Фото Агшин


Nomin_Electronicsb

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 10 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Япон оюутнуудаас СУРАЛЦАХ ЗҮЙЛС: Уйгагүй, тууштай, зогсолтгүй Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-14, Баасан
 Image
 
Би тэтгэлэгт тэнцсэнийхээ дараа өөрийгөө чадлынхаа хэрээр хичээж, амжилтад хүрсэн гэж өөрөөрөө хэсэг бахархдаг байлаа. Тэгээд энд ирснийхээ дараа бусад оюутнуудыг хараад үнэндээ өөрийгөө маш ихээр чамласан. Миний сурсан зүйлс энд байгаа үеийнхэнтэйгээ харьцуулахад маш бага, сурах зүйлс маш их, өдрийн 24 цаг үүнд маань хүрэлцэхгүй юм шиг санагдаж, хэсэг зуур хамраа сөхсөн бардам зан минь хага дарагдсан даа. 
 
Монголд байхад надад боломж төдийлөн их байгаагүй харин энд бол номын санд бүгд байна. Сурч чадаж л байвал бүгд өмнө минь нээлттэй бэлэн. Ер нь тэгээд эндэх оюутнуудыг харж байхад өөртөө сэтгэл ханаж, хамраа сөхөж, би мундаг болчихсон юм чинь, би энийг мэдэх юм чинь ингэсгээд зөнгөөрөө явж байгаад хангалттай хэмжээний дүн авчихна гэсэн сэтгэхүйгээр хэзээ ч ханддаггүй юм шиг санагдсанЗа тэгээд уншихад ойлгомжтой байлгах үүднээс дан ганц япон ч биш энд сурч буй орон орны мундаг оюутнуудаас үлгэр жишээ авмаар санагдсан зүйлсээ дугаарлаад бичээд явчихья даа.
 
 

НЭГДҮГЭЭРТ: Тэд сургуульдаа ирэхдээ зөвхөн сурах гэж л ирдэг. Хов ярьж, элдэв янзын юм хийж цаг нөхцөөж ч юм уу ямар нэгэн байдлаар сул явж байгаа оюутан бараг харагдахгүй. Олон зуун зарим нь бүр сая сая хүүхдүүдээс шалгарч гарч байж энэ сургуульд сурах боломжоо атгаж авсан учраас хичээлдээ маш хариуцлагатай, цаг үргэлж уйгагүй хандаж цаг минут бүрийг алдахгүй ашиглах гэж хичээдэг.

ХОЁРДУГААРТ: Тэд зөвхөн хүнд үзүүлэх дипломтой болохын төлөө сурдаггүй. Өөрийгөө чадваржуулж мэдлэг олж авч, яг тэр сурч буй мэргэжил салбарын өөрийн болгохын төлөө сурдаг. Би монголдоо сурч буй үеийнхнийгээ муулах гэсэнгүй. гэхдээ зарим нэг оюутнууд зөвхөн диплом л авах гэж их сургуульд сурч, дүнгээ яаж ийж аргалж байгаад тавиулчихаад төгсөх сонирхолтой байдаг юм шиг анзаарагддаг. Төгссөний дараа ажилд ороход диплом хэрэг болох ч го шалгуур бол тухайн хүний мэдлэг чадвар байна гэдгийг бодолцож үзээсэй. 

ГУРАВДУГААРТ: Тэд зорилгоо маш тодорхой болгосон байдаг. Энэ тал дээр би өөрийгөө маш ихээр голдог. Яагаад гэхээр миний ганц зорилго тэтгэлэг авах л байсан. Тэтгэлэг аваад их сургуульдаа ороод яг ямар мэргэжил сонгох, тэр мэргэжлээрээ ямар түвшинд хүрэх, ямар зэрэгтэй болтлоо сурах, төгсөлтийн ажлаа ямар сэдвээр хийх, ямар байгууллагад ажиллах гэх мэт холын зорилгоо би огт бодоогүй байсан. Гэтэл эд нар алсын хараатай, зорилготой, тэрэндээ тууштай байдаг нь үнэхээр гайхалтай. Зөвхөн өнөө маргаашаа биш 5 10 жилийн дараах өөрийгөө тэд тодорхойлж зорилго тавьсан байдаг. Тиймдээ ч цаг үргэлж урагш тэмүүлэх хүч зориг, эрч хүчээр дүүрэн байдаг байх. 

ДӨРӨВДҮГЭЭРТ: Уйгагүй тууштай зогсолтгүй. Яаж ийм тэвчээр гардаг юм болоо гэж бодмоор уйгагүй. Уйгагүй байна гэдэг сонсогдож байгаа шигээ амар зүйл биш шүү. Манай өрөөний охин хичээл даалгавар хичнээн ихтэй байсан ч өдөр бүр 50 шинэ үг цээжилдэг. Англи япон хэлээ дажгүй түвшинд сурчихлаа гээд түрүү долоо хоногоос Франц хэл сурч эхэлж байгаа. 50 франц үг цээжилдэг болсон. Яагаад одоо хичээлд хэрэггүй байхад франц хэл сурч байгаа тухай нь асуухад тэр ирээдүйдээ НҮБ-д ажиллах төлөвлөгөөтэй байгаа учраас НҮБ-ийн таван хэлийг маш сайн эзэмших ёстой гэсэн юм. Би өөрөөсөө ичиж үхэхээ шахсан. Би зөвхөн маргаашаа л харж сууна шүү дээ. Нэг юм хангалттай сайн сурчихлаа гээд зогсож, чөлөөт цагтай болж цагаа нөхцөөдөггүй, дахиад зорилгодоо хэрэгтэй дараагийн зүйлээ сурч эхэлдэг нь үнэхээр мундаг.

ТАВДУГААРТ: Бардам, дээрэнгүй зан байхгүй. Япончууд ер нь их даруу хүмүүс юм. Энд өөр орноос ирсэн оюутнууд ч энэ стильд нь уусаад даруу болдог юм шиг байгаа юм. Ер нь дээрэлхээд пээдэлзээд байгаа хүн харагдахгүй шүү.

За тэгээд өөр тоочоод байвал зөндөөн л юм байна. Гэхдээ хамгийн гол гэж бодогдсон зүйлүүдээ бичлээ. Та бүхэнд хэрэг болж сурах их үйлсэд нь шат болох болтугай.

 

https://undarga9.blogspot.com




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
 
дараах >

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг