Фото Агшин


Saraa_2008_014

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 8 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ Хэвлэ Имэйл
(7 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-22, Лхагва

Image 

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦАГААЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРЛИГИЙН ТУХАЙ

Энэ оны 1 дүгээр сарын сарын 25-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор АНУ-ын нутаг дэвсгэрт нийтийн аюулгүй байдлыг өндөржүүлэх, Хилийн аюулгүй байдал, цагаачлалын хуулийг сахиулах тухай хоёр зарлиг гаргасан билээ. Эдгээр зарлигийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг АНУ-ын холбогдох яам, агентлагт үүрэг болгоод байна. Тухайлбал, АНУ-д хууль бусаар оршин суугаа дор дурдсан этгээдийг нэн тэргүүнд албадан гаргана гэжээ. Үүнд:

-Аливаа эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан;
-Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн боловч шүүхийн шийдвэр нь гараагүй байгаа;
-Эрүүгийн гэмт хэрэгт буруутгах үйлдэл хийсэн;
-Засгийн газрын агентлагт өргөдөл гаргахдаа буюу аливаа албаны асуудалтай холбогдуулан хууран мэхлэх эсхүл зориудаар буруу мэдүүлэх үйлдэл хийсэн;
 
-Нийгмийн халамжтай холбоотой аливаа хөтөлбөрт хууль зөрчин хамрагдсан;
-АНУ-аас албадан гаргах тухай шүүхийн шийдвэр гарсан боловч АНУ-ын хуульд заасны дагуу тус улсаас гарах үүргээ биелүүлээгүй;
-Цагаачлалын ажилтны зүгээс олон нийтийн тайван байдал, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн этгээд зэрэгт хамаарна.

АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (Immigration and Customs Enforcement -ICE)- ны албан хаагчийн тоог арван 10 мянгаар нэмэгдүүлж, албадан гаргах (removal) чадавхаа бэхжүүлэхээр болсон.

АНУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийг “баривчилсны дараа суллах” (catch and release) зарчмаар ажиллаж байсныг зогсоох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг холбогдох яам, агентлагт даалгаад байна.

Түүнчлэн АНУ-д хууль бусаар буюу баримт бичиггүй оршин суугаа гадаадын иргэдийг саатуулахдаа тэдний тус улсад оршин суугаа статусыг асуухыг хориглосон хууль мөрдөж буй муж, хот, дүүрэг (sanctuary jurisdiction/cities)-ийг хууль тогтоомжоо Холбооны хууль тогтоомжид нийцүүлэх эс бөгөөс Холбооны засгийн газраас олгодог тусламжийн санхүүжилтийг зогсоох арга хэмжээ авахыг холбогдох яам, агентлагт даалгаад байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНДЭЭС мөн ЭНДЭЭС уншина уу?
 
 
 
 ***
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДЭСТНЭЭ ГАДААДЫН ТЕРРОРИСТООС ХАМГААЛАХ ЗАРЛИГИЙН ТУХАЙ
 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Гадаадын террористыг АНУ-д нэвтрүүлэхгүйгээр үндэстнээ хамгаалах тухай” зарлиг гаргав. Энэхүү зарлигийн гол агуулгыг тоймлон үзвэл:

- Тухайлсан асуудал бүхий орон (countries of particular concern)-ы иргэнд виз, цагаачлалтай холбоотой тэтгэмж олгохыг тус бүр зогсоох, чингэхдээ эдгээр орны иргэдийг америкт нэвтрэх виз авсан эсэхээс үл хамааран АНУ-д нэвтрүүлэхийг 90 хоногийн хугацаанд хориглов;

- АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цагаачлалтай холбоотой бүх хөтөлбөрийг хянан үзэхийг холбогдох яам, агентлагт даалгав;

- АНУ-ын дүрвэгсэд хүлээн авах 2017 оны хөтөлбөр (USRAP)-ийг эргэн харах, чингэхдээ 120 хоногийн хугацаанд хөтөлбөрийг түр зогсоосон бөгөөд Сири улсаас дүрвэгч авахыг мөн тодорхойгүй хугацаагаар хориглов;

- АНУ-д зорчиж буй (traveler) бүх иргэний орсон, гарсныг биометрийн үзүүлэлтээр мөрдөн шалгах тогтолцоо (Biometric Entry-Exit Tracking System)-г шуурхай нэвтрүүлж хэрэгжүүлэх, чингэхдээ 180 хоног тутам тайлагнахыг үүрэг болгов;

Энэхүү зарлигт улсын нэр заагаагүй боловч, тухайлсан асуудал бүхий улс гэдэгт Ирак, Иран, Сири, Йемэн, Ливи, Сомали, Судан гэсэн 7 орны иргэнийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.

Энэхүү зарлигтай холбогдуулан, Холбооны шүүгч Жэймс Робарт Вашингтон, Миннесота мужийг төлөөлөн бусад иргэний хамт 2016 оны 1 сарын 30-ны өдөр Ерөнхийлөгч Д.Трамп болон бусад албан тушаалтныг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасныг Вашингтон мужийн дүүргийн шүүх хянан үзээд, 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тус зарлигийн хэд хэдэн заалтыг холбооны хэмжээнд мөрдөхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, зарлигийн 3 дугаар зүйлийн 3(c) дахь заалтыг буюу тухайлсан асуудал бүхий орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглосныг түдгэлзүүлэв. Мөн зарлигийн 5 дугаар зүйлийн 5.(b) (c) (e) заалтыг түдгэлзүүлснээр Сирийн дүрвэгсэдийг хүлээн авах хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болов. АНУ-ын Хууль зүйн яамнаас Вашингтон мужийн дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч АНУ-ын 9 дүгээр тойргийн давж заалдах шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээгээд байна. Иймд дээр дурдсан орноос АНУ-ын виз авсан иргэд тус улсад хилээр нэвтэрч эхлээд байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: ЭНДЭЭС
 
 
 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ

https://www.facebook.com/MongoliaDC




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн Yay - 2017-03-01 14:24 - Зочин
 
 
Odoo naanaa
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-14, Баасан )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

“Яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй...
Tegej uzsen uneheer sain nuluutei ymiig eyregeer harah tusam uriin erhgui l goy bolood ywchdag ym
2018 01 21/ 08:13 цааш...

Зурхай: Хэтэвч
Kk unen bolowuudaa
2018 01 21/ 08:11 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Yostoi mundag baina shuu. Uneheer hund hureelj bui orchin nuhurluj bui naiz nuhud mash ih nuluutei b...
2018 01 21/ 08:10 цааш...

ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
лаг харагдаж байна. 8) 8) 8) 8) 8) 8) 8) :zzz :roll :eek
2018 01 15/ 20:14 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:29 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:26 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Jinxene durdee itgesen avgai baina lee .
2017 12 11/ 14:26 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
сайн байна уу монголоос америк руу ачаа явуулах гэсэн ...
2017 12 05/ 22:43 цааш...

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг