Фото Агшин


IMG_1220

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 6 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ТАНГАРАГ өргөлөө Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-07-12, Лхагва

Image 

УИХ-ын ээлжит бус чуулган 7 сарын 10-нд хуралдаж 2017 оны долдугаар сарын 07-ны өдөр болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 60.67 хувь нь саналаа өгч, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 50.61 хувь буюу олонхийн санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад  Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжин, батлав. Үүнийн дагуу Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулган үйл ажиллагаагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл; “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж тус тус хэлэлцэж баталсан.

 

Дараа нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор Төрийн ордны хуралдааны Их танхимд үргэлжилсэн юм.

Төрийн ордны хуралдааны Их танхимын тайзны голд бүрэн эрх нь дуусгавар болсон болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, мөн Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүдэд зориулан тусгайлсан суудал засаж, Монгол Улсын Төрийн далбаа, Үндсэн хуулийн уг эхийг хүндэтгэн залсан байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад улсаас манай улсад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, ОХУ, Япон, Сингапур Улсын тусгай элч нар болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл Их танхимд суудлаа эзэлсэн байлаа.

Өдрийн 12 цаг 25 минутад Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүд суудлаа эзэлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр ажлаа эхэлсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа гишүүдийн 71.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж буйг мэдэгдээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга, бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг тусгайлан зассан суудалд урив.

Ингээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаад” тангарагийн бичигт гарын үсгээ зурж Улсын Их Хурлын даргад гардуулан Төрийн далбаанаас адис хүртэв.

Дараа нь бүрэн эрх нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Төрийн тамгыг гардуулж, баяр хүргэн амжилт хүслээ.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баяр хүргээд “Та тангараг өргөсөн энэ мөчөөс эхлэн Үндсэн хууль болон бусад хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажил албандаа орж байна. Хуулиа дээдэлж, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн Улсын Их Хурал, Засгийн газартай үйл ажиллагаагаа нягт уялдуулан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна” гээд ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажилласан Ц.Элбэгдоржийн цаашдын ажил, амьдралд сайн сайхныг ерөөв.   

Дараа нь уг ёслолын ажиллагаанд уригдаж оролцож буй иргэд сонгогчдын төлөөлөл үг хэлж шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж амжилт хүссэн бол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж хүүдээ баяр хүргэж цагаан идээний дээжээ мөнгөн аяганд  дээжлэн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь иргэд сонгогчдоос маань хүлээлгэж буй өндөр хариуцлага юм. Өвөг дээдсээс өвлөж ирсэн төрт ёсыг дээдлэн ард түмнийхээ төлөө чин шударгаар ажиллах болно гээд итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчиддоо талархал илэрхийллээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн нэр дэвшигчиддээ амжилт хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Ц.Элбэгдоржид  талархал илэрхийлсэн юм.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ард иргэдийнхээ итгэлийг шаргуу зүтгэлээр хариулахаа дахин илэрхийлээд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллахын зэрэгцээ зөв бодлогыг нь дэмжиж, дутуу дулимаг хууль, тогтоомж баталбал шүүмжилж засуулахын төлөө ажиллана. Мөн иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг хийдэг Ерөнхийлөгч байх болно.

Хууль ёсыг уландаа гишгэхийг, бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Эв нэгдлийг эрхэмлэсэн, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн,  экологийн тэнцвэрийг хадгалж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлсэн Ерөнхийлөгч байх болно.

Энэ цагаас эхлэн ус орноо бүтээгч, үйлдвэрлэгч орон байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж үг хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад талархал илэрхийлээд Монголын нийт ард түмэндээ Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болон Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өндөрлөлөө.

unuudur.mn




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-07-12, Лхагва )
 
дараах >

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Мэдээний Гарчиг