УЛСЫН ИХ БАЯР- НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ ИРГЭДДЭЭ ИЛГЭЭЖ БУЙ МЭНДЧИЛГЭЭ
Бичсэн: Administrator   
2009-07-02, Пүрэв
Image 
 
Монголын ард түмний Үндэсний их баяр - Наадмын 88 жилийн ойг тохиолдуулан эрхэм Та бүхэнд халуун баяр хүргэн мэндчилье.  

Та бидний элэг зүрхнээс уяатай Монгол нутагт маань  нар, хур тэгширсэн дэлгэр сайхан зун болж байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол төрийн тэргүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэлээ.
 
 
Хилийн чанадад ажиллаж,сурч, амьдарч байгаа монголчууд бид энэ баярын өдрүүдэд эх нутаг,  элгэн садан, хотол түмнийхээ  хөдөлмөр  бүтээл,  хөгжил дэвшлээр  бахархах   сэтгэлээр дүүрэн байна.

Харь газарт шар өдөр, бор хоногтой уралдан хөдөлмөрлөж  яваа  Та бүхэн ахуй амьдралаа дээшлүүлж, үр хүүхдээ  өсгөн хүмүүжүүлж, ард үлдсэн гэр бүл, улс  гүрнийхээ  хөгжилд  өөрсдийн хувь нэмрийг оруулах  эрмэлзлээр ямагт дүүрэн байдагт би гүнээ талархдаг. Монгол орноо гэсэн бидний итгэл сэтгэлийг хөгжөөдөг аугаа түүх, үндэсний соёл, ёс заншлаа хадгалах,  хүүхэд залуустаа уламжлан өвлүүлэх зүтгэл тань эвлэвэл бүтдэг, эрчилбэл чангардагийн үлгэрээр өргөжин тэлж  АНУ-д суугаа монголчуудын эвт санааны  илэрхийлэл, хожим дурсагдах нандин  бахархал болж байгааг энэ завшаанд дурдахад таатай байна.

Бидний монголчууд санаа  бодол,  хүч чармайлтаа нэгтгэн,  сайн зүйлсээ бататгаж өөдрөг сэтгэл, зүтгэлээр хичээн тэмүүлвэл  улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ажилдаа шамдан, эрдэм соёлыг хуримтлуулж, англи хэлийг сурч эзэмшин цог золбоотой явах нь олон үндэстний  үй олон хүн цугласан энэ оронд  ганц хувь хүний хэрэг биш, Монгол орныхоо нэр хүндийг өргөх, түүнийг сонирхдог, судалдаг, талархан дэмждэг анд нөхдийн хүрээг тэлэхэд ивээлтэй бодит  хувь нэмэр болно гэдгийг санацгаая.
 
Дүүрэн баяртай, түвшин жаргалтай байж, Наадмаа дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг элэг нэгт ахан дүүс Та бүхэндээ ерөөе.

                                                                                 

АНУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙД Х.БЭХБАТ




Сэтгэгдэл (1)
1. Бичсэн zochin - 2009-07-03 15:30 - Зочин
 
 
Gadaadad ter tusmaa ANU-d baigaa bidend mendchilgee ilgeesend bayartai baina.Ene zavshaaniig ashiglan neg zuiliig lavlahad NY hotod baigaa mission geed baigaa gazar mongolchuudad anhaaral tavih estoi yu,bur tag chig l heden hun baidag suragtai,bas tegeed UN gedeg tom gazar ender tsalin punluutei heden hun ajilladag suragtai.Tegeed heden bor yum oloh geed har ajil erhelj baigaa nutag negtnuudee martaad baigaa n' zebuu,saidaa. Saihan nadaarai.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-14, Мягмар )