Фото Агшин


mirai19

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 1 зочин холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Эдвин Ли-тэй уулзав Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-10-20, Баасан

 Image

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Эдвин Ли-тэй уулзав.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Эдвин Ли-тэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, Улаанбаатар хот, АНУ-ын Сан Франциско хотын хооронд шууд харилцаа тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцов.

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд амжилттай хамтран өнгөрүүлж, манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, батжиж байгааг Ерөнхий консул Э.Галбадрал цохон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос Сан Франциско хотын дарга Эдвин Ли-д хүргүүлсэн урилгыг уламжилаад хоёр хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоох асуудлыг урагшлуулах, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон болно.

Cан Франциско хотод суугаа ЕКГ

 

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-20, Баасан )
 
< өмнөх   дараах >