Фото Агшин


IMG_1433

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Кристен Стюварт: Миний өөрчлөлт бусдын анхаарлыг татахаа больсон Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар
Image 
 
“Бүрэнхий” цувралын од Кристен Стюварт Британийн “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
 
-Ярилцлагаа эхлэхээсээ өмнө нэг зүйлийг асуумаар байна. Та үнэхээр ижил хүйстэн юм уу?

-Энэ тухай бүгд л мэдэж байгаа. Би заавал ярих шаардлаггүй байх.
 
-Тэгвэл найз бүсгүйдээ хайртай юу?
-Би найз охиндоо үнэхээр хайртай. Тэр минь надаас болж хэвлэлийнхэн, олон нийтийн сүлжээгээр их доромжлуулсан. Энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй ч гэлээ эцсээ хүртэл түүнийхээ гарыг атгасаар байх болно.
 
-Та үсээ тайрч, эрэгтэйлэг хувцаслах болсон. Та энэ харилцаанд давуу эрхтэй байгаа мэт харагддаг. Гэр бүлийн харилцаанд эрчүүд давуу эрхтэй байдаг?
Үсээ тайрч, том жинс өмслөө гээд би эрэгтэй болчихгүй. Энэ харилцаанд би нэгдүгээр хүн болохыг хүсэхгүй байна. Бид харилцан нэг нэгэндээ таалагддаг харилцааг бий болгохоор хичээж явна.

-Та дахин эр хүнтэй уулзаж, болзох уу?
 -Сайн хэлж мэдэхгүй байна.
 
-Таны энэ өөрчлөлт олон хүнийг шоконд оруулсан. Мэдээж хэрэг тантай болзож байсан залуус мөн хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, фэнүүд, гэр бүл гээд л олон хүнийг гайхшралд оруулсан?
-Энэ бүхэн нэгэнт өнгөрсөн. Намайг одоо гайхахаа больсон гэдэгт итгэж байна. Миний өөрчлөлт бусдын анхаарлыг татахаа больсон. Тиймээс намайг тайван орхи.
 
-Яг одоо өөрийнхөөрөө байна уу?
-Би олонд танигдаж эхэлсэн цагаасаа л өөрийнхөөрөө байсан. Миний зан байдал хүмүүст таалагдахгүй үе зөндөө байлаа. Зарим нь намайг оддын өвчнөөр өвчилсөн мэтээр ярьж бас бичдэг байсан.
 
-Таны гэнэтийн өөрчлөлт өсвөр үеийнхэнд сөргөөр нөлөөлнө хэмээн бодохгүй байна уу?
-Би өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй хэтэрхий олон жил явсан. Мэдэхгүй зөвхөн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй уулзаж, хайрлах ёстой гэх дүрэм бий. Гэхдээ би дэндүү хаалттай, давчуу энэ ертөнцөөс гарахыг хүссэн. Энэ ертөнцөөс гарахад намайг хэтэрхий амар амгалан, эрх чөлөөтэй ертөнц хүлээн авсан. Хэнд ч таалагдах гэж хичээх хэрэггүй. Зөвхөн өөрийнхөөрөө байх. Чи хэнтэй уулзана, хэнтэй дотно болох хэнд ч хамаагүй. Зөвхөн чи энэ бүхнээс таашаал, аз жаргалыг мэдэрч байх нь хамгийн чухал. Би ийм ертөнц байдгийн мэдээд өнгөрсөн амьдралаа жигшсэн. Би үргэлж бусдад таалагдахыг хүсдэг.
 
-Дэлхийн алдартай брэндүүдтэй гэрээ байгуулан ажиллаж, олон брэндийг сурталчилж, дэлхийн хамгийн их үзэгчтэй уран бүтээлүүдэд тоглож байна. Таныг зарим нь энэ их амжилтадаа согтсон гэдэг?
-Согтсон үе бий. Би үгүйсгэхгүй. Уулзсан хүн бүр тань таныг гайхалтай гэдэг. Тэдний амнаас гарч буй эдгээр үгс худлаа гэдгийг мэдсээр байж би итгэдэг байсан. Гэхдээ энэ согтолт нүдийг минь сохлохоос өмнө би шударга бус ертөнцөөс өөрийгөө гаргана авч чадсан.
 

-Та буцаж ирэх үү. Өнгөрсөн үедээ эргэн ирэх үү. Өмнө нь ямар байсан тэр үедээ эргэн ирэх үү?
-Магадгүй би юу үнэн, юу худал гэдгийг мэдсэн цагтаа эргэн ирэх тухай бодож болох юм. Гэхдээ би одоо энэ талаар бодохоос зайлсхийж байна.
 
-“Бүрэнхий” цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон та хоёр их удаан үерхсэн?
-Тиймээ түүний хажууд олон дурсамжтай үеийг өнгөрүүлсэн. Авсандаа авч орох ч олон нууц бий.
 
 
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
 



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-29, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

“Яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй...
Tegej uzsen uneheer sain nuluutei ymiig eyregeer harah tusam uriin erhgui l goy bolood ywchdag ym
2018 01 21/ 08:13 цааш...

Зурхай: Хэтэвч
Kk unen bolowuudaa
2018 01 21/ 08:11 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Yostoi mundag baina shuu. Uneheer hund hureelj bui orchin nuhurluj bui naiz nuhud mash ih nuluutei b...
2018 01 21/ 08:10 цааш...

ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
лаг харагдаж байна. 8) 8) 8) 8) 8) 8) 8) :zzz :roll :eek
2018 01 15/ 20:14 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:29 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:26 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Jinxene durdee itgesen avgai baina lee .
2017 12 11/ 14:26 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
сайн байна уу монголоос америк руу ачаа явуулах гэсэн ...
2017 12 05/ 22:43 цааш...

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг