Сар юу илэрхийлнэ вэ?
Бичсэн: Administrator   
2010-10-01, Баасан
Image 
 
“Луу бар хоёр хамт амьдарч чадахгүй” гэсэн япон зүйл үг бий. Ахуйн амьдрал, бие биетэйгээ хэрхэн зохицох асуудал эрт дээр цагаас өнөөг хүртэл чухал хэвээр явж ирлээ. Хүн гээч гэр орноосоо хамаг эерэг нөлөөг авдаг учир хэнтэй гэр бүлээ зохиох вэ гэсэн асуудал бидний амьдралд чухал.

Энэ талаар зурхайчид юу өгүүлнэ вэ? Хүмүүс янз бүрийн төвшинд харилцаж, янз бүрийн гаригсийн нөлөөнд байдаг. Бидний хэл яриа, мэдээлэл солилцоог Буд гариг хариуцаж байхад Цолмон гариг гоо сайхны мэдрэмж, хайр сэтгэлийг ивээдэг. Хүний төгсжилтийг нар хариуцаж, Ангараг таашаал тачаалыг эзэмдэнэ.
 

Сар гэгч гариг зурхайд сэтгэлийн илэрхийлэл, ахуйн зуршлыг үзүүлдэг нь хамтрагчаа сонгоход хамгийн нөлөө бүхийд орно. Бусад гариг Сарны байрлалд ямар байгаагаас ханийн сонголт хамаатай. Гаригууд энд нэг тригонид багтсан байх ёстой. Тригон гэх зурхайн орон зай нь тойргийг гурав хуваасан 120 градустэй  хэсэг юм. Тригон дахь гаригууд нэгэн шинжийн тэмдэгт байдаг бөгөөд тухайлбал, Галын тэмдэгт: Хонь, Арслан, Нум; Агаарын тэмдэгт: Ихэр, Жинлүүр, Бумба; Усны тэмдэгт: Мэлхий, Хилэнц, Загас; Газрын тэмдэгт: Үхэр, Охин, Матар тус тус багтдаг. Ордын ямар тэмдэгт таны Сар байхаас ахуйн амьдрал чинь ямар байх вэ гэдэг ойлгогддог.

Сар Хониний  ордод:

Тийм хүмүүсийн амралт ба тайвшралт нь ажил буюу биеийн хүчний ачаалал болдог. Тэдэнд гэртээ ажлаа хийж байх орон зай хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс учраас эхлээд гэртээ өөрийн дэг журмыг тогтоох дуртай.

Сар Үхрийн ордод:

Эдгээр хүмүүст биеийн жаргал чухал. Тухайлбал, сайхан хооллох мэтийн. Тэд нөөцтэй байхыг ямагт эрмэлзэх бөгөөд удаан хадгалагдах хүнсээр гачигдахгүй.  Хоолоо ч үргэлж хүрэлцээтэй байх хэмжээгээр авч нөөцөлдөг ажээ.

Сар Ихрийн ордод:

Эдгээр хүмүүс ахуйн материаллаг талд үл татагдах бөгөөд тэдний гэртээ байх гол сонирхол нь яриа, уншлага юм. Сар нь ихэрт байгаа хүмүүс нэг байрандаа удаан сууж чадахгүй. Тэд амралтынхаа өдөр цэцэрлэгээр зугаалж, аянд явах дуртай. Тэдэнд оюун ухааны идэвх чухал байдаг гэнэ.

Сар Мэлхийн ордод:

Мэлхийд буй сар сэтгэлийн мэдрэмж ба эмзэглэлийг дагуулсан байдаг. Тийм хүмүүст аюулгүйн мэдрэмж, гэр орны сэтгэлийн орчин хэрэгтэй. Итгэл ба ойлголтоос тэд тайвшрал авдаг учир дотны хүмүүстэйгээ цуг байх эрмэлзэл өндөртэй.

Сар Арслангийн ордод:

Тэд гэр орондоо бишрүүлж, шүтүүлэх дуртай. Тэдэнд гэр орон нь баян тансаг байж нэр төрд нь зохицох ёстой гэсэн санаа үргэлж байдаг. Найр наадам хийх дуртай.

Сар Охины ордод:

Ийм хүмүүс ахуйдаа ядаргаатайд тооцогдоно. Байгалиас заягдсан цэвэрч, нямбай, гүндүүгүй зан нь тэднийг хамт амьдрахад хамгийн хэцүү хүн болгодог. 

Сар Жинлүүрийн ордод:

Сар жинлүүртэй хамтарсан хүмүүст гэр орны гоо зүйн зохицол их чухал байдаг. Уран сайхны сайн мэдрэмжтэй. Гэртээ бүдүүлэг зан хараалыг тэд тэвчдэггүй.

 

Сар Хилэнцийн ордод:

Эдгээр хүмүүст сэтгэл зүйн аюулгүй байдал чухал байдаг ба сэтгэл их эмзэг. Санаа муутай. Гомдлоо хуримтлуулаад байж чаддаг. Хамтрагч нар нь сэтгэлийн дарамтаас нь салгахын тулд хичээх хэрэгтэй болдог.

 

Сар Нумын  ордод:

Сар нь нумд байх хүн гэр орондоо эерэг хандлагатай, гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөхийг эрхэмлэнэ.Гэхдээ л тэд чөлөөт орон зай, цэвэр агаарт байх дуртай.

 

Сар Матрын ордод:

Тийм хүмүүс дэг журамтай, тайван, амгалан амьдралд дуртай. Тэдэнд гэр орон нь сайтар төлөвлөгдсөн, бүтээгдсэн байх нь тааламжтай байдаг. Ер нь байх ёстой зүйлийг байранд нь байлгахыг л хүснэ.

Сар Бумбын ордод:

Ахуйдаа хамгийн гол нь уур амьсгал гэж үздэг хүмүүс юм. Учир нь тэд гэр бүлийн орчиндоо л амарч чаддаг. Шахцалдаж байсан ч өөрсдийнхөндөө хайртай.

Сар Загасны ордод:

Тийм хүмүүс ахуйнхаа сэтгэлийн хөөрлийн орчинд мэдрэмтгий. Гэр орныхон нь элдэв асуудлаар бүү зовоогоосой гэж хүсдэг. Дотны хүнтэйгээ кино үзээд хөөрөлдөн суухыг чухалчилдаг.

 

Ардын Эрх




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн nobel - 2010-10-02 00:14 - Зочин
 
 
uuchlaarai hilentsiin ord bhgui bna
 
2. Бичсэн kobel - 2010-10-02 10:53 - Зочин
 
 
chi ooroo khilents haha
 
3. Бичсэн xair - 2010-10-04 06:32 - Зочин
 
 
hilentsiin ord bna shyy dee nydee tom bolgood ynshaa ch esbel shil zyy
 
4. Бичсэн ynshigch - 2010-10-06 13:29 - Зочин
 
 
Deerhi 4 xvnii xuceltiig dor n bieluulchixjee.
 
5. Бичсэн heart - 2011-04-14 02:09 - Зочин
 
 
neg bodlin vnen bna dara bvvr goe ym gargaarai okey
 
6. Бичсэн amy - 2011-05-15 14:03 - Зочин
 
 
i like that.good luck. :)
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2010-10-06, Лхагва )