Бурхан багшийн их дуйцсэн өдөр, хүүхдийн баярын арга хэмжээ маань өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв
Бичсэн: Administrator   
2017-06-14, Лхагва
Image 
 
Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрэлд хүрч бурханы хутгийг олсон, таалал төгсөж нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхцаж тохиодог их дүйцэн өдрийг Лос Анжелесийн Монголчууд бид жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн их дүйцэн өдрийг мөн давхар тэмдэглэдэг хүүхдийн баярын арга хэмжээг 6 сарын 11-ны Hям гарагt Rancho Park -д тэмдэглэлээ. Тус хосолсон арга хэмжээ маань өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
 

Зохион байгуулсан нийт арга хэмжээнүүд:
- Гар барилдааны тэмцээн (аав ээжvvдийн дунд)

Хүүхэд багачуудын дунд
- Бөхийн барилдаан
- Хурдан дааганы уралдаан /0-10 нас/
- Хөгжөөнт тоглоом
- Шагайн тэмцээн
- Зургийн уралдаан

Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж дэмжсэн нийт хүмүүс, урлагийн тоглолт үзүүлсэн Ц.Мөнхжаргал, Н.Мөнхжин, О.Солонго, О.Сэлэнгэ, Б.Фэй, Д.Ганчимэг, Хүслэн, Ш.Азжаргал, Я.Гантөмөр, Калифорниа муж дахь Монгол Залуусын нэгдэл, нийгэмлэгийн хамт олон мөн өглөгийн эздийн тус дэмээр хийгддэг тул та бүхэндээ дахин дахин баярласнаа илэрхийлж

Манал бурхан мэт эрүүл саруул
Манзшир бурхан мэт билэг төгөлдөр
Намсрай бурхан мэт элбэг баян
Ногоон Дарь Эх мэт төвшин сайн байх болтугай гэж ерөөе!
 
МYUC
 



Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2017-09-28, Пүрэв )