Фото Агшин


la_newyear_nextstep_2008_00A

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



АНУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-10-20, Баасан
 Image
 
АНУ-ын визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Учир нь АНУ-д зорчих визийг тус улсын Төрийн департамент олгодог бол тус улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн алба (Customs and Border Protection), түүний ажилтан шийдвэрлэдэг. Тодруулбал, Гааль, хилийн албаны ажилтан тухайн иргэн АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй, эсхүл тухайн иргэнд олгосон визийн ангилалд дурдсанаас өөр зорилгоор ирж байна гэж сэжиглэсэн тохиолдолд АНУ-д нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг.
 

Иймд Гааль, хилийн ажилтны болон бусдын анхаарлыг татахуйц хувцаслах, анхаарал татах эд зүйл /шашны эд зүйлс гэх мэт/ их хэмжээгээр авч явахгүй байхыг зөвлөж байна. Мөн иргэн Та аяллын маршрутыг өөрчлөх (жишээлбэл, Калифорни мужийн Лос Анжелес хотод сурахаар F1 визтэй ирсэн боловч өөр муж, хотын боомтоор АНУ-д ирэх), аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог. АНУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс

Дээр дурдсанчлан АНУ-ын Хил, гаалийн албаны ажилтан нь тухайн иргэний АНУ-д байх хугацааг 14 хоногоос 6 хүртэл сараар зааж, паспорт дээр дарж өгдөг. Монгол иргэд ихэвчлэн B1, B2 ангиллын визтэй тус улсад орж ирээд Гааль, хилийн ажилтны зөвшөөрсөн хугацаанд эсхүл 6 сар АНУ-д үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь АНУ-ын виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Зарим тохиолдолд 10 жилийн B1, B2 визтэй боловч ийнхүү 6 сар хүртэлх хугацаагаар АНУ-д үлдэж, ажиллах, улмаар хилээр гарч дахин АНУ-д орж ирэх замаар хугацаагаа дахин 6 сараар сунгуулах зорилгоор замын зардлаа хэмнэн АНУ-тай хил залгаа орнуудад зорчиж, улмаар буцаж ирэхэд нь АНУ-ын хилээр оруулахгүй байх тохиолдол гардаг. Бусдын бичиг баримтыг авч явахгүй байх.

АНУ-ын хилээр бусдын паспортыг авч явах тохиолдолд тухайн паспортыг Гааль, хилийн албаны ажилтан хураан авдаг бөгөөд тухайн паспорт эзэмшигчийг паспортоо биечлэн ирж, хил, гаалийн ажилтнаас ирж авахыг шаарддаг. Зарим үед ийнхүү хураагдсан паспорт, бичиг баримт нь алга болох, үрэгдэх тохиолдол гардаг. АНУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ АНУ-ын хилээр 10000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, FinCED 105 маягтыг бөглөх ёстой. Гэхдээ гэр бүлийн гишүүд нийлээд 10000 ба түүнээс их хэмжээний ам.долларыг авч яваа тохиолдолд ч мөн дээрх маягтыг бөглөх шаардлагатай байдаг. Тухайн маягтыг бөглөж, энэ тухайгаа хил, гаалийн ажилтанд мэдэгдсэн тохиолдолд ямар нэгэн торгууль, шимтгэл төлөхгүй. АНУ-ын хуулиар тус улсын 10000 ба түүнээс их хэмжээний 10000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай тус улсын Сангийн яамны холбогдох газарт заавал мэдэгддэг. Энэ нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

ГХЯ-ны Консулын газар, Сан Франциско хотод суугаа ЕКГ




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Мэдээний Гарчиг