний нуугүй хэлэхэд өндөр боловсролтой, авхаалжтай залуус гадагшаа гараад дууслаа шүү дээ?

-Энэ бол их энгийн ойлголт. Монгол Улсаа олон хүүхэдтэй нэг айлаар төсөөлбөл тэр айлын ачааны хүндийг үүрдэг сэргэлэн цовоо, ноён нуруутай хүүхдүүд нь гэрээсээ явчихаар тэр айл ямар болох нь ойлгомжтой. Цагаачлалыг тухайн нийгмийн хамгийн боловсролтой, чадвартай хүмүүс хийдэг болохоор үүнийг “Тархины гоожилт” буюу Brain Drain хэмээн судлаачид тодорхойлдог. Энэ үзэгдэл 1990-ээд онд Монгол Улсад бүрэн нүүрлэсэн. 2000–2010-аад оны нийгмийн үнэт зүйлс, тогтсон загварыг эргээд хардаа. 1990-ээд оноос Монголын оюун санаа, нийгмийн үнэт зүйл эрс муудсан. Нийгэм, соёлын үнэт зүйлсийг хадгалж байдаг цөм нь гараад явчихаар масс маань зохиолын дуу, хошин урлаг, бараан мэдээлэлд хөтлөгдсөн дэлхийн стандарт бус нийгмийн баримжаалал нэгэнт тогтчихлоо. Их сургууль, боловсролын стандарт алдагдаж, хэн дуртай нь хамаагүй, мэдэхгүй сэдвээрээ цэцэрхэж, олон нийтийн уур амьсгалыг жинхэнэ савчуулж, урлаг соёлын төгс мэдрэмж шалдаа унаж соёл урлаг мөлжүүргүй яс шиг нүцгэрлээ. Яаж доройтсныг бид төрийн түшээдээс харж болно. Өөрийн үзэл бодол бус бүхэл бүтэн институтын түвшинд хэлж ярьж, бодлого боловсруулж байгаа субъект маань хошин урлагийнхны бэлээхэн сэдэв болтлоо доошоо орлоо. Энэ бүхний уг үндэс нь монголчуудын 1990-ээд оны миграцийн нөлөөлөл болж байна.

Дараагийн нэг том нөлөөлөл бол мэргэжилтэн, ажиллах хүч маань гадагш урсаж байна. Хөдөлмөрийн насны ид залуус гэж харахаас илүү нийгмийн төлөвшүүлэх, хүн амын өсөлт, залуу үеийн боловсролд том нөлөө үзүүлэх нийгмийн хамгийн идэвхтэй, түүчээ болсон бүлэг гэж миграцийн асуудал судладаг судлаачийн байр сууриас харах хэрэгтэй. Гэр бүл төлөвлөлт, залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, үр хүүхдүүдийн хүмүүжил, улс төрийн оролцоо, эдийн засгийн мөчлөг гээд маш олон үүрэг хариуцлагын систем эзэнгүйдэж байна. Монгол Улс миграцаас болж олон боломжийг алдаж, ирээдүйд учрах маш их эрсдэлийг даван туулах чадвар цаг хугацааны урсгалаар алдаж байна. Тухайн үедээ тархины гоожилт хийж байсан Хятад, Япон, Солонгост, Энэтхэг зэрэг улсууд хожим миграц хийсэн хүмүүсийнхээ хүч нөлөөгөөр хөгжсөн. Монголд энэ улсууд шиг боломж олдохгүй. Бид дархлааны хувьд маш эмзэг улс үндэстэн гэдгээ цаг ямагт санаж мэдэрч байх ёстой. Тийм мэдрэмж манай төрд алга. Дэлхийн олон улсад тархан суурьшсан монголчуудынхаа тухай ерөнхий ойлголттой, хаана ямар шинж чанартай диаспора байна, Монгол улсын гадаад харилцаанд ашиглаж болох хувь хүн, институт хэд байна гэх мэт тодорхой судалгаа байхгүй ийм нөхцөлд тэдний талаар тоймтой бодлого хэрэгжүүлнэ гэдэг их төвөгтэй. Цаг хугацаа, томилогооны шинжтэй хэдэн хурал, тунхаглалын баримт бичигтэй сүүлийн 10 гаруй жил явж байна. Бид Кимура Аяокогийн Тархины тураалыг цээжлэх шахам мэдсээр байж нийгмээрээ оюуны хоосролд орчихлоо. Сүүлийн 20-иод жилийн туршид төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого дотор уламжлал, тинк танк институтын хийсэн ямар нэг судалгаа маш ховор, эсвэл хайхарч үздэггүй уураг тархигүй төртэй болчихсон.

 

-Эдийн засаг хэдэн жилийн өмнө 17 хувийн өсөлт үзүүлж эхлэхэд гадаадад байсан монголчуудыг эх орондоо ажиллахыг урьсан. Энэ үед тодорхой тооны монголчууд орж ирсэн. Харамсалтай нь эдийн засаг унаснаар нөгөө хүмүүс маань эргээд гарч байна. Бүр дахиж төрийн бодлогод итгэж ирэх хүмүүс байхгүй болж байх шиг?

-Эдийн засгийн хөгжил ерөөсөө түүхий эдийн үнийн өсөлт, Хятадын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор бий болсон түр зуурынх байсан. Манай эдийн засагчдын алтан толгой, улстөрчдийн тулхтай бодлого нөлөөллөөр эдийн засаг өндөр өсөлттэй болоогүй. Их өсөлтийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд маань эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг ч тоогоогүй. 2003-2004 онд гадаад дахь монголчуудын оруулж байсан хөрөнгө оруулалт тухайн үеийн үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувьд хүрч байсан. Өөрөөр хэлбэл, манайд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүртэл гадаад дахь монголчуудын хуримтлал, хүчин зүтгэлээр ядуурлын түвшин их савлаагүй. Одоо ч гэсэн хөдөлмөрийн цагаачлалаар орж ирсэн мөнгө ядуурлын түвшинг хангалттай удаан барьж байгаа гэж хэлж болно. Сүүлийн 15 жилийн туршид гадаад дахь монголчуудын оруулсан хөрөнгө оруулалт жилдээ 150-200 сая ам.долларт байнга эргэлдэж байгаа гэсэн судалгаа бий.          

 

-Миграцын ул суурьтай судалгаа шаардлагатай гэлээ. Үүнд суурилаад төрийн бодлого явах учиртай. Тухайлбал, гадаадад байгаа өндөр боловсролтой монголчуудыг заавал авчирахгүйгээр төрийн бодлогоор эх орондоо хувь нэмрийг нь оруулах боломжийг бий болговол ихээхэн үр дүнтэй гэдэг?

-Энэ бол нийгмийн хөгжлийн өөрийнх нь зүй тогтлын асуудал. Эвлэлийн илгээлт шиг тэнд нутагшсан, өөрийнхөө ноу хауг дэлгэрүүлсэн, институтын хэмжээнд ажиллаж байгаа монголчуудаа эх орондоо ир гэж авчирах шаардлагагүй. Тэд ирсэн тохиолдолд шингээх хөрс нь манайд алга. Тухайлбал, Майкрософт, Гүүгл зэрэг том компаниудад ажиллаж байгаа инженерүүдийг Монголд авчираад ажилуулчих өндөр соёл, боловсрол, ёс зүйтэй байгууллага, удирдагч байхгүйг би сүүлийн таван жилийн судалгаагаар нотолж чадна. Харин тэр хүмүүстэй хамтран ажиллах боломжийг манай төр засаг бодлогодоо тодорхой тусгаж хэрэгжүүлэх ёстой. Энэ чиглэлээр гадаадын орнуудын төсөл хөтөлбөр Монголын төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаад үр дүнтэй болсон нь байгаа, бүтэлгүйтсэн жишээ ч олон бий. Хүлээн зөвшөөрөгдсөн Монголын чадварлаг сэхээтнүүдтэй хамтарч ажиллаж өөрийг нь бүхэл бүтэн институтын хэмжээнд урьж ирүүлэн Монголдоо нутагшлуулах бодлогыг ул суурьтай бодох хэрэгтэй. Тийм зорилгоор төрийн механизмыг ажиллуулах шаардлагатай.

 

-Миграц гэхээр хүний шилжилт хөдөлгөөнөөс гадна эдийн засгийн шилжилт хөдөлгөөн хамаарах уу. Жишээ нь манайхан гадагшаа сурах, мөн эмчлүүлэхийн тулд асар их хэмжээний хөрөнгийг урсгаж байна

-Үүнийг манай зарим судлаач аялал жуулчлалтай нэг гэж ойлгоод санал зөрөлддөг. Энэ бол аялал жуулчлал биш миграцын шинэ төрөл гэх юмуу даа. Тухайлбал Боловсролын болон Эрүүл мэндийн миграц гэж бий болж байна. Манай боловсролын систем үндэстний сайн сэхээтнүүдээ захиалан бэлтгэх хөрс байхгүй болсон. Өнөөдөр ЕБС төгссөн нийт төгсөгчдийн 80 хувь их дээд сургуульд элсэн ордог гэж үзвэл тэднээс их сургуулийн ачааллыг дааж, ажиллах чадвартай оюутан ердөө 20 хувь байдаг. Бусад нь зах зээлийн хуулиар их сургуулийн төсөв бүрдүүлдэг тоо. Энэ 20 хувь Монголын хамгийн гайгүй сургуулиудад хуваагдаад суралцдаг ч ихэнх нь ирээдүйгээ бодож гадаад суралцах хүсэл эрмэлзэлтэй залуу үе. Энэ хүсэл эрмэлзлэл Монгол төрийн захиалга хоёр нийцэж байх ёстой. Гэтэл ихэнх чадварлаг оюутнууд өөрийн чадвараар олдсон тэтгэлэг аваад, эсвэл эцэг, эхийнхээ хуримтлалыг гадагшаа авч яваад суралцаж байна. Үүнийг боловсролын цагаачлал гэж хэлэхээс өөр аргагүй. Монголд 120.000 гаруй оюутан байгаа бол БНСУ-д 5.000 гаруй оюутан суралцаж нийт гадаад оюутны тоогоороо Хятад, Японы дараа гуравдугаарт орж байна. Тэд сургалтын төлбөр тэтгэлгээ өөрөө олдог харьцангуй бие даасан буюу өрсөлдөх чадвар сайтай залуучууд болж ирнэ. Ийм хэлбэрээр одоо 40 гаруй мянган хүүхэд залуучууд дэлхийн 20 гаруй улсад суралцаж байна. Үндэсний сэхээтэн болох чадварлаг энэ оюутнуудын тухай төр засаг ямар нэг бодит судалгаа алга. Гэтэл төр засаг дотоодын оюутнууддаа хэдий хэмжээний зардал зарцуулж байна. Бодит судалгаа хийж чадвал Боловсролын яам гадаад суралцаж байгаа оюутнууддаа мэргэжил зааж тэтгэлэг зарлах ёстой байхгүй юу. Төрийн захиалга, бодлого чиглэл байхгүй учир тэд өөр өөрсдийн сонирхсон мэргэжлээр суралцаж, эрсдэлээ өөрсдөө үүрч суралцаж байна.  

Эрүүл мэндийн цагаачлал гэж байна. Үүнийг цагаачлал гэж хэлэхээс өөр аргагүй. Би энэ асуудлаар олон судлаачтай санал зөрөлддөг. Зарим тохиолдолд эрүүл мэндийн дүрвэлт хөдөлгөөн ч гэж хэлж болохоор байна. 2016 онд БНСУ-д 8.600 гаруй хүн эрүүл мэндийн үйлчилгээ авсны 80 хувь нь Монгол Улсад эмчлэх, оношлох боломжгүй өвчтөнгүүд байгаа. Солонгосын хамгийн өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд Саудын Араб, Америк, Хятад өвчтнүүдийн дараа монголчууд орж байна. Монголчуудад зориулсан бүхэл бүтэн үйлчилгээний систем хэд хэдэн оронд бий болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хангалттай үйлчилгээ авахын тулд цагаачилж байна. Үүнийг аялал жуулчлал гэж огт хэлж болохгүй. Дунджаар 120 тэрбум төгрөг гадагшаа урсаж байна. Би монголчуудын миграцын судалгааг БНСУ-ын жишээг авч судладаг. Яагаад гэвэл БНСУ нь монголчуудын миграцийн хүлээн авагч улс болсон.

Манай эдийн засгийн өсөлт өндөр байх үе буюу 2013 онд хамгийн олон монголчууд БНСУ-д зорчсон. Тэгвэл эдийн засгийн хямралын үед бас энэ тоо буураагүй хэвээрээ байгаа. Эдийн засгийн өсөлтийн үед монголчууд мөнгөө үрэх зорилгоор очдог байсан бол өнөөдөр хөдөлмөрийн цагаачлалын хамгийн том хүлээн авагч улс Солонгос хэвээрээ байна. Тухайлбал, тус улс руу зорчсон 93 мянган хүн дээр байнгын буюу гурван сараар дээш суудаг хүмүүс 18 мянга гаруй байна. Гэтэл тэд нарын бараг 90 хувь нь ажил хийх гэж оржээ.

 

-Манайхан их “харлах” боллоо?

-Буцаж ирэх, гарах гарцгүй болохоор “харлах”-аас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, гурван сар ажиллаад буцаад ирэхээр хэцүү, юмны үнэ өссөн, буцаж очиход цагаачлалын алга байцаан, виз авах нөхцөл улам хатуу болсон гээд маш олон хүчин зүйл бий. БНСУ-ын Цагаачлал алба маш өндөр хяналттай, судалгааны баазтай. Хэдэн Монгол орж ирсэн, тэдний хэд нь ажиллаж байгаа, ямар хэмжээний орлоготой, хэдий хэмжээний хуримтлал бий болсон зэрэг маш нарийн судалгаа тэдэнд байдаг.

 

-Давхар иргэншлийн хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Миграцын дөрвөн том нүүдэл болсон тухай дээр хэлсэн. Сүүлийн их нүүдлийн явсан монголчуудад маань давхар иргэншил зайлшгүй үйлчлэх ёстой. Давхар иргэншлийг эхлээд маш сайн судалж, маш нарийн бодлоготойгоор хэрэгжүүлэхгүй бол бид 10, эсвэл 20 жилийн дараа үсэрсэн цус, тасарсан мах болсон Монгол элэгтэнгүүдийнхээ өмнө гэмтэй болно шүү. БНСУ-ын жишээ байдаг. 1960-1970 оны хооронд тус улс ойролцоогоор 5.3 сая хүүхдээ гадаадад үрчлүүлсэн. Тэд одоо 40-50 настай, үр хүүхдүүд нь 20-30 настай, ач зээ нь гараад ирж байна. Тэд нарыгаа БНСУ маш их хөрөнгө зарцуулж хүлээж авч түүх соёл, хэлний боловсрол олгодог. Үүнд асар их хөрөнгө зарцуулж тусгайлсан бодлогоор маш том хөтөлбөр хэрэгжүүлдэг. БНСУ энэ хүмүүсээ эдийн засагтаа, нийгэмдээ маш сайн ашиглаж, хамтран ажиллаж чадаж байна

Гэтэл манайд 1990 оноос хойш гадаадад төрсөн хэчнээн монгол хүүхэд байгаа вэ. Тэд ямар боловсролтой, ямар хүсэл эрмэлзлэлтэй вэ. Энэ талаар бас л судалгаа байхгүй. Удахгүй 10-хан жилийн дараа тэдэнд Монголын төр засаг юу гэж хэлэх үү. Бидэнд хамаагүй гэх үү. Жишээ нь Солонгост 1995-2014 он хүртэл 20 гаруй мянган монгол хүүхэд төрсөн. Тэд ихэнх нь Монголдоо ирсэн байх л даа. Гэтэл тэдэн дунд эх орондоо ирэхийн тулд виз авч эмээ, өвөө дээрээ ирэх Монголд элэгтэй хэдэн мянган залуу үе өсөн торниж байна. Давхар иргэншлийг зохицуулах, хянах маш олон арга механизм хамтын ажиллагаа байгаа. Зөвхөн Монгол Улсад таарахгүй, болохгүй асуудал гэж хэлэх буруу. Дэлхий хавтгай гэдгийг 10 жилийн өмнө дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрчихсөн.  

 

-Гадны иргэдийг Монгол руу оруулж ирэх гэж байна хэмээн эсэргүүцдэг. Тэгвэл энэ боломжийг хааж, зааг ялгааг тогтоохын тулд хууль эрхзүйн хувьд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Бас нөгөө судалгаагаар чинь энэ бүхэн гарч ирнэ. 1995-2014 он хүртэл манай 53 мянган хүн гадаад иргэнтэй гэр бүл болсны дийлэнх нь солонгосчууд болон БНХАУ-ын иргэд. Тэдний 85,6 хувь нь манай хүргэчүүл бөгөөд 90 гаруй хувь нь тухай улс орондоо тогтвортой амьдарч байна. Энэ мэтээр судалгааг нарийн хийх хэрэгтэй. Солонгосын хувьд манай хүргэчүүл 95 хувь байхад тэдний 87.6 хувь дунд болон бага боловсролтой байдаг бол Герман, Британ, АНУ-ын хувьд боловсролын түвшин өндөр байдаг ч насны хувьд харьцангуй ялгаатай гэрлэлт байх жишээтэй.  Мөн тэдний хандлага, боловсрол, нийгмийн чөлөөт байдал зэргийг бас харгалзан үзэх шаардлагатай. Давхар иргэншлийг судлаагүй байж гадаадынхан Монголд орж ирэх нь гэсэн хандлага гаргах нь утгагүй. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэсэн үг байдаг даа. ШУТИС дээр Миграцийн судалгааны бааз байж байна. Мөн манай улс ирээдүйд болзошгүй бүс нутгийн мөргөлдөөн, хямралын үед дүрвэлт нүүлтийн хүлээн авч улс байж болзошгүй геополитикийн байршилтай. Бидэнд ирээдүйн ямар ч эрсдэл нүүрлэх боломжтой.

 

http://www.niislel.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-22, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг