Фото Агшин


lamon_utgiinchimeg_2012_039

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 9 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Миний хамгийн том мөрөөдөл Монголдоо хүлээн зөвшөөрөгдөх Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар
Image 
 
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  “Яг түүн шиг ” шоу нэвтрүүлгийг  “Боловсрол суваг”  телевиз хоёр дахь жилдээ үзэгчдэд хүргэж байна.  Энэ удаагийн шоуны хамгийн  сонирхолтой оролцогч бол Солонгосын “Монтан” хамтлагийн Монгол дуучин С.Гантогоо юм.  Тэрээр  шоуны шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарч үлдээд байгаа. Үзэгчдийн хайр хүндлэл хүлээсэн дуучин  С.Гантогоог  “-ийн нэг өдөр” буландаа урьж ярилцлаа.
 
-Юуны өмнө шилдэг зургаан оролцогчийн нэгээр шалгарсанд баяр хүргэе? 

 

-Баярлалаа. Танай уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.   Өдөр тутмын мэдээллийн сайт болох www.polit.mn –ийн нэг өдрийн зочноор уригдсандаа баяртай байна.

 

- Та “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр Монголын үзэгчидтэйгээ танилцлаа.   Ямар хэмжээний дуучин бэ гэдгийг харуулах сайхан боломж олдлоо хэмээн ярьж байсан.  Нэвтрүүлэгт оролцох саналыг хэрхэн хүлээж авав?

- “Боловсрол” суваг телевизийн менежер залуу анх утсаар ярьж санал тавьсан. Би ер нь их гайхаж хүлээж авсан.  Урд өмнө би Монголынхоо ямар ч телевиз, радио, урлагийн байгууллагтай холбоотой ажиллаж байгаагүй.  Уран бүтээлийг маань ч хүмүүс мэдэхгүй. Тэр утгаараа гайхаж хүлээж авсан.

- “Монгол ” HD телевизийн өглөөний хөтөлбөрт анх оролцож байсан санагдах юм?

- Урд нь Монголд ирэх үеэр ганц хоёр телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан.  Олон улсын “Стартинг” гэдэг шоу  нэвтрүүлэгт   Монголоо төлөөлөн оролцсон нэгэн  залуу байна гэж цахим ертөнцөөр мэдэх хүмүүс нь мэддэг байсан. Тэгээд     “ Боловсрол суваг” телевизийнхэн сошиал дахь миний  мэдээллийг судлаад “Түүнийг оролцуулаад үзэх үү” гэж хоорондоо ярилцсан болов уу гэж боддог. Саналыг сонсоод гайхахын зэрэгцээ “Надад бодох хугацаа өгнө үү” гэсэн. Хоёр гурав хоног бодож байгаад оролцъё гэдэг хариу өгсөн.

-Шийдвэрт юу нөлөөлсөн бол?  

- Тухайн үед хөдөлмөрлөж, мөрөөдлийнхөө төлөө тууштай яваа хүнд бурханаас бэлэг илгээдэг юм байна гэсэн бодол орж ирсэн. Би хамтлагтаа ороод таван жил болсон байна.  Сүүлийн үед өөрийн ганцаарчилсан уран бүтээл минь хаягдаад байгааг анзаарсан. Тэр бүх бодол маань намайг шоунд хөтөлсөн.

- Хамтлагийн уран бүтээлээ орхиж байгаа гэсэн үг үү?

-Миний хамгийн том мөрөөдөл Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болох юм. Монгол руугаа хандсан уран бүтээл хийхийг маш их хүсдэг. Тэгээд 2017 онд яаж хийж байгаад Монголдоо уран бүтээлээ хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгсэн чинь ийм сайхан боломж өөрөө ороод ирсэн. Үнэхээр бурхан  байдаг гэдэгт итгэсэн. Тэр бурхнаа би аав ээж, эмээ өвөө өвөг дээдсээ гэж бодож явдаг. Тэгээд энэ боломжийг алдахыг хүсээгүй, ажлаа зохицуулаад Монголдоо ирсэн. Одоо  шилдэг зургаад шалгарсандаа баяртай байна.

- Өөрөө залууст маш их таалагдаж үлгэр дууриалал болж байна. Өөрт чинь ч гэсэн мэдрэгдэж байгаа байх?

- Хүмүүс надад маш найрсаг хандаж байна.  Гадуур явж байхад намайг таниад л өө Гантогоо явж байна. Дүүд амжилт хүсье гээд л. Өчнөөн олон зуун мянган мессеж надад ирж байна. Мундаг шүү. Залуучуудадаа зөв үлгэр дууриалал болж байна гэх мэтээр сайхан сайхан үгтэй сэтгэгдэл ирж байна. Мэдээж тэр бүгдээс эргэцүүлээд бодож үзэхэд  миний энэ хандлага зөв болоод бусдад нөлөөлж байна. Би бусдаас арай өөр юм  гэдгийг мэдэрсэн. Хэдийгээр миний аав ээжийн олгосон суурь хүмүүжил, хамтлагаас олж авсан хүмүүжил, дадал зуршил байгаа ч гэсэн монгол хүн Солонгост  очиж арван жил хар ажил хийж сурсан, хөдөлмөрлөсөн тэвчээр, хүнд худлаа хэлж сураагүй чанар хандлагаараа  давж гарч чадсанд байгаа болов уу.  Гэхдээ би хүнд таалагдах гэж энэ бүгдийг хийдэггүй. Өөрөө өөртөө таалагдах гэж, өөрийгөө ялан дийлэх гэж мөрөөдлөө биелүүлэх гэж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон миний имиж, төлөвшил юм. Өнөөдөр энэ нэвтрүүлэгт  энэ цагийн үеийн хамгийн  мундаг уран бүтээлчидтэй өрсөлдөж байна. Тэднээс суралцах зүйл маш их. Нөгөө талаар магадгүй  Солонгост олж авсан хүмүүжил маань урлагаар дамжиж  бусдад зөв үлгэр дууриалал болох хэмжээнд хүрч байгаа нь нийгмээ буруу зүйлээс цэвэрлэхэд урлаг гэдэг ингэж нөлөөлж чадаж байгаагийн тод илрэл нь энэ юм. Тэгэхээр “Боловсрол суваг” телевизээс явуулж буй  нэвтрүүлэг цаг үеэ олсон оролцогч нараа зөв сонгож чадсанд залуучуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Манай залуучуудад хүндлэл гэдэг зүйл үгүй болжээ. Өөрөөсөө бурууг хайхгүйгээр дандаа хэн нэгнээс бурууг хайх үзэл  давамгайлж байх шиг байна. Би аав ээжээсээ, төр засгаасаа, УИХ-аас, Ерөнхийлөгчөөс болоод ийм ядуу, сул дорой, бэлэнчлэх сэтгэлгээтэй  болсон гэж бодох залуус их байна. Аав ээж төрүүлж өсгөөд хүн болгоод өглөө өөр тэднээс юу хүсэх юм бэ. Хүн өөрөө өөрийгөө л хөгжүүлэх хэрэгтэй. Монгол улсын хөгжил дэвшилд хэн хамгийн их үүрэг рольтой оролцох ёстой вэ. Бид л оролцох ёстой шүү дээ. Түүнээс биш нийгэм ийм муухай болохоор бид нар муухай байна гээд хэн нэгэнд гомдоод явах биш өөрөөсөө эрэл хайгуул хийж ирээдүйд миний олж авсан мэдлэг боловсрол арга туршлага эргээд улс орноо хөгжүүлэхэд нэмэр хандив болно гэж бодож аливаа зүйлд чин сэтгэлээсээ зөв хандах хэрэгтэй. Хамгийн дургүй ажлаа хийж байсан ч гэсэн би үүнийг мөнхөд  хийхгүй. Харин  өөрийнхөө мөрөөдлийг, биелүүлэхийн тулд  одоо л үүнийг үнэн сэтгэлээсээ хийчихвэл бүх юм сайхан болно гэдэгт итгэ. Мэдээж жаахан хугацаа орно. Түүнийг тэвчих, тэгээд л болоо. 

 

-Солонгосын хамтлагт тань орон орны хүүхдүүд байдаг гэж байсан.  Яаж яваад тэр мундаг хамтлагт орж ажиллах болсон бэ.  Анх ороход шалгуур өндөр байсан уу?

-Солонгост гэрээт ажилтнаар эхний таван жил ажилласан. Гэхдээ би одоо ч  үйлдвэрийн ажлаа хийсээр байгаа. Ажиллах цаг нь багассан. Үйлдвэрт ажиллаж байгаа хэрнээ дуу хуураа хэзээ ч орхиогүй. Зүрхэнд байгаа дуугаа аялахаар омогшоод л асаад л эрч хүч ороод ирдэг байсан. Үйлдвэрийн хүнд хэцүү ажил хийж байхдаа би ер нь гуниж гутарч яваагүй. Тэгээд ч би өөрөө их өөдрөг үзэлтэй. Манай улс орон хөгжихгүй яасан юм хүний нутагт  би ингэж зовж зүдэрч явах ч гэж дээ гэж хэзээ ч бодож байгаагүй. Харин ч яагаад энэ Солонгос улс манай улсаас газар нутгийн хувьд бараг манай нэг аймгаас ч бага газар нутагтай гэж хэлж болно. Тэгээд үржил шим муутай хөрстэй хэрнээ хэрхэн яаж хөгжөөд байгааг л олж мэдэхийг хүсч авах гээхийн ухаанаар хандсаар ирсэн. Гэрээний ажил дуусч манай ар гэрийн амьдрал ахуй сайхан болж дүү нар маань бүгд л хөл гараа олоод эхэлсэн. Тэр үед л өөрийн хүсч мөрөөдсөн замаа сонгосон. Яг тэр үед /2012 он/ Солонгост олон үндэстэний Монтан гэдэг байгууллагад  дуучин шалгаруулж авах зарлал олж харсан. Анкетаа бөглөсөн.Хоёр гурван шалгуураар орж тэнцсэний эцэст тус байгууллагын цалинтай дуучны ажилд орсон. Манай хамтлагт Индонез, Америк, Филифени, Хятад, Мароко, Мяьмар, Монгол, Солонгос зэрэг найман орны дуучин  бий.  Тэдний дундаас ганцхан би гэрээний ажилтан  байсан. Бусад нь солонгос хүнтэй суусан гадаадын хүн, багшлахаар ирсэн, бизнес эрхэлдэг урлагийн байгууллагад ажилладаг, Солонгосын их дээд сургуулийг төгсөөд ажил хайж байсан ийм янз бүрийн  хүмүүс байсан. Гэрээний ажилтнаас урлагийн байгууллагад орж ажилласан анхны тохиолдол нь  би байсан юм билээ. Энэ нь визний түүхэнд анх удаа гэрээт ажилтаны виз нь байнгын ажиллаж амьдрах визээр солигдсон гэх үү дээ.  Манай  байгууллага Инчоны нисэх буудал дээр анх байгууллагдсан түүхтэй.  Солонгост хамгийн анхны гадаад хүмүүс ажилладаг суурин компани юм. Энтертайнмент байгууллага биш бэлэгдлийн чанартай тус улс санаачлан байгуулсан юм билээ. Солонгост Хан үндэстэн гэж байдаг. Ямар ч гадаад хүн амьдарч байгаагүй. Тэгвэл одоо хоёр сая гадаад иргэн энэ хотод амьдарч байна. Тиймээс гадаад иргэдтэй Солонгосчууд хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах вэ гэсэн глобол асуудал гарч ирсэн. Тэр үндсэн дээр манай хамтлаг байгуулагдаж Солонгост зохион байгуулагдаж буй  олон үндэстний шинж чанартай хурал, экспо,форум,  концорциум, Азийн наадам зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцдог байнгын ажиллагаатай байгууллага. Ингээд бодохоор хүний нутагт өөрийнхөө дуртай ажлыг хийгээд цалингаа авч  дуртай үедээ эх орондоо ирж хайртай ээж гэр бүлийнхэнтэйгээ уулзаж  ажиллаж амьдарна гэдэг миний хувьд тэнгэрийн умдаг атгасантай адил тийм мэдрэмж төрдөг. Ийнхүү Солонгосын урлагийн гал тогоонд орж хутгалдсан.

-Нууц  биш бол цалин өндөр үү?

- Гэрээний ажилтанаас дутахааргүй цалинтай. Гэрээний ажилтан илүү  цагийн хөлс өндөр. Үүнтэй дүйцхүйц хэмжээний цалинг дуулаад л авна гэдэг гэрээний ажилтаны  нөхцөл байдлаас шал өөр. Арван жилийн өмнө  зүгээр нэг гэрээний хар ажилтан байсан С.Гантогоо одоо  тодорхой хэмжээнд мөрөөдлөө биелүүлж ялангуяа дэлхийд энтертайнмент урлагаар гайхагдаж байгаа Солонгост улсад урлагийн хүн болсон гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.

-Дэлхийн урлагийн зах зээлд Солонгос контент нэлээд том байр суурийг эзэлж байна. Манайх энэ төвшинд хүрэхийн тулд яах хэрэгтэй гэж та боддог вэ?

-Улс эх орноо ямар бодлогоор аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдэг хамгийн чухал. Залуу уран бүтээлчдээ төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Солонгосын ke bord урсгал дэлхийг байлдан дагуулж байна. Яагаад байлдан дагуулах болсон юм гээд сонсоод үзэхээр нэг их дуулаад сүйд болоод байгаа зүйл байдаггүй. Тэгээд юу нь татаад байгаа юм гэхээр цэвэрхэн хоолойгоор охид хөвгүүд нэгэн зэрэг хөнгөн ритмээр бүжиглэж дуулж  буй нь тренд болж байгаа л явдал. Хүнээ маш сайн хөгжүүлсэн. Техник технологийг дэвшилд залуучуудаа сургаж байна. Үүн шиг Монгол улс хүнээ залуучуудаа боловсруулж хөгжүүлсэнээр хөгжинө. Түүнээс биш зөвхөн газар нутгаа ухаад хөгжүүлнэ гэдэг өрөөсгөл асуудал.

 -Өнөөдрийн /06.04/ шоу маш хариуцлагатай.  Хоёр сарын турш уралдсан та бүхний ажлын үр дүнг харуулах мөч ойртож байна.  Хэний дүрд хувирах билээ?  

- Өөрийн чадна гэсэн дуучнаа сонгож оролцох шалгууртай. Миний хувьд өөрийн давуу талаа ашиглаад сонгосон байгаа.

-Солонгос дуучин уу?

-Мэдээж солонгос дуучин. Сая хагас пенал дээрээ попын хааныг дуурайсан. Гурван хамгийн хүнд хэлбэрийн дууг нь сонгосон. Үнэхээрийн попын хааныг хэн ч дуурайж чадахгүй. Дөхүүлнэ үү гэхээс домог болсон хүний дуурайж бүжиглэнэ гэдэг хамгийн хэцүү зүйл. Гэхдээ энэхүү хэцүү давааг амжилттай давж гарсан гэж боддог.

-Гайхалтай адилхан байсан?

-Үзэгчдийн мессеж саналаар би түрүүлсэн. 10 мянган санал өгсөн байсан. Надад саналаа өгсөн бүх хүмүүст танай сайтаар дамжуулан баярлалаа гэж хэлье. С.Гантогоо нь их хичээж байна. Маш гоё тавилттай, энтертаймент, тэсрэлттэй үзүүлбэр үзүүлнэ. Ялангуяа манай 10 жилийнхэн, оюутан залууст таалагдах байх гэж бодож байна.

- “ Боловсрол суваг” телевизээс шоуг зохион байгуулахад маш их хэмжээний хөрөнгө  мөнгө гарч байгаа. Та бүгдээс мөн зардал их гарч байна уу?

-Хөрөнгө мөнгөний тоо хэмжээг нарийн сайн мэдэхгүй. Ямар ч байсан бүжиг, хувцас, дизайнер, тайз засалт, найруулагч, зураглаач  гээд 200-300 хүн нэгэн зэрэг хөдөлж байдаг. Үнэхээр Монголын телевизүүд дэлхий хэмжээний энэ том шоуг маш сайн хийж чадаж байна. Би Солонгосын олон шоунд оролцож байсан. Үүнтэй харьцуулаад  харахад монголчууд маань хийж чадаж байна. Маш мундаг байна. Миний нэг дүрийг гаргахад л миний ард 200 гаруй хүн ажиллаж байна. Тэр олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг би талаар болгохгүйн тулд хичээх хэрэгтэй. Өглөө  06.00 цагт очиж маскаа өмсдөг. Дараа нь будалта хийнэ. Тэгээд тэр масктайгаа өдөржингөө бэлтгэлээ хийдэг.

-Өдөржингөө масктайгаа бэлтгэл хийнэ гэхээр хэцүү биз?

- Масктайгаа харьцаж хэвийн байх  бүх үйлдлээ хийж  сурахын тулд өдөржингөө масктайгаа бэлтгэлээ хийдэг.  Маш их хүч хөдөлмөрийн үр дүнд бүтэн сайн бүрт  тийм гоё шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрдэг. Тэгэхээр үзэгчидээ хүндлэхийн тулд, бид бүгдээс маш их хариуцлага, хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс өөрт оногдсон дүрээ чин сэтгэлээсээ гаргахын тулд бүх хүчээ шавхаж байна. Бусад оролцогчид маань мөн хичээж байна.

-Тэгэхээр ийм их хүчин чармайлт, тэр олон хүний хүч хөдөлмөрт өгөх үнэлгээ хэр шударга болж байна. Өнгөрсөн хагас феналын тоглолт дээр шударга бус үнэлгээг зарим нэг шүүгч өгчих үү гэсэн хардлага, сэтгэгдэл цахим сүлжээгээр нэлээд хөвөрч байна ?

- 100 хувь үнэн юм байдаггүй гэдэг шиг тухайн үеийн эмоци хандлагаар зарим нэг зүйлд буруу оноо, дүгнэлт өгснийг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө биднийг хооронд нь уралдуулж  шүүж байгаа нь бие биедээ өгч байгаа оноо нэг их чухал биш.  Хамгийн гол нь бие биенээ хүндлэх, монголчууд маань нэг орой ч гэсэн гэгээлэг сайхан зүйл үзэж хэсэгхэн хугацаанд ч болов гэр бүлээрээ телевизийнхээ өмнө цугларч халуун дулаан уур амьсгал төрүүлж буй нь л энэ шоуны зорилго. Тэр утгаараа маш гоё нэвтрүүлэг. Тиймээс нийтээрээ үзэж байгаа зүйлд олонхоо хүндэлсэн үг хэллэг хэрэглэх бодол саналаа цэгцтэй эв нэгдлийг илэрхийлсэн тийм л үйлдлийг харуулахыг хичээж байна.

- Та энэ шоунд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?

- Маш их итгэлтэй байна. Гэхдээ энэ шоунд би чанартай оролцохыг хүссэн. Ирээдүйд би Монголдоо уран бүтээлээ туурвих учраас өөрөө өөрийгөө илүү нээж, олж харсан гэж хэлж болно. Би дуулахаас гадна бүжиглэх авьяастай ямарваа дүрд гарамгай хувирч чадах юм байна, тэр олон чадварлаг хүмүүстэй адилхан энэ зэрэгцээд явж байна гэдэг миний хувьд давуу тал болж байна. Хүн ер нь өөрөө өөрийгөө голж болдоггүй юм байна. Залуучууддаа хандаж хэлэхэд зорилготой, нэг юмны төлөө тууштай хөдөлмөрлөж  чадвал бүгдийг чаддаг юм байна гэдгийг л хэлэх байна. Би өөрийгөө нэг талаар их азтай юм гэж бодож байна.  Гэхдээ зүгээр сууж байхад энэ аз ирэхгүй шүү.Тэр утгаараа хичээгээрэй,тууштай байгаарай гэж хэлэх байна.

-Бие даасан уран бүтээлээ хэзээ эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?

- Шоугаа дуусгаад шууд бие даасан уран бүтээлдээ орно. Ямарч байсан энэ ондоо багтаад анхны цомгоо гаргана. Намраас эхлээд эхний уран бүтээлээ ард түмэндээ хүргэнэ. Маш их эрч хүчтэй гоё аялгуугаараа бэлэг барина. Ард түмнээсээ тэс өөр маш гоё эрч хүчийг мэдэрсэн. Ямар гайхалтай орны иргэн гэдгээ гадаадад ажиллаж амьдарсан хүн л мэдэрдэг. Биднийг шууд л Чингисийн Монгол гэдэг. Миний өвөг дээдэс, аав ээж маань Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул иргэд.  Хотгойдын Шадар Ван,Үндсэний баатар Чингүнжавын өлгий нутаг тэр утгаар  тэмцэгч, үнэнч шударга ард түмний өлгий нутгийн үр сад болсноороо би үргэлж бахархаж явдаг.

 

Ц.МЯГМАРБАЯР

polit.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-29, Пүрэв )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг