Фото Агшин


IMG_1402

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 3 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа Парис хотноо зохион байгууллаа Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-06-13, Мягмар

Image 

Европ дахь Монгол Эмэгтэйчvvдийн Хөгжлийн Холбооноос “Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” сэдэвт олон улсын бизнес форум болон “ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Парис хотноо зохион байгууллаа. Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн ажлын ололт амжилт, хүмүүнлэг үйлсийн гавьяаг олон нийтэд таниулан сурталчлах, тэднийг дэмжих зорилго бүхий арга хэмжээ ийнхүү 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөв. Нийт 200 гаруй оролцогчид Монгол, Франц, ИБУИНВУ, Бельги, ХБНГУ, Польш, Люксембург, АНУ, Австри, Голланд, Дани, Шинэ Зеланд зэрэг орнуудаас хүрэлцэн ирж оролцлоо.

Хилийн чанадад ажил үйлсээрээ манлайлж тэргүүлж буй Монголын хүчирхэг эмэгтэйчүүд төр, засгийн байгууллагаас аливаа нэгэн санхүүжилт авахгүйгээр Монгол орныхоо аялал жуулчлал, соёл урлаг, байгальд ээлтэй бизнесийг дэмжин хөгжүүлэхээр дэлхий дахинд амжилттай ажиллаж буй нь Монгол Улсыг олон улсад таниулан сурталчлахад томоохон үүрэг гүйцэтгэж байна.

 

“Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” олон улсын бизнес форум нь
1. Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Франц улсын туршлага,
2. Аялал жуулчлал, урлаг, соёлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо,
3. Европ Монголын бизнесийн хамтын ажиллагаа, ногоон хөгжил, инноваци
гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд Парис хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд болов.

Форумын нээлтийн үйл ажиллагааг ЕМЭХХ-ны Ерөнхийлөгч, СоцИнтернийн Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч хатагтай Д.Энхжаргал нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч ноён Д.Гантулга гадаадад монгол эцэг эхийн дундаас төрсөн хүүхдийн харьяалал, залуучуудын тухай хууль, зөгийн үүр төслүүдийн тухай танилцуулж Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.Батсайхан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал, Францын туршлага сэдвийн хүрээнд болсон эхний хуралдаанд гол илтгэгчээр Францын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Верн франц эмэгтэйчүүдийн нийгэмд эзэлж буй байр суурь, оролцооны хөгжлийн тухай дэлгэрэнгүй сонирхолтой илтгэл тавьсан бол ХБНГУ-ын CDU намын Удирдах Зөвлөлийн гишүүн, NRW мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хатагтай И.Оюун өөрийн улс төрийн туршлага, гадаад иргэдэд тулгамдаж буй асуудал болон улс төрд дуу хоолойгоо хүргэх нь гадаад иргэний хувьд нэн чухал болох талаар туршлагаасаа хуваалцав. Мөн Бельгийн Вант Улс дахь Монгол Улсын Өргөмжлөлт консул ноён Паул Ван Воуве, Лондон дахь Clyde&Co хуулийн фирмийн зөвлөх Стефен Трикс оролцлоо.

Аялал жуулчлал, соёл ба урлаг сэдэвт II хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд хатагтай Б.Батцэцэг үндсэн илтгэл тавьж гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудын талаар төр, засгийн газраас баримталж буй бодлого, сургалтын дэмжлэг болон гэр бүлийн хүчирхийллийн хуулийн талаар тодорхой мэдээлэл өгөв. ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай С.Уянга ЮНЕСКО-ийн соёлын салбар хийгээд соёлын биет болон биет бус өв, дэлхийн өв гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвийн талаар боломж бололцооны тухай ярьсан бол Герман Улсын Франкфурт хот дахь “Mongolian Step” соёл, урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч хатагтай Ц.Гэрлээ монголын соёл, урлагийг олон улсад мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах шаардлага, хэрэгцээ, Монгол Улсыг сурталчлахын ач холбогдол, үр ашгийн тухай өөрийн туршлагаас хуваалцлаа. „Талын монголчууд“ нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, тэргүүн, „Сарангэрэл“ ноолуурын брэндийг үүсгэн байгуулагч, захирал, монгол судлалын дэд доктор, Европын загвар дизайны платформ нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч хатагтай Ц.Сарангэрэл ажлын туршлага, ололт амжилтуудаасаа танилцууллаа. Хурлын анхаарал татсан хүндэт зочин, монгол судлаач хатагтай Роберт Амаёон тэртээх 1960-аад оны Монголд авахуулсан зургаа үзүүлж монгол судлалын ажлын гараа, түүх, өнөөгийн явцыг хүүрнэсэн юм. Хурлын асуулт, хариултын хэсэг маш идэвхтэй, сонирхолтой болсны нэг сэдэв нь аялал жуулчлал байсан юм. Тэрээр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.Батсайхан аялал жуулчлалыг төрөлжүүлэхийн ач холбогдлыг онцолсон бол Польш Улсаас хүрэлцэн ирсэн Монголын уламжлалт эмнэлгийн эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Д.Чулуунцэцэг эрүүл мэндийн аялал жуулчлалын боломжийн тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Монгол, Европын бизнесийн хамтын ажиллагаа: Ногоон хөгжил ба инноваци сэдэвт төгсгөлийн хуралдааны үндсэн илтгэлийг Brown Rudnick LLP хуулийн фирмийн партнер ноён Филип Рожерс тавьж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь газрын дэд захирал хатагтай Ө.Азжаргал тус банкны эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын тухай, ялангуяа ЕСБХБ шиг санхүүгийн байгууллагууд санхүүжилтээ байгаль орчинд илүү ээлтэй, дэвшилтэд техникийн сайн стандартыг нэвтрүүлэхээр зорьж буй төслүүд болон байгууллагуудад санхүүжилтээ чиглүүлж байгаагаас гадна нийгмийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эрхэлж буй үйл ажиллагаанд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн нөхцлүүдийг санал болгон ажиллаж байгаа гэж ярилаа. Мариот зочид буудлын санхүү эрхэлсэн салбарын захирал (Франц) хатагтай Д.Нандинцэцэг ногоон хөгжил нь Мариот зочид буудлын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж буй тухай ярилаа. Нидерландын Делфт технологийн их сургуульд зочин судлаач, профессор хатагтай Б.Загдхорол сэргээгдэх эрчим хүчний ногоон хөгжил ба инновацийг гаднаас авах гээхийн ухаанаар хэрэгжүүлэх боломжийг орчин үеийн технологитой хэрхэн холбож болох тухай илтгэсэн юм. Түүнчлэн Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Г.Баттунгалаг форумын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж идэвхтэй оролцов.

Энэхүү олон улсын бизнес форумыг ЕМЭХХ-ны ерөнхийлөгч хатагтай Д.Энхжаргал, ХБНГУ-ын ЦСҮ намын Залуучуудын холбооны тойргийн ерөнхийлөгч хатагтай Н.Солонго нар удирдаж, ЕМЭХХ-ны Гүйцэтгэх захирал хатагтай А.Одонтуяа хаалтын үг хэлж өндөрлүүлэв. Уламжлал болсон энэхүү арга хэмжээг ирэх жил буюу 2018 онд Польш Улсад „Эмэгтэйчүүд ба Эрүүл мэнд“ сэдвийн дор зохион байгуулах болсныг ЕМЭХХ-ны Польш Улс дахь төлөөлөгч, Вроцлав хотын анагаахын ухааны эмч хатагтай Р.Батцэнгэл мэдэгдэж ирсэн зочдыг дараа жил Польш Улсад уулзахын ерөөл дэвшүүлэв.


Энэхүү үйл ажиллагааг олон улсад ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүд өөрсдийн үндсэн ажлаа зохицуулан сэтгэл зүрхээ гарган, цаг заваа зориулан сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж хийсээр ирснийг онцлох нь зүйтэй юм. Бидний энэхүү ажлыг чин сэтгэлээсээ дэмжин “Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” олон улсын бизнес форумыг Парис хотноо амжилттай зохион байгуулахад Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.Батсайхан болон ЭСЯ-ны хамт олон үнэлж баршгүй дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ЕМЭХХ-ны бүх гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ-2017” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18.00 цагт Парисын Мариот зочид буудалд болов.

​ “Оны шилдэг эмэгтэй-2017″-г дор дурдсан таван төрлөөр шалгаруулав. Үүнд:

​1. Бизнесийн салбарын шилдэг эмэгтэйгээр Франц Улсаас „Сарангэрэл“ ноолуурын брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Ц.Сарангэрэл,
​2. Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэйгээр ХБНГУ-аас Монгол Германы ​хамтарсан Отгонбаяр санг үүсгэн байгуулагч Н.Солонго Тремл,
​3. Оны шилдэг эмэгтэй оюутнаар ИБУИНВУ-аас Лондон хотын City University-ийн Олон улсын санхүү, эдийн засаг, комьютер кодлолын чиглэлээр суралцаж байгаа оюутан Г.Их-Удвал,
​4.Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэйгээр Францаас Улсаас дуучин Б.Мягмарсүрэн,
​5. Шилдэг олон нийтийн байгууллагаар Бельгийн Вант Улс дахь Монголчуудын "Эв нэгдэл" холбоо тус тус шалгарав.

Уг арга хэмжээнд поп дива дуучин С.Наран хүрэлцэн ирж ая дуугаа өргөн ирсэн зочдын сонорыг мялаав. Мөн „Сарангэрэл“ ноолуурын компанийн загварын үзүүлбэр, уран нугаралт, морин хуур, уртын дуу ззэрэг нь хүндэт зочдыг баясгав. Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүд, оюутны шагналыг Умардын Монголчууд нийгэмлэгийн монгол хэлний багш Ц.Цэрмаа, „Бойтог“ брэндийг үүсгэн байгуулагч Г.Баярмаа, уран нугараач П.Хээжин, ЕМЭХХ-ны шилдэг эмэгтэй талархлын бичгээр АНУ-аас хүрэлцэн ирсэн бүжигчин Батцэнгэл Грэй, ГХЯ-ны „Алтан гэрэгэ“ шагналаар Оюунаа ноолуурын брэндийг үүсгэн байгуулагч Ц.Оюунаа, ЕМЭХХ-ны Ерөнхийлөгч Д.Энхжаргал, ЕМЭХХ-ны Гүйцэтгэх захирал А.Одонтуяа нар хүртлээ.

Нийт 35 сая төгрөгийн хөрөнгө босгож зохион байгуулсан энэхүү ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд зориулсан сугалаа болон дуудлага худалдаанаас нийт
10 сая төгргөгийн хандив цуглууллаа.

Нийгмийн сайн үйлсийн төлөө зориулагдаж буй энэхүү ажил маань олны дэмжлэг туслалцаагүйгээр амжилттай болохгүй байсан билээ. Тиймээс оройн арга хэмжээний зохион байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан Парис дахь Умардын Монголчууд нийгэмлэг болон энэхүү хоёр арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Франц Улсад суугаа Элчин сайдын яам, түүний хамт олон, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Deloitte Mongolia, Marriott group, үндэсний тээвэрлэгч „МИАТ“ ХХК, „Oyuna“ ноолуурын компани, Oxondon Coaching, „Бойтог“ брэнд, „Saranguerel“ ноолуурын компани, Ayura Moda, „Мөнхийн үсэг“ ХХК, Lhamour брэнд, „UFC“ хүнс, Төрийн банк зэрэг нийт ивээн тэтгэгч байгууллага, хамт олон, хувь хүмүүст Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлж ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.

 

Европ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Холбоо

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-09-28, Пүрэв )
 
< өмнөх   дараах >