Фото Агшин


lamongols_kidsnewyear_126

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа хамгийн сүүлд өргөдлөө өгвөл илүү үр дүнтэй Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-16, Пүрэв
Image 
 
Дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг компаниуд дундаа дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог Бостон Консалтинг группийн Токио дахь салбарт ажилладаг Ч.Доржнамжилыг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа зочноор урьж оролцууллаа. 
 

-Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн. Намайг Чандмань овогтой Доржнамжил гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Одоогоос 11 жилийн өмнө Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар болж, Японы Хитоцубаши их сургуульд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж бакалавр, магистраа хамгаалсан. 2013 оноос хойш дэлхийн 40 гаруй оронд 80-аад салбартай, менежментийн зөвлөгөө өгдөг Бостон Консалтинг группт ажиллаж байна. Америкийн Бостон хотод үүссэн бөгөөд чиглэлээрээ дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог компани байгаа.
 

-Дэлхийн 40 гаруй оронд 80 гаруй салбартай, мөн менежмэнтийн зөвлөгөө өгдөг компаниуд дундаа дэлхийд хоёрдугаарт, Японд нэгдүгээрт ордог томоохон компанид ажилладаг юм байна. Тэгэхээр яагаад энэ компанид ажиллахаар болов гэдгээс хоёулаа яриагаа эхлүүлье?

-Ахлах сургуульд сурч байх үеэсээ эхлээд ямар мэргэжилтэй болох талаараа бодож эхэлсэн. Миний хувьд өнөөгийн залуусын адил багаасаа эдийн засаг, нийгэм цаг үеийн тогтворгүй нөхцөл байдал дунд өсөж торнисон. Тийм болохоор нийгмийн тогтолцоо гэж юу вэ, зах зээлийн нийгэмд хамгийн чухал зүйл болох бизнесийн талаар судлах нь маш чухал юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцахаар болсон доо. Тухайн үед Япон улс эдийн засгаараа дэлхийд хоёрт эрэмблэгддэг байсан. Тиймээс энэ улсад сурах юм бол нийгэм, эдийн засгийн талаарх асуултын хариултаа олж чадах юм байна гэж бодсон хэрэг. Сурч байх хугацаандаа баклавартаа Чили улсын эдийн засгийн хөгжил, магистртаа улс орнуудын мөнгөний бодлогын талаар судалгаа хийж байсан. Их сургуулиа төгсөөд нийгмийн ухаан, бизнес, эдийн засгийн ухагдахууныг илүү бодитойгоор туршиж ойлгож, мэдрэх компанид ажиллана гэсэн зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг тэр дундаа бизнесийг хамгийн бодитойгоор мэдэрч, ойлгох ямар компани байна гээд хайж эхэлсэн. Тэгээд 30 гаруй компанид ажлын ярилцлага өгч, түүнээс 4-5 компаниас ажлын санал авсан. Тэр компаниудын нэг нь одоогийн миний ажиллаж байгаа Бостон Консалтинг групп байсан. Энэ компани  төрөл бүрийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч, тухайн компанид тулгарсан асуудлыг шийдэж өгдөг нь миний хувьд бизнесийг илүү өргөн хүрээтэйгээр ойлгож, туршлага хуримтлуулахад дөхөм санагдсан. Нэг үгээр хэлбэл, төрөл бүрийн бизнесийг маш олон талаас нь харах боломжтой юм байна гэдгийг олж хараад энэ компаниа сонгосон. 

-Том компанид ажилд ороход мэдээж нэлээн өндөр шалгууртай байсан байх. Мөн таны хувьд 4-5 компаниас ажлын санал авсан гэж байна. Том компанид ажилд орохын тулд өөрийгөө маш их бэлдсэн байх?

-Тийм. Одоо ажиллаж байгаа компанийн хамгийн том шалгуур нь тухайн хүн аливаа зүйлийг логик, дараалалтай сэтгэж чадаж байна уу гэдэг байсан. Учир нь асуудал тулгарсан, тусламж хэрэгтэй компанид зөвлөгөө өгч, бизнес маркетингийг нь хийхэд логик, дараалалтай сэтгэх чадвар хамгийн чухал байдаг. 

Ер нь олон компанид ярилцлага өгөх тусам өөрийнхөө дутагдалтай, хөгжүүлэх, анхаарах ёстой талуудаа олж хардаг юм билээ. Миний хувьд нэг компанид ярилцлага өгөөд маш олон зүйлийг сурч, туршлага хуримтлуулчхаад дараагийн компанидаа очиж байсан нь давуу тал болж байсан болов уу. Мөн унаган япон хэлгүй байсан болохоор хэлний тал дээр өөрийгөө их бэлдсэн. Залуустаа хандаад зөвлөхөд, олон компанид ярилцлага өгч туршлага хуримтлуулж байгаад орохыг хүсэж байгаа компанидаа хамгийн сүүлд өргөдлөө өгвөл илүү үр дүнтэй байдаг. Мөн ярилцлагад орохын өмнө тухайн компаниа маш сайн судлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Таны хувьд энэ компанидаа яг ямар чиглэлээр ажиллаж байна. Хийж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Өөрийнхөө хийдэг ажлыг ярихын тулд Бостон Консалтинг групп маань яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгийг ярих хэрэгтэй болов уу. Товчхондоо бол стратегийн асуудлаа хэрхэн шийдэх вэ, хэрхэн маркетингаа хийх вэ, борлуулалтын ашгаа хэрхэн сайжруулах вэ гэх мэтээр төрөл бүрийн менежментийн асуудал тулгарсан компаниуд манайд ханддаг. Тэр үед бид тухайн асуудлыг авч хэлэлцээд, системтэйгээр судлан төлөвлөж, төсөл боловсруулан баг болон хамтарч ажиллан асуудлыг нь шийдэж өгдөг гэж ойлгоход болно. Миний хувьд тэр багуудад орж ажилладаг. Одоогоор 20 орчим төсөл дээр ажилласан . Нэг төслөө 2-3 сарын хугацаанд хэрэгжүүлж үр дүнг нь гаргадаг байгаа. 20 орчим төсөл гэдэг 20 өөр төрлөөр үйл ажиллагаа явуулдаг компани гэсэн үг. Тэр хэрээрээ надад компани бүрийн үйл ажиллагааны талаар нарийн судалж, нухацтай бодох хэрэгтэй болдог. Тэгж байж би сая тухайн компанийн бидэнд хандсан асуудлыг шийдэж, хариулт өгч чадах юм. Маш өндөр хариуцлага, мэргэжлийн ур чадвар, туршлага хэрэгтэй байдаг.

-20 орчим компанийн төсөл дээр ажилласан гэж байна. Тэр дундаас хамгийн амжилттай болсон төсөл аль нь байв?

-Өнөөг хүртэл ажилласан төслүүд дунд АНУ-ын эмийн үйлдвэрлэл явуулдаг компаниас эхлээд компьютер, электрон бараа, үйлдвэрлэл гээд олон компани байсан. Тухайлбал, Европын тоглоом үйлдвэрлэдэг компанийн маркетинг дээр ажиллаж байсан бол эмийн багаж үйлдвэрлэдэг АНУ-ын компанийн зах зээлийн судалгаа хийж байлаа. Тухайн үед тэр компани АНУ-д үйлдвэрлэсэн эмийн багажаа Японы зах зээлд оруулж ирэхээр төлөвлөж байсан. Тэгээд багаараа тэр төсөл дээр хамтарч ажиллаад хоёр сарын хугацаанд тухайн багаж Японы зах зээлийн 40-50 хувийг эзэлдэг болсон . Өмнө нь тухайн компани өөр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг байхад Японы зах зээлийн 20-30 хувийг эзэлдэг байсан юм билээ.

-Баклавартаа Чили улсын эдийн засгийн хөгжил, магистртаа улс орнуудын мөнгөний бодлогын талаар судалгаа хийсэн гэсэн. Судалгааныхаа талаар сонирхуулаач?

-Их сургуулийн гуравдугаар курсээсээ нарийн мэргэшээд олон улс хоорондын валют харилцаа үнээ хэрхэн тогтоодог, улсын хэмжээнд мөнгөний бодлогооо хэрхэн явуулдаг талаар судалгаа хийж байсан. Бакалавтраа Чили улсын эдийн засгийн хөгжлийн талаар судалсан. Яагаад Чили улсын талаар судлахаар сонгосон бэ гэхээр, Чили улс байгалийн баялаг, ашигт малтмал дээр суурилсан эдийн засагтай, улс төрийн тогтворгүй байдал удаан үргэлжилсэн боловч, хөгжиж буй орнууд дундаас бизнесийн орчин, эдийн засгаа маш сайн хөгжүүлж чадсан орон. Тиймээс энэ улсын эдийн засгийн бодлого нь ямар байсан юм бол гэдэг их сонирхол татсан. Гэхдээ судалгаа маань тийм том сэдвийг хамраагүй л дээ. Харин магистрын судалгаагаараа энэ сэдвээ илүү өргөн хүрээнд, онолын талаас судалж, улс хоорондын валют, мөнгөний бодлогын талаар гүнзгийрүүлж судалсан.

-Чили улс мөнгөний бодлогоо хэрхэн зохицуулдаг байсан байна. Мөн хөгжиж буй орнууд дундаас бизнесийн орчин, эдийн засгаа маш сайн хөгжүүлж чадсан нууц юунд байсан байна бэ?

-Чилийн Засгийн газар боловсролын систэмээ сайн дэмжсэн байдаг . Жишээ нь, маш олон хүнийг АНУ, түүн дундаа ялангуяа Чикагогоийн их сургуульд чөлөөт эдийн засгийн талаар судалгаа хийлгэж, сургаж байсан. Энэ нь эргээд тухай улсын эдийн засгийн бодлогыг тодорхойлогчид бэлтгэгдэхэд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, Чикагод бэлтгэгдсэн чили хүмүүс эх орондоо буцаж очоод эдийн засгийн бодлогоо тодорхойлж, маш амжилттай явуулж чадсан. Энэ нь Чилийн эдийн засгийн хөгжилд голлох нөлөөтэй байсан юм билээ. Тэр хүмүүс нь чөлөөт эдийн засгийг дэмждэг алдарт эдийн засагч Milton Friedman-тай хүртэл хамтарч судалгаа хийж байсан юм билээ. 

Хоёрдугаарт, чөлөөт байдлыг хадгалангаа мөнгөний бодлогыг зохицуулалт хийнэ гэдэг маш хэцүү асуудал байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудад тодорхой хэмжээний нөхцөл олгон, зохицуулат хийж мөнгөний урсгалыг тогворжуулж, огцом хөдөлгөөнийг байхгүй болгох боломжтой байдаг. Тухайн үед Чилид ийм бодлогыг явуулж байсан юм билээ. Чили улс мөнгөний огцом хөдөлгөөнийг зохицуулж чадсан гэсэн үг. Энэ талаар судлаачдын олон судалгаа байдаг. Миний хувьд тэр судлаачдын хийсэн судалгаан дээр үндэслэн судалж Чилийн хувьд мөнгөний огцом хөдөлгөөнийг зохицуулалт хийж чадсан гэдэг дүгнэлтийг нэмж бататгасан.

Харин магистртаа санхүүгийн зах зээл дээрх гадаад орчны сөрөг нөлөөллийн (negative externality) талаар онолын судалгаа хийсэн. Хялбараар тайлбарлавал хүн бүр өөрийнхөө хувьд хамгийн ашигтай гэж бодсон зүйлээ хийгээд яваад байх юм бол энэ нь эцэстээ нийтэд хор нөлөөтэй зүйл болж хувирдаг тохиолдол тодорхой нөхцөл дор санхүүгийн зах зээл дээр байдаг болохыг баталсан. Ижил төстэй жишээ гэвэл, утааны асуудал байна. Хүн бүр хямд өртөгтэй нүүрсээ түлээд, өртөг багатай сонголт хийж, өөрийнхөө эрх ашгийн төлөө явсаар эцэстээ нийтийн асуудал болж хувирч байгаа юм. Энийг яаж зохицуулах вэ гэдгийг эдийн засаг талаас нь харах юм бол тухайн асуудалд хориг тавих, татвар авах, эсвэл өөр сонголт хийсэн хүнд урамшуулал өгөх гэх мэтээр зохицуулах боломжтой . Мэдээж зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тухайн нөхцөл байдал бүрт тааруулан бодож төлөвлөсөн байх нь чухал. Улаанбаатарын утааны асуудал ч мөн адил.

-Эндээс эхлээд таны хувь хүний талаар ярилцъя. Та ажлаа ямар арга барилаар хийдэг вэ. Мөн таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Төсөл бүр дээр өөр, өөр багтай хамтарч ажилладаг болохоор багийн хамтын ажиллагаа маш чухал байдаг. Мөн богино хугацаанд, үр дүнтэй ажиллах чадварыг шаарддаг. Энэ нь надаас хурдтай ажиллах, түрүүн хэлсэнчлэн зүй тогтолтой, логиктой ажиллах чадварыг шаарддаг. Тиймээс ажлаа бага цагт, үр дүн гаргахаар төлөвлөж хийдэг. Ажлын өдрийн хувьд мэдээлэл цуглуулах цаг, мэдээллээ анализ хийх цаг, төслийн багтайгаа харилцах, хэлэлцэх гэсэн гурван ерөнхий цагт хуваагддаг. Ихэнхдээ өглөөний 9.00 цагаас оройн 12.00 цаг хүртэл ажилладаг . Амралтын өдрүүдээр бол өөрийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэйгээ уулзах цаг гаргадаг.

-Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Үлгэр дууриал авдаг хүмүүс цаг үе, орчин нөхцлөөсөө хамаардаад өөрчлөгдөөд явж байдаг юм болов уу гэж бодож байна. Дунд сургуульдаа бол аав, ээж, багш нараасаа суралцаад явдаг байсан бол их сургуульдаа япон, монгол оюутан найзууд, ахлах курсын ах эгч нараасаа  үлгэр дууриал авдаг байсан. Одоо бол дарга нар, хамтран ажиллаж байгаа хүмүүсээсээ суралцаад явж байна. Тухайлбал, нэг даргаасаа асуудалд хандахдаа өөрийнхөө байр сууринаас бус тухайн үйлчлүүлэгчийн байр сууринд өөрийгөө тавьж бодолцож, шийдвэр гаргах ёстой гэдгийг суралцаж байна. Энэ чадвар бол бизнесийн зөвлөгөө өгдөг компанид хамгийн чухал байх жишээтэй. Мөн бас нэг даргаасаа аливаа асуудлыг гуравдагч өнцгөөс, хийсвэр төвшинд бүдүүвчлэн бодох чадварыг суралцаж байна. Энэ мэтээр хүн бүрээс юу сурах боломжтой байна, тухайн хүний онцлог, давуу тал нь юу байна, түүнийг нь өөртөө тусгаж, суралцаж явдаг.

-Амьдралдаа авч байсан хамгийн том зөвлөгөө?

-Зөвлөгөө гэхээсээ илүү амьдралаа авч байсан нэг сургамжийн талаар ярья. Нэг үе хамтран ажиллаж байсан даргатайгаа үзэл бодол нийлдэггүй, таардаггүй байсан юм. Дараа нь бодоод үзэхэд, даргынхаа юу бодож байгаа, юу хүсч байгааг боддоггүй, зөвхөн өөрийнхөө байр сууринаас хараад байдаг байсан юм билээ. Хэн нэгэнтэй хамтарч ажиллана гэдэг тухайн хүний байр сууринд өөрийгөө тавьж харах нь хамгийн чухал юм билээ. Тэгэхгүй бол би нөгөө хүндээ ямар ч хэрэггүй зүйл хийгээд, түүнээс болоод үзэл бодол нийлэхгүй байж болно. Ерөнхий утгаараа бол байгууллагын алсын хараа, зорилго тухайн ажилтныхтай нийцэж байх ёстой гэсэн үг.

-Та ном хэр уншдаг вэ. Яг одоо ямар ном уншиж байна?

-“Капитал” гээд номыг хэсэг найзуудтайгаа хамт, агуулгыг нь хэлэлцэнгээ уншиж байна. Мөн дэлхийн шинжлэх ухаан болон нийгмийн салбарын лидерүүдийн бичсэн эссэг нэгтгэсэн “This will make you smarter” номыг уншиж байна. Бизнесийн холбоотой гэх юм бол хамгийн сүүлд Японы автомашин үйлдвэрлэлийн “Тоёота” корпорацийн бизнес философи, менежментийн тухай "Toyota Production system” гээд ном уншсан. 

-Таны уншсан номд дэлхийн номер нэг автомашин үйлдвэрлэлийн “Тоёота” корпорацийн бизнес философи, менежментийн талаар юу гэж бичсэн байв?

-Тэр номд “Тоёота” корпораци үйлдвэрийн бүтээмжийг өндөрсгөнгөө, зардлыг танахын тулд хоёр зарчмыг баримталж ирсэн талаар дурдсан байдаг. Нэгд, аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэгтэй дамжлагын болон түүхий эд, бүтээгдэхүүнийг “яг цагт нь” нийлүүлэх. Хоёрт, хүний оролцоотой автоматжуулалт хийх. Эхний зарчим нь нөөцийн илүүдэл болон дутагдлыг байхгүй болгож, бүтээгдэхүүнийг зах зээлийн хэрэгцээнд тааруулан нийлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энгийнээр бол бид нар өнөөдрийн хоолоо өнөөдөртөө хийдэг зарчмыг үйлдвэрийн бүх үе шатанд хэрэгжүүлнэ гэсэн үг. Мэдээж бид нар өчигдрийн эсвэл дараа сарын хоолоо өнөөдөр хийдэггүй. Гэтэл компаний хувьд юу ч гэсэн гээд баахан бүтээгдэхүүн үйлдвэрлэчихдэг эсвэл гайгүй байх гээд хэт цөөхөн үйлдвэрлэчидэг асуудал байнга үүсдэг. Үүнийг “яг цагт нь” үйлдвэрлэл хийж шийвэрлэе гэсэн санаа.
Хоёр дахь зарчим бол үйлдвэрийн бүтээмжийг байнга сайжруулж дээшлүүлэхэд хэрэг болдог. Үйлдвэрийг хэчнээн автоматжуулж, сайжруулсан ч алдаа гарна. Гол нь түүний учир шалтгааныг сайтар судалж, сайжруулж байх нь чухал гэсэн санаа.

-Та өөрийнхөө таван жилийг хэрхэн төсөөлдөг вэ. Таны алсын хараа гэх юм уу?

-Ямар ч компани надад хандсан мэргэжлийн зөвлөгөө өгдөг, мэргэжлийн төвшинд шийдэж өгдөг мэргэжлийн менежер болох нь миний ойрын таван жилийн зорилго юм болов уу гэж бодож байна. Харин хамгийн сайн боловсорч, туршлага хуримтлуулж чадсан тэр үедээ монгол хүнийхээ хувьд улс, эх орондоо тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж, Монголдоо очино гэсэн бодолтой явдаг.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

-Хүн бүр мэргэжлийн үнэ цэнээ бий болгож, сонгосон ажил мэргэжилдээ хэнээс ч дутахааргүй чадвартай болох хэрэгтэй гэж боддог. Сонгосон мэргэжилдээ эзэн болж, мэргэших асуудал нэлээн сул, дутагдалтай байдаг юм болов уу гэж харагддаг. Дархан бол дарханы ажлаа сайн хийдэг, үйлчлэгч бол тэр ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, сэтгүүлч бол мэргэжлийн мэдрэмжтэй, өөрийн ажилдаа эзэн болдог байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, улсын орны өнцгөөс харвал, боловсролтой мэдээлэлтэй дунджыг бий болгох нь чухал болов уу гэж бодож байна. Жишээ нь, Япон улс өндөр боловсролтой дунджыг бий болгож чадсан орон . 1700 оноос энгийн тариачдын хүүхдийг хүртэл хамарсан байдлаар бичиг үсэгт оруулсан байдаг. Тэр үеэс бүх хүмүүст суурь мэдлэгийг өгсөн. Өнөөдөр Японд амьдрах орон гэргүй, гудамжны хүн хүртэл гадаа ном, сонин уншаад сууж байдаг төвшний боловсролыг иргэддээ олгосон нь өндөр хөгжлийн суурь нь болж чадсан байх. Бас нэг өнцгөөс тайлбар хийе. Ямар улс хамгийн их хөгжих чадвартай байдаг вэ гэсэн эдийн засгийн нэг судалгаа байдаг. Тэнд бүх хүний хөрөнгийн төвшин ойролцоо байх юм бол тухайн улс хөгжиж чадна гэж бичсэн байдаг. Монголд 1990-д онд нэг төрлийн хөрөнгө болох мэдээлэл тэгш бус байдалтай байснаас одоогийн баян ядуугийн ялгаа үүсэж эхэлсэн гэж бодогддог. Ирээдүйд хөгжихийн тулд боловсрол, мэдээллийн ялгааг байхгүй болгож, дундаж боловсролыг өндөрсгөх нь чухал гэж бодож байна.
Гуравдугаарт, Монгол Улс аль салбарт хөгжих боломжтой, аль салбарт хөрөнгө оруулбал дэлхийн зах зээл дээр танигдах боломжтой гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, өрсөлдөх давуу талаа бий болгож, тухайн орон зайд үнэ цэнээ бий болгох хэрэгтэй байх. Японд бол эдийн засаг үйлдвэрлэлийн яам гэж байдаг. Тэр яам нь аль салбарт хөрөнгө оруулж, үйлдвэрлэл явуулж, бизнес эрхлэх боломжтой байна гэдгийг судлан гаргаж, тэр хүрээндээ бодлогоо боловсуулдаг. Монголын хувьд өнгөрсөн жил “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ыг гаргасан нь сайн боловч, одоогоор түүнийгээ бодит бодлогоруу буулгаж чадаагүй байгаа юм уу гэж бодож байна. 

-Гарааны бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд зөвлөвөл?

-Менежментийн өнцгөөс авч үзэх юм бол гарааны бизнесийг амжилтад хүргэх хамгийн чухал зүйл бол үүсгэн байгуулагч хүний vision, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх чадвар байдаг. Тухайн бизнесийн мөн чанар нь юу вэ, бий болгох гэж байгаа үнэ цэнэ юу вэ, ижил төрлийн компаниудтай өрсөлдөх давуу тал юу вэ гэдгээ хамгийн сайн гаргах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Тухайн хүн хөгжихөд хамгийн чухал зүйл орчин, хүрээлэл байдаг. Хамгийн их харилцдаг таван хүнийхээ дундаж нь чи гэсэн үг байдаг. Тэр таван хүн дундаа хамгийн ухаантай нь чи байвал хөгжихгүй гэсэн үг.

 

itoim.mn




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн Baya - 2017-02-22 02:49 - Бүртгэлтэй
 
 
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-14, Баасан )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг