Фото Агшин


la_cultday_2011_shinee_233

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Хэзээ, Хаана, Юу?

Ямар нэгэн үйл явдал төлөвлөгдөөгүй байна.
Цагаачлалын визний талаарх хамгийн чухал асуулт, хариултууд-1 Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-14, Баасан
Image 
 
АНУ-ын цагаачлалын визний талаарх хүмүүсийн хамгийн их асууж сонирхдог асуултууд болон хариултыг цувралаар хүргэж байна.
 

Цагаачлалын визний өргөдөл гаргах шаардлагыг хэрхэн хангах вэ?

Ихэнх Цагаачлалын визний өргөдлийг АНУ дахь Иргэншил , Цагаачлалын Асуудал хариуцсан Албанд боловсруулдаг. 2011 оны 8 сарын 15-наас эхлэн гадаад оронд оршин суудаг АНУ-ын иргэд I-130 буюу Гэр бүлийн гишүүний цагаачлалын визний өргөдлийг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) байдаггүй АНУ-ын ЭСЯ, Консулын газарт мэдүүлэх боломжгүй боллоо.

 

Тухайн амьдарч байгаа улсад нь Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) байдаггүй бол I-130 өргөдөл мэдүүлэх хүсэлтэй АНУ-ын иргэд өргөдлөө Иргэншил, Цагаачлалын алба (USCIS)-ны Чикаго дахь салбар луу шуудангаар явуулах шаардлагатай боллоо.  Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) байдаггүй АНУ-ын ЭСЯ, Консулын газрууд зөвхөн онцгой нөхцөлд л I-130 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэнэ. Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) байдаггүй АНУ-ын ЭСЯ, Консулын газруудад 2011 оны 8 сарын 15-наас өмнө мэдүүлсэн I-130 өргөдөлд энэ өөрчлөлт хамаарахгүй.
 

Хамаатан садан маань миний өмнөөс Цагаачлалын өргөдөл гаргаж болох уу?

Зөвхөн ойрын хамаатан буюу эцэг эх, төрсөн ах дүү, хүүхдүүд болон эхнэр/нөхөр нь өөрийн тань өмнөөс өргөдөл гаргаж болно. Зарим тохиолдолд виз мэдүүлэгчийн гэрлэлтийн байдлаас хамаарч ойрын хамаатан нь заавал АНУ-ын иргэн байх шаардлагатай.

Миний Америкийн иргэн хүүхэд миний өмнөөс Цагаачлалын өргөдөл гаргаж болох уу?

Хүүхэд нь зөвхөн 21 нас хүрсэн үедээ эцэг эхийнхээ өмнөөс өргөдөл гаргаж болно.

Хэрэв би Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд өргөдөл гаргах шаардлага хангасан бол гуравдагч орны иргэний нэрийн өмнөөс /МУ-ын иргэн биш/ Гэр бүлийн гишүүний IR цагаачлалын визний өргөдөл гаргаж болох уу?

Зарим тохиолдолд гуравдагч орны иргэн Монголд ирж виз мэдүүлж болно. Ийм тохиолдолд хамгийн эхлээд тухайн хүнд цагаачлалын визний өргөдлийг шийдвэрлэх хугацаанд /ерөнхийдөө 6 сар буюу түүнээс дээш/ МУ-д оршин суух эрхтэйг харуулсан хүчин төгөлдөр зөвшөөрөл байх ёстой.

Сүйт хархүү/бүсгүйн виз болох К виз болон гэр бүлйн гишүүдийн IR виз хоёрын хоорондох ялгаа нь юу вэ?

Америкийн иргэн нь АНУ-д гэрлэхээр төлөвлөж байгаа бол гэр бүл болох өөрийнхөө сүйт хархүү/бүсгүйн өмнөөс I-129F өргөдлийн маягтыг бөглөх шаардлагатай. Энэ визээр сүйт хархүү/бүсгүй АНУ-д ирсэнээс хойш 90 хоногийн хугацаанд гэрлэлтээ хууль ёсоор баталгаажуулах хэрэгтэй, үүний дараа хууль ёсоор байнга оршин суух эрх авах өргөдлөө гаргана. Энэ хугацаанд гадаадын иргэн эхнэр/нөхөр нь АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албаны зөвшөөрөлгүйгээр тус улсыг орхин явах боломжгүй. I-129F өргөдлийг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд бус харин АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албанд гаргана.

Гадаадын иргэнтэй гэрлэсэн АНУ-ын иргэн нь АНУ-руу цагаачлах хүсэлтэй эхнэр/нөхөр, гэрлээгүй, насанд хүрээгүй хүүхэд буюу эцэг эхийнхээ нэрийн өмнөөс I-130 маягтыг бөглөж, цагаачлалын визний өргөдөл гаргаж болно. АНУ-ын хилээр цагаачлалын визтэй нэвтрэн орсон хүн тус улсад нэвтрэн орсон даруйдаа ажил эрхлэх эрхтэй бөгөөд тэнд оршин суух эхний жилдээ АНУ-руу орох, гарах тохиолдолд тухайн цагаачлалын визээ ашиглаж болох бөгөөд АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албанаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Өргөдөл гаргагч АНУ-ын иргэн нь оюутан эсвэл жуулчин бөгөөд МУ-д хууль ёсоор 6 сараас дээш хугацаанд оршин суугаагүй тохиолдолд Гэр бүлийн гишүүний  цагаачлалын өргөдлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албанд гаргана.   

Би Америкийн иргэнтэй гэрлэсэн. Миний өмгөөлөгч намайг К3 виз мэдүүээд тэр даруй АНУ руу шилжин нүүж болно гэж зөвлөсөн. Би үүнийг яаж хийх вэ?

Хэрвээ таны Америкийн иргэн эхнэр/нөхөр АНУ-д байгаа бол та К3 виз мэдүүлж болно. Энэ өргөдлийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албанд гаргана. Нэмэлт мэдээллийг http://www.uscis.gov хаягаар орж авна уу.  

АНУ-д гэрлэлтээ батлуулахаар очоод буцаж эх нутагтаа ирэхийн тулд надад К1 виз хэрэгтэй юу?

Ерөнхийдөө бол үгүй. Хэрвээ та АНУ руу гэрлэлтээ батлуулахаар очоод буцаж эх нутагтаа ирэх бол таньд К1 виз хэрэггүй. Та B2 ангилалын цагаачлалын бус виз мэдүүлнэ. Та B2 ангилалын визтэй, АНУ-ын хилээр нэвтрэн орохдоо цагаачлалын албаны ажилтанд тус улсад гэрлэлтээ батлуулах зорилгоор түр хугацаагаар зорчоод буцаж нутагтаа ирнэ гэдгээ батлан харуулах хэрэгтэй.

Миний сүйт хархүү/бүсгүй миний өмнөөс цагаачлалын өргөдөл гаргаж байгаа юм. Гэхдээ миний хүүхдүүд надтай хамт явж болох уу?

Зөвхөн 21 наснаас доош, гэрлээгүй хүүхдүүд таньтай хамт “сүйт хархүү/бүсгүйн” виз мэдүүлж болно. Харин тухайн хүүхэд энэ ангилалын визээр АНУ-руу нэвтрэн орох үедээ 21 наснаас доош настай, гэрлээгүй байх ёстой. Нэмэлт мэдээллийг АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албаны http://www.uscis.gov хаягаар орж авна уу.  

Би сүйт хархүү/бүсгүйн визээр АНУ-руу ороод дараа нь гарч, энэ визээрээ АНУ-руу дахин орж болох уу?

Үгүй. Сүйт хархүү/бүсгүйн виз нь нэг удаа зөвхөн нэг удаа орох эрхтэй. Та энэ визээр АНУ руу нэвтэрсний дараа 90 хоногийн дотор гэрлэлтээ батлуулах ёстой бөгөөд үүний дараа статусаа өөрчлөх асуудлаар АНУ дахь Иргэншил, Цагаачлалын Асуудал хариуцсан Албанд хандах шаардлагатай. Та өөрийн статусаа өөрчлөх хүртлээ АНУ-ыг орхин гарч болохгүй бөгөөд энэ хугацаанд хууль ёсны байнгын оршин суугчийн статустай байна. Нэмэлт мэдээллийг тус Албаны http://www.uscis.gov хаягаар орж авна уу.  

 

Үргэлжлэл бий.

www.marvel.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
 
< өмнөх   дараах >