Фото Агшин


LA_Naadam_2008_MonDuu_156

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерваторид “Морин хуур”-ын анги нээгдэнэ Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-15, Бямба
Image
 
 Зураг: Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-н захирал хатагтай Даниела Эгг-ийн хамт Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т "Морин хуур"-ын ангийг албан ёсоор нээх хамтын гарын үсэг зурсан эрх, гэрээг хүлээн авч буй нь.
 
Дэлхий даяар тархан суугаа нийт монголчууд болон монгол эх орондоо оршин суугаа нийт Монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье! Өнгөрөгч 2016 оны 9-р сард миний бие Австри улсын Вена хотноо орших Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т монгол үндэстний сонгодог хөгжмийн зэмсэг болох “Морин хуур” хөгжмийг Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-ийн сургалтын системд нэвтрүүлэх тухай хөтөлбөр, төслийг оруулсан билээ. Консерваторийн сургалтын алба болон удирдах зөвлөл нэг сарын турш хуралдан хэлэлцсэний үр дүнд Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын ангийг нээх шийдвэр, эрхийг хүлээн авсан юм.
 

Үүнээс хойш тус сургуулийн сургалтын албатай хамтран миний бэлтгэсэн морин хуур хөгжмийн 4 жилийн бакалаврын зэргийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг тус сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлж илүү боловсронгуй болгох тухайд шамдан ажилласнаар 2017 оны 2-р сард тус сургуулийн захирал хатагтай Даниела Эгг морин хуурын ангийн бакалаврын зэргийн 4 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг албан ёсоор баталсан юм. Ингэснээр Франц Шуберт-ын нэрэмжит нарийн мэргэжлийн хөгжмийн консерватори-т албан ёсоор “Морин хуур”-ын анги нээгдэж буйг баяртайгаар монгол түмэндээ мэдэгдэж байна.

Монгол улсаас болон дэлхийн өнцөг булан бүрээс монголын болон гадаадын оюунтнууд Франц Шуберт-ын нэрэмжит консерватори-т нарийн мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээд зогсохгүй “Морин хуур” хөгжмөөр бакалаврын зэргийг хамгаалан төгсөх бүрэн боломж нээгдэж буй юм.

Гадаадын оюунтнуудын хувьд монгол улсын үндэсний хөгжмийг суралцаад зогсохгүй монголын соёл, урлагтай танилцан суралцах боломж нээгдэж байна. Мөн ингэснээр монгол улсын аялал жуулчлалын салбарт ч өндөр ач холбогдолтой.

Монгол оюунтнуудын хувьд Авcтри улсын болон Европын сонгодог хөгжмийн түүх соёл, ёс заншилтай танилцахаас гадна хөгжмийн өндөр боловсрол мэдлэгийг олж авах бүрэн боломж нээгдэж, энэ нь эргээд монгол эх орондоо, монголын соёл, урлагийн салбарт нэн шаардагатай боловсон хүчин болон бэлтгэгдэх гарц нээгдэж буйг хэлэхэд таатай байна.

Монгол үндэстний морин хуур хөгжмийн зэмсэг маань олон улсад мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн сургалтын системд нэвтэрч буй энэхүү үйл хэрэг нь өнөөдрийг хүртэл Монгол улсын хэмжээнд болон Монгол улсын соёл, урлагийн түүхэнд анхны тохиолдол болоод зогсохгүй үндэсний урлагаа дэлгэрүүлэн олон улсад сурталчлан таниулж буй бодит үйл хэрэг юмаа хэмээн миний бие дүгнэж байна.

Иймд энэхүү баярт үйл хэрэг нь миний санал санаачлагаар эхлэл тавигдаж буй хэдий ч, “Морин хуур” хөгжим олон зуун жил өвөг дээдсээс минь уламжлан ирсэн Монгол үндэстний соёлын их өв, баялаг учраас өнөөдөр хотол олон Монгол түмэн бидний баярт мэдээ, баярт өдөр юм аа. Монголын соёл, урлагийн ажилтнууд болон Монгол түмэн та бүхэндээ миний зүгээс халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу!

Цөөхөн Монголчууд бидний агуу их өв соёл, монгол морин хуурын эгшиг аялгуу дэлхий дахинаа цууриатаж Монголын сонгодог хөгжмийн зэмсэг “Морин хуур” хөгжим маань дэлхийн сонгодог хөгжимтэй хөл нийлүүлэн эгшиглэх цаг ирлээ.

Монгол морин хуурын амьд ая эгшигт хүмүүний сэтгэл уярч хөвчийн дэлхий хөглөгдөж байг.

Энэхүү мэдээлэл монгол хүн бүрийн сонорт хүрээсэй гэж хүсэж байна. Та бүхэн баярт мэдээг монгол түмэнтэйгээ хуваалцан цааш түгээнэ үү.

Баярлалаа!

Хүндэтгэсэн Б.Санжаажав

 





Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Мэдээний Гарчиг