Фото Агшин


DSC_0295wtmk

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 3 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



"Тулга-Уран үгсийн чуулган" Чикагод амжилттай сайхан зохион байгуулав Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-06-14, Лхагва

Image 

АНУ-ын Монголчуудын уран зохиолын уламжлалт баяр,"Тулга-Уран үгсийн чуулган" 6-сарын 3, 4-ний өдрүүдэд Чикаго хотноо амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Уран үгсийн чуулганы хүрээнд "Тулга" уран уншлагын уралдаан, "Хөх зөн" яруу найргийн наадам, "Яруу үдэш" уншигч зохиолчдын уулзалт,цэнгүүн зэрэг үндсэн гурван арга хэмжээ зохиогдож номын баяр яармаг худалдаа боллоо.

Чуулганд Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, СГЗ, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, СГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа, "Болор цом" наадмын хөтлөгч, МУСТА, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар эх нутгийн зочноор ирж оролцлоо. АНУ-ын өнцөг булан бүрт суугаа зохиолч, найрагчид мөн салхит хотноо хуран чуулж шүлэг найргаа дуудан хоёр үдэш наадан цэнгэлээ.

 


Энэ жилийн Хөх зөн наадмын тэргүүн шагналтнууд тодорлоо:

Тэргүүн байр Ш.Азжаргал, Лос Анжелес
Дэд байранд Э.Эрдэнэ, Вашингтон ДиСи
Гутгаар байранд Д.Батсүх, Лос Анжелес

Тэргүүн шагналтнууд болон нийт оролцогсоддоо баярлалаа. Уран бүтээлийн тань онгод хийморь үргэлж өөдлөн дэвжих болтугай.

Энэхүү наадамд Вашингтон ДиСи хотоос Э.Эрдэнэ, Д.Отгонжаргал, Лос Анжелес хотоос Ш.Азжаргал, Д.Батсүх, Д.Ганчимэг, Оакландаас Б.Мөнхдэлгэр, Чикаго хотоос Д.Алтантуяа, Г.Мөнх-Ирээдүй, Б.Энхдулам, Д.Цэцгээ, А.Онон нар оролцлоо.

Мөн ТУЛГА Уран уншлагын наадмын тэргүүн шагналтнууд тодорлоо. Чикаго хотноо явагдсан ТУЛГА уншлагын наадмын хоёрын даваанд:

- Вашингтон ДиСи хотоос оролцсон уран уншигч Э.Эрдэнэ яруу найрагч Б.Батсайханы "Мөнгөн шөнөөр"
- Сеатл хотоос оролцсон уран уншигч Ч.Нарангэрэл яруу найрагч М. Билэгсайханы "Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг"
- Сан Франциско хотоох оролцсон уран уншигч Т.Оюун зохиолч, яруу найрагч Б.Сарантуяагийн "Миний дөчин нас"
- Дэнвэрийн Тулга клубын уран уншигч Намуунбайгаль яруу найрагч Баттогтохын "Ээждээ"
- Дэнвэрийн Тулга Клубын уран уншигч Амгалан яруу найрагч Бүжинлхамын "Миний ертөнц"
- Чикаго хотоос оролцсон уран уншигч Б.Энхдулам ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Ээжтэйгээ байхад баян байсайн"
- Лос Анжелес хотоос оролцсон уран уншигч Азжаргал Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Надаас" зэрэг шүлгийг уран яруу дуудан үзэгч олноо хүргэлээ.

Уралдааны дүн гарахад Чикаго хотын уран уншигч, Монгол мэдлэг сургуулийн багш, "Уран жиргээ" хүүхдийн уран уншлагын наадмыг санаачлагч, зохион байгуулагч Б.Энхдулам тэргүүн байр эзлэв. Тэрээр Тулга уран уншлагын наадмын тэргүүн шагналыг ийнхүү хоёр дахиа хүртлээ.

Дэд байрт Сан Франциско хотоос оролцож байгаа уран уншигч Т.Оюун
Гутгаар байрт Дэнвэрийн Тулга клубын уран уншигч Б.Амгалан нар шалгарав.
Мөн Лос Анжелесийн Монгол номын сангийн нэрэмжит шагналыг уран уншигч Азжаргал
Дэнвэрийн Тулга клубын нэрэмжит шагналыг уран уншигч Намуунбайгал нарт олголоо.

Тэргүүн байрт шалгарсан уран уншигчдын шагналыг хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэн, МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Б.Сарантуяа, АМУЗН-ны тэргүүн Ө.Пүрэвсүрэн нарын хүмүүс гардуулав.

Энэ наадмын шүүгчээр АМУЗН-ийн тэргүүн, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын радио, телевизийн нэвтрүүлэгч Н.Бямбацогт, СТА, жүжигчин Э.Батцэцэг нар, хөтлөгчөөр СТА, Монгол телевизийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллаа.

 

Том Дашням

World Mongols Association




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-09-28, Пүрэв )
 
< өмнөх   дараах >