|
“-Би чиний толгойны чинь өвчин болмоор байна. Оронд чинь оруулж амьсгаадуулж, хөлрүүлж, янцаглуулж гаслуулмаар байна. Удахгүй уулзаж энэ бүхэн биелэхийн ерөөл тавья. Чамайг хүндэтгэсэн Ханиад.
Нөхөр гар утсаа гэртээ мартаад явчихаж. Өдөр ирвэл 2 msg ирсэн байна. Нэг нь:
-Чи минь над руу утасдаарай. Үнсье. Чиний Марина. Нөгөө нь:
-Би утасдсаан! Чиний эхнэр.
-Байна уу, цагдаа юу, манай нөхөр нохойтойгоо алга болчихлоо.
-Онцлог шинж тэмдгийг нь хэлээрэй.
-Нөхөр маань дунд зэрэг нуруутай. 30 гаран настай. Бараандуу үстэй… Нохойны нэр Кадил, 11 cap 8 хоногтой. Сүүлний үзүүр цагаан, өндөр нь 43 см. Доод талын араасаа 3 дахь шүдний үзүүр хугарсан, баруун ар талын хөлийн тавхай 2 см урт сорвитой…
-Өчигдөр би нөхөртэйгөө загасанд яваад… Нөхөр маань бөөн уур
-Яагаа вэ?
-Эхлээд чанга ярьж хамаг загасаа үргээгээд. Дараа нь буруу өгөөш дэгээндээ хийгээд… Тэгээд хамгийн гол нь би, илүү олон загас барьчихсан …
Засан хүмүүжүүлэх газрын дарга хүмүүжэгч нарыг жагсаав.
-Өнөөдөр улаан өндөгний баяр тэмдэглэнэ.
-Ура!
-Хүн бүрд 2 өндөгөөр.
-Ура!
-Энэ төмөр саваагаар өндөгнүүдийг чинь улаан болтол саваадна!
-Би нөхрөөсөө саллаа.
-Юу, жил болоогүй байж уу?
-Надтай суухдаа манай нөхөр Хаан бүргэд л гээд байсан юм. Тэгсэн нь тэр шувуу нь 3 сард нэг удаа л ороо нь ордог юм гэнэ. Би ямар шувуу судлаач биш дээ, тэрийг нь яаж мэдэхэв…
Нэг оюутан залуу найзалж буй охиноо дагуулан гадуур явж байв. Нэг рестораны хажуугаар өнгөрөв. Охин:
-Ямар гоё үнэртэж байна аа. Хүү:
-Тийм үү, тэгвэл би чамайг дахиад нэг үүдээр нь дагуулаад гарах уу?
Эр: (нойрмоглон)
-Эхнээр, наад зурагтаа унтраагаач.
-Чимээгүй гэм. Бид кинотеатрт байна шүү дээ.
Харих маш дургүй байгаа зочдод гэрийн эзэгтэй хэлнэ.
-Сая гал командаас утасдлаа. Та нарын нэгнийх нь гэр шатаж байна гэнэ ээ. Харин хэнийхийг нь хэлсэнгүй…
-Би каратэгийн хар бүстэй.
-Би усанд сэлэлтийн шар резинтэй!
Хоёр эр явж байтал нэг нохой төмсгөө долоож байна гэнэ. Нэг нь:
-Чи ингэж чадах уу?
-Нохой дургүйцэх байлгүй.
Ресторанд.
-Хөөө, үйлчлэгч ээ, би таныг 10 удаа хоол өгөөч гэж гуйлаа. Үйлчлэгч:
-10 хоол хийхэд цаг хэрэгтэй шүү дээ.
Эмч:
-Та дуртай хоолоо идэж болно. Май энэ, таны идэж болох хоолны жагсаалт.
Энэ рекламны гай
Саяхан машинаа далавчтай болгох гэж Петровисийн бензинээр цэнэглэсэн нэг жолооч ганганаас нисэж үхэх дөхсөн, далавчтай прокладка хэрэглэсэн халамцуу гурван хүүхэн 5 давхрын цонхоор нисэх гээд бяц үсрэх шахсан золгүй явдлууд гарсан байна. Мөн тураах үйлчилгээнд явсан нэг эмэгтэй гэр бүлээ тэжээх мөнгөгүй болж гэр бүлийн бусад гишүүд нь ч тураалд орсон байна.
Хуримын ширээнээс нөхөр эхнэр 2 босож өрөө рүүгээ явав. Нөхөр нь цоожныхоо нүхийг олдоггүй хэсэг удав. Эхнэр:
-Хм, тааруухан л эхлэл байна.
-Хүндэт зорчигчид оо. Та бүхэнд Внуковын аэрокомпанийн онгоц үйлчилж байна. Хөлгийн дарга олон улсын шүхрийн мастер…
-Хөрш минь, танай охиныг чинь нэг мотоциклтэй залуу сундлаад л ой руу давхиад алга болсон шүү. Санаа чинь зовохгүй байна уу?
-Хамгаалалттай юм чинь гайгүй байлгүй дээ.
-Ямар хамгаалалт?
-Каска!
-Би урьд шөнө жинхэнээсээ зүүдлээд.
-Жинхэнэ зүүд гэж юу байдаг юм?
-Шарон Стоун манай гэрт ирээд унтлагын өрөөний обой нааж өгөөд…
-Тэгээд?
-Тэгээд өглөө сэрсэн чинь гар цавуу болчихсон байсан юм чинь…
Нөхөр Итали руу явж байна. Эхнэр:
-Надад лифчик авчраарай.
-Чамд дотор нь хийдэг юм байхгүй ш дээ.
-За, би ч гэсэн чамд трусик авч өгдөг л биз дээ.
Цэрэг эр найз бүсгүйгээсээ захиа авч задалбал цагаан цаас байв. Цэрэг:
-Би цэрэгт ирэхээсээ түүнтэй муудчихсан юм. Тэгээд надтай дуугарахгүй гүрийж байгаа нь энэ.
Модель, зураачид:
-Та нүцгэнээр зурж чадах уу?
-Чадалгүй яахав, гээд хувцсаа тайллаа…
-Бүсгүй, чиний размер?
-Зургаа.
-Минийх ч гэсэн 6 см.
Нэг алхам урагш, ………алхам …м
“-Манай улс 90-ээд оны үед жалганы ирмэг дээр тулж зогссон билээ. Хэдэн дарга нарын ачаар өнөөдөр нэг алхам урагшлав…”
“Гэрлэж байгаагүй залуу эр, гэрлэж байгаагүй залуу эмэгтэйтэй гэрлэнэ. Хүсвэл 500.000-ыгаа хуваагаад салж болно.”
Хүүхэдтэй болгож өгнө |